Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай (веган) хийсэн хэвлэлийнхний ярилцлага, 12-ын 5-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Их Багш шүлэг, дуу толилуулж, БУРХАНЫГ гүнээ хүсэмжлэх сүнсний тэмүүллийг илэрхийлсэн дууны үгсийг тайлбарлана.

(Бид сониноо эрхлэн гаргаж, өөрсдөө хэвлэдэг.) Зоригтой юм, тийм үү? (Хэрэв бид хийж чадахгүй бол, бид хаах болно.) Үнэхээр зоригтой юм? (Бид өөрсдөө эхлүүлсэн, өөрсдөө хэвлэдэг.) Аан, тийм. Тийм болохоор л хэцүү. (Тэд өөрсдөө мөнгө гаргаж байгаа юм биш шүү дээ.) (Тэд бидэнд юу ч өгдөггүй.) Өө, үнэхээр үү? Харин сурталчилгааны төлбөрийн тухайд? Тэд зар сурталчилгаа байрлуулахдаа мөнгө төлдөггүй юм уу? (Зар сурталчилгаа тавивал, бидэнд мөнгө төлөх ёстой.) Аан, тийм үү? (Гэхдээ одоо тэд зар сурталчилгаа өгөхгүй бол, бид...Их Багш аа “Тэр хүнгүй ч зах хөлтэй хэвээр” гэдэг үгийг мэднэ биз дээ.) Өө, үнэхээр үү? (Нэг хүн явахад, өөр нэг хүн орж ирдэг.) (Тийм ээ, тэгэхээр бид хийж байгаагаа үргэлжлүүлдэг.) (Айх зүйл байхгүй.) За. Тэд бидний талд байгаа юм уу, эсрэг талд байгаа юм уу гэдгийг бид мэдэхгүй байгаа биз дээ? За яах вэ. (Хэн мэдэх вэ? Нэг өдөр Их Багшийн шавь нараас хэн нэг нь ирээд “Би зар сурталчилгаа байрлуулъя” ч гэж магадгүй юм.) Сэтгүүлч байна гэдэг зориг шаарддаг. Маш сайн байна.

Сэтгүүл зүйд ажиллахад эр зориг хэрэгтэй. Энэ нь бидний мэргэжилд ч, үзэл баримтлалд ч хамаатай. Амаргүй ажил. Маш сайн, надад таалагдлаа. (Тэд тэгж хэллээ гээд бид бууж өгөх ёстой гэж үү?) (Бид зүгээр л буцааж авч болохгүй.) (“За, больё, буцаагаад тавьчих. Би дахиж нийтлэхгүй.”) Тийм ээ. Энэ бас та нарын эр зоригийг шалгаж байгаа хэрэг биз дээ? Магадгүй тэр дараа нь дахин захидал бичээд, “Өө, би тэр өдөр зүгээр л тоглосон юм. Битгий гомдоорой. Өнөөдөр дахиад 3, 4 зар тавиулъя.” гэж гуйж мэднэ. Бид ямар ч үнээр хамаагүй зөв гэж итгэсэн зүйлээ дагах ёстой. (Хийнэ гэж шийдсэн л бол хийнэ.) Тийм ээ.

(Таны зарим шавь ч зар тавиулсан, гэхдээ Таны шавь гэдгээ хэлээгүй.) Тийм үү? (Тэд юу ч хэлдэггүй.) За. (Тэд энэ тухай дурдаагүй.) Миний шавь гэдгээ хэлээгүй юу? (Нэг хүн бий...) Тэд бүгд олны нүднээс далд, чимээгүйхэн ажилладаг. (Тэд тавилга зардаг.) (За. Тэд тавилга зардаг.) (Би тэр хүнийг хараахан танихгүй. Монтерей Парк, Альхамбрад Их Багшийн шавь олон бий.) (Тавилгын дэлгүүрийн зарим эзэн зар тавиулах хүсэлт гаргасан.) (Тэднээс “Өмнө нь яагаад манай сэтгүүлд зар тавиулж байгаагүй юм бэ...?” гэж асуусан.) (“[Их Багшийн] зургийг хараад зар тавиулахаар шийдсэн” гэсэн.) Аан, нээрээ юу? Их сайхан байгаа биз? Тэгээд би хараад ямар сайхан зураг болохыг нь мэдээд, “Өө! Надад ийм сайхан зураг байхад би яагаад мэдээгүй юм бол?” гэсэн. Надад тэр зураг байдгийг мэдээгүй. Энэ бүхэн юу вэ? За. Үүнийг аваарай, баярлалаа. Та одос үхэр(-хүн) шиг харагдаж байна. Усны одос үхэр(-хүн). Усны одос үхэр(-хүн) шиг их ус уух юм. Өөр асуулт байна уу? Эсвэл хувийн зүйл асуумаар байвал асуугаарай. Зүгээр. Тэр тэнд ярьж болно. Зүгээр. Бид хоёр энд ярилцаж болно. (Үгүй ээ, бид зүгээр л хөгжилдөн ярилцаж байна.) Зугаатай байна уу? За. (Гэр бүл шиг.) Тийм ээ. За.

Завтай байвал хамтдаа шүлэг уншиж хөгжилдөж болно. Шүлэг уншиж, кофе уух, гэх мэтээр. (Бас караоке дуулна.) (Та маш сайхан дуулдаг, Багш аа.) Тэгэлгүй яах вэ. За. Би саяхан их сайхан твист дуунууд гаргасан. (Буцах замдаа Багш алхаж явахдаа, “Би гатлага онгоцоор гатална” гэж дуулж байсан.) (Бичлэгийг нь заавал үзэж байж л ямар хөгжилтэй байсныг мэднэ.)

(Их Багш саяхан америк, аулак (вьетнам) дуунуудад шинэ үг бичсэн. Өөрөө бичсэн юм.) (Багш аа, энэ удаа Таны шүлгийг хэсэгчлэн нийтэлж болох уу?) Аль шүлэг вэ? (Таны тэр Мэдээний сэтгүүлд нийтлүүлсэн шүлэг... Тэр их сайхан шүлэг байсан.) За. Тийм ээ, хүсвэл болно. (Англи шүлэг. Үнэхээр романтик!) Гэхдээ тэр бүхэлдээ БУРХАНЫГ хайрлах хайрын тухай. Харин үүнийг хүн ойлгодог эсэхийг би мэдэхгүй. (Харин бид зүгээр л тэр чигээр нь уншсан.) Хүмүүс тэр “хайр”-ыг хүн хоорондын хайр гэж ч ойлгож болно. (Тийм ээ.) Тэр “Миний Хайр тэртээ алсад” гэдэг шүлэг. (Тийм ээ. Тэр сайхан шүлэг.) Тэр шүлгийг сайхан дуу болгосон. Би түүнд ая хийнэ.

Миний Хайр тэртээ алсад Тэр намайг санадаг болов уу? Сүүн замаар тусгаарлагдсан Миний хүслэн ус шиг гүн, уул шиг өндөр Тэнгэр Газар нийлдэг алс холын Хайр минь (За.) Тэр бол БУРХАНЫ арал. Өнө эртний үеэс Ганцааранг минь орхи, хүслэн! Мянган галактик, ертөнцөөр Тоо томшгүй үхэл, төрөлтөөр дамжин Хайртыгаа хайж би Дахин дахин бэдэрнэ Миний Хайр үргэлж алс тэртээд Зүрх минь Таныг үргэлж хүснэ...

Сайхан байна уу? (Тийм ээ. Багш маш сайхан дуулдаг.) Бас дахилт бий юу? Эсвэл ингээд л болоо юу? Ойлголоо. (Тийм ээ.) (Өнөөдөр үдээс хойш би тэр бүтээлийг 2 дахь удаагаа уншсан.) (Өнөөдөр үдээс хойш би дахин, 2 дахь удаагаа уншсан.) Дунд хэсэг нь ямар билээ? Дунд хэсэг нь. Ямар байдаг билээ? (Дахин дахин би бэдэрнэ) Үгүй ээ, тэр өөр.

Миний Хайр тэртээ алсад Тэр намайг санадаг болов уу? Урт шөнүүдэд дотно Найзаа үгүйлэн санана Сүүн замыг мөрөөднө Өө! Хүүе, хүүе хажуугаар өнгөрөх хүн минь Хажуугаар өнгөрөх хэн нэгэн Түрхэн зуур зогсоод, Түүний Вант улс хаана байгааг хэлээд өгнө үү Хүрэх Замыг нь та мэдэх үү? Тэнгэр Газар нийлдэг алс холын Хайр минь Өнө эртний үеэс

“Өнө эртний үе” гэдэг нь “эхлэлгүй” гэсэн үг, ерөнхийдөө цаг хугацаанаас ангид гэсэн утгатай. Гэхдээ бас үнэнч бус хүнийг хэлж болно. БУРХАН биднийг орхичихсон. Тэр биднийг огт анзаарахгүй байгаа мэт. Тийм биш гэж үү? Өнө эртний үеэс Ганцааранг минь орхи, хүслэн! Мянган галактик, ертөнцөөр Тоо томшгүй үхэл, төрөлтөөр дамжин Хайртыгаа хайж би Дахин дахин бэдэрнэ Миний Хайр үргэлж алс тэртээд Зүрх минь Таныг үргэлж хүснэ...

Бид үнэхээр хайж байгаа – тэрхүү Би-гээ хайж байгаа. Хамгийн эрхэм Хайртыгаа хайж байна. Тэр бол бидний Жинхэнэ Би. Бид Анхдагч Би-гээ хайж байна. Тэр бол Хамгийн дээд Хайрт. Энэ ертөнцийн өчүүхэн хайрууд бол ердөө хуулбар, хуулбарууд. Тиймээс тэр Агуу Хайраас болж хүн төрөлтөн хайрыг эрэлхийлсээр байдаг, ойлгож байна уу? Хүмүүс бие биеэ хайрлах, бие биеэ эрэлхийлэх хэрэгтэй болдог. Энэ бүхэн тэр Агуу Хайраас үүдэлтэй. (Үнэхээр хөгжилтэй юм.) (Та бол Жаргалтай Будда! Та тун хөгжилтэй, бас урлагийн авьяастай.) (Харин өнөөдөр Таны гарыг хараад яагаад зураач гэдгийг тань ойлголоо. Тун нарийн гоолиг хуруутай юм чинь, Танаас өөр хэн зураг зурах билээ?)

(Их Багш жил бүр уран зургийн үзэсгэлэн гаргадаг уу?) Үгүй дээ. Хааяа л. Хүмүүс урьсан үед л үзэсгэлэн гаргадаг. (Тэр үзэсгэлэн Тайвань (Формоса)-д болсон уу, эсвэл...?) Ихэвчлэн шавь нар маань үзэх гэж ирдэг, бусад хүмүүс зочноор ирдэг. Харин өнгөрсөн жил Бельгийн Брюссельд үзэсгэлэн гаргасан. Бельги гэдэг, зөв биз дээ? (Брюссель.) Бельгийн Брюссель. За. Тийм. Учир нь тэд намайг зургуудаа авчирч, үзэсгэлэн гаргаач гэж урьсан юм. Тиймээс би албан ёсны үзэсгэлэн гаргасан. Харин ихэвчлэн би хаашаа ч явсан, лекц тавихад ч, эсвэл өөр ажлаар явахад ч шавь нар маань хэдэн зураг авчирч, зочдод үзүүлэхээр хананд өлгөдөг. (Сайхан. Тэр зургууд бүгд их сайхан.) Заавал албан ёсны үзэсгэлэн гаргах шаардлагагүй.

(Тэр өдөр бид 2 уран зураг сонгосон, тийм ээ?) Аль зураг вэ? (Бид гэртээ авч харимаар байсан.) (“Нар”.) (“Нар” гэдэг уран зураг.) (Бид зургийг нь л авч чадсан. Гэртээ авч харьж чадаагүй.) (Тийм ээ, бид зургийг нь авсан.) Гэртээ авч явмаар байна уу? Би та нарт өгье. Аль хоёр нь вэ, ямар зургууд вэ? Би та нарт өгнө. (Бид буцаж очоод авсан зургуудаа дахин үзье. Тэгвэл аль нь байсныг санана.) За, “Нар”. (Тэд нэлээд хатуу байсан, тийм ээ?) (Их хатуу. Биднийг дөхөж ч амжаагүй байхад л холдуулж байсан. Зургуудыг харахыг ч зөвшөөрөөгүй.) Учир нь шавь нарын хувьд... (Зөвхөн 1, 2 зурагт л Багшийн гарын үсэг байсан.) Учир нь тэд шавь нар зургуудыг бохирдуулчих вий гэж айдаг.

(Их Багш яагаад зарим зурагтаа гарын үсэг зураагүй юм бэ?) Магадгүй жааз хийх үед... (Тэнд би зөвхөн “Зүүн тэнгис” гэж бичсэнийг харсан. Доор нь зөвхөн нэр, дээр нь гарын үсэг байсан.) Магадгүй зургуудыг жаазлах үед гарын үсэг нь далдлагдсан байх. Заримдаа би гарын үсгээ зурахаа мартдаг. Шавь нар зургуудыг надад авчрахад би санаад гарын үсгээ зурдаг. Учир нь би эхлээд зүгээр л сонирхлоороо зурдаг, дараа нь л тийм зүйл боддог. Тэд надад сануулахад л би гарын үсэг зурахаа санадаг. (Үнэхээр сайхан зургууд. Би уран зургуудыг харах их дуртай.) Аль хоёр уран зургийг гэртээ авч харимаар байгаагаа л хэлээрэй. (За.) Би та нарт өгнө. Хулгайч болох гэж зовох хэрэггүй шүү! Тодорхой хэлээрэй, ямар нэртэй вэ? (Тэр нь “Шунал”.) Тэгвэл та нарт илгээчихье, болох уу? (За.) Эсвэл (…) гэж хэлээд та нарт хүргүүлж болно, тэгэх үү? (За.)

За. Та нар урлагт дуртай бол би их бахархаж, бас их баярлаж байна. (Багш аа, Танд өөр дуу бий юу? Бидэнд дахиад нэгийг дуулж өгөөч.) (Гайхалтай! Түрүүний дуу үнэхээр сайхан байсан!) Аулак (вьетнам) дуу юу? (Тийм ээ, аулак (вьетнам) дуу.) Надад аулак (вьетнам) дуу ч олон байхгүй. (Гэхдээ тэр дуу анх англи хэлээр байгаагүй гэж үү, Багш аа?) Тийм ээ, зөв. (Дараа нь аулак (вьетнам) хэл рүү орчуулсан.) Дараа нь хятад, аулак (вьетнам) хэл рүү орчуулсан. (Тийм ээ.) (Дараа нь аулак (вьетнам) хэл рүү орчуулсан.) (Бүх гурван хэлээр.) Заримдаа би аулак (вьетнам) хэлээр бичээд, дараа нь англи, хятад хэл рүү орчуулдаг. (Дараа нь аулак (вьетнам) хэл рүү орчуулсан.) Энэ удаа би эхлээд англи хэлээр бичээд, дараа нь аулак (вьетнам), хятад хэл рүү орчуулсан. Англи хувилбар нь өөр аятай. (Тийм ээ.) (Дараа нь аулак (вьетнам) хэл рүү орчуулсан.) Үүн шиг цоглог биш. Хэмнэл нь болеротой төстэй, тийм ээ? Ча-ча-ча. (Аль ая вэ? Ямар дууны ая вэ?) Саяын дууных! Миний Хайрт тэртээ алсад Тэр намайг санадаг болов уу? (Пасо Добль.) Тийм ээ. (Тийм ээ.)

Дахиад хэд бий, дахиад хоёр, гурван дуу. Дахиад хоёр, гурван аулак (вьетнам) дуу. Гэхдээ хараахан давтаагүй. Огт бэлтгэл хийгээгүй. Би тэдгээрийг саяхан бичсэн, тиймээс энэ ахаас нотыг нь бичихэд туслаач гэж гуйсан юм. (Тийм ээ.) Учир нь би хэдийнээ дуулчихсан. (Тийм ээ.) Тэгээд түүнээс бичиж авахыг хүссэн. (Аяыг нь бичиж авах гээд.) Нотыг нь буулгах. Өөр ямар дуу байгаа билээ? Өөр ямар дуу? Аулак (вьетнам) дуу. (“Бороо ороход Намайг санаарай”, бас “Төгс Гэгээрсэн Их Багш”, тийм үү?)

(Хамтдаа, хамтдаа бид бороо орохыг харсан.) Аан! “Бороо ороход намайг санаарай” дуу. Хамтдаа... Тэр дууг дуулах хэцүү байгаа биз? (Жаахан дээд өнгөтэй.) Хамтдаа, хамтдаа бид бороо орохыг харсан. Энэ ямар хэмнэл вэ? (Румба.) Аан, румба. (Гэхдээ арай хурдан.) Дараа нь юу билээ? Мартчихлаа.

Бид солонгыг ширтдэг байсан. Санаарай, санаарай хамт байсан тэр цаг үеийг. Санаарай, санаарай хамт байсан тэр цаг үеийг.

Би бороонд дуртай. Учир нь бороо Тэнгэрээс илгээсэн захиас мэт. Бороо орох нь бас Тэнгэр, Газрыг холбох гүүр мэт. Тиймээс би бороонд их дуртай. Би шавь нартайгаа хамт бороог чагнаж, бороо орохыг хүлээх нь олонтоо. Тиймээс энэ дууг бичсэн юм. Чи хаана ч байсан Бороо орох үед намайг санаарай. Хайрт минь...

Би хэдэн сарын турш ханиалгаж байна. Сонсож байгаа хүний чих дөжирмөөр байгаа байх. (Үгүй ээ, Таны хоолой тун сайхан байна, Багш аа.) (Таны хоолой үнэхээр сайхан байна.) Бурхан минь, би маш их ханиалгаж байна! (Таны хоолой маш сайхан байна. Та доод, дээд өнгийн аль алийг нь авч чаддаг.)

Миний ганцаардлыг чи мэднэ, Бороо алс холын эх орны минь дурсамжийг сэрээдэг.

“NGƯỜI” гэдгийг томоор, том үсгээр бичсэн. “NGƯỜI” гэдэг нь БУРХАНЫГ, ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙГ хэлж буй юм. Аан. Ерөнхийдөө иймэрхүү. Цаана нь дахиад зөндөө бий. (Тийм ээ, бас Багш өнөөдөр ядарчээ.) (За, бид одоо явъя.) (За.) Сониноо хэвлэхээр явах гэж байна уу? (Маш их баярлалаа, Багш аа!) За. Зүгээр дээ. (Баярлалаа, Багш аа.) Надад л зав маш бага байна. Уг нь та нар хөгжимд дуртай бол би энд бүтэн өдөржин сууж, та нарт дуулж, бас шүлэг уншиж өгч чадна. Би тэгэх дуртай. Та нар шүлэг уншихыг сонсох дуртай юу? (Тийм ээ, дуртай.) Та нар шүлэгт дуртай, тийм ээ? (Тийм ээ, мэдээж дуртай.) Аан, тэгэхээр дуртай юм байна.

Photo Caption: “ХАМГИЙН ДЭЭДИЙГ түшиж, сүнсээ амраая, Дэлхий дээр амар амгаланг олох амаргүй!”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2026-10-24
561 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-24
809 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-23
945 Үзсэн
35:14
Онцлох мэдээ
2026-10-23
196 Үзсэн
Байгалийн гоо үзэмж
2026-10-23
200 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах