Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Их Багш буяны үйл ажиллагааны утга учир болон Арьяабалын Аргын оюун санааны бясалгал дадлын зорилгыг тайлбарласан юм.(Их Багш аа, Хавайд тэд дүрвэгсэд болон Аулак (Вьетнам)-ын хүмүүст туслах зорилгоор Таны хийсэн нийгмийн ажлын талаар Танаас асуужээ. Та хэдийгээр энэ ажлыг хийдэг ч, хүн бүрд үүнийг мэдэгдэх шаардлагагүй гэж хэлсэн.) Тийм ээ, үнэн. (Их Багш ийм асуудалд даруу байдаг.) Тийм ээ.(Гэхдээ, Их Багш аа, саяхны түймрийн дараа та буцаж ирээд хуаранд тусалсан нэг тохиолдол байсан.) (200,000 ам. доллар.) Тэр тухай Америкчууд бичсэн. (Иймд олон хүн энэ талаар асуулт тавьж эхэлсэн.) Тийм үү? (Тэд “Яагаад Их Багш Аулак (Вьетнам)-ын хүмүүст огт тусалдаггүй юм бэ?” гэж ярьж байна.) (Тэгвэл сурталчилъя…) (Их Багш очиж тэдэнд тусалсан.) (Их Багш Аулакчууд (Вьетнамчууд)-д ч бас тусалж байсан, гэхдээ хүмүүс үүнийг мэдээгүй.) Тэгвэл одоо би үүнийг сонинд зарлаж эсвэл ямар нэг юм хийх ёстой юу? (Асуудал нь тэр л юм, Их Багш аа.) Хэрвээ бид сайн зүйл хийвэл сонинд нийтлэх ёстой юу? Жишээ нь, өөрсдөө бодоод үз. Өмнө нь та ямар нэгэн зүйл хийхдээ үргэлж сурталчилдаг байсан уу? “Намайг […] гэдэг, өнөөдөр би тэнд 400 000 ам. доллар хандивлалаа.” “Намайг магтаач.” Би Аулакын (Вьетнам) ард түмэнд маш их тусалсан. (Тиймээ, бид үүнийг мэднэ.) Тиймээ, гэхдээ яагаад яг одоо үүнийг дурдав? (Тийм ээ.) Гэхдээ заримдаа би тэгдэг. (Та дурддаг, Их Багш аа.)Гэхдээ тийм, заримдаа тэгдэг. Жишээлбэл, манай сэтгүүлүүдэд – миний шавь нарын бичдэг – миний тухай ямар нэгэн мэдээ гарвал тэд түүнийг нийтэлнэ. Жишээ нь, намайг хэр ихийг өгсөн тухай. (Аан, тэдгээр нь зөвхөн дотоод хэвлэлүүд.) Тийм ээ, та нар үүнийг хараагүй учраас би юу хийж чадах вэ? (Эдгээрийг одоо хаанаас авч болох вэ, Их Багш аа?) За, би танд тэр сэтгүүлүүдээс хэдийг өгье. Магадгүй одоо ч хэд байгаа байх. Үлдсэн эсэхийг би мэдэхгүй байна. Тэд магадгүй ерөнхий хэдэн зүйл бичсэн байх. Заримдаа би тусалж байхдаа нууцаар хийх хэрэгтэй болдог. Ийм байдаг.(Гэхдээ Төгс Гэгээрсэн Их Багш өөр шашинтай дүрвэгсдэд ч тусалж байсан?) Тэгэлгүй яах вэ. Удаа дараа; зүгээр л та нар үүнийг мэдээгүй. (Ойлголоо.) За. Яагаад танай сонинд энэ тухай нийтлэгдсэнгүй вэ? Учир нь та нар надтай уулзахаар ч ирдэггүй. Би танай редакц дээр гүйж очоод, “Та нар мэдээгүй уу? Өнөөдөр би олон дүрвэгсдэд тусалсан. За тэгээд нийтлээрэй” гэх үү? Би тэгдэггүй. Юу ч хийсэн би зүгээр л жамаар нь хийдэг, тийм ээ? (Тийм.) Мэдсэн нэг нь өөрсдөө нийтлэх боломжтой. Өөрөөр би юу хийх гэж? Би юу хийж чадах билээ? Би өдөржин сонинуудаар явж юм нийтлүүлье гэж гуйдаггүй. Өнөөдөр та нар өөрсдөө сайн дураараа надтай уулзахаар ирсэн. (Тийм.) Мөн та нар надаас ярилцлага авч байгаа учраас би та нарыг найрсгаар угтан авахдаа баяртай байна. (Тийм.) Хэрвээ та нар ирээгүй бол бас л зүгээр. (Тийм.) Тиймээ? Би үүнийг хайж явдаггүй, миний шавь нар ч гэсэн адил. Жишээлбэл, намайг сургаал түгээхээр гарахад, хэн ч ирж сонсож болно, авшиг хүртэхийг хүсвэл хүртэх боломжтой. Ийм л юм. (Тийм.)Хүмүүсийг шахах, тавгүйтүүлэх, төвөг удахаар, айл айлаар явж захиа бичих гэх мэт зүйл огт хийдэггүй. (Тийм.) Энэ бол зүгээр л нэг жишээ. Та асуусан тул би тайлбарлалаа. (Тийм.) Энд болсон түймрийн тухайд, би санаандгүй сонссон. Тэгээд энд ирээд хүмүүс зовж байгааг хараад, мэдээж туслах ёстой болсон. (Тийм.) Ялангуяа эндхийн хүмүүс Аулак (Вьетнам)-ын ард түмэнд их тусалж байсан тул. Бид бие биедээ тусалж, халамж тавих ёстой. Америк, Аулакын (Вьетнам) ард түмэн эсвэл Хятадын ард түмнийг хооронд нь ялгаварлах шаардлагагүй? Би дэлхий даяар хаана тусламж хэрэгтэй байна тэнд хүмүүст тусалдаг. Хаана ч байсан мэдвэл, эсвэл нөхцөл бүрдсэн үед би шууд тусалдаг. Би хэн нэгний хамар хавтгай эсэх, өндөр эсэх, ямар паспорттойг хардаггүй. Ойлгосон уу? (Тийм.)Жишээ нь, одоо та нар зөвхөн Аулак (Вьетнам)-ын тухай ярьж байна. Би таны тухай яриагүй; Тэр асуултыг асуусан хүмүүсийг хэлж байгаа юм, за юу? (Тийм.) Жишээ нь, Аулак (Вьетнам)-аас ирсэн хүмүүс – энд ирээд америкчууд болсон маш олон хүн бий, тиймээ? Тэгэхээр энд тусалж байгаа минь бас Аулак (Вьетнам)-д тусалж байгаатай адил, тийм биз? (Тийм.) Мөн хэрэв би америкчуудад тусалбал, хүмүүс Аулак (Вьетнам)-аас ирсэн хүмүүс америкчуудад тусалсан гэж хэлэх боломжтой, энэ нь бас Аулак (Вьетнам)-ын ард түмэнд нэр төр авчирна, тиймээ? Мөнгө л цорын ганц үнэ цэнтэй зүйл үү? Хүний нэр төр илүү үнэ цэнтэй, тийм биш гэж үү? Миний хийсэн бүх зүйл Аулак (Вьетнам)-д нэр төр авчирдаг, тийм биш гэж үү? (Тийм.) Энэ ч бас тусламжийн нэг хэлбэр, тийм биш гэж үү? За, энэ бол нэг зүйл. Гэхдээ би мөн Аулак (Вьетнам)-д бодит тусламж үзүүлсэн. Гэхдээ энэ тухай ярихад санаа зовж байна, учир нь энэ явдал аль хэдийн өнгөрсөн. Гал гарсан үед тусалсан тухайд бол Майк Гордон энэ талаар мэдсэн учраас нааш нь залгаж надаас ярилцлага авсан юм. Тэгээд тэр үүнийг нийтэлсэн, харин манай Аулак (Вьетнам) сонинууд нийтлээгүй, ойлгож байна уу? “Өө, би энэ ажлыг хийсэн” гэж хэлэхийн тулд би та нарыг хайж яваагүй.(The Register сонинд нийтэлсэн.) Тийм ээ, үнэн. (Vietnam Post ч бас нийтэлсэн, Их Багшаа.) Тийм ээ, дараа нь тэд тэр сонин дээр үндэслэн үргэлжлүүлэн судалсан. (Майк Гордон гэж хэн бэ, Их Багш аа?) Тэр The Register сониных. (Тийм ээ. Сурвалжлагч.) Тэр сурвалжлагч. (Сурвалжлагч.) Та нартай адил сурвалжлагч. Тэр над руу залгасан. Тиймээс би түүнд энэ талаар хэлсэн. Магадгүй хэн нэгэн түүнд хэлсэн байх. Америкт бүх юм ингэж ажилладаг. Ер нь сонинууд судалдаг, тэдэнд өөрийнх нь… юу гэж нэрлэдэг билээ? (Салбарууд.) Тэдний салбарууд, тийм үү? Тэд өөрсдийнхөө хүмүүсээс асуудаг. Хэрэв ямар нэгэн онцгой мэдээ гарвал, тэд бие биедээ хэлдэг, тэгээд тэр над руу залгаж асуусан. Түүнийг асуусны дараа л би түүнд хэлсэн. Дараа нь тэд намайг Лагуна Бич рүү урьсан. (Тийм.) Мөн бас нэг юм хийх гэж – юу гэж нэрлэдэг билээ? Тэр газрыг адислахын тулд бидний “адис” гэж нэрлэдэг зүйл. Түймэрт автсан газрыг адислах ёслолд оролцохоор. (Галын ослын төлөө залбирах.)Галын ослын төлөө залбирах, тийм. (Галын ослын төлөө залбирах.) Тийм ээ, би 12 шашин болон бусад шашны салбаруудын төлөөлөгчидтэй хамт явсан. Иймд би явсан. Мэдээж сэтгүүлчид ирсэн. Тэгэхээр сонинууд иймэрхүү зүйлсийг мэддэг, тийм ээ? Энэ бол зүгээр л нэг жишээ. Эсвэл заримдаа би шавь нараа хүмүүст бэлэг хүргүүлэхээр явуулдаг. Хүмүүс тэднийг тэнд хараад зүгээр л энэ тухай олоод мэдчихдэг.Тэд мэдвэл асуудаг; асуувал бид тэдэнд хэлнэ. Би та бүхнээс нууж байгаа юм биш, харин та хаана байгааг бид мэдэхгүй байна. Мөн би энэ талаар бодоогүй. “Зүүн гараараа өгөхөд чинь баруун гар чинь бүү мэдэг”. Тэгэхээр үүний тухай ярих ямар хэрэг байна? (Тийм.) Би Аулакт (Вьетнам)-д өгдөггүй юм биш. (Тийм.) Би өгдөг! (Тийм.) Гэхдээ заримдаа бас бэрхшээл байдаг. (Гэхдээ хүмүүс мэдэхгүй учраас тэднийг буруутгаж ч чадахгүй.) Бэрхшээлтэй! (Тийм.) Заримдаа өгөх нь хүний амь нас, нэр хүндэд ч аюул учруулж болдог. Та энэ талаар мэдэхгүй. Юутай ч, сайн сайхан зүйлсийн тухай ярьж, муу зүйлсийг орхиё.(Олон хүмүүс дүрвэгсдэд, эндхийн Аулак (Вьетнам) хүмүүст туслах талаар мөн сонирхож байгаа. Мэдээж. Учир нь энд хэн ч бидний туслах зүйлээр дутагдаагүй. Эндхийн дүрвэгсдэд аль хэдийн хэрэгтэй бүх зүйл нь бий. Би тэдэнд тусалсан. (Vietnam Post-д тусалсан.) (Тэр бол авч үзэх зүйл.) (Өө Бурхан минь!)За, одоо та нарт хэлье. Жишээлбэл, энд байгаа дүрвэгсэд аль хэдийнээ засгийн газраас тусламж авдаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэх гэр бүл, найз нөхөд бий. Энд байгаа л бол тэдэнд айдас бага. (Тийм.) Жишээлбэл, би хуаран дахь дүрвэгсдэд ихэвчлэн тусалдаг. Заримдаа тэдэнд идэх бэлэн гоймон ч байдаггүй. (Тийм.) Хэрвээ та тэдэнд нэг алим өгвөл тэд маш их баярладаг. Тиймээс ихэвчлэн би дүрвэгсдийн хуран дахь дүрвэгсдэд тусалдаг.(Гэхдээ Та одоо тусалсаар байгаа юу?) Энэ одоо ч үргэлжилж байгаа зүйл; Мэдээж би тэдэнд тусалсаар л байна. Тийм ээ, тасралтгүй, дахин дахин тусалдаг. Тийм ээ, үргэлж тусалдаг. Заримдаа тэднийг идэж, уух зүйлтэй байлгахын тулд мөнгө, хангамж өгөх хэрэгтэй болдог. Шинэ жилээр би тэдэнд азын мөнгө өгдөг. (Тийм.) Хүн бүрд арван доллар. Мөн хүн бүрд арван доллар. (Тийм, өнөөдөр Оранж Каунтигийн сонинууд Их Багшийн тухай их ярьж байна.) Хаана? (Сонинуудад – яг тэр сонинуудад.) Аулак (Вьетнам) сонин уу? (Тийм. Бүх сонинд том гарчиг болгон нийтэлсэн.) Өө тийм үү? Аулак (Вьетнам) сонинууд уу? Хөөх! Энэ миний амьдралд анх удаа тохиолдож байна. (Таны амьдралд анх удаа.) Тэгэхээр одоо би алдартай болсон уу аан? (Тийм.) (Бид Их Багш Бясалгалын Төв рүү явах вий гэж санаа зовж байсан тул Их Багштай зохицуулалт хийхээр завгүй байсан.) За. (Бид илүү их зүйл олж мэдээсэй гээд хоёр сонин урьсан.) За. (Тэнгэрт талархъя, …дахин зочлох болно. Хэрэв Та энд буцаж ирвэл, бид дахин нэг удаа уулзалт хийнэ.) Тийм, тийм. (Бид үүнийг аажмаар хуваалцах болно; алхам алхмаар хийх болно.) Тэгвэл бид бүр илүү ихийг хийнэ. За, сайн, сайн.(Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш аа, олон хүмүүс Таны хүмүүнлэгийн тусламжид ашигладаг санхүүгийн эх үүсвэрийн талаар сонирхож байна. Тэд хаанаас…?) Тэд хаанаас ирдэг вэ, тийм үү? (Энэ нь шавь нарын хандив эсвэл бусад олон улсын байгууллагуудын тусламжаас ирдэг үү?) Үгүй. Хэн ч ямар ч хандив өгдөггүй. Учир нь би шавь нараасаа мөнгө авдаггүй тул тийм их байдаггүй юм. (Тийм.) Хэрвээ хүн бүр хандивладаг байсан бол илүү их байх байсан. (Тийм ээ, тэгвэл хаанаас ирдэг вэ?) Би ажилладаг учраас. (Аан за.) Би зураач. (Аан.) Дуучин, хөгжимчин. (Аан. За.) Мөн уран бүтээлч. (Аан.) Би олон зүйл хийдэг. Би зурдаг. (Тийм.) Би уран бүтээл туурвидаг. (Тийм.) Урлагийн бүтээл. (Тийм.) (Vietnam Post энэ талаар бичсэн.) Тийм үү? (Маргааш.) Аан тийм үү? Аан, за. Надад хэдийг авч өгөөч. (Vietnam Post.) За. Надад хэдийг аваад өг. (Тэр өдөр… бид Хавай руу явсан үед [тэд] зураг авсан.) Аан тийм. Тийм, тийм. (Тэд тэр өдөр, биднийг анх очиход зураг авсан.) Өө, үнэхээр үү?(Мөн Их Багшийн хийсэн дэнлүүнүүд ч бий.) Би дэнлүүг загварчилж, дизайныг нь гаргасан. Дараа нь миний лам шавь нар, надтай ойр байсан хүмүүс тэдгээрийг хийсэн. (Тийм.) (Тэдгээрийн зургууд ч байгаа гэж бодож байна.) Тийм ээ, эдгээр зүйлсийг мөнгө олохын тулд худалдах боломжтой. Дэлхий даяар эрэлттэй байдаг.(Ямар зүйлс болохыг асууж болох уу, Их Багш аа?) Дэнлүүнүүд. (Аан, дэнлүүнүүд.) Жишээ нь, дэнлүү… Тэдгээр нь гараар, гараар урладаг. (Зурагнууд.) Мөн миний шавь нар ч ажилладаг. Жишээ нь, би тэдэнд янз бүрийн зүйл хэрхэн хийхийг заадаг. (Тайвань (Формоса)-д уу, Их Багш аа?) Тийм. Бид мөнгөө нийлүүлсэн, гэхдээ ихэнх нь миний мөнгө. Гэхдээ би мөнгөө бүгдэд хамаарах зүйл гэж үздэг; Үүнийг би өөрийнхөө гэж боддоггүй. (Тийм.) (Тэгэхээр шавь нар нэмэрлэдэггүй юу?) Үгүй, тэд хандив өгдөггүй, хааяа магадгүй жаахан юухан нэмж өгдөг ч гэсэн, тэр бүр хангалттай байдаггүй. Та мэднэ дээ, хандив хүсэх үед хүссэн хэмжээгээрээ авч чадахгүй шүү дээ. (Тийм.) Жишээ нь, Маунт Пинатубогийн галт уулын дэлбэрэлтийг авч үзье, тийм үү? (Тийм.) Хэрвээ би шавь нараа хандив өгөхийг уриалбал тэд өгөх байсан. Гэхдээ би тэднээс ингэж гуйдаггүй. Мөн би ард иргэдээс ч мөнгө гуйдаггүй. (Тийм.) Тиймээс өөрт байгаа бүхнээ л өгдөг. Тэгээд л болоо. Би зориудаар буяны ажил хийх эсвэл буяны байгууллага байгуулах гэж зорьж байгаагүй. Үнэндээ эхэндээ ямар ч байгууллага байгуулах бодол байгаагүй. (Тийм.) Зүгээр л боломж гарвал чадах бүхнээ хийдэг. Тэгээд л болоо. (Тийм.)Энэхүү бясалгалын байгууллага нь зөвхөн албаныхан шаарддаг учраас л оршиж байгаа юм. Жишээ нь, хэрэв бид олноороо цуглаж эсвэл удаан хугацаанд тогтмол уулзаж байвал яагаад цуглаж байгаагаа албаныханд тайлбарлах шаардлагатай болдог. Тийм учраас бидэнд байгууллага хэрэгтэй болдог. Үгүй бол зүгээр л сүнслэг бясалгал хийхэд байгууллага ямар хэрэгтэй гэж? (Тийм.) Тийм биз, эрхэм ээ? (Тийм.) Сүнслэг бясалгал нь энэ хүн, тэр хүнийг оролцуулсан нарийн төвөгтэй байгууллага шаардах зүйл биш. (Тийм.) (Одоог хүртэл ойролцоогоор хэдэн хүн Таныг дагадаг гэж Та хэлэх вэ?) Хөөх! Маш олон хүн байна, би тэднийг тоолж чадахгүй байх. (Калифорний мужийн Дэйли хотод хэдэн Аулак (Вьетнам) хүн амьдардаг вэ?) Маш олон байх ёстой. (“Олон” гэдэг нь арван мянга орчим уу эсвэл хорин мянга орчим уу?) Магадгүй тэр орчим тооны, магадгүй түүнээс ч олон. (Хорин мянгаас олон?)(Тэгвэл одоогоор энд хэдэн Бясалгалын Төв байгаа вэ?) Заримдаа хүмүүс нэрээ ч бичүүлэлгүй намайг дагадаг, (Тийм.) тэгэхээр би тэдний тухай огт мэддэггүй. Та хэн нэгний гэрт ороход миний зургийг тэнд өлгөсөн байхыг харж болно; ингэж л олж мэддэг. (Тийм.) Тиймээ? Та юу хэлсэн бэ? (Тэгвэл энд хэдэн бясалгалын төв байдаг вэ? Тинлид нэг, энд доор нэг, Помонад нэг, Риверсайдад нэг…) Би дахин тоолох хэрэгтэй; үгүй бол… (Тэгэхээр муж бүрд нэг байдаг уу, эсвэл…?) Тийм, гэхдээ зарим Бясалгалын Төвүүд албан ёсны төвөөр үнэндээ тооцогддоггүй. (Аан за.) Заримдаа бясалгалчид том байшинтай байдаг. (Тийм.) Эсвэл тэд хоёр гурван байшинтай байж болно. (Аан.) Тэд ашиглуулахаар санал болгодог эсвэл боломжуудаа нийлүүлдэг. (Тийм.) Гэхдээ би энэ байшинг шавь нарынхаа төлөө авсан. (Тийм.) Учир нь тэдэнд хангалттай мөнгө байгаагүй. (Эндэх байшин уу?) Энэ биш. Помона, тийм ээ? (Бясалгалын Төв.) Тэр газрыг Помона гэж нэрлэдэг, тийм ээ? (Помона) Тэр газрыг юу гэж нэрлэдгийг ч санахгүй байна. (Тийм.) Зүгээр л би түүнд төлбөр төлсөн гэдгээ л мэднэ. (Риверсайд.) Риверсайдад уу? (Риверсайд.) Аан тийм. Ойлгож байна уу? Би тэдэнд тэр газрыг худалдаж авахаар төлөвлөж байсан юм. (Хэдийгээр Бясалгалын Төвийн зураг байгаа ч…) Тэдэнд үүнийг өөрсдөө худалдаж авах хангалттай мөнгө байгаагүй.(Их Багш аа, хэдэн сарын өмнө Аулак (Вьетнам) хэл дээрх долоо хоног тутмын сонин гарч байсан…) Тийм. (Тэнд Таныг дурдаж, шүүмжилсэн. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Та уншсан уу?) Би уншаагүй. Би сонссон, гэхдээ иймэрхүү зүйл тун элбэг. Бид хүмүүсийг биднийг магтахад албадаж чадахгүй. (Тийм.) За, тэд өөрсдийнхөө ухамсарт хариулт өгөг.(Төгс Гэгээрсэн Их Багш аа, Таныг дагадаг хүмүүсийн хувьд тэд яагаад Таныг дагадаг вэ? Энэ нь…) Учир нь тэд өөрсдийнхөө жинхэнэ Мөн чанар, жинхэнэ Би-г нээсэн учраас. Би тэдэнд өөрсдийнхөө далд бололцоо, хамгийн дээд мэргэн ухаанаа хэрхэн олж нээхийг харуулдаг. Ингэснээр тэд аз жаргалтай болж, амьдрал нь өөрчлөгддөг. (Тийм.) Тэд Дэлхий дээр Диваажинг мэдэрдэг учраас намайг дагадаг. Ийм удаан хугацаанд хүмүүсийг хуурч чадахгүй шүү дээ, эрхэм ээ? (Үгүй.) Та хэн нэгнийг нэг, хоёр өдөр, магадгүй нэг, хоёр жил хуурч чадах л байх. Та хүүхдүүд эсвэл ахмад настнуудыг хуурч чадах байх. Гэхдээ залуу инженер, эмч нарыг хуурч чадахгүй. (Тийм.) Тэд ямар нэг ашиг тус харахгүй бол зөвшөөрөхгүй. Одоо хэрэв та юу ч олж авч чадахгүй бол – та өдөр бүр Бясалгалын Төвд очиж, хоёр цаг хагас суух уу, нуруу чинь өвдөж, хүзүү чинь хөшнө – үүнийг тэсэж чадах уу?(Тэгэхээр Таныг дагагсад өдөр бүр Бясалгалын Төвд очиж, хоёр цаг бясалгал хийх ёстой гэсэн үг үү?) Үгүй, өдөр бүр биш. Тэд гэртээ, гэртээ бясалгал хийдэг. (Хоёр цаг хагас бясалгал хийнэ.) Тийм. (Тийм.) Аан, энэ нь бид зүгээр л чадах бүхнээ хийхийг оролдож байгаа гэсэн үг. Бид чадах хэрээр бясалгал хийдэг. Ингэснээр бид өөрсдийн мэргэн ухаанаа илүү ихээр нээж олдог. (Тийм.) Бид нам гүм болох үедээ өөрсдийнхөө агуу чанарыг ухамсарладаг, тийм ээ, эрхэм ээ? Жишээлбэл, хэрэв танд асуудал тулгарвал шийдэл олтол нь хаа нэг чимээгүй газар суудаггүй гэж үү? Ерөнхийдөө бясалгал нь маш логиктой. (Тийм.) Энэ нь ямар нэгэн нууцлаг зүйл биш, бас хэн ч чадахгүй гэж хүмүүс ярьдаг зүйл ч биш. (Тийм.) Хүүхдүүд ч бясалгал хийж чадна, ахмад настнууд ч бас чадна. Оюунлаг хүмүүс чадна, бас албан ёсны боловсролгүй хүмүүс ч чадна, ойлгож байна уу? (Тийм.)Бид бясалгал хийх үедээ сүнснийхээ гүнд орших амар амгаланг олж, тэр нам гүмдээ мэргэн ухаан олж авдаг. Тэр үед л зөвхөн бид жинхэнэ Би-гээ таньдаг. Энэ бол энэ тэр хүн биш, энэ бие махбод ч биш, харин агуу Мэргэн ухаантай бидний дотор оршдог зүйл юм. Тэгээд бид тэр агуу Мэргэн ухаанаа ашиглан өдөр тутмынхаа бүх асуудлыг шийдэж чадна. Мөн тэр магад тодорхойг олоогүй хүмүүст тусална, ойлгож байна уу? (Тийм.) Ийм л юм. Энэ маш энгийн. Үр дүнд нь тэд юмс ямар байдагт итгэдэг. Учир нь энэ бол бодит зүйл, тэдний өөрсдийнх нь үнэхээр туршиж үзсэн зүйл юм. Би зүгээр нэг үндэслэлгүй зүйл ярьж байгаа юм биш.(Би ирээд Их Багштай энгийн яриа өрнүүлж, энэ талаар илүү ихийг мэдэж авлаа.) Одоо эдгээр энэ хоёр эрхэм Их Багшаас хэдэн асуулт асууж, гадуурх олон нийтэд энэ мэдээллийг түгээхийг хүсэж байна. Тийм ээ. Мэдэж байна. (Мөн тэр өөрөө ч аль хэдийн...) Хэдийнээ гүн гүнзгий ойлгосон. Тийм ээ, мэднэ. Тийм. Тийм. Зүгээр ээ. Би өөрийгөө хэт их тайлбарлах эсвэл өмгөөлөх дургүй ч оролдъё. Аан, оролдъё. (Тийм.) Үнэндээ би өөрийгөө тайлбарлах эсвэл өмгөөлөх дургүй. (Урд үед Будда хүртэл эсэргүүцэгчидтэй байсан.) Бид хүмүүсийг бидэнд итгэх эсвэл биднийг шүтэхэд нь албадаж чадахгүй. Тэр нь… хамаарна... (Есүс Христ Эзэнд ч эсэргүүцэгчид байсан; тэд бүр Түүнийг цовдолсон.) Тийм ээ.Миний хэлэх гэсэн санаа бол, хэн ч эсэргүүцсэн, юу ч хийсэн би өөрийгөө хамгаалж, эсвэл хариу барих гэж огт оролдохгүй. Ямар хэрэг байх билээ? Ойлгож байна уу? Та үүнийг хийж байхдаа, миний тухай хэдэн хуудас сайн зүйл бичвэл би талархах болно. Үгүй бол би хариу барих эсвэл өөрийгөө хамгаалахад мөнгө, цаг үрэхгүй. Юунд хэрэгтэй гэж?(Саяхан, хоёр гурван долоо хоногийн өмнө Малибуд тэр галын осол гарсан.) Тийм ээ. (Их Багш 200 000 ам.доллар хандивласан.) Малибу дахь тэр гал түймэр үү? (Малибу.) Тийм. Та нарт ярьж өгье, тэр бүх Бясалгалын Төвүүдийг би өөрийн мөнгөөр авсан. Надад итгэхгүй бол шавь нараас асуугаарай, тэд хэдэн доллар хандивласан, надад ганц цент өгч байсан эсэхийг. Би тэдний мөнгийг зарцуулж байсан уу? Огт үгүй. Өөр бусад зүйл байтугай нэг цент ч гуйж ам нээж байгаагүй…(Энэ сонинд Та саяхан АНУ-ын иргэн болсон гэж бичсэн байна.) Өө, үнэхээр үү? (Та паспортаа авсан уу?) Паспорт авах шаардлагагүй. Энэ бол зүгээр л хүндэтгэл. Учир нь тэр хатагтай намайг очиж авах ёстой гэж хэлсэн тул би “За, тэгье” гэж хэлсэн юм.(Яагаад Их Багш ядуу хүмүүст туслалгүй, харин чинээлэг хүмүүст тусалсан юм бэ?) Чинээлэг? Чинээлэг гэж юу гэсэн үг вэ? Тэдний байшин шатаад үгүй болсон – тэдэнд ямар хөрөнгө үлдсэн юм бэ? (Учир нь тэдэнд дөрвөн зуу, таван зуу мянгын үнэтэй байшин… Тэдэнд их зүйл биш, гэхдээ тэр сэтгүүлчдийн хэлснээр тэдний байшин шатахад тэдний ядуурал ч бас шатаж үгүй болсон гэсэн.) Одоо, бэрхшээлтэй тулгарсан хэн ч бай бид тусалдаг; хэрэв бид тэнд зогсоод хэт их ялгаварласан хэвээр байвал өрөвч сэтгэл үлдэхгүй. (Тийм.) Тооцоо, бизнес болчихдог шүү дээ, үгүй гэж үү? Би нөхцөл болзолгүй тусалдаг. Энэ талаар олж мэдсэн хүн нь Эрхэм Майк Гордон байсан. Миний хувьд энэ талаар хэн нэгэнд мэдэгдэх шаардлагагүй, иймд яагаад би ямар нэг зүйл хэлнэ гэж? Бид хүмүүст туслахыг хүсдэг учраас тусалдаг, алдар нэр эсвэл хувийн ашиг хонжооны төлөө биш, тийм ээ? (Тийм.)Тийм. Зөвхөн ганц сонин л энэ тухай мэдээлсэн. Эрхэм Майк Гордон үүнийг сонинд нийтэлсэн, тэгснээр та нар тэр талаар олж мэдсэн. (Тийм.) Үндсэндээ ийм зүйл болсон. Харин би хэнд тусалдаг тухайд гэвэл– энэ бол миний мөнгө. Би хүссэн хүндээ тусалдаг. Энэ бол миний шийдэх зүйл.Photo Caption: “Нууцлаг гоо үзэсгэлэн”











