Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Их Багш утга учиртай хувь нэмэр оруулах нь улс үндэстэн, дэлхий дахинд хүндэтгэл үзүүлж буй хэрэг хэмээн тайлбарлаж, өөрийн мөн чанарыг ухаарахад албан боловсрол эзэмших шаардлагагүйг онцолсон юм.Харин би хэнд тусалдаг тухайд гэвэл– энэ бол миний мөнгө. Би хүссэн хүндээ тусалдаг. Энэ бол миний шийдэх зүйл. (Тийм, Их Багш аа… ерөнхийдөө…) Үгүй ээ, би тэгж хэлэх гэсэн юм биш. Тийм ээ, түр хүлээнэ үү.За.) Заримдаа бид хэн нэгэнд туслахад, буянтай байж гэмээнэ тэр тусыг хүртдэг. Мөн барилдлагатай байх ёстой, зөв үү? (Тийм ээ, барилдлагатай байх ёстой.) (Тийм ээ.) Бид энэ талаар түрүүн ярьсан. (Тийм ээ.) Хүссэн хүн болгондоо тусалж чадна гэсэн үг биш шүү дээ, зөв үү?Би зөвхөн тусалдаг; Би юу ч авдаггүй. Надад мөнгө ямар хэрэгтэй гэж? Би ердөө майханд амьдардаг. Надад машин ч байхгүй, одоо бүр гэр орон ч байхгүй. Энд ирэхдээ хэн нэгэн хүний гэрт хэдэн хоног байсан. Би юуны төлөө мөнгө авах билээ? Одоо надад ер нь мөнгө юунд хэрэгтэй гэж? Хэрэв би ажил эсвэл бизнес эрхэлдэг байсан бол, түүндээ мөнгө хэрэглэх байсан биз. Би өдөрт нэг юм уу хоёр удаа хооллодог. Би хаашаа ч явсан шавь нарынхаа машинаар хүргүүлж, гэрт нь байрладаг. Би буцаж ирээд майхандаа амьдардаг. Тэгэхээр надад мөнгө ямар хэрэгтэй гэж? Жишээлбэл, та нарт мөнгө юунд хэрэгтэй вэ? Бизнес эсвэл өөр ямар нэг зүйлд, зөв үү?Надад мөнгө хэрэгтэй байсан ч, эцэст нь би түүнийг энд тэндгүй л тарааж өгөх байсан. Энэ нь угтаа миний мөнгө ч биш, тэгэхээр үүнд тэгтлээ санаа зовох хэрэг юу байна? Би хэнд ч тусалсан, Аулак (Вьетнам)-т мөн тусалж байгаа хэрэг. Яагаад бид үргэлж ингэж явцуу боддог юм бэ? Хэрэв бид бүхнийг ингэж өөрсдөдөө хав дарвал, хэн ч биднийг мэдэхгүй. Бид олон нийттэй өргөн хүрээнд нэгдэх ёстой.Би Аулак (Вьетнам)-аас гаралтай. Тиймээс би хэнд ч тусалсан, Аулак(Вьетнам) хүн тусалсныг хүмүүс мэднэ. Хүмүүс нэр төр, хамаг ертөнцийг хайрлах хайрыг бодолгүй, зөвхөн мөнгөнд санаа зовдог. Жишээлбэл, би хүн бүрд тусалбал, хүмүүс “Аулак (Вьетнам) хүмүүс хүн бүрийг хайрладаг юм байна. Тэд зөвхөн Аулак (Вьетнам) хүмүүст бус, хүн бүрд тусалдаг” гэж хэлнэ. Харж байна уу? Энэ нь Аулак (Вьетнам)-д хүндэтгэл авчрахгүй гэж үү? Та нар юу гэж бодож байна? (Аан.)Ийм нэр хүндийг мөнгөөр худалдаж авч болохгүй. Мөнгийг зарцуулмагц дуусна, зөв үү? Харин дэлхийд болон эх орныхоо нэр төрийг өргөхийн төлөө хийсэн үйл маань мөнх үлдэнэ. Тэр л жинхэнэ хувь нэмэр. Та нар боловсролтой хүмүүс. Зүгээр л энэ тухай бод, та нар шууд ойлгоно, зөв үү?Жишээлбэл, нэгэн Аулак (Вьетнам) хүн сайн үйл хийж, дэлхий даяар Аулак (Вьетнам)-д дэмжлэг авчирвал, энэ нь эх оронд маань сайн нөлөөтэй байх болов уу гэж та нар бодож байна уу? Гэтэл бид зөвхөн өөрсдийгөө хооллохыг л боддог. Тэгвэл бүх боломж өнгөрнө. Тэдгээр хүмүүст маш буруу ойлгосныг нь хэл. Нэг ч Аулак (Вьетнам) хүн надад мөнгө хандивлаагүй. Энэ бүхэн миний мөнгө, эсвэл Тайвань (Формоса)-аас илгээсэн мөнгө. Энэ бол нэгдүгээр зүйл. Хоёрдугаарт, би хэнд ч тусалсан Аулак (Вьетнам) хүмүүст мөн тусалж байгаа хэрэг. Бид энэ дэлхийд амьдарч байна. Ерөнхийд нь хэлэхэд, ялангуяа Аулак (Вьетнам)-ын тухайд хэлэхэд, Аулак (Вьетнам) хүмүүс сайн нэр хүндтэй бол, дэлхий нийт Аулак (Вьетнам)-ыг мэддэг болно, зөв үү?Тиймээс илүү өргөн хүрээнд, алсыг харж бодох хэрэгтэйг тэдэнд хэл. Өргөн хүрээнд, алсыг хар. Аливааг хэт явцуу харвал, энэ нь бүтээж хийхэд хэцүү. Ийм явцуу бодлоосоо болж олон хүмүүс Аулак (Вьетнам) хүмүүст хор хөнөөл учруулсан. Нэг сонин нөгөө сониноо дайрдаг. Эсвэл нэг бүлэг нөгөө бүлгээ дайрдаг. Хүн бүр дарга болж, удирдахыг хүсдэг. Эх орон, ард түмнийхээ нийтлэг нэр төрийг хэн ч боддоггүй. Жишээлбэл, би мөн ингэж авирлавал, та нар юу гэж бодох вэ? Би Их Багш байх эрхтэй хэвээр үү? Өнөөдөр миний сэтгэл жаахан “хөөрчихлөө”. Учир нь тэр орж ирмэгцээ л шууд дайрч, шууд цохилт хийсэн. Шууд мад тавилаа, шууд мад тавилаа. (“Өө, үгүй ээ. Би зүгээр л сэтгүүлч хүний хувьд олон нийтэд асуудлыг тодорхой, ойлгомжтой болгохын тулд асууж байгаа юм..) За, за. Би мэднэ. (Тийм ээ.) Би мэднэ ээ. Гэхдээ ийм асуудал хүмүүсийн сэтгэлийг жаахан тавгүйтүүлдэг. (Тийм ээ.) Учир нь тэд ахин дахин асуугаад байдаг. Хүн бүр ийм асуулт тавьдаг. (Тийм ээ.) Учир нь тэдний хамгийн их санаа зовдог зүйл нь энэ. (Тийм ээ.) Энэ дэлхийн жирийн хүмүүсийн ойлголтын түвшин ерөнхийдөө төстэй байдаг. Тиймээс хаашаа ч явсан хүн бүр яг ийм асуулт асуудаг. Би сонсох төдийд л хөлөрч эхэлдэг. (Сэтгүүлчдийн хувьд бид асуудлыг илүү тодорхой, ойлгомжтой болгохын тулд тэрхүү үндэслэлийг л нягтлаж, асуулт тавьж байгаа юм.) Тийм ээ, би мэдэж байна. За, мэднэ, мэднэ. Тийм ээ. Гэхдээ та нар анхных нь биш.(Тийм ээ. Их Багш аа, Таны дагагчид өндөр боловсролтой магистр болон докторын зэрэгтэй хүмүүс гэж олон хүн ярьдаг талаар асууж болох уу.) Зарим нь өндөр боловсролтой, зарим нь бага боловсролтой. (Аан, ойлголоо. Таныг нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс дагадаг юм байна.) Янз бүрийн хүн бий. (Тийм ээ.) Тийм ээ, тийм.(Тэгвэл боловсрол багатай хүмүүс яагаад Таныг дагадаг, өндөр боловсролтой хүмүүс мөн яагаад дагадгийг Их Багш Та тайлбарлаж өгнө үү?) Өмнөхтэй адилхан шалтгаанаар: жинхэнэ Мөн чанараа олох явдал юм. Тэрхүү жинхэнэ Мөн чанар нь боловсролын түвшин доогуур ч биш, өндөр боловсролтой ч биш. (Тийм ээ.) Тэд төрөл төрөлдөө мэргэн ухаантай байсан. (Тийм ээ.)Би тэдэнд Төрөлх чанараа дахин нээхэд нь тусалдаг, тэд ч үүнийг олдог. Тэд аажмаар, өдөр бүр бага багаар илүү ихийг таньж мэддэг. Тиймээс баярлаж, дуртай болж, дагадаг. Үүнийг ойлгоход албан ёсны боловсрол хэрэггүй. Зургаадугаар патриарх Хүй Нэн албан боловсролтой байгаагүй ч, (Тийм ээ.) Тэр билиг ухаантай, гэгээрсэн хэвээр байсан. Харин Шэньсю ихийг сурч, өргөн мэдлэгтэй байсан бөгөөд бүр Багшаа 30 жил дагасан ч Хүй Нэний түвшинд хүрээгүй. Энэ бол ердөө нэг жишээ.Энэ нийтлэлийг та, нөгөөг нь Ноён Лүү бичсэн, тийм үү? Тийм ээ. Тэгэхээр инээдэмтэйг нь Ноён. Лүү бичсэн. Харин үүнийг та бичсэн. (Минийх ч бас хөгжилтэй.) Аан, тийм ээ, маш хөгжилтэй, маш хөгжилтэй. (Энэ ч бас нэлээд хөгжилтэй юм.) Маш бүтээлч. (Тэнд Их Багшийн санал нийлэхгүй зүйл бий юу?) Үгүй, үгүй. Би бүрэн санал нийлж байна. Бүх зүйлтэй санал нэг байна. Түрүүний хоол хүн бүрд таалагдсан уу? Та нарын амтанд нийцэв үү? (Тийм, маш амттай байв, Их Багш аа.) (Маш амттай байв, Их Багш аа.) Үнэн үү? Амттай байсан уу? (Тийм, үнэхээр маш амттай байлаа. Аан, сайн байна.(Их Багш аа, Энэ удаагийн айлчлалынхаа үеэр та шавь нартайгаа болон олон тооны хүмүүстэй уулзаж, ярилцахаар төлөвлөж байна уу?) Тийм ээ, тийм. Өнгөрсөн ням гарагт арван цагийн үед, бараг 11 цагт би нисэх буудлаас дөнгөж ирсэн. Ням гарагт буцаж ирээд л шавь нартайгаа шууд ярилцсан. Тэд Бясалгалын төвд хүлээж байсан. (За.) Би нисэх буудлаас шууд тэдэн дээр очсон. Өдөр бүр тэдэнтэй уулзаад байвал тэдэнд тухгүй байх байсан. Тэднийг ажилд нь саад болохгүй байсан нь дээр. Ням гарагт тэд угаасаа цугладаг тул завшааныг ашиглан очиж уулзсан. (Тийм ээ.)Хэрэв би хааяа нэг лхагва эсвэл пүрэв гарагт ирж таарвал, бид нарыг уулзуулахын тулд тэд цугларалт зохион байгуулах шаардлагатай болдог. Эс бөгөөс хэрэв Би удаан байвал тэднийг ердийнхөөрөө байхыг нь зөвшөөрдөг. (Энэ удаа Их Багш Хавай руу буцаж явах уу, эсвэл шууд Тайвань (Формоса) руу явах уу?) Маш олон газраас урилга ирсэн тул Тайвань (Формоса)-д хараахан буцаж очиж амжихгүй байх. Тайвань (Формоса) ч намайг урьсан. (Формоса) Одоо Америк надад шагнал гардуулсныг Тайвань мэдсэн болохоор тэд ч бас намайг дахин буцан ирж, өөр нэг шагнал гардан авахыг урьсан. Тэр шагнал нь миний мэргэжилтэй холбоотой юм. Тэд үүнийг юу гэж нэрлэдэг билээ... сүнслэг зүйл, сүнслэг үйлсийн төлөө олгосон шагнал. Энэ бол ертөнцийн буюу материаллаг шинжтэй шагнал байсан ч, тэд миний сүнслэг үйлсийг үнэлж, хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байгаагаа хэлсэн. Би “Өө, шагнал энэ тэр хэрэггүй ээ! Яах гэж тийм их төвөг удах юм бэ?” гэж хэлсэн.Би яагаад Америкт ирсэн бэ? Сүүлийн үед энд маш олон гамшиг тохиолдсон учраас ирсэн гэж тайлбарласан. Би шагнал гардаж авахын зэрэгцээ тэдэнтэй илүү их барилдлага тогтоохоор энд ирсэн. (За.) Эс бөгөөс өмнө нь би Америкт ирэх бүрдээ, шууд явмаар санагддаг байсан. Энд ирэх бүрдээ удаан байж чаддаггүй байв. (Хэдэн хоногийн өмнө, энд газар хөдөлсөн.) Өө, тийм үү? (Тийм ээ.) Энд нэг их сайнгүй хүч байгаа мэт надад санагддаг. Энэ нутаг маш, маш сайхан ч, заримдаа их муу үйлийн үр хуримтлагдсан байдаг. (За.) Тиймээс би өөрийнхөө төлөө бус, тэдний тусын тулд шагналыг авахыг зөвшөөрье гэж бодсон. Тэдэнд сайн барилдлага үүсгэхийн тулд. Хэрэв тэд намайг хүндэлбэл, эх орон нь ч мөн хүндлэл хүртэнэ.Юу тарина, түүнийгээ хураана гэдэг үгийг та нар мэднэ биз дээ? Буддын шашинд ингэж хэлдэг. Аан, [Эзэн] Есүс ч мөн адил “Та нар юу тарина, түүнийгээ хураана” гэж хэлсэн. Хэрэв тэд намайг ингэж хүндэлбэл, тэд ирээдүйд өөрсдөө ч заавал хүндлэл хүртэнэ. Учир нь тэд өөрсдөдөө гэрэл гэгээтэй, эерэг үрийг тарьж байна. Би Америкийн ард түмний төлөө шагналыг нь гардаж авахаар энд ирсэн. Харин Тайвань (Формоса)-ын тухайд, би тэнд удаан амьдарсан – зургаа, долоо, найман жил амьдарсан. Бүх зүйл хэдийнээ ойлгогдож, маш олон хүн намайг мэддэг болсон. Одоо тэдний олонх нь бясалгал хийж байгаа бөгөөд чин сэтгэлээсээ бясалгадаг. Зөвхөн шагнал гардаж авахын тулд буцаж очих шаардлагагүй. Тэгэх нь илүүц. Та нар ойлгосон, тийм үү? (Тийм ээ.) Тиймээс би Тайвань (Формоса)-д шагнал гардаж авахаар буцаж очоогүй. Үүнд яарах зүйлгүй. Зөвхөн шагнал авах гэж тийшээ тусгайлан явахгүй. Жишээлбэл, хожим нь би АНУ дахь бүх ажлаа дуусгаж, шавь нараа эргэж, чин сэтгэлээсээ урьсан бүх газарт зочлоод, буцах замдаа Тайвань (Формоса)-аар дайрвал, тэнд байхдаа тэд шагналаа өгөхийг хүссэн хэвээр байвал, болох юм. (Тийм ээ.) Гэхдээ зөвхөн шагнал гардаж авахын тулд АНУ-аас тусгайлан гарч, Аулак (Вьетнам) хүртэл яаран очоод, буцаад яаран ирэх шаардлагагүй. Ерөнхийдөө ийм л байна. Тиймээс би Аулак (Вьетнам)-т хараахан буцаж очоогүй, ойлгож байна уу.Одоохондоо би АНУ-аар дахиад хэсэг хугацаанд аялсаар байх болов уу. Энэ удаа энд байхад сэтгэл амар байна. Нэг л ийм санагдаж байна. Цаг нь болоогүй байхад зарим зүйлийг ер хийж болдоггүй. Өмнө нь энд ирэх бүрдээ хэдхэн хоноод л явмаар болдог байлаа. Заримдаа би их тэвчээр гаргаж, хоёр гурван долоо хоног байж чаддаг байсан. Одоо арай удаан байж чадах мэт надад санагдаж байна. (Энэ нь тэр барилдлагаас болсон байх.) Барилдлагын улмаас тэд намайг хүндэлж байгаа юм. (Хүндэтгэл.) Тэд чин сэтгэлийн сүнслэг бясалгагчдыг хүндэлдэг. (Тийм ээ.) Тэгээд үүнийхээ ач адислал хүртдэг. (Тийм ээ.) Тэгэлгүй яах вэ, тийм биз дээ? (Тийм ээ.) Гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс илүү их буян хүртэнэ. Үүнийг дэмжсэн ард түмэн, нийт үндэстэн, улс орон бүхэлдээ адислал хүртэнэ. (За.)(Их Багш аа, энд АНУ-д Таныг дагадаг цагаан арьст америкчууд олон байдаг.) Тийм, тийм. (Тэд олон байсан уу?) Тийм ээ, нэлээд олон. (За.) Гэхдээ Аулак (Вьетнам)-аас цөөн учраас сүүлийн үед олноороо хамт бясалгахгүй байна. Ихэнхдээ тэд гэртээ илүү их бясалгадаг. Тэд гадагшаа гарахаасаа хэт залхуурдаг. Энэ надаас болсон. Бас миний буруу. Яагаад гээч? Учир нь би өмнө нь энд ирэхдээ зөвхөн Аулак (Вьетнам) хэлээр ярьдаг байсан. (За.) Тэд орчуулагчийн орчуулгыг сууж сонсоод их ядардаг байлаа. (За.) Олон хүн бүр орчуулах хүчин чармайлт гаргадаггүй байсан. Тэд тэнд сууж, сонсохдоо маш их баярлаж, үнэхээр шимтэн сонсдог байсан тул орчуулга хийх ёстой байснаа бүр мартчихдаг байв. Энэ бол нэг зүйл. Хоёрдугаарт, би энд удаан байдаггүй байсан. (За.) Хүмүүс надтай уулзахаар ирэхэд Аулак (Вьетнам) хүмүүс намайг ихэвчлэн бүрэн бүсэлчихдэг байлаа. Америкчууд харин гадна талд зогсдог. Тэд хүчээр чихэж ордоггүй; тэд ингэж сураагүй хүмүүс. Харин Аулак (Вьетнам) шавь нар огт ичдэггүй. Намайг хармагцаа тэд гүйн ирж, бүсэлчихдэг. Тэгээд ард зогсож байдаг Америкчууд сүүлдээ урам нь хугардаг. Тиймээс би арай удаан байвал, тэд илүү хичээнгүй болж, сүнслэг бясалгалдаа дэвшдэг. (Тийм ээ.)Энэ удаа энд айлчлахад Америкчууд надад маш их тусалсан. Жишээлбэл, энэ нь мөнгөний асуудал биш. Харин тэд мэдээлэл түгээж, найз нөхдөө урьж авчирдаг гэх мэт. Заримдаа хэвлэл мэдээлэлтэй ч холбогддог. (Тийм ээ.) Тэд өөрсдөө хийдэг; би бүр энэ талаар огтхон ч мэддэггүй. Заримдаа арга хэмжээ, хөтөлбөр зохион байгуулаад, энд ийм тийм зүйл болно гэж надад хэлдэг. Тэгэхээр нь би очдог. Ийм л байдаг. (За.)Хэрэв чухал зүйл байвал, би очдог. Жишээлбэл, ахмад дайчидтай уулзах гэх мэт. Тэд манай ард түмний төлөө тулалдаж, биднийг хамгаалсан. Хийсэн зүйл нь зөв, буруу байсан эсэхээс үл хамааран тэр залуус эрхэм дээд зорилгын төлөө дайнд явсан. Тэгээгүй бол хэн явахыг хүсэх вэ, тийм үү? Тиймээс би тэдэнд талархахаар очсон. (Их Багш аа, Та үүнд зориулж, 200 мянган ам.доллар хандивласан уу?) Тийм, би бас 200 мянган ам.доллар хандивласан. (Ахмад дайчдад уу?) Улс даяарх ахмад дайчдад. Тийм ээ. Энэ тухай мэдээлсэн үү? (Тэрийг мэдээлээгүй.) Би энэ талаар юу ч мэдээгүй. (Малибугийн тухай мэдээлсэн, харин ахмад дайчдын тухай мэдээлээгүй.) Өө, үнэхээр үү? (Тийм, Малибугийн тухай мэдээлсэн ч, ахмад дайчдын тухай мэдээлээгүй.) Яагаад хэн ч сонин худалдаж авч, уншдаггүй юм бэ?(Тэгэхээр ахмад дайчдад өгсөн хандив зөвхөн энэ удаагийнх уу, эсвэл...?) За, саяхан өгсөн. (Тийм үү, саяхных уу?) Тийм ээ. Учир нь би Хавайд байхдаа энэ удаа дахин ирвэл тэдэнд мэдэгдэнэ гэж аль хэдийн амласан байсан юм.(Хавайд Их Багш ахмад дайчдад 200 мянган ам.доллар өгнө гэж амласныг санаж байна.) Би 200 мянган ам.доллар амлаагүй, гэхдээ ямар нэг зүйл өгнө гэж амласан. (Тийм ээ.) Тэдэнтэй таарч уулзсан тул тэр дор нь өгсөн. (Тэгэхээр Та одоо...200,000 ам. доллар хандивлаж байгаа хэрэг үү. Тийм ээ.) Тийм ээ, аль хэдийн өгчихсөн. (Их Багш ердөө тав,зургаан минут саатаад, товч ярьчхаад шууд явсан.) Тийм ээ, тийм. Учир нь би онгоцондоо амжих ёстой байсан. (Та шууд явах ёстой байсан.) Тийм, би онгоцондоо амжих ёстой байв. (Тэр сонин хэдний өдөр хэвлэгдсэнийг та мэдэх үү?) Хоёр долоо хоногийн өмнө байсан.) Хэн ч худалдаж аваагүй, харав уу? Би энэ талаар юу ч мэдээгүй. (Тэд авсан ч анзаараагүй байж магадгүй.) Тийм үү? (Заримдаа ийм мэдээ... хэд хэдэн багана эзэлдэг.) Тэр сонин та нарт байна уу? (Метро-гийн ойролцоо.) (Заримдаа энэ нь нийтлэгдсэн ч хүмүүс анзаардаггүй.) Аль хэдийн хаячихдаг. Тийм шүү. (Метронд.) Үнэхээр үү? (“Метро”-ний хэсэгт.) Сүүлийн үеийн сонинуудыг нэг хүнээр шалгуулж үз. (Тэгье.) Та нар энэ нь хаа сайгүй нийтлэгдсэн гэдэг ч, би юу ч мэдээгүй байна. Надад харуулаач, нэг удаа ч болов жаахан бахархъя. Эгогоо жаахан өсгөе. Байнга шүүмжлүүлэх ч бас ядаргаатай. Жаахан аминдэм өгөөд, эргээд ажилд нь оруулъя. (Гэхдээ эго бол Төгс Гэгээрсэн Их Багшийн хориглодог зүйлсийн нэг.) Зүгээр. Бид түүнийг ашиглана; харин тэр биднийг ашиглаж болохгүй. Ердөө л энэ. (Тийм ээ, энэ бол зөв.) (Чухал зүйл бол энэ.)Угаасаа сайн эсвэл муу зүйл гэж үгүй. Бид үүнийг хэрхэн ашиглахаас шалтгаална. (Тийм ээ.) Хорыг хүртэл өвчин эмчлэхэд хэрэглэж болдог, ойлгож байна уу? (Тийм ээ.) (Тэгэхээр Их Багш Малибугийн гал түймрийн улмаас хохирсон иргэдэд 200 мянган ам.доллар хандивласан, бас ахмад дайчдад хандивласан гэсэн үг үү?) (Үгүй. Гал түймрийн дараах тусламжийн ажилд зориулж хандив өгсөн юм уу?) Ерөнхий гал түймрийн тусламжид. (Саяхан Өмнөд Калифорнид 200 мянган ам.доллар хандивласан. Мөн АНУ даяарх ахмад дайчдын холбоонд 200 мянган ам.доллар өгсөн тул нийт 400 мянган ам.доллар болсон.) Тийм ээ, зөв. Нийтдээ 400 мянган ам.доллар. (Нийтдээ 400 мянган ам.доллар.) Тайвань (Формоса)-тай холбоо барьж, мөн бид мөнгөө тухайн данс руу шилжүүлэх боломжтой байхын тулд банкны дансны мэдээллийг өгөхийг би тэдэнд хэлсэн. (За.) Би боодол мөнгө, эсвэл бэлэн мөнгө авч явдаггүй. Тэдэнд бичгээр баталгаа өгөхөд л хангалттай. Тэд холбогдоод, мөнгийг ямар аргаар шилжүүлэхийг бидэнд мэдэгдэнэ.Photo Caption: “Энхрий ялдам, дэгжин, эрхэмсэг зэрлэг ойн цэцэгсийг энэрэлт аварга анд нь халамжлан хамгаална.”











