Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай авшиг хэрхэн дотоодоос, БУРХАНаас шууд ирдэг, мөн бид энэ дэлхий ертөнцөд бууж ирэхдээ мартсан Диваажингийн Гэрээ эргэн санах боломж олгодог тухай тайлбарлана.Намайг энд байгаа бол та даруй авшиг хүртэж болно. Хэрвээ би энд байхгүй бол та дор хаяж гурван сар веган бэлтгэл хийх ёстой. Мөн миний зарим төлөөлөгчид танд зааварчилгаа өгч чадна Гэхдээ зааварчилгаа нь зөвхөн юу хийх, юу хийхгүйг л хэлнэ. Авшиг дотроос, шууд БУРХАНААС ирдэг. Аман заавар нь жинхэнэ авшиг биш. Жинхэнэ авшиг аниргүйд ирдэг. Тиймээс би заавал байх шаардлагагүй, гэхдээ байж ч болно. Мөн өнөөдөр би үүнийг биечлэн хийнэ. Тийм.(“Надад Арьяабалын тухай сонссон зүйл байхгүй.” (“Надад Арьяабалын тухай сонссон зүйл байхгүй.”) Тийм. Надад ч бас. Үүнийг сонсохоос өмнө би хэзээ ч сонсож байгаагүй. Таныг ч бас өмнө нь харж байгаагүй; энэ бол анхны удаа. Бүх зүйлд анхны удаа байдаг. Та өмнө нь найз охиноо мэддэггүй байсан, өмнө нь нөхрөө мэддэггүй байсан, гэхдээ дараа нь тэднийг мэддэг болж, дараа нь тэд танд таалагддаг. Та үүнийг мэднэ; та зүгээр л мартчихсан юм. Авшгийн үед та санах болно. Та зөвхөн Арьяабалыг санаад зогсохгүй, бас Диваажинг санаж, хаанаас ирснээ санана, та мэдэх болно, танд таатай байх болно. Бид энэ бие махбодын шоронд төрөх үед сүнслэг бидний мэдлэгийн өмнө хөшиг татагдаж, бүхнийг бүрмөсөн мартахад хүргэдэг. Иймээс бид дахин сурах хэрэгтэй болдог. За юу? Өө! Баярлалаа. Та заавал хийх хэрэггүй.(“Нэг чухал асуулт: Италид сайн танигдсан Ничирен Дайшонины Бадамлянхуа цэцгийн судрын талаар Таны бодол юу вэ? Хэрэв Та мэддэг бол АНУ-д амьдардаг Энэтхэг хүн Махараж Жи-гийн тухай Та юу гэж боддог вэ?”) (“Чухал. Итали улсад маш сайн танигдсан, Бадамлянхуа цэцгийн судар, Буддын Ничирен Дайшониний тухай Та ямар бодолтой байдаг вэ? Мөн хэрэв Та мэддэг, хариулж чадах бол АНУ-д амьдардаг Энэтхэг хүн Гуру Махараж Жигийн талаар ямар бодолтой байдаг вэ? (Тийм. Тийм. Тийм.) Баярлалаа.”) Ойлголоо. Орчуулгад баярлалаа, учир нь олон хүн бас ойлгодоггүй.Бадамлянхуа цэцгийн судар нь Буддын сургаалын утга зохиолын эрдэнэсийн нэг юм. Хүмүүс янз бүрийн дуртай зүйлтэй – жишээлбэл, судар (өөрөөр хэлбэл Буддын Библи)-д мөргөх, Буддын барималд мөргөх эсвэл залбирал, эрих зэргийг ашиглан Буддын Нэрийг унших гэх мэт. Тэгэхээр энэ бол “Намо Бадамлянхуа Цэцгийн Судар.” Энэ бол Буддын шашинтнуудын зарим нэг дадал заншил юм. Мэдээж, та чин сэтгэлээсээ, нэг зүйлд төвлөрч хичээвэл тодорхой үр дүнд хүрнэ. Үр дүнг танд өгдөг нь Бадамлянхуа Библи биш; түүнийг таны чин сэтгэл өгдөг. Манай арга бол Буддын төлөв буюу БУРХАНЫ Орны мөн чанарт шууд нэвтэрдэг. Бид Библид ямар ч нэр уншдаггүй.Болсон уу? Гүрү Махараж Жи-гийн тухай би юу гэж бодох ёстой вэ? (Тийм. “Тэгээд хэрвээ Та түүнийг мэдэж, асуултад хариулж чадах бол, Гүрү Махараж Жи-гийн тухай Та юу гэж боддог вэ?”) Би түүнийг мэдэхгүй. Би түүний тухай ердөө л сонссон. Тэр маш сай хүн гэж бодож байна. Тэр хүмүүст бүх сайн сайхныг заадаг. Тэр бол агуу багш нарын нэг. Хэрвээ тэр болон түүний сургаал танд таалагддаг гэж бодож байвал, шууд очиж түүнээс асуу. Их Багшийг мэдэхэд их цаг хугацаа шаардагддаг. Та хэн нэгнийг нэг минутын дотор дүгнэх боломжгүй.Хэрвээ ямар нэгэн Багш танд Үнэнийг санал болгож, (дотоодын Диваажингийн) Гэрлийг харах, БУРХАНЫ Сургаалыг – дотоод дахь Үгийг, дотоод дахь (Диваажингийн) Аялгууг) дотоод дахь Хөгжмийг сонсох – боломж олгож байвал тэр бол агуу Багш юм. Тэр таныг БУРХАНЫ харш руу илүү өндөрт хөтлөх тусам, Түүний оюун ухааны түвшин өндөр байдаг. Хэрэв Тэр дор хаяж танд Тавдугаар Түвшинд хүрч, БУРХАНТАЙ нүүр тулах боломж олгож чадвал, Тэр Өөрийгөө Бурханы Орны төлөөлөгч гэдгээ нотолж чадна. Ийм Багш нар, Тэд Өөрсдийн үйлчлэлээ үнэ төлбөргүй, мөнхөд санал болгодог. Тэгэхээр та сонголт хийх боломжтой. Дор хаяж энэ нь нэг төрлийн удирдамж, шаардлага юм.Мөн Тэр нэгэн зэрэг олон газарт, хувилгаан биеэр заларч чаддаг байх ёстой, хаана ч байсан. Дэлхийд заахынхаа өмнө Тэр Багш хаа сайгүй орших ёстой, учир нь хаа сайгүй орших нь БУРХАНЫ чанар юм. Хэрэв Тэр хаа сайгүй оршдог бол, энэ нь Тэр БУРХАНТАЙ нэг гэсэн утгатай юм. Тийм ээ. Тиймээс, хэрэв та Багш хайх гэж байгаа бол, миний дурдсан эдгээр чанаруудыг санаарай. Ингэснээр та үнэтэй цагаа дэмий үрэхгүй. Баярлалаа.(“Би бусдыг хайрлахыг хүсэж байна, гэхдээ энэ ертөнцөд биднийг гэмтээж мөн ашиглахыг хүсдэг аюултай хүмүүс бий. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд би тэдэнтэй тэмцэх ёстой юу?”) (“Би бусдыг хайрлахыг хүсэж байна, гэхдээ энэ ертөнцөд биднийг гэмтээж мөн ашиглахыг хүсдэг аюултай хүмүүс бий. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд би тэдэнтэй тэмцэх ёстой юу?”) Хэрвээ шаардлагатай бол. Мөн хэрэв та үүнийг хийхийг хүсвэл, хийгээрэй. Хэрэв та гэр бүлээ болон өөрийгөө хамгаалах шаардлагатай бол, өөрийгөө хамгаалахыг оролдоорой. Мөн хэрэв та бүх зүйл эцсийн эцэст БУРХАНААС ирдэг гэж боддог бол, юу ч тохиолдсон буулт хийвэл, танд хоёр дахь сонголт бас бий.(“Та Өөрийн оюун санааны Багшийн талаар бага зэрэг ярьж өгч болох уу? Баярлалаа.”) (“Та оюун санааны Багшийнхаа талаар бага зэрэг ярьж өгч болох уу?”) Би Түүний тухай аль хэдийн олон удаа ярьсан. Гэхдээ Тэр энэ ертөнцөд байхгүй. Хэрвээ та Түүний тухай сонсохыг хүсвэл өмнөх бичлэгүүдийг сураглаарай; магадгүй тэд тэдгээрийг бичсэн байх. Би та нарын тухай илүү их яримаар байна, учир нь та нар одоогийн Багш нар юм. Та нар Багш болох нь илүү чухал. Өөрийгөө аварч, билиг ухаанаа мэдэж аваарай. Энэ нь өнгөрсөн аливаа Их Багшийн тухай мэдэхээс илүү их ашиг тустай. Баярлалаа.(“Баярлалаа. Энэ удаад Та бидэнд БУРХАНТАЙ хэрхэн холбогдохыг бодитоор харуулах эсэхийг мэдмээр байна.”) (Энэ удаад Та бидэнд БУРХАНТАЙ хэрхэн холбогдохыг бодитоор харуулах эсэхийг мэдмээр байна.) Тийм. Тийм. Эргэлзээгүй. Тэгнэ.Тийм. БУРХАНЫГ өдөр бүр мэдэхийг хүсдэг хүмүүст зориулсан бид өөр бүлэгтэй, харин зүгээр л туршиж үзэхийг хүсэгчдэд зориулсан өөр бүлэгтэй. Асуулт хариултыг дуусгасны дараа, би үүнийг хийнэ. Хэрэв та удаан хүлээхийг хүсэхгүй байвал, одоо гарч очиж бүртгүүлж болно, бид энэ бүгдийг дуусгасны дараа танд мэдэгдэнэ.(“Бясалгал нь өөрийгөө дахин нээх эсвэл БУРХАНТАЙ учрах эмчилгээний арга мөн үү?”) (“Бясалгал нь эмчилгээний арга уу, өөрийгөө олох эсвэл БУРХАНТАЙ учрах эмчилгээний арга уу?”) Тийм. Тийм. Бидний сүнсийг эмчлэх, бидний мунхгийг эмчлэх, бидний зовлонг эдгээх. Тав тух дутагдсаны улмаас, БУРХАНЫГ мэддэггүйн улмаас бүх зүйлээр маш ихээр дутагдаж байгаа мэт санагддаг. Мөн бие махбодын бүх өвчин, зовлон ч бас БУРХАНЫГ мэдэхгүйгээс үүдэлтэй. Ихэнхдээ тийм. Иймээс заримдаа өвчтөнүүд ямар нэгэн өвчин тусаад, эмч янз бүрийн эмчилгээ хийдэг ч бүрэн эдгэрдэггүй. Учир нь зарим өвчин ухамсрын гүнээс эхтэй. Ийм тохиолдолд, түүнийг эдгээхийн тулд бидэнд БУРХАН-ы ухамсар хэрэгтэй. Харин хүн дотооддоо сэрэхэд, БУРХАН-ы ухамсар болон бүх зүйл бараг аяндаа ирдэг.Photo Caption: “Бие биенээ Дэмжиж, Эв нэгдэлтэй байж, Илүү сайхан амьдрана”











