Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 15
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан 8-р сарын 11-нд [Ираны] Тегеран хотод Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Наквитэй уулзаж, хоёр тал харилцаагаа бэхжүүлэн, одоо байгаа хэлэлцээрүүдээ хэрэгжүүлэхийг уриалжээ. Пакистан улс Иран, АНУ-ын хооронд зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна. Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф сүүлийн үеийн дохионоос үзэхэд АНУ, Иран дахин “зарим нэг тохиролцоо”-нд хүрэхэд ойртож байна гээд, энхийн хэлэлцээр бүс нутгийн ашиг сонирхолд нийцнэ гэж нэмж хэлжээ. (Фокс Ньюс)
Дельфин хар салхины үеэр Тайвань (Формоса)-ийн хоолойгоор хойш чиглэн явах хөлөг онгоцнуудад Хятад улс хөдөлгөөний хяналт тогтоохоо мэдэгдсэнийг АНУ-ын Төрийн департамент эсэргүүцэж, олон улсын усан зам гэж үздэг тус хоолойд чөлөөтэй зорчих эрхэд саад учруулж байна гэж мэдэгджээ. Тайвань (Формоса)-ийн Эргийн хамгаалалтын захиргаа болон Эх газрын асуудал эрхэлсэн зөвлөл мөн Хятад улс ийм хяналт тогтоох эрхгүй гэж мэдэгдээд, тус улс хар салхийг шалтаг болгон энэ хоолойд эрх мэдлээ тогтоохыг оролдож байна гэжээ. Үүний зэрэгцээ Хятад улс Тайвань (Формоса)-ийн зүүн хэсэгт эргийн хамгаалалтын тогтмол эргүүл хийж эхэлсэн нь Тайвань (Формоса)-ийг хяналт тавьж, Хятадын хөлөг онгоцнуудыг хязгаарласан усан бүсээсээ гарахыг шаардахад хүргэжээ. (Тайпей Таймс)
Өнгөрсөн сард Хятад улс Номхон далайд алсын тусгалтай пуужин туршсаны дараа АНУ болон өөр 40 орчим улс цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай баллистик пуужинг урьдчилан хангалттай мэдэгдэлгүйгээр турших нь аюултай ташаа тооцоолол үүсгэж, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг сулруулах эрсдэлтэй гэж 8-р сарын 11-нд анхааруулжээ. Тус бүлэг бүх улс оронд пуужин хөөргөхөөс багадаа 24 цагийн өмнө пуужингийн ангилал, хөөргөх хугацаа, бүс, чиглэлийг мэдээлж, унах магадлалтай бүсийн ойролцоох нисэх онгоц, хөлөг онгоцнуудад тодорхой сэрэмжлүүлэг өгөхийг уриалжээ. Хятад улс туршилтын өмнө цөөн хэдэн улсад богино хугацааны, хязгаарлагдмал мэдээлэл өгсөн гэж мэдээлсэн байна. (Гульф Ньюс)
8-р сарын 10-нд болсон НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын Аюулгүйн Зөвлөлийн Арриа хэлбэрийн уулзалт [Зөвлөлд үг хэлэх эрхгүй хувь хүн, байгууллагатай зөвлөлдөхөөр нэг буюу хэд хэдэн гишүүнээс зарлан хуралдуулдаг уулзалт]-аар оролцогчид Орост хоригдож буй Украин (Урейн)-ы дайны олзлогдогсод болон энгийн иргэдийг эрүүдэн шүүсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, доромжилж харьцсан, хууль бусаар саатуулсан болон бусад зөрчлийн тухай гэрчлэлийг сонсжээ. Украин (Урейн) улс эдгээр зөрчил системийн шинжтэй үйлдэгдсэн бөгөөд олон улсын хяналтын байгууллагуудаар баримтжуулсан гэж мэдэгджээ. Уулзалтаар мөн хорих газруудад олон улсын байгууллагууд нэвтэрч чадахгүй байгаа, олзлогдож сураггүй болсон украин (урейн)-чууд, гуравдагч орны иргэдийг хууран мэхлэх замаар дайнд элсүүлсэн гэх хэргүүдийг хэлэлцсэн байна. Оролцогчид Орос улсад үзүүлэх олон улсын дарамтыг нэмэгдүүлж, хоригдлуудтай уулзах боломж олгуулах, олзлогдогсдыг солилцох ажиллагааг үргэлжлүүлэх, хууль бусаар саатуулагдсан энгийн иргэдийг суллуулах, сураггүй болсон хүмүүсийн хувь заяаг тогтоох, зөрчил гаргагчдад хариуцлага тооцуулахыг уриалжээ. (UNN)
Иран улс БРИКС-ийн гишүүдтэй санхүүгийн харилцаагаа ойртуулахыг зорьж буй энэ үед тус улс ойрын хугацаанд БРИКС-ийн Шинэ хөгжлийн банканд элсэх төлөвтэй байна гэж Ираны Төв банкны ерөнхийлөгч Абдолнасер Хеммати мэдэгджээ. Орос улс Ираны гишүүнчлэлийг тууштай дэмжиж байгаа бөгөөд хоёр орны албаны хүмүүс барууны хориг арга хэмжээний нөлөөг бууруулахын тулд санхүүгийн уялдаа холбоогоо нэмэгдүүлэхийг уриалжээ. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын үүсгэн байгуулсан, [Хятадын] Шанхай хотод төвтэй тус банк нь хөгжиж буй эдийн засгуудын дэд бүтэц, тогтвортой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдэг байна. (Фокс Ньюс)
Египетийн эзэмшлийн Тихама ачааны хөлөг онгоц Баб-эль-Мандебын хоолойгоор явж байхдаа үл мэдэгдэх суманд оногдсоны улмаас 4 хүн амиа алдаж, бусад хүмүүс шархадсан гэж Йемений Тээврийн яам болон Их Британийн Далайн худалдааны ажиллагааны байгууллагаас мэдээлжээ. Йемений яам Ираны дэмжлэгтэй хуситуудыг уг хэрэгт буруутгасан ч тус бүлэг халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна. Йемений эрх баригчид руу хөлөгт тусалж байхад нь гал нээсэн гэж мэдээлжээ. (Фокс Ньюс)
Ливан улс 8-р сарын 11-нд цаазын ялыг халж, Ойрх Дорнодын цаазаар авах ялыг албан ёсоор бүрэн халсан анхны улс боллоо. (Фокс Ньюс)
Португалын 8-р сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн 38/2026 дугаар хуулиар тэжээвэр амьтан-ардыг хамгаалах, аврах ажиллагааг иргэний хамгаалалтын тогтолцоонд албан ёсоор оруулж, гамшгийн үед тэднийг эрэх, аврах, нүүлгэн шилжүүлэх, түр байрлуулах, хэрэгцээт зүйлээр хангах, нөхцөл байдлыг нь үнэлэхийг онцгой байдлын төлөвлөгөөнд тусгахаар болжээ. Энэ шинэчлэл нь хариуцлага голчлон асран хамгаалагчид, сайн дурын ажилтнууд, амьтан-хүн хамгаалах буяны байгууллагуудад ногдуулах бус, иргэний хамгаалалт болон орон нутгийн захиргааны албан ёсны онцгой байдлын арга хэмжээнд багтаах зорилготой юм. (ЕвроУикли Ньюс)
Kpler-ийн мэдээлснээр 8-р сарын 10-нд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн хөдөлгөөн ердөө 6 хөлөг онгоцонд хүрч буурчээ. Түүхий эд тээвэрлэгч 4 хөлөг онгоц хоолойд нэвтэрч, 2 хөлөг онгоц гарчээ. (Ройтерс)
Иран улс Ормузын хоолойг хаахыг оролдож байгаа ч газрын тосны урсгал үргэлжилж, долоо хоногийн дундаж хэмжээ нь өдөрт бараг 9 сая баррельд хүрсэн гэж АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт мэдэгджээ. Мөн дамжуулах хоолой болон бусад экспортын байгууламжаар дамжуулан өдөрт 5–7 сая баррель тос гарч, бүс нутгийн нийт экспорт өдөрт 15 сая орчим баррельд хүрчээ. Тэрээр мөн ням гарагт 20 сая гаруй баррель газрын тос Персийн булангаас гарсан нь мөргөлдөөнөөс өмнөх дунджаас давсан үзүүлэлт болж байна гэжээ. (Фокс Ньюс)
Биднийг эрүүл, чийрэг байлгах хувийн ариун цэврийн таван дадлыг хүргэе: 1. Хоол идэх, бэлтгэхийн өмнө, бие засах, живх солих, ханиах, амьтан-хүн юм уу хог хаягдалтай харьцах, эсвэл гар илт бохирдох бүрд гараа сайтар угаах 2. Хувийн эд зүйлс (шүдний сойз, гар нүүрний алчуур гэх мэт)-ийг бусадтай хуваалцахгүй байх 3. Хувцсаа тогтмол угааж, бүрэн хатаах 4. Ялангуяа сургууль, цэцэрлэг зэрэг хамтын орчинд байнга хүрдэг гадаргуу, хэрэгсэл, тоглоомыг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх 5. Ханиах, найтаахдаа ам, хамраа дарж, дараа нь нь гараа нэн даруй угаах (Бао Сүк хое ва Дой сон)
АНУ-ын судлаачид өргөн хэрэглээний хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдээс шошгод тэмдэглээгүй аюултай химийн бодис илрүүлснийг Million Marker судалгааны хүрээлэнгийн шинжилгээ харуулжээ. Шинжилсэн 113 бүтээгдэхүүний 98%-д нь найрлагад нь мэдээлээгүй химийн бодис, 85%-д эрүүл мэндэд аюултай нь тогтоогдсон, эсвэл аюултай байж болзошгүй бодис агуулагджээ. “Хоргүй”, “фталат агуулаагүй” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнээс ч агуулах ёсгүй хорт бодис илэрсэн тул мэргэжилтнүүд хэрэглэгчдийг болгоомжтой байхыг уриалсан байна. (Дэйли Мэйл)
Чихрийн шижингийн шалтгаант торлогийн эмгэг харааны асуудал илрэхээс өмнө шинж тэмдэггүй даамжрах нь элбэг. Анхааруулах шинж тэмдэгт хараа бүрэлзэх, хар толбо, эсвэл хөвж буй дүрс харагдах, шөнө харахад хүндрэлтэй болох, дүрс гажиж харагдах, гэнэт хараа алдах зэрэг орно. Эрт илрүүлж, нүдний тогтмол үзлэгт хамрагдсанаар чихрийн шижинтэй хүмүүс ноцтой гэмтлээс сэргийлж, хараагаа хамгаалах боломжтой юм. (Лао Дон)
Канадын холбооны засгийн газар Саммерленд, Пичлендийн орчмын ой хээрийн түймрийн улмаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг хоргодох байр, сууцаар хангахад зориулж 8-р сарын 9-нд Бритиш Колумбид тусламж үзүүлэхийг зөвшөөрөв. Болд Рейнжийн түймэр 10,300 гаруй га талбайг хамран асаж, 18 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэн, муж даяар онц байдал зарласан бол халуун, хуурай цаг агаар, өтгөн утаа, үзэгдэх орчин муу байгаа нь гал унтраах ажиллагааг хүндрүүлж байна. Австрали, Шинэ Зеланд, Мексикийн багууд мужийн олон зуун гал сөнөөгчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улсын нэмэлт хүч ирэх төлөвтэй байна. (Ройтерс)
АНУ-ын Номхон далайн баруун хойд бүс түүхэнд тэмдэглэгдэхүйц хүнд ой хээрийн түймрийн улиралтай тулгарч байна. Вашингтон, Орегон мужуудад 1.17 сая гаруй га талбай шатаж, Вашингтонд дор хаяж 846 барилга сүйдэн, суурин газрууд хорт утаанд бүрхэгджээ. Ган гачиг, хэт халалт, хуурайшилтаас болж гал түймэр хурдацтай тархаж байгаа бөгөөд нэн өндөр эрсдэл 9-р сар хүртэл үргэлжилж болзошгүй байна. (Гардиан)
Ган гачгийн улмаас Францын нутаг дэвсгэрийн бараг 70%-д ус ашиглалтын хязгаарлалт тогтоож, 101 департаментын 67-д нь хямралын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Газрын доорх усны нөөцийн 2/3 нь хэвийн хэмжээнээс доогуур байгаа бөгөөд 30 мянга гаруй хүний крантны ус тасарчээ. Дахин нэг халалтын давлагаа тархаж буйтай холбогдуулан засгийн газар лхагва гарагт хямралын асуудлаар хуралдахаар болжээ. (AFP)
Ау Лак (Вьетнам)-ын хойд бүсэд хэт халж, 8-р сарын 10-нд Туенкуанг аймгийн Бакмед 39°C, Лаокай, Ханой хотуудад 38.8°C хүрчээ. Цаг уурчид халалтыг Дельфин хар салхитай холбоотой салхины нөлөө гэж тайлбарлаж, долоо хоногийн эцэс хүртэл үргэлжилнэ гэж таамагласан байна. (ВнЭкспресс)
Пентагон [АНУ-ын Батлан хамгаалах яам] 8-р сарын 7-нд 1950–2026 оны хооронд АНУ-ын төрийн байгууллагуудаас цуглуулсан баримт бичиг, зураг, дүрс бичлэг бүхий НҮМБ [нисдэг үл мэдэгдэх биет] /ҮТГҮ [үл танигдах гажууд үзэгдэл]-ийн 41 шинэ материалыг нийтэлсэн бөгөөд хэд хэдэн тохиолдол тайлбарлагдаагүй хэвээр байна. Үүнд 2021 онд Оманы буланд АНУ-ын Тусгай ажиллагааны хүчин цэргийн мэдрэгчээр илрүүлсэн, янз бүрийн жагсаалаар нисэж, огцом маневрлан, их бууны галд хариу үйлдэл үзүүлсэн мэт харагдах 25 орчим хурдтай хөдөлдөг бөмбөлөг биеттэй тулгарсан явдал, мөн 2002 онд [Афганистаны] Баграмын дээгүүр аварга том, чимээгүй гурвалжин биет өнгөрснийг харсан гэх цэргийн нисгэгч асны мэдүүлэг багтжээ. (CBS Ньюс)
Malk компани АНУ-ын томоохон жижиглэн худалдааны сүлжээнүүдэд “Whole Malk”-ийг худалдаалж, Нэг порцод 12 грамм уураг агуулагдсан, өтгөрүүлэгч, дүүргэгчгүй, цэвэр шошготой, органик веган сүүг нэвтрүүлж эхэллээ. Үүнийг органик наргилын самар, кешью самар, шар буурцаг, вандуйн уургийн хольцоор үйлдвэрлэдэг. (Плант Бэйс)
Германы тэжээвэр амьтан-хүний хоолны VEGDOG брэнд Италийн зах зээлд нэвтэрч, борлуулалтын тусгай хэрэглэгчийн цахим хуудас нээхийн зэрэгцээ VEGCAT шинэлэг муур-хүний амттанаараа PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг]-ийн Веган шагналыг хүртжээ. (Пет Фүүд Индастри)
Америкийн чихэр, хөнгөн зууш үйлдвэрлэгч Hershey's компани дараах веган бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна: 1. Hershey's Бүйлс, далайн давстай ургамлын гаралтай нэн зөөлөн амттан 2. Reese's Ургамлын гаралтай, газрын самрын тостой аяган хэлбэрийн шоколад 3. Shaq-a-licious XL резинэн чихэр 4. Hershey's какао 5. SkinnyPop попкорн [Оригинал, далайн давстай, сүүний орцгүй чеддар бяслагтай] 6. Hershey's Special Dark бага зэргийн чихэрлэг шоколадны сироп 7. Bubble Yum бохь (ВежНьюс)
Нэн ховордсон, 6 сартай энэтхэг тас шувуу андад хоёр сар нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа Раманагара [Энэтхэгийн Бенгалуру мужийн өмнөд хэсгийн хот]-ын байгальд эргэн тавьжээ. Ойн албаныхан болон Бенгалуругийн малын эмч нар хөл нь хугарсан шувуу-хүнийг аварч, эмчилсэн нь тоо толгой нь эрс цөөрч буй энэ зүйлд шинэ найдвар төрүүлсэн байна. (Таймс оф Индия)
АНУ-д сонор сэрэмжтэй галуу-хүн шөнийн цагаар нэгэн гэр бүлд амбаарт гал гарсныг чангаар ганганаж мэдэгджээ. Эрт сэрэмжлүүлсний ачаар гэр бүлийнхэн сэрж, галыг унтрааж чадсан байна. Амбаарт байсан амьтан-ард мөн аврагдсан байна. (CBS 19)
Арван настай Скарлет гэр бүлийнхээ хамт [Австралийн Квинслендийн] К’гари аралд эрэг дээр гацсан бөгтөр халим-хүнийг аврахад тусалжээ. Далайн түрлэг нэмэгдэж, зэрлэг амьтан хамгаалах ажилтнуудын тусламжтайгаар халим-хүн далайдаа аюулгүй сэлэн орох хүртэл Скарлет гацсан халим-иргэнийг усаар тасралтгүй норгож байжээ. (News.com.au)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Ай Нанак, хэрэв энэ ертөнцийн ололт амжилт, алдар суу нь БУРХАН-ыг мартахад хүргэвэл үүнийг галд шатаавал зохилтой. Ертөнцийн эдгээр зүйлс мөнх бус хүмүүсийг ЭЗЭНИЙ Нэрийг мартахад хүргэдэг. Эцэст нь тэдгээрээс нэг нь ч Тантай хамт явахгүй билээ.” – Сикх шашны хоёр дахь Гүрү Хүндэт Гэгээрсэн Их Багш Гүрү Ангад Дев Жи (цагаан хоолтон) (AZ Quotes)
Майкл Хьюзийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэхүү цувралд Америкийн уран бүтээлч Майкл зүрхний өвчинтэй нь холбоотой ер бусын цуврал үйл явдал амьдрал, үхлийн талаарх ойлголтыг нь хэрхэн бүрэн өөрчилснийг хуваалцана. Майкл зүрхний хавхлагийн асуудалтай байсан бөгөөд мэс засал хийлгэх шаардлагатайгаа мэддэг байв. Гэвч мэс заслаас нэг жилийн өмнө гэрт нь болсон нэгэн явдал түүнийг ямар нэг зүйл, эсвэл хэн нэгэн өөрийг нь харж хамгаалдаг юм биш биз гэж бодоход хүргэжээ.
Нэгэн шөнө гадаа гарч, солирын бороо үзэхийг сануулсан санаандгүй дохионоос бүх зүйл эхэлсэн юм. Энэ явдал мэс засал хийлгэхээс нэг жилийн өмнө болсон. Би одоо байгаа энэ гэртээ унтахаар хэвтэж, нойрны эмээ уугаад, хөнжлөө нөмрөн унтахад бэлэн болсон байлаа. Гэтэл нурууны минь доор, ард ямар нэг зүйл байгааг мэдэрсэн. Тэгээд би түүнийг гаргаж ирлээ. Миний утас байсан. Дэлгэц дээр нь “Өнөө орой гадаа гарч солирын бороо үзээрэй” гэсэн байв. Би солирын бороонд дуртай ч ер үзэж байгаагүй. Дандаа үүлтэй байх юм уу, өөр шалтгаан гардаг байсан. Тэгээд би: “За, гадаа гарч, харъя.” гэж бодсон. Гадаа гартал хаа сайгүй солир харваж байлаа. Би: “Үнэхээр гайхалтай юм.” гэж бодсон. Би тэнд хагас цаг орчим байгаад, эцэст нь: “За, хангалттай” гэлээ. Тэгээд: “Дахиад нэг том солир хараад гэртээ оръё.” гэсэн. Тэгтэл нэг том солир харваад өнгөрөв. Би эргэж, гэртээ орохоор гүйдэг хаалганы бариул дээр гараа тавилаа. Тэгээд гэнэт эргэж хараад залбирсан. Би шүтлэгтэй хүн биш. Би: “БУРХАН минь, намайг үнэхээр хамгаалж өгөөч. Миний зүрх маш олон асуудалтай. Хэн нэгэн намайг харж хамгаалаасай.” гэж хэлсэн.
Яг тэр үед би хаалгаа нээтэл гэр дүүрэн хий болсон байв. Дэлбэрэхэд бэлэн, гэр тэр чигтээ хийгээр дүүрсэн байсан. Би байшин худалдан авч, засварлаад, хурдан зарж байсан болохоор хийн үнэрийг мэднэ. Би байшингийн дундуур гүйж, бүх цонхоо нээлээ. Юу болоод байгааг огт ойлгохгүй байв. Эцэст нь угаалгын өрөөнд хувцас хатаагчийн хий дамжуулах хоолой хагарч, их хэмжээний хий алдагдаж байсныг олсон. Хэрэв тэр утас миний доор байгаагүй, надад гадаа гарахыг сануулаагүй бол тэр шөнө дэлбэрэлтэд өртөх юм уу, хийнд бүтэж үхэхгүйн тулд дэндүү олон зүйл яг зөв давхцах шаардлагатай байжээ. Би хатаагчийг татаж гарган, хавхлагийг хаагаад, бүхнийг шалгасны дараа гал тогооны ширээний ард хоёр цаг сууж, надад сая юу, яагаад тохиолдсоныг ойлгохыг хичээсэн. Тэгээд учир нь аажмаар ойлгогдож эхэлсэн. Би айж эхэлсэн. Миний амийг аврахын тулд хэн энэ бүхнийг зохицуулаа вэ? Цаашид намайг оролцуулах ямар үйл явдал хүлээж байгаа бол?
Хоёрдугаар хэсэгт Майкл зүрхний мэс засалд орсон тухай гарна. Гэвч маргааш нь уушгины хатгалгаа туссанаар түүний эрүүл мэндийн хямрал санаандгүй эргэлтэд орно. Би нэг хонгилоор явж байснаа санадаг. Би тэнд зогсож байтал тэд тэргэн дээр миний биеийг авч хажуугаар гүйхийг харсан. Тэгээд би дотроо: “Энэ ч сайнгүй харагдаж байна даа.” гэж бодсон. Тэр нь би гэдгийг мэдэж байсан. Майкл Хьюзийн клиник үхлийн тухай цуврал нэвтрүүлгийн хоёрдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Spiritual Warrior Journey)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх