Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 9-р сарын 30
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг дахин нээж, бүс нутгийн байлдааныг түр зогсоох саналыг нь няцаасны дараа Иран улс 9-р сарын 27-нд дипломат шийдэлд хүрэхийг уриалжээ. Иран улс зөвхөн өөрийнх нь нөхцөлийг хангасан тохиолдолд хоолойг дахин нээнэ гэж мэдэгдсэн байна. Ираны Гадаад хэргийн сайдын хэлснээр тус улс зуучлагчид АНУ-ын хариуг албан ёсоор дамжуулахыг хүлээсээр байгаа бол Ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногт нэмж хэлэлцээр хийнэ гэж үзэж байна. (Reuters)
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпиний [АНУ-ын] Вашингтон хотод хийсэн айлчлалын үеэр тус улс АНУ-тай гаалийн татварыг харилцан 30 тэрбум ам.доллароор бууруулах, худалдааны шинэ зөвлөл байгуулах, ХОУ [хиймэл оюун ухаан]-ны талаар хэлэлцэхээр тохиролцсоноо 9-р сарын 26-нд мэдэгджээ. Хоёр улс 11-р сард ХОУ-ны эрсдэл, үр өгөөжийг хэлэлцэж, ХОУ-тай холбоотой хэрэг зөрчлийн асуудлаар харилцах суваг байгуулахаар төлөвлөж байна. (CNBC)
Их Британийн Далайн худалдааны ажиллагааны байгууллагын мэдээлснээр Ормузын хоолойгоор нэвтрэх худалдааны хөлөг онгоцны хөдөлгөөн дайны өмнөх үеэс 75%-иар бага хэвээр байгаа бөгөөд одоо нэвтэрч буй хөлгүүдийн ихэнх нь танкер байна. (Fox News)
Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Кувейт, Оман, Катар улсуудыг бүрэлдэхүүндээ багтаадаг Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл (БОХАЗ) Хуситуудын сүүлийн халдлагуудыг буруушааж, олон улсад хариу арга хэмжээ авахыг уриалжээ. Саудын Араб улс 9-р сарын 26-нд [Саудын Арабын] Хамис Мушайт руу чиглэсэн 2 баллистик пуужин, [Саудын Арабын] Эр-Рияд орчим руу чиглэсэн 2 дроныг замд нь устгасан гэж мэдэгдсэн байна. (Fox News, Associated Press, Qatar News Agency)
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолц 9-р сарын 26-нд иргэний хөлөг онгоцнууд руу Ираны хийсэн халдлагыг 146 улс буруушаасан явдлыг НҮБ-ын түүхэн дэх дээд үзүүлэлт болсон гэж мэдэгджээ. (Fox News)
НҮБ-ын мэдээлснээр Орос улс Украин (Урейн)-ы эзлэгдсэн Херсон мужийн Олешки, Хола Пристан хотуудад тусламжийн байгууллагууд аюулгүй нэвтрэх баталгаа өгөөгүй бөгөөд эдгээр хотуудад энгийн иргэд хүнс, эмийн хомсдолд оржээ. Украин (Урейн)-ы эрх баригчид НҮБ-аас тусламж хүссэн бөгөөд Европын зөвлөлийн хүний эрхийн албан тушаалтан тусламж хүргэж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд тухайн бүсэд бүсэд гал зогсоохыг уриалсан байна. (UNITED24 Media)
Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Ерөнхийлөгчийн удирдлагын зөвлөлийн тэргүүн Рашад аль-Алими 9-р сарын 25-нд Ираны дэмжлэгтэй Хуситуудын эсрэг зэвсэгт хүчин, аюулгүй байдлын албанд нэгдэхийг йеменчүүдэд уриалжээ. Тэрээр удахгүй зарлах өршөөлд бүлэглэлээ орхин засгийн газрын талд орсон Хуситын гишүүдийг хамруулна гэж мэдэгдсэн байна. Хуситууд Йемений Улаан тэнгисийн эрэг дагуу байр сууриа бэхжүүлж, Саудын Араб руу хийх халдлагаа эрчимжүүлсний дараа тэрээр ийнхүү уриалжээ. (France 24, Office of President Rashad al-Alimi)
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва 9-р сарын 25-нд спортын бооцоо, цахим тоглоом зэрэг тогтмол коэффициенттэй бооцоот тоглоомыг улс даяар хориглох түр арга хэмжээнд гарын үсэг зуржээ. Шинээр мөнгө байршуулахыг нэн даруй хориглож, бооцоо тавигчдад 10-р сарын 5 хүртэл мөнгөө сайн дураараа татан авах хугацаа олгосон бөгөөд бооцооны цахим хуудас, аппдикейшнуудыг 10-р сарын 6-наас хаахаар төлөвлөжээ. Засгийн газрын мэдэгдсэнээр уг арга хэмжээ нь мөрийтэй тоглоомоос үүдэн нийгмийн эрүүл мэнд, санхүүд учирч буй өсөн нэмэгдэж буй хохирлыг бууруулах зэрэг зорилготой бөгөөд хуулиар зөвшөөрсөн бусад сугалаанд хориг хамаарахгүй ажээ. (AFP, Brazilian Ministry of Health)
Мальтад олон нийттэй ажилладаг цагдаагийн 148 алба хаагч хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалах сургалтад хамрагджээ. Сургалтаар цахим эрсдэлийг таних, мэдээлэлд мэдрэмжтэй хандах, хүүхдүүд санаа зоволгүй тусламж хүсэхүйц итгэлцэл бий болгохыг заажээ. (Lovin Malta)
Ариун Библид Өвөг эцэг Иаков өлсгөлөнгийн үеэр хүнс худалдан авахаар Египет рүү буцахдаа нутгийнхаа шилдэг бүтээгдэхүүнээс, тэр дундаа ангаахай самраас бэлэг болгон авч явахыг хөвгүүддээ захидаг (Эхлэл 43:11). Өнөө үед ангаахай самар зөөлөн, чихэрлэг амтаар нь үнэлэгддэг бөгөөд энэ нь ургамлын уураг, эслэг, кали, гол төлөв ханаагүй өөх тосоор хангадаг. Мөн нүдний эрүүл мэндийг дэмждэг ургамлын нөсөөт бодис лютеиныг агуулдаг. Үүнийг дангаар нь идэх, эсвэл салат, овьёосны зутан болон бусад хоолон дээр цацаж, зажлууртай бүтэцтэй болгоорой. (Old Oak Gardening YouTube channel)
Эмнэлзүйн 2-р шатны туршилтаар С аминдэмийн нэмэлтийг өдөр бүр хэрэглэх нь цусны хавдрын урьдал эмгэгтэй, эсвэл бага эрсдэлтэй цусны хорт хавдартай өвчтөнүүдийн амьд үлдэх хувийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Судлаачид 3 жилийн хугацаанд С аминдэм хэрэглэсэн бүлэгт нас баралт, үрэвслийн хүндрэл бага байгааг ажигласан байна. Тус үр дүнгээс үзэхэд С аминдэм нь TET [арав-арван нэгийн транслокаци] ферментийн үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд энэ нь илүү өргөн хүрээтэй 3-р шатны туршилт хийх хүчтэй үндэслэл болж байна. (SciTech Daily)
Судлаачид үр дүнг анхан шатанд нь шалгасан жижиг хэмжээний судалгаагаар хүйсийн химийн найрлагын онцлог нь Паркинсоны өвчин, танин мэдэхүйн хөнгөн алдагдал, КОВИД-19-тэй хүмүүсийг ялган тогтооход тусалж болохыг илрүүлжээ. Эрдэмтэд хүйс, хамар, чихнээс авсан арчдас дахь дэгдэмхий нэгдлүүдийг лазер технологиор шинжилжээ. Инвазив бус энэ аргыг оношилгоонд ашиглахаас өмнө илүү өргөн хүрээтэй судалгаа хийх шаардлагатай. (New York Post)
Эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээлснээр, Бангладеш улсад 9-р сарын 25-26-ны хоорондох 24 цагт денге өвчнөөр 8 хүн нас барж, 1,432 хүн шинээр эмнэлэгт хэвтсэнээр энэ оны нас баралт 219, нийт тохиолдол 71,536-д хүрчээ. Улс даяар дэгдэлт үргэлжилж буй энэ үед 24 цагийн дотор 1,424 өвчтөн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 66,251 болжээ. (The Business Standard)
[Тайландын] Бангкок хотод бараг 48 цаг үргэлжилсэн аадар борооны улмаас зам, орон сууц усанд автсаны дараа 9-р сарын 26-нд үерийн гамшгийн онц байдал зарлажээ. Зарим газарт 300 миллиметрээс их хур тунадас орж, 13 гол зам усанд автан, ойролцоогоор 980 хүн түр хоргодох байр барааджээ. Дэлхий дулаарахын хэрээр цаг агаарын эрс тэс үзэгдэл улам хүчтэй, ойр ойрхон болж байгааг эрдэмтэд мөн анхааруулж байна. (Channel News Asia)
Удаан хугацаанд хур тунадас бага орсны улмаас [Энэтхэгийн] Махараштра мужийн 74% нь ганд нэрвэгдэж, тариаланчид, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд аюул учирчээ. Ойролцоогоор 130 сая хүн амтай тус муж хөвөн, шар буурцаг, чихрийн нишингэ, буурцагт ургамал тариалдаг. Энэтхэгийн цаг уурын газар халуун орны борооны хур тунадас дунджаас бага байна гэж таамаглаж буй тул эрх баригчид ургацын хохирлыг үнэлж, тусламж үзүүлнэ. (Channel News Asia)
9-р сарын 26-нд АНУ-ын зүүн хойд нутгийг зүүн хойноос дэгдсэн хүчтэй салхи [шуурга] дайрч, үер буун, далайн түрлэг нэмэгдэж, өргөн хүрээнд цахилгаан тасарчээ. Нью-Йоркийн Бруклинд Нью-Йорк хотын Орон сууцны газрын ажилтан шуурганд унасан модонд даруулж нас баржээ. Эрх баригчид оршин суугчдад үерт автсан газар, далайн эргээс хол байхыг уриалжээ. (Al Jazeera)
[АНУ-ын] Нью-Йорк хот энэ намар улсын сургуулийн өдрийн хоолонд үнээний сүүний зэрэгцээ шар буурцгийн сүү санал болгох хөтөлбөрөө 5 сургуулиас 12 сургуульд өргөжүүлэхээр төлөвлөж байна. Эхний туршилтын үеэр тус 5 сургуулийн сүүний сонголтын 35.6%-ийг шар буурцгийн сүү эзэлжээ. Хөтөлбөрийн мэдээлснээр, хоёр төрлийн сүү нэг порцдоо ижил хэмжээний уураг, кальци агуулдаг. Тусдаа хийсэн үнэлгээгээр хотын сургуулиудын хүнсний худалдан авалттай холбоотой ялгарал 2019-2025 онд 59%-иар буурсан нь голчлон цэсэд веган хоол нэмэгдсэнтэй холбоотой байжээ. (Friends of the Earth)
[Өмнөд Африкийн] Кейптаун хотын захын Токай дүүрэгт сар бүр зохиогддог Веган бүтээгдэхүүний зах 10-р сарын 4-нд Дэ Рэйнж арга хэмжээ, хурлын төвд зохион байгуулагдана. 50 гаруй худалдаалагч веган хоол, харгислал агуулаагүй гоо сайхны бүтээгдэхүүн, хуучны загварын хувцас санал болгож, амьд хөгжим эгшиглэнэ. Арга хэмжээ 12-оос доош насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй. (Time Out)
Шведийн хүнс, ундааны Оутли компани Их Британи даяар эслэгээр баялаг веган овьёосны ундаа худалдаанд гаргасан бөгөөд Эслэгтэй Бариста хувилбар, Эслэгтэй илчлэг багатай хувилбар нь 250 миллилитр тутамдаа 5 грамм эслэг агуулдаг. Шинэ бүтээгдэхүүнүүд британичуудын эслэгийн дутуу хэрэглээг нөхөхөд туслах зорилготой бөгөөд 10-р сарын турш жижиглэнгийн худалдаанд илүү өргөнөөр нэвтрүүлэхээр төлөвлөжээ. (Food Bev Media)
Дэлхийн Гэрэлт Нигүүлсэнгүй үйлсийн шагналт Украин (Урейн)-ы малын эмч доктор Леонид, доктор Валентина Стоянов нар Украин (Урейн)-ы дайны идэвхтэй бүсэд дроноос хамгаалах торны доор хөдөлгөөнгүй хэвтэж байсан амьтан-найзыг олж, суусар-хүнийг аварчээ. Аюултай нөхцөл байдлыг үл харгалзан тэд зогсож, түүнийг шалгасан байна. Бяцхан суусар-хүн амьд байсан тул эмчлүүлэхээр авч явжээ. Амьтан-бодгаль асарч сувилуулсны дараа аажмаар тэнхэрч, дахин авирч эхэлжээ. (The Dodo)
[Энэтхэгийн] Ченнай хот Их Ченнай хотын захиргааны тогтоолын дагуу 10-р сарын 1-нээс хот бүртгэлтэй тэжээвэр амьтан-хүмүүсийг хаясан асран хамгаалагчдыг ойролцоогоор 104 ам.доллароор торгоно. Албаныхан хаягдсан нохой-, муур-бодгалиудын микрочипийг уншуулж, асран хамгаалагчдыг нь тогтооно. 78 мянга гаруй тэжээвэр амьтан-хүн бүртгэлтэй байгаа бөгөөд зөвшөөрөлгүй нохой-иргэдийн хувьд ойролцоогоор 52 ам.доллар, оосоргүй нохой найзын хувьд 5 ам.долларын торгууль ногдуулна. (New Indian Express)
Аврагч Жон Дебакер 9-р сарын 18-нд [АНУ-ын] Лонг-Айлендын Франклин-Скверт хананы цаана гацсан Лола хэмээх муур-хүнийг гаргаж авчээ. Лола ойролцоогоор 5 хоног хоол, усгүй гацсан бөгөөд толгойгоороо доош харсан байж болзошгүй. Аврагчид ханыг болгоомжтой өрөмдөхөөс өмнө дурангийн камерын тусламжтайгаар түүний байршлыг тогтоожээ. (AP)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хайрт ахан дүүс минь, үүнийг мэдтүгэй. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уурлахдаа удаан байг. Учир нь хүний уур хилэн БУРХАНЫ хүсдэг зөвт байдлыг бий болгодоггүй.” Зөвт Гэгээн Иаков (цагаан хоолтон) -Хүндэт Гэгээрсэн Их Багш, Иерусалимын анхны бишоп (Ариун Библи, Иаков 1:19-20)
Омар Перезийн клиник үхлийн тухай цуврал нэвтрүүлгийн 2-р хэсэг 10-р сарын 1-ний пүрэв гарагт гарна. Хойшлуулсандаа хүлцэл өчье.
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх