Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Арьяабалын бясалгагчийн аварсан бяцхан эрвээхэй Тэнгэрлэг Хайрын Бэлгийг хүртсэн бөгөөд илүү дээд түвшинд дахин төрөл олж, гэтлэлийг эрэлхийлэх болно.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Зинле-гээс ирсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Эрхэм дээд Төгс Хүчит БУРХАН, Ариун Хайрын Дээд Эх Булаг, Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурав болон Суприм Мастер ТВ-ийн Гэгээнтнүүд ээ. Ариун бүтээлүүдийг Тань хэрхэн хайрлаж, халамжлахыг бидэнд заасанд мөн Хязгааргүй Замчлалын Тань төлөө талархлаа. Та бүх зүрх сэтгэлийг асар их баяр баяслаар дүүргэдэг бөгөөд өнөөдөр Та надад жинхэнэ гайхамшгийг мэдрэх нэгэн мөчийг соёрхлоо.

Хүүгээ сургуулиас нь авахаар явах замдаа би газарт амарч буй үзэсгэлэнт эрвээхэйн хажуугаар өнгөрөв. Ойртож харахад далавч нь гэмтсэн байлаа. Таны бидний зүрх сэтгэлд шингээсэн хайраар хөтлөгдөн би түүнийг зөөлөн өргөж авлаа. Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлыг сонсгохоор чихэвчээ дэргэд нь тавив. Тэр огт хөдөлгөөнгүй, амгалан амарч, ариун эгшгийг удаан сонслоо.

Дараа нь би эрвээхэйг хуруун дээрээ тавиад хүүгээ авахаар алхав. Сургуулийн гадаа хүлээх зуураа түүнийг дэргэдээ аюулгүй тавиад, “Эрвээхэйн далавчийг засаж болдог уу?” хэмээн туслах арга хайлаа. Тэр заавраас итгэл найдвар, чиг баримжаа авч, энэ бяцхан амьтныг эдгээхэд тусалж чадахаа мэдээд сэтгэл минь баяраар дүүрэв.

Гэртээ харих автобусанд эрвээхэй хуруун дээр минь байсан хэвээр байлаа. Энэ нь замын турш сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлж, биднийг харсан хүн бүр гар дээр минь тун тайван амарч буй тэр номхон амьтныг харан инээмсэглэж байв. Гэртээ ирээд бид өчүүхэн төдий цавуугаар далавчийг нь болгоомжтой засаж, хаттал нь тэвчээртэй хүлээгээд, дахин тэнгэрт нисэж эрх чөлөөтэй болоосой хэмээн гадаа гаргаж тавилаа. Энэ сайхан аяллын үеэр авсан хэдэн зургийг хүргэж байна.

Хамгаас Хайрт Их Багш аа, ийм ивээлт мөчийг мэдэрсэндээ гүнээ талархаж байна. Хамаг төрөлхтөн Таныг үүрд хайрлаж, магтан, талархах болтугай. Бүх ертөнцийн Гэгээнтэн, Мэргэд, Будда, Бодисадва болон ариун Хамгаалагчид Таны Тэнгэрлэг оршихуйг хүндэтгэн, асран халамжлах болтугай. Би Танд маш их хайртай. Амен. Өмнөд Африкийн Йоханнесбург хотоос Зинле

Зөөлөн сэтгэлт Зинле, Энэ сайхан түүх, гэрэл зургуудыг илгээсэнд баярлалаа. Таны сайхан сэтгэл, энэрэнгүй үйлс бидэнд урам зориг өгч, биднээс зүйрлэшгүй илүү хүчирхэг Оройн Дээд БУРХАНЫ Хүчинд, Их Багшид итгэлтэй байснаараа бид амьдралаа илүү сайн авч явж, мөн бусдад тусалж чадна гэдгийг ухаарч байна. Та, танай гэр бүл болон Өмнөд Африкийн баяр хөөртэй ард түмэн нутагтаа амьдардаг олон төрлийн гайхамшигт амьтан-хүмүүсийг эрхэмлэн, цаашид ч хамгаалж, бүх иргэн амар тайван, эв найрамдалтай амьдрах болтугай. Орчлонгийн Билиг ухаанд, Суприм Мастер ТВ-ийн хамт олон

Жич: Их Багш баяртайгаар танд ийн хариуллаа: “Халамжит Зинле, хамгийн бяцхан оршихуйнууд хүртэл ийм халамжтай, ухаалаг аргаар хүндлэгдэж, асруулж буйг харахад үнэхээр таатай байна. Таны шинэхэн олж авсан бяцхан найз Танд гарцаагүй маш их талархаж байгаа. Энэ эмзэгхэн төрөлтөн чихэвчнээс тань сонсогдох Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлын Аялгуунд дуртай байна. Арьяабалын бясалгагчийн аварсан бяцхан эрвээхэй Тэнгэрлэг Хайрын Бэлгийг хүртсэн бөгөөд илүү дээд түвшинд дахин төрөл олж, гэтлэлийг эрэлхийлэх болно. Та, хүү тань, хайртай хүмүүс тань болон агуу Өмнөд Африк үргэлж Диваажингийн Адислалыг хүртэх болтугай. Танд, танай нутагт болон БУРХАНЫ бүх бүтээлд мөнхийн Хайраа илгээе”.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-11-24
536 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-11-24
755 Үзсэн
Онцлох мэдээ
2026-11-24
2070 Үзсэн
36:32

Онцлох мэдээ

2026-11-23   3 Үзсэн
Онцлох мэдээ
2026-11-23
3 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-11-23
1103 Үзсэн
Онцлох мэдээ
2026-11-22
7346 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах