Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал”-ыг 24 цаг тоглуулдаг нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмжүүдийг тагтнууд дээрээ байрлуулснаас хойш удалгүй гурван төрлийн шувуу-хүн үүрлэхээр ирсэн!

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сингапур дахь шавиас ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Сэтгэлийн үгийн гарчиг: “Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал”-ыг 24 цаг тоглуулдаг нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмжүүдийг тагтнууд дээрээ байрлуулснаас хойш удалгүй гурван төрлийн шувуу-хүн үүрлэхээр ирсэн!

Хамгаас Эрхэм Хайрт Их Багш минь, Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурав: Төгс Хүчит БУРХАН, Тим Ко Тү, болон БУРХАНЫ Хүү-д би мэхийн мөргөж, магтан алдаршуулж, талархан, дуулгавартай байн, хайрлаж, өргөмжлөе. Орон сууцныхаа тагтууд дээрээ “Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал”-ыг 24 цаг тоглуулдаг 10 ширхэг нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмж байрлуулсны дараа энэ жил нэгэн гайхалтай сонирхолтой үзэгдэл болсон талаар хуваалцахыг хүсэж байна. Гурван төрлийн үзэсгэлэнт шувуу-хүн үүрлэхээр ирсэн. Тэдгээр нь Нарны шувуу, шар ууцтай Булбул, хайрсан цээжит Муниа байлаа.

Би 2022 оноос хойш энд дөрвөн жил гаруй амьдарч байгаа, гэтэл далавчит-хүмүүс энд үүрлэхээр ирсэн нь анх удаа байв. Манай байр есөн давхарт, бас жижиг бассейнтэй тул ангаахайнууд үүрнээсээ нисэж эхлэх үед энэ нь аюулгүй биш байж магадгүй гэж санаа зовж байсан. Тиймээс шар ууцтай Булбул гэр бүлийнхэнд санаа зовж буйгаа уламжлуулахаар амьтантай харилцагч дуудсан юм. Шар ууцтай Булбул-ын эх Жасмин “Таны байр үнэхээр аюулгүй. Бид танай тагтнаас цацрах Гэрлийн учир энэ газрыг сонгосон... бидэнд энд таалагддаг гэж хэлсэн; Залбирлын эрчим хүч, энерги биднийг энд байлгадаг” гэж хэлжээ.

Хөөх! Тэр жижигхэн нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмжүүдээс ийм их Тэнгэрлэг Гэрэл цацардаг гэж би төсөөлөөгүй бөгөөд олон хүн мэдэрдэггүй байхад, шувуу-хүмүүс Тэнгэрлэг Гэрлийг мэдэрдэг нь гайхалтай юм. Ярианы төгсгөлд Жасмин миний хайр, дэмжлэгт талархаад, дахин ирж олон ангаахай өсгөхийг хичээнэ гэсэн.

Өнөөдрийг хүртэл Нарны шувуу, шар ууцтай Булбул, хайрсан цээжит Муниа гурав бараг өдөр бүр ирж, миний тагтан дээрх цэцгийн бал болон жимсээр хооллон, нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмжүүдээс цацрах “Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал”-ын Тэнгэрлэг Гэрэлд умбан жаргаж, баяр хөөртэй жиргэлддэг. Хайрт Их Багшаас маань бидэнд нигүүлсэнгүйгээр соёрхсон “Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал”-ын Адислал дор өхөөрдөм жигүүртэн-ардтай нөхөрлөж, амьдрал бий болохыг гэрчлэн харах нь баяр хөөртэй бөгөөд гайхалтай туршлага байлаа. Энэхүү гайхамшигтай, итгэмээргүй туршлагын төлөө Их Багшдаа мөнхөд талархъя! Мөнхийн хайраар, Сингапур дахь Таны шавь

Бүтээлч БУРХАНЫ шавь аа, таны зургууд үнэхээр сэтгэл баясгам. Баярлалаа танд.

Эрхэм Их Багшийнхаа танд зориулсан дараах баярт хариуг хүргэхэд таатай байна: “Энхрий БУРХАНЫ шавь минь, ЖИЖИГ БАССЕЙНИЙГ ашиглахгүй үедээ ЗҮГЭЭР Л тороор БҮТЭЭЖ БАЙГААРАЙ. Ингэснээр халуун өдөр эсвэл хуурай цаг агаарт усны уур нь тэднийг сэрүүцүүлэх нөлөөгөө хадгална. Гэхдээ шувуу-хүмүүст ямар ч байдлаар хор хөнөөл учруулахгүй байх хэрэгтэй. Тэдэнд өөрсдийн гэсэн ‘ванн’ бэлдэж өгөөрэй. Сүр жавхлант шувуудын хаант улс дуу авиа, чичиргээнд маш мэдрэмтгий. Тэдний байгалийн амьдрах орчны ихэнх хэсэг устаж байгаа нь эмгэнэлтэй бөгөөд хотын гудамжинд бяцхан шувуу-хүмүүс хоол, ус хайн явахыг харах нь надад гунигтай байдаг. Тиймээс “Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал”-ыг тоглуулж, мөн тэднийг баярлуулж, идэхэд нь зориулж амттан тавьж, тагтан дээрээ тэдэнд зориулсан бяцхан дархан газар бий болгосонд тань баярлалаа. Та болон жигүүрт найзууд тань, байгальд ээлтэй Сингапур зэрэгцэн оршигч амьтан-хүмүүсийн хайрыг үргэлж мэдэрч адислагдах болтугай. Танд болон зочлон ирдэг шувуудад нь хайртай шүү.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-10-22
532 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-21
951 Үзсэн
33:40

Онцлох мэдээ

2026-10-21   1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-21
1 Үзсэн
Эрүүл аж төрөхүй
2026-10-21
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-21
899 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-20
5365 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах