Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Фо Хаант Улсын Эрхэм Дээдэс Ко Хаан

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Таныг Фо буюу F-О хэмээх Хаант Улсын Ко буюу К-О Будда Хаантай ярилцахыг Хайрын Будда Хаан хүсэж байна. “Фо” гэдэг нь “амьдрал” гэсэн утгатай. Энэ Дэлхий гаргаас таван зиллионоос ч олон гэрлийн жилийн алсаас ирсэн Эрхэм Дээдэс Ко Будда Хаан Таны амар мэндийг айлтгая. Бид Танд хайртай. Их урт аялал байсан биз ээ. Таны бие сайн байгаа гэж найдаж байна. Энд ирээд бие Тань сайн байна уу? “Тийм ээ.” Манай агаар мандал Танд ямар нэгэн зовуурь учруулж байна уу? “Үгүй, үгүй. Бид өөрсдийгөө хамгаалах тоног төхөөрөмжтэй.” Ко Будда Хаан болон Таны дагалдагсдыг Дэлхий гарагт тавтай морилохыг урья. Та энд хэр удаан байх вэ? “Найман өдөр.” Энэ гарагт байх хугацаандаа Таны бие сайн байна гэж найдаж байна.

Танд бидэнтэй хуваалцахыг хүссэн зүйл бий юү? “Тийм ээ, бий. Фо Орноос Дэлхий гараг хүртэл тусгай сансрын хөлгөөр долоон сар таван өдөр аяллаа.” Эрхэм ээ, энэ нь ирж буцаад байдаг нууцлаг нисдэг тавгуудын нэгтэй адилхан уу? Тэдний нэг шиг харагддаг уу? Тийм үү? Хөөх. Эрхэм ээ, дугуй, навчин тамхи шиг, дөрвөлжин, эсвэл гурвалжин хэлбэртэй юу? Ямар хэлбэртэй вэ? “Дугуй.” Энэ нисдэг таваг хэдэн хүн тээвэрлэх боломжтой вэ? “Найм.” Баярлалаа, Эрхэм ээ. Үнэхээр их сонирхолтой юм.

Фо Орны Таны иргэд, ард түмэн... Тэр нь Бурханы Орон, Диваажинтай адилхан, тийм үү, Эрхэм ээ? “Тийм ээ.” Тэнд манай эндэх шиг төрөл бүрийн жимс, мод, ногоо бий юү? Үгүй юү? Тэнд ямар байгальтай вэ? “Төрөл бүрийн мод, уул, гол бүхий үзэсгэлэнт байгальтай ч туйлын гэрэл цацруулсан, үзэсгэлэнтэй бөгөөд эндхийн уул, ус, мод, байгальтай адилгүй. Хамаагүй үзэсгэлэнтэй. Хурмастын шинжтэй. Танай Оронд амьтан-хүмүүс байдаг уу? “Үгүй, үгүй.”

Таны Орны, Таны Диваажингийн Орны хүмүүс бидэнтэй адилхан харагддаг уу? “Үгүй. Тэд биет бус. Тэд биелж чадна, гэхдээ ердийн үедээ биет бус. Тэд өндөр, Бурханлаг төрхтэй, үзэсгэлэнтэй хүмүүс. Биет бус хэлбэртэй байсан ч Билгийн мэлмий нээлттэй бол сайхан үс, нүд, царай төрхтэй тэднийг Хурмастын хувцастай нь харж болно.” Баярлалаа, Эрхэм ээ. За, ойлголоо. Уучлаарай, ард түмнийхээ өмнөөс асуух зүйл надад маш олон байна. Би тэнд очоогүй ч ямар байдгийг нь ерөнхийдөө мэднэ. Ерөнхийд нь мэддэг ч энэ бүх асуулт Дэлхийн хүмүүсийн төлөө юм. Тэвчээртэй байгаад баярлалаа, Эрхэм ээ.

Одоо Та манай эгэлхэн Дэлхийд морилон ирсэн ариун айлчлалынхаа зорилгыг хэлж өгнө үү? “Тэгье. Юуны өмнө, гарч болох байсан хамгийн аймшигт дайнаас зайлсхийж чадсан Танд болон энэ гаргийн бүх хүнд баяр хүргэхээр ирлээ. Тэр нь та бүхний өмнө нь мэддэг бүх дайнаас ч илүү аймшигт дайн болж болох байлаа. Мөн Хаадын Хаадын Хаадын Хаанд Бэлэг өргөн барихаар ирлээ. Тэр Бэлэг бол манай Ертөнцөөс Танд өргөж буй Бурханлаг Амьдрал юм.” Өө, зөвхөн надад уу? Энэ гаргийн хүмүүст биш үү? “Үгүй, үгүй. Учир нь тэд үүнийг хүлээн авах хангалттай буянгүй.” Тийм ээ, уучлаарай, ойлгож байна. Гэхдээ зарим хүн Таны Орны иргэд шиг Бурханлаг амьдралтай болохыг чин сэтгэлээсээ хүсвэл залбирах, гуйх, хүсэлт тавих, наманчлах, эсвэл ямар нэгэн бясалгал хийх замаар үүнд хүрч болох уу? “Үгүй, болохгүй.”

Яагаад гэдгийг хэлж өгнө үү? “Тэгье. Юуны өмнө хүн төрөлхтөнд үүнийг бодох ч хангалттай хүсэл зориг байхгүй. Мөн энэ ертөнц эрт цагаас бохирдсон тул тэдний залбирал бүрэн чин сэтгэлийнх байж чаддаггүй.” Өө, харамсалтай юм. Сонсоход харамсалтай байна. “Түүнчлэн, Хаадын Хаадын Хаадын Хаан минь, тэд бидэн рүү хүрч ирэхэд ч дэндүү хол зайтай.” За, тийм юм байна, ойлголоо. Гэхдээ бидэнтэй уулзахаар ирж, Өөрийн Хүчээрээ бидэнд Адислал авчирсанд баярлалаа. Бид БУРХАНЫ нэрийн өмнөөс, мөн энэ гаргийн эгэл даруу хүн төрөлхтний нэрийн өмнөөс Таныг хайр, хүндэтгэлтэйгээр угтаж байна. Та буцаж очоод бидний мэндчилгээ, хайрыг ард түмэндээ дамжуулна уу.

Дашрамд нь асуухад Танай Орны хүмүүс Таны Адислалын ачаар мөнх амьдардаг уу? “Тийм ээ, тэд аз жаргалтай, баяр баясалтай, билиг ухаантай, тав тухтай мөнх амьдардаг.” Хөөх, үнэхээр сайхан юм. Энэ гаргийн хүмүүс ийм эрхэмсэг, ариун амьдралын хэв маягийг мэддэг болоосой. Тэгвэл Будда Хаан минь, Таны Ивээлээр Бурханлаг Амьдралын эрхэм зэрэг хүртсэнээр би хэзээ ч үхэхгүй юу? Би мөнх амьдрах уу? Хаана ч байсан уу? Тийм үү? “Яг тийм, яг тийм.” Хөөх, маш их баярлалаа.

Эрхэм Дээдэс минь, би энэ гараг дээр мөнх амьдрахыг үнэндээ хүсэхгүй. Учир нь бие махбод гэдэг Танай Бурханы Орных шиг тийм ариун, тав тухтай биш. Тиймээс энэ бие барагдах хүртэл л чадах чинээгээрээ амьдарна. Надад зүгээр. Гэртээ харихад би татгалзахгүй. Би энэ ертөнцөд төрлөөс төрөл дамжин, маш олон төрөлдөө үйлчилсэн. Одоо Гэртээ харих цаг болсон. Сүнс минь чөлөөлөгдөж, сүнснийхээ амьдралд жарган, бие махбод, үйлийн үр болон өр төлөөсний хүнд ачаа хийгээд үүнтэй холбоотой өөр бусад зүйлд дарагдахгүй байх тухай ярьж байна. Гэхдээ баярлалаа, Эрхэм ээ. Би энэ Бурханлаг амьдралыг ямар нэг байдлаар ашиглаж магадгүй. Одоохондоо мэдэхгүй байна. Энэ тухай биет ертөнцийн маягаар, бие махбодын тархи оюунаар биет ертөнцийн сэтгэлгээгээр бодож үзэх хэрэгтэй. Эсвэл Та надад ямар нэгэн зүйл санал болгож болох болов уу? Үүнийг хэрхэн хамгийн сайнаар ашиглах вэ?

“Хаадын Хаадын Хаадын Эрхэм Хаан минь, урт наслах нь ямар нэгэн үүрэг биш. Харин сонгон саатахыг хүссэн аль ч гарагтаа, хаана ч мөнх амьдрах эрх, давуу эрх Танд байгаа билээ. Эсвэл Та үүнийг ашиглахгүй байж болно. Гэсэн ч Та Бурханлаг амьдралын хэв маягаар мөнх амьдрах эрх, хүч чадалтай Нэгэн хэмээн бүх Орчлон Ертөнцөд хүндлэгдсээр байх болно.” Фогийн Будда Хаан Эрхэм Дээдэс Танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Уучлаарай, өнөөдөр хоолой минь тааруу байна. Хэт их дарамттай байлаа. Энэ биет ертөнц дэх ажил минь дэндүү их дарамттай. Танай Орон шиг тайван, баяр баясгалантай биш.

Мэдлэг олгох үүднээс Бурханлаг Амьдрах эрхтэй Нэгэнд ямар онцгой эрх, хүч чадал, байр суурь байдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? Хэрэв бидэнд хэлж болох бол. Баярлалаа. “Бурханлаг Амьдралтай Нэгэн бол тоо томшгүй олон онцгой эрх, хүч чадал, чадвартай болно. Жагсаан хэлэхийн аргагүй олон.” Гол зүйлсээс нь цөөн хэдийг хэлж болох уу? “Болно оо, болно. Мэдээж, хамгийн гол нь Та Бурханлаг байр суурь, онцгой эрх, тав тух, хүч чадалтайгаар мөнх амьдарч, өөрт хэрэгтэй, хүссэн бүхнээ чөлөөтэй хүртэх боломжтой.”

Тийм ээ, Эрхэм ээ. Гэхдээ миний хувьд энэ гаргийн төрөлтнүүдэд туслахын тулд өчүүхэн миний үүрэх ёстой үйлийн үрийн бүх ачааг тойрон гарах боломжийг энэ надад өгөх эсэхэд эргэлзэж байна. “Өө, тийм ээ, тийм. Үүнийг бид ойлгож байна. Таны бүх зовлон, тэсэж гарах ёстой бүхий л шаналалд бид харамсаж байна.” Зүгээр ээ, Эрхэм ээ. Тэсэхүйц, тэсэж болж байгаа. Мөн энэ нь бусдад тусалдаг учраас тэсэж гарахын хэрэг байдаг юм. Гэхдээ Таны Бэлэг хосгүй завшаан тул сэтгэл минь ихэд уярч байна. Танд гүн гүнзгий талархаж байна. БУРХАН Танд болон Таны ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хайрлаг. Танд энэ гаргийн бүх хүнд зориулсан Бэлэг байхгүй байсан ч ийм алс холын Орноос энд ирж, Өөрийн Адис болон энэ гаргийн амьдралыг дээшлүүлэх хүчээ аяндаа тээж ирсэнд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Бид Танд үнэхээр их талархаж байна. БУРХАН Таныг улам их ивээг.

“Тийм шүү. Бидэнд ч харамсалтай байна. Гэвч бидэнд бусад зарим Будда Хаадын адил энэ дэлхийн хүмүүс,бусад төрөлтөнтэй холбогдох тийм гүн барилдлага үгүй аж.” Зүгээр, зүгээр, Эрхэм Дээдэс минь. Үйлийн үр, барилдлага өөр өөр байдаг тул Хаан болгон энэ гарагт ирж, ямар нэгэн байдлаар туслах үүрэгтэй биш. Гэсэн ч Таныг бидэн дээр зочилж, мөн энх тайвныг дэмжсээр ирсэн, одоо ч дэмжиж байгаа, энэ гаргийн уур амьсгалыг дээшлүүлэн, энэ ертөнцийн төрөлтнүүдэд тусалж, ач тусаа хүргэхийн тулд бидэнтэй хамтран ажиллаж байгаад Тань талархаж байна. Бид Танд маш их, маш их, маш их талархаж байна. Та мөн чимээгүйхэн бидэнд тусалсаар ирсэн. Одоо харин ийм хол зам туулан ирсэн Тань манай энх тайвны ололт болон үргэлжлэн гарч буй ахиц дэвшлийн баяр баясгаланг бидэнтэй хуваалцах гэснийх биз ээ. Бид Таныг үнэхээр хайрлаж, бас талархаж байна.

Би энэ биет ертөнцөд, Танай Хаант Улсаас ийм хол байдаг ч гэлээ Тантай ямар нэгэн байдлаар холбоотой байж болох уу? “Тэгэлгүй яах вэ, тэгж болно. Хэрэв бидний зүгээс тусалж чадахуйц ямар нэг хэрэгцээ гарвал хэлээрэй.” Гайхалтай сайн хэрэг байна. Та маш сайхан сэтгэлтэй, өгөөмөр юм. Энэ гарагт байх найман өдрийн хугацаандаа Та ямар нэгэн онцгой зүйл хийхээр төлөвлөж байна уу? “Үгүй, тийм онцгой зүйл үгүй дээ. Ердөө харин явахаасаа өмнө өөрсдийн энерги, Адислалаас аяндаа, жамын дагуу хуваалцаж үлдээнэ байх.” Гайхалтай. Та дэндүү өгөөмөр юм. Энэ нь Танд сүнс, бие махбод, сэтгэл санааны, эсвэл өөр ямар нэгэн хор хөнөөл учруулах уу? “Үгүй, үгүй. Учруулсан байлаа ч манай Орны энерги маш ариун бөгөөд анагаах чадвартай тул ##бид хурдан сэргэнэ. Ямар нэгэн таагүй нөлөөнд өртсөн байлаа ч биднийг аяндаа эдгээнэ.” Хөөх, тэр чинь сайн хэрэг байна. Сайн байна. Сонсоход сайхан байна. Баярлалаа, Эрхэм ээ.

Та нар ямар нэгэн байдлаар найман өдрөөс удаан байж болох уу? “Үгүй, бид чадахгүй. Дэлхийн ерөнхий уур амьсгал хэт хүнд, сөрөг болон хортой энерги дэндүү их хуримтлагдсан байна. Хэрэв удаан байвал бид буцаж чадахгүй. Бид өөрсдийн хүч, тусгай технологи, тоног төхөөрөмжөөр хэдийн хамгаалагдсан ч удаан байвал энэ бүхэн биднийг хамгаалж дийлэхгүй. Тэгээд бид гэртээ харьж, өмнөх байр суурь, хүч чадлаа хадгалж чадахгүй. Тиймээс бид арга буюу найман өдөр байгаад явах хэрэгтэй болно. Гэхдээ бид Тантай хэзээд холбоо тогтоож чадна.”

Баярлалаа, Эрхэм ээ. Таны хамгаас дээд сүнслэг Бэлэгт баярлалаа. Миний сэтгэл маш их хөдөллөө. Үүнийг хэрхэн ашиглахаа, ашиглах эсэхээ би бодож үзэх хэрэгтэй. Алс холоос ирсэн бусад Будда Хаадын хамт хүрэлцэн ирж, асар их дэмжлэг, адислалын энерги авчирсанд Тань Дэлхийн бүх төрөлтний нэрийн өмнөөс Танд маш их, маш их, маш их баярлалаа. Танай Орон болон ард түмэнд Таны хэдийн хүрсэн зүйлээс өөр юу ч хэрэг болохгүй гэж би бодож байна. Гэхдээ ямар нэгэн хэрэгцээ гарвал надад мэдэгдээрэй. Баярлалаа. Биднийг орхин явахаасаа өмнө сайн амарч, тэнхрээрэй. БУРХАНЫ Ерөөл Таныг болон Таны ард түмнийг замын туршид ивээх болтугай.

Photo Caption: “Дэлхий Анхилуун Сайхан Байг гэж БУРХАН Бүх Хэлбэр Дүрс, ##Хэмжээг Бүтээдэг

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-10-22
532 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-21
951 Үзсэн
33:40
Онцлох мэдээ
2026-10-21
1 Үзсэн
Эрүүл аж төрөхүй
2026-10-21
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-21
899 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах