Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр 2026 оны 8-р сарын 12. ГУРВАЛ намайг эмчлэх шаардлагатай байсан тул би майхандаа хөдөлгөөнгүй хэдэн цаг байх ёстой боллоо. Гэсэн ч бие махбодод үзүүлсэн нөлөө нь одоо ч арилаагүй байна. Бүх бие өвдөж байгаа ч тэсэж болохуйц. Тийм ч хүнд биш, тийм ч хүнд биш. Харин иймэрхүү зүйлсээс болж заримдаа би ажлаа хожимдуулах үе гарах юм. Гэхдээ ажлыг хэзээ ч хэт оройтуулж, нэвтрүүлэх боломжгүй болгож байгаагүй. БУРХАНЫ төлөө ажиллавал БУРХАН та нарыг үнэхээр сайн харж хандана гэдгийг л хэлэх гэсэн юм. Үнэндээ өчигдөр намайг түлхэн унагаахад толгойгоо хатуу мод юм уу ямар нэг зүйлд цохисон. Яагаад унаснаа тухайн үед сайн ойлгоогүй. Газраас босоод өвдөлт мэдэрснийхээ дараа л ойлгосон. Одоо бол зүгээр. Би одоо зүгээр. МАПА болон ХЭМЖЭЭЛШГҮЙ ХҮЧИТ ГУРВАЛД талархаж байна. Хэд хоногийн дараа зүгээр болно. Бусдаар бол бүх зүйл сайн. Гагцхүү дэлхийн үйлийн үр намайг ийнхүү түлхэж унагаах хэмжээний хүчтэй байна. Зүгээр ээ. Энэ нь сайн зорилгын төлөө юм. Мөн майхандаа илүү амрах боломж гарснаар надад цаг зав, эрч хүч бий болж, ажлын багийнхныг минь дарамталж байсан сөрөг нөлөөлөл болон элдэв зүйлсийг арилгах боломж олдлоо. Заримынх нь үйлийн үр цэвэрлэгдсэн. Заримд нь сөрөг хүчний саврын нөлөө үлдсэн ч одоо сайжирна. Тэдний үйлийн үр болон сөрөг хүчний муу нөлөөг арилгахад туслах цаг, боломж гарсанд би маш их баяртай байна. Учир нь тэд хүчтэй ч дайны сахиусыг сөрөх хэмжээнд хүрээгүй. Тэд их хичээж байгаа ч дайны сахиус болон түүний гар хөл бологсод туслагчдыг минь ажлын багаас салгахыг үргэлж шаргуу оролддог. Зарим нь сул дорой тул явчихдаг, эсвэл бидэнд өчүүхэн ч болов хор хүргэх зүйл хийдэг. Гэсэн ч бид хангалттай хүчтэй. Тэдэнтэй тэмцэж, булаалгасан багийн гишүүдээ эргүүлэн авч чадсандаа би маш их баяртай байна. Ялангуяа Суприм Мастер Телевизийн ажлын багийнхан сонор сэрэмжтэй байж, сайн хүчний эсрэг талаас ирэх аливаа сөрөг хандлага, мэдрэмж, нөлөөллөөс болгоомжлоорой гэж л хэлэх гэсэн юм. БУРХАНЫГ үргэлж санаж, хамгааллыг нь гуйн залбир. Зохисгүй, буруу санагдсан ямар нэгэн зүйл тохиолдвол надад хэлээрэй. Тэгвэл би та нарт илүү их туслах боломжтой. Надад хийх ажил маш их тул та нар зохисгүй гэж бодсон зүйлээ заавал хэлээрэй. За юу? Юу ч болсон та нарыг хайрлана. Юу ч болсон та нарыг уучилна. Ариун үнэнч сэтгэл, зорилгоо хадгалахын тулд л сонор сэрэмжтэй байгаарай. Эс бөгөөс тэд та нарыг манай бүлгээс чирэн гаргаж, оршихуйн улам бүр доод түвшин рүү чангааж магадгүй. Доошлох тусам эсэргүүцэх хүч тань улам багасна. Тэгээд дайсандаа үүрд ялагдаж, тэдний савраас мултарч чадахгүй болж, үүрд боолчлогдож магадгүй. Асуудал нь энэ. Зөвхөн БУРХАН болон эрхэм дээд үйл хэргийн төлөө ажиллах нь та нарыг улам эрхэм ариун болгож, Ертөнцийн улам өндөр өндөр сүнслэг түвшинд хүрэн, Дээд Хэмжээсний бүхий л хүндлэл, хайр, бишрэл, дэмжлэгийг хүртэхэд тань тусална. БУРХАНЫ хамгааллыг үргэлж гуйн залбираарай. Мөн чадах чинээгээрээ их бясалгаарай. Та нар маш шаргуу ажилладаг бол 11 цаг хагас бясалгахад амаргүй ч зүгээр ээ. Та нар Суприм Мастер Телевизийн ажил хийж байгаа. Энэ буян тань ямар нэг үйлийн үр байлаа гэхэд тэрийг саармагжуулах буюу багасгана. Тэгээд... Түр хүлээнэ үү. Өнөөдөр энэ дайны тэргүүнтэй хийсэн миний сүүлчийн тулаан болсон бололтой. Тэр энэ гараг дээрх төдийгүй улс орнуудын хоорондох бүхий л дайныг өдөөж, Суприм Мастер Телевизийн багийн гишүүд болон миний бусад олон ажилд асуудал үүсгэдэг нэгэн. Тэр энэ бүхнийг, мөн бусад зүйлийг үйлдсэнээ хүлээсэн тул бид түүнийг барьж, бүх муу нүгэл, зан авираас нь салгасан. Түүнийг бүрмөсөн устгалгүй өршөөсөн гэсэн үг. Гэхдээ тэр тамын шоронд орж, үүрд хоригдох ёстой. Ингэснээр та нарыг дахин сүйтгэж, хорлож, эрхэм ариун зорилгоос тань холдуулж чадахгүй. Дэлхий улам бүр сайжирна гэж найдаж байна. БУРХАНЫ зорилгын төлөөх бидний ажил одоогоос мөнхөд улам саадгүй, улам амжилттай байх болно. Тиймээс баяртай байгаарай. Надтай хамт баярлаарай. Бид энэ гараг дээр төдийгүй там гэх мэт бусад газарт зовж буй төрөлтнүүдэд туслах ажлаа үргэлжлүүлсээр байх зуур та нар хүчтэй байж, БУРХАНЫ Нэрийн өмнөөс энэхүү эрхэм ариун үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар байгаад тань талархъя. Та нар улам их адислагдаж, улам сайн хамгаалагдан, улам эрхэм ариун болж, бидний хийж буй энэ ажил улам саадгүй, улам амжилттай болсоор байх болтугай. Амен. Бүгдэд тань хайртай шүү. Энэ бол Суприм Мастер Телевизийн төв байранд болон алсаас ажилладаг багийнханд зориулсан миний айлдвар. Бид бүгдийн хамгийн агуу, цорын ганц Эцэг Эх МАПАГИЙН Нэрийн өмнөөс бүхий л хайр, хүндлэл, талархлаа илэрхийлье. Та нар улам их адис хүртэх болтугай. Та бүхэн улам илүү хамгаалагдах болтугай. Та нар улам эрхэм ариун болох болтугай. Амен. ЭЗЭН минь, Танд баярлалаа. Энэ айлдварыг хүн бүрд хүргэхэд хэт их хугацаа орох юм уу зарим газарт ямар нэг шалтгаанаар илгээхэд хүндрэлтэй бол Суприм Мастер ТВ-ээр нэвтрүүлээрэй. Та бүхэнд баярлалаа. Photo Caption: “Хүчтэй, Бат Бөх, Тогтвортой Байж Дэлхийг болон Нэгнээ Хамгаална”











