Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-тай Лоз Хаан уулзсан нь 2026 оны 6-р сарын 15 Сайхан сэтгэлт та бүхэн минь, би алс холын бусад Будда-Гаргуудын Будда Хаадтай хийсэн бүх уулзалтын яриаг эмхэлж байгаа. Та бүхэнд илүү ойлгомжтой болгохын тулд энд тэнд нь ганц хоёр үг нэмэхээс өөр зүйл хийж үнэхээр амжихгүй байна. Намайг үнэхээр асар их завгүй байгааг ойлгоорой. Тиймээс эдгээрийг илүү сайн эмхлэх гэж оролдвол хэзээ ч дуусахгүй. Иймд Будда Хаадтай хийсэн уулзалтуудаа нэг нэгээр нь дараалан илгээнэ. Зарим нь богинохон. Учир нь энэ төслийг дөнгөж эхлүүлж байсан болохоор юу асуухаа үнэндээ сайн мэдээгүй. Тиймээс бичиж авсан юу л байна түүнийгээ илгээж байна. Оргүйгээс л дээр. Ямартай ч Будда-Хаадтай хийсэн зарим уулзалтын яриа бусдаасаа богино. Гэхдээ Тэдний Будда-Орнууд шинж чанар, төлөв, Адис, Ивээлийн хувьд ерөнхийдөө төстэй. Тиймээс та нар Нэг Будда-Орныг мэддэг бол нөгөөг нь ч мэднэ гэж төсөөлөхөд болно. Будда Хаан бүр өөр өөр Адис, Ивээлтэй. Тиймээс энд танилцуулж буй Будда-Хаадын нэгийг Багшаа болгон сонгохыг та хүсэж болох юм. Тэдний нэрийг уншин дуудаж, Хаан, Будда, эсвэл Их Багш хэмээн залбираарай. Тэгвэл Тэд тангарагтаа нийцүүлэн таныг адисална. Тиймээс яриа богино ч бай, урт ч бай байгаагаар нь хүлээн аваарай. Эс бөгөөс энэ нь та бүхэнд хэзээ ч хүрэхгүй байж мэднэ. Одоо гэхэд л энэ бүх хугацаанд хүлээсээр ирсэн бүх Будда Хаантай ярилцаж амжих эсэхээ би мэдэхгүй байна. Тиймээс байгааг нь хүлээн аваарай. Энэ төслийн эхнийх нь ПА буюу P-A хэмээх Будда-Орноос ирсэн Эрхэмсэг Дээд Будда Хаан Лозтой (L-O-Z) хийсэн уулзалт юм. ПА Будда-Орны Эрхэмсэг Дээд Будда Хаан Лоз Та нутагтаа хүрч очсон уу? “Үгүй.” Яагаад гэдгээ хэлж болох уу? Энх Тайвны Будда Хаан Түүнээс Дэлхий дээр арай удаан үлдэхийг хүссэн тул Будда Хаан Лоз Өөрийн Орондоо хараахан очоогүй байгаа. ЛОЗ гэдэг нь “Огт Айдасгүй” гэсэн утгатай. Түүний Буддагийн Хаант Улсыг ПА гэдэг бөгөөд энэ нь “Үйлийн Үргүй” гэсэн утгатай. Ингэхэд Та манай Дэлхийгээс нутаг руугаа буцахад хэр хугацаа орох вэ? Эндээс Будда Хаан Лоз-ын Будда-Оронд хүрэхэд хоёр сар хагасын хугацаа шаардагдана. Мэдээж энэ аялал нь биет аяллаас өөр. Будда Хаан Лоз-ын Орон руу биеэр аялах боломжгүй л байх болов уу. Ноёнтон, эндээс Танай Орон хүртэл хэр хол вэ? Эндээс Будда Хаан Лоз-ын Будда-Орон хүртэл “зургаан тэрбум долоон зуун сая гаруй гэрлийн жилийн” зайтай. Та бидэн рүү нааш ирэх, эсвэл өөр газар руу аялахдаа ямар унаа ашигладаг вэ? Үл мэдэгдэх нисдэг биет шиг үү? “Тийм.” Будда Хаан Лоз, Та манай гарагт хэр удаан байх бодолтой байна вэ? Будда Хаан Лоз Өөрийгөө болон бараа бологсдоо манай гаргийн ширүүн орчин, хүнд уур амьсгалаас хамгаалах тусгай хэрэгсэлтэйгээр энд 12 хоног байхаар төлөвлөж байна. Оройн Дээд БУРХАН Таныг болон Танд бараа бологсдыг энэ урт аяллын туршид, мөн цаашдын бүх үйл хэрэгт Тань Адислан, Хамгаалах болтугай. Амен. Манай дэлхийд зочлон, Адис, Бэлгээ хайрласан явдалд Та бүхэнд дахин талархъя. Энэ дэлхийн хэн ч бай Будда Хаан Лоз-д чин сэтгэлээсээ итгэж, үйлийн үргүй амьдрахын тулд Түүнийг бишрэн санаж, Ариун Нэрийг нь дуудан уншвал ПА Будда-Оронд төрөл авч чадна. Мөн Танай бүх гэгээлэг иргэнд БУРХАНЫ Ивээл дор хамгийн сайн сайхныг бид хүсэн ерөөе. Амен. Эрхэм Дээдэс Сөү Хаан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-д бараалхсан нь Аан, өнөөдөр 16-ны өдөр байх нь. Энх Тайвны Будда Хаан надад “Сөү Будда Хааныг хүлээн авна уу?” гэсэн зурвас илгээсэн. Тэгэлгүй яах вэ, тэгэлгүй яах вэ. Морилно уу. Дотогш морилно уу. Эрхэм Дээдэс Сөү Будда Хаан Таны амгаланг айлтгая. S-O. Та хаанаас ирэв? “Рүпээс, Р-Ү-П.” Гараг уу? Хаант улс уу? Тийм үү? Авид Бурханы Орон шиг үү? Тийм үү? Тийм ээ. Тэгвэл Та Бурхадын нэг юм байна. Тавтай морилно уу, Эрхэм Дээдэс ээ. Уучлаарай. Би сүүлийн үед хэт шаргуу ажилласан тул Таныг ирэхэд шууд угтан мэндчилж чадсангүй. Та манай гараг дээр ирээд хэр удсан бэ? Хэд хонож байна? Өө, Та дөнгөж ирээд байгаа юм байна. Танай Бурханы Орон биднээс хэр хол вэ? “Манай гараг есөн тэрбум есөн зуун мянган сая гаруй гэрлийн жилийн зайтай.” Танай Оронд хэдэн иргэн/шавь байдаг вэ? “Зургаан сая есөн зуун мянга гаруй иргэнтэй.” Таны Орон шинж чанар, гэрэл гэгээ, үзэсгэлэнтэй сайхан адислалт байдлаараа Авид Бурханы Оронтой ерөнхийдөө дүйцэх үү? “Тийм ээ.” Танд юу ч өргөн барьж чадахгүй, бүр зохих ёсоор хүндлэн угтаж, сүр жавхлантай хүлээн авах ёслол ч хийж чадахгүй манай энэ даруухан ертөнцөд морилон ирсэнд Тань баярлалаа. Биднийг өршөөгөөрэй. “Санаа зоволтгүй, энэ бидний хувьд чухал зүйл биш. Тантай биечлэн уулзах завшаан тохиосонд л бид ихэд баяртай байна...” Эрхэм ээ, Та хэр удаан саатаж чадах вэ? “Арван тав хоног байж чадна.” “Сөү” бол Таны нэр юм байна. Манай гараг дээр энэ нэр ямар нэг утгатай юу? “Үгүй.” Таны Наи улсын нэр “аюулгүй байдал” гэсэн утгатай юу? “Аюулгүй байдал.” “Айлчлалын зорилго: энх тайвны мэдээ хүргэх, баяр хүргэх, мөн энэ гарагт Бэлэг өгөх.” Баярлалаа, Эрхэм ээ. Таны наашаа хийсэн аялал хэр удаан үргэлжилсэн бэ? “Энд ирэхэд дэлхийн цагаар долоон сар хагас зарцуулсан.” Энд хүрэлцэн ирэхийн тулд ер бусын их хүчин чармайлт гаргасанд баярлалаа. Би гүнээ талархаж, сэтгэл их хөдөлж байна. БУРХАН Таныг мөнхөд ивээж, Танд болон Танай иргэдэд хамгийн сайн сайхныг хайрлаг. Будда Хаан Сөү Бэлэг авчирчээ. Эрхэм ээ, Бэлэг нь юунд зориулагдсан бэ? “Аюулгүй байдалд.” Тэр аюулгүй байдал нь зөвхөн надад уу, эсвэл энэ гараг, энэ ертөнцөд зориулагдсан уу? “Энэ ертөнцөд.” Энэ гаргийн бүх төрөлтний өмнөөс Танд баярлалаа, Эрхэм Дээдэс Сөү Хаан. “Дайны үйлийн үрээс хамгаалах аюулгүй байдал.” Тэгэхээр Та энэ гаргийн иргэд, бүх төрөлтөнд энх тайвнаар хувь нэмэр оруулж байгаа юм байна. Тийм үү, Эрхэм ээ? “Тийм.” Таныг явсны дараа надад хэрэг гарвал бид Тантай холбоо барьж болох уу? “Болно.” Аюулгүй байдлын Бэлэг хүн бүрд зориулагдсан уу? “Дайнаас аюулгүй байхын төлөө чин сэтгэлээсээ залбирсан бүх хүнд” Сөү Будда Хаан тэднийг хамгаалахад тусална. Таны Ивээл дор нутагт Тань очиж суух хувьтай төрөлтөн бий юү? Байгаа юу? “Үгүй” гэнэ ээ? Яагаад гэдгийг хэлж болох уу? Энэ гаргийн хэн ч Аюулгүй Орныг зорьж чадахгүй. Учир нь тэдэнд хангалттай буян байхгүй. Үүнд харамсаж байна.” Та манай гараг дээр хэр удаан байж чадах вэ? Чадахгүй гэв үү? Та нэн даруй явах ёстой юм байна, тийм ээ? “Тийм.” Яагаад гэдгийг бидэнд хэлж болох уу? Сөү Будда Хаан саатахад “энэ ертөнцийн үйлийн үр хэт хүнд” байна. Эрхэм ээ, Та ганцаараа ирсэн үү, эсвэл бараа бологчдын хамт уу? Сөү Будда Хаан ордныхоо дээд зөвлөлийн зарим гишүүдийн хамт ирсэн байна. Явах цаг боллоо. Манай гараг Танд хүндрэл, тавгүй байдал учруулсанд бид дахин хүлцэл өчье. Нутаг буцах аялал Тань илүү сэтгэл дүүрэн, амгалан, аюулгүй байг. Баярлалаа, Эрхэм ээ. БУРХАН Танд болон Таны шавь нар буюу иргэдэд хамгийн сайн сайхныг хайрлаг. Ямар нэг хэрэг гарвал Бид дараа Тантай холбоо барьж болно. Танд болон Таны гайхамшигт иргэдэд хайртай шүү. Та болон Таны харьяат бүхэн БУРХАНЫ Хайр, Ивээлийг үргэлж хүртэх болтугай. Амен. Энх Тайвны Будда Хаантан, Таны зохион байгуулсан энэ уулзалттай холбоотойгоор надаар өөр хийлгэх зүйл байна уу? “Үгүй.” Сөү Будда Хаан бидний уулзалт болон дараах үйл явдалд сэтгэл хангалуун байгаа юу? “Тийм ээ, мэдээж.” За тэгвэл болжээ. Одоо надтай уулзуулахыг хүссэн өөр Хаан бий юу? Бий юү, үгүй юү? “Байхгүй.” Тэгвэл дараагийн Будда Хаантай хэзээ уулзах вэ? Би бэлтгэлтэй байхын тулд асуусан юм. “Хоёр хоногийн дараа.” Тэгвэл нөгөөдөр юм байна. “Тийм.” Өглөө, өдөр, эсвэл орой юу? “Өглөө.” Над дээр зочлох Будда Хааны нэрийг мэдэж болох уу? “Дараагийнх нь ‘D-U’ буюу Дү улсын Эрхэм Дээдэс Ё буюу ‘Y-О’ Будда Хаан байна.” Энх Тайвны Будда Хаантан Таны энэ бүх сайхан сэтгэлд талархъя. Дахин ярилцана аа. Надад сануулаарай. Мартуулахгүйн тулд надад урьдчилан сануулах юм уу өөр чадах бүхнээ хийгээрэй. Баярлалаа. Дашрамд нь, Энх Тайвны Будда Хаантан Та энэ гарагт ирж буй бүх Будда Хаанд хандан, Тэднийг морилоход бид хязгааргүй их баяртай байна, мөн боломжоороо саатан зочилбол чин сэтгэлээсээ хүлээн авна, бид Тэд бүгдэд маш их хайртай, манай дэлхийн иргэд болон би өөрөө Тэдэнд маш их хайртай бөгөөд нэн их талархаж буйг дамжуулна уу. Ингээд гурав дахь Хааны айлчлал өндөрлөж байна. Баярлалаа. Оролцсон бүх хүнд баярлалаа. Сөү Будда Хааны айлчлалын дараа гурван мэдээ ирсэн. Эхнийх нь ХЭМЖЭЭЛШГҮЙ ХҮЧИТ НЭГДСЭН ГУРВАЛААС ирсэн мэдээ. Ердөө нэг өгүүлбэр: “Энх тайван ирлээ.” Хоёр дахь мэдээ нь миний хувийн аюулгүй байдлын талаар Энх Тайвны Будда Хаанаас ирсэн. Гурав дахь мэдээ нь МАПА-гаас ирсэн: “Хайрт Охин минь, Бид сайн ажиллалаа. Алдаа огт гарсангүй.” Баярлалаа, ЭРХЭМ ЭЭ. БУРХАН Тандаа хайртай. МАПА Тандаа хайртай. Дөрөв дэх мэдээ Энх Тайвны Будда Хаанаас ирсэн: “Их Багш аа, дэлхийн хүмүүс Таныг шүтэж байна.” Дэлхийн хүмүүс оронд нь БУРХАНЫГ шүтэн, БУРХАНЫГ хайрлаж, БУРХАНЫГ дуулгавартай даган, БУРХАНЫГ магтаж, БУРХАНД талархаасай. Энэ гаргийн бүх төрөлтний өмнөөс өршөөл хүсье. Тэдний ихэнх нь харанхуй мунхаг тул Таныг танихгүй байна, Эцэг минь. Тав дахь мэдээ Энх Тайвны Будда Хаанаас ирсэн: “Энх тайван баталгаажлаа.” Хайрт Та минь, энх тайвны явцыг хянан, надад мэдээлсэнд баярлалаа. Баярлалаа. Photo Caption: “Гэрэл Гэгээтэй, Итгэл Дүүрэн Өдрийн Төлөө Хаврын Агаар Зүрхний Тань Дууг Үнсэнэ











