Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Байгаль дэлхий, амьтан найзуудаа бишрэн хүндэтгэх нь 8-ын 8-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хонгор минь, надад хэлэх өөр зүйл байна уу? Үгүй юу? За тэгвэл. Чамтай ирж уулзан, хамт байж, амьдралыг чинь тайтгаруулах хань бий юу? Үгүй юу? Чи ханьтай болохыг үнэхээр хүсэж байна уу? Тийм үү? За. Царайлаг, сайн, дөлгөөн, сайхан сэтгэлтэй, чамайг маш их хайрладаг ханьтай болоосой гэж хүсье. БУРХАНЫ Адислал, БУРХАНЫ Ивээлээр өнөөдөр чамтай уулзаж, ийм цэцэн мэргэн эмэгтэйтэй ийнхүү удаан ярилцах онцгой завшаан олдсонд үнэхээр баяртай байна. Дашрамд нь асуухад, чи ямар учир шалтгаанаар гэрэлт цох болсон юм бэ? Яагаад өөр зүйл биш, гэрэлт цох болсон юм бэ? Тийм ээ, би мэднэ. Чи “Та мэднэ.” гэж байна. Би мэдэх байх, гэхдээ чамаар өөрөөр чинь хэлүүлмээр байна. Зөвхөн гол учрыг нь хэлчих. Хэрэв хүсвэл надад хэлж болох уу? Хэлэхийг хүсэхгүй бол би мэдээж чамайг албадаж зүрхлэхгүй. Хүссэн үедээ, явсан газар бүрдээ гэрэлтдэг энэ үзэсгэлэнт, гайхамшигтай төрлийг олохын тулд чи юу хийсэн юм бэ?

Ди хатагтай надад “Та маш хүчирхэг эмэгтэй.” гэсэн. “Баярлалаа. Чиний зөв байгаад, одоо эзэмшсэн бүх билиг ухаан, эрдэнэсээ хадгалсан чигээрээ залуухан байсан ч болоосой гэж би ч бас үнэхээр хүсдэг. Гэхдээ энэ дэлхийд бүхнийг нэг дор авч болохгүй. Тэгэхээр би дотроо улам сайжрахын хэрээр нас ахиж байгаа бололтой. БУРХАН юу ч зохицуулсан бай, төгс байх учиртай. Надад хэлэх өөр үг байна уу? Өө, үгүй юу. За тэгвэл. Чамтай уулзаж, ярилцах ийм завшаан олгосонд маш их баярлалаа.

Чи намайг үнэхээр их цочирдууллаа. Чамтай ярилцана гэж хэзээ ч бодож байсангүй. Өдөр бүр өөр олон төрөлтөн над дээр ирж, чиний хэлсэнтэй төстэй зүйл ярьдаг. Гэхдээ өнөөг хүртэл би тэдний хувийн мэдрэмж, төрөл авалт зэрэг зүйлийг асуугаагүй. Чи яагаад одоогийн энэ төрлөө олсноо хэлэхгүй хэвээр үү? Хэлэхийг хүсэхгүй байна, тийм үү? Тийм үү, үгүй юу? Үгүй юу? За, тэгвэл зүгээр. Зүгээр ээ, ойлголоо. Маш их баярлалаа. Би өөрөө олж мэдэж чадах ч тэгмээргүй байна. Хэрэв чи үүнийг хувийн нууц хэвээр хадгалахыг хүсвэл яагаад ийм төрөл авсныг чинь мэдэхээр би Акашийн бүртгэл болон өөр хаанаас ч хайхгүй.

Чи бас маш хүндлэлтэй, зүрх сэтгэлдээ үзэсгэлэнтэй хатагтай юм. Чамд хамгийн сайн сайхныг хүсье. Хэрэв чи хэзээ нэгэн цагт өөр, илүү сайн, эсвэл илүү дээд хувьсалд хүрэхийг хүсвэл БУРХАНЫ Адислалаар амжилтад хүрэх болтугай. Хэзээ нэгэн цагт миний тусламж хэрэгтэй бол хэлээрэй. Чадвал би тусална. Би чин сэтгэлээсээ чамтай салах ёс хийе. Өөртөө анхаарч, БУРХАНЫГ санаарай. Намайг ч бас санаарай, за юу? Би чамайг санана. Бүх шавьдаа чиний тухай ярьж өгнө. Мөн тэдэнд үзүүлэхээр гэрэлт биеийн чинь зургийг илгээнэ. Дэлхийн хүмүүс ч чамайг харж, танин мэдэхийг сонирхож магадгүй. Ингэснээр тэд чамайг, амьдрал, оршихуйг чинь өөр нүдээр харж, чамд, танай зүйлд болон бусад олон төрөлтөнд илүү хүндэтгэлтэй, хайр энэрэлтэй хандаж, хамгаалдаг болно. Маш их баярлалаа. БУРХАН чамайг ивээг, БУРХАН ивээг, БУРХАН ивээг. БУРХАНЫ Адис, Хайраар хамгийн сайн хань чинь удахгүй чам дээр ирэх болтугай. Одоохондоо баяртай. Хайртай шүү, хайртай, хайртай.

Хайрт шавь нар минь, хатагтай Дитэй хийсэн яриа маань өдийг хүртэл маш олон цаг үргэлжиллээ. Оройн 10:00-10:30-ын үед эхлээд дөнгөж сая л дууслаа. Одоо… Хүлээзнээрэй, цаг хэд болж байгааг харъя. Үүрийн 2:04 болж байна. Түүнийг дахин ирж, надтай холбогдох хүртэл би уг нь ажлаа хийж байсан юм. Сая би гадагшаа харсан боловч миний майхныг хүрээлсэн хамгаалалтын хашааны гадаа түүний гэрэлтэн буй гэрлийг дахин олж харсангүй. Тэр одоо тэнд алга. Явчихсан бололтой. Тэр зөвхөн энх тайвны мэдээг хүргэхээр л ирсэн хэрэг байж. Хөөх. Үнэхээр сонирхолтой яриа боллоо. Та бүхэнд маань сонирхолтой байж, үүнээс ямар нэгэн зүйлийг ухаарч ойлгоно гэж найдаж байна. Эгэл гэрэлт цохноос сурах юм үзэгч та нарт ч бас гарах биз.

Хэзээ нэгэн цагт түүнтэй дахин ярилцах боломж олдоно гэж найдаж байна. Яагаад гэвэл тэр үнэхээр сонирхолтой төрөлтөн юм. Над дээр ирдэг бүх төрөлтөн өөр өөрийн түүхийг хүүрнэж, сонирхсон хэнд ч сургамж болохуйц мэргэн ухааныг тээж явдгийг тэр надад ухаарууллаа. Гайхалтай. Нээрээ, би яагаад үүнийг мартаж орхив оо? Гэрэлт цох надтай ярилцаж чаддагт би яагаад эргэлзэх ёстой гэж? Одоо санахад, зөндөө олон жижигхэн аалз, бас заримдаа маш өчүүхэн жижиг биетэй бусад төрөлтнүүд ч ирж надтай ярьдаг шүү дээ. Мэдээж бид үргэлж урт яриа өрнүүлээд байдаггүй ч ямартай ч тэд ярьж чаддаг. Хэрэв тэд өөрсдөө хүсвэл хэзээд ярьж чадна. Би тэднийг хэзээ ч албаддаггүй. Тэд юу ч хэлэхгүй байвал би зүгээр л “баярлалаа” гээд явуулчихдаг юм. Гэхдээ магадгүй би тэднээс илүү олон зүйл асуух хэрэгтэй байж. Тэгсэн бол тэд надад илүү ихийг хэлж өгөх байсан байх даа.

Одоо би та нарын номын ахыг сэрээж, энэ сүүлийн бичлэгийг та нарт, санаа тавин хүлээж буй ажлын хэсэг рүү илгээх гэж байна. Оройтсонд, бас та бүхнийгээ шаргуу ажиллуулж байгаад уучлаарай. Гэхдээ өдөр бүр биш шүү дээ. Өнөөдөр өдийг хүртэл ажиллах хангалттай эрч хүчтэй байсандаа маш их баяртай байна. Гэхдээ Суприм Мастер Телевизийн олон нэвтрүүлэг хүлээгээд байж л байна. Үүнийг илгээчхээд би ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Магадгүй өчигдрийнх шиг өглөө 4, 5 хүртэл ажиллах байх. За одоохондоо түр баяртай. БУРХАН ивээг. БУРХАН биднийг бүгдийг нь ивээг. Амен.

БУРХАН удахгүй энх тайвныг авчирна. Би албан ёсоор биелэхийг хэлж байна л даа. Одоогийн байдлаар хүмүүс энх тайвны талаар хэлэлцээр хийж байгаа ч ямар нэгэн албан ёсны, эсвэл чухал гэрээнд гарын үсэг зураагүй байна. Гэвч БУРХАН манай Дэлхийд Энх тайвныг авчирна. БУРХАН Дэлхий дахиныг Веган болгоно. Үүний төлөө залбираарай. Эрхэм МАПА, Танд баярлалаа, Эзэн минь. Амен.

Энэ бүхний дараа Ди хатагтай та нарын номын ах, эгч нарын нэг гэдгийг би одоо ойлголоо. Өнөөдөр шувуу-хүн ч надад “нэг ах хэлсэн” гэж ярьсан. Тэгэхээр та нар одоо маш олон төрлийн номын садантай болжээ. Тиймээс ямар нэг зүйл ярихдаа болгоомжтой байгаарай. Би Ди хатагтайгаас энх тайвны мэдээ зэргийг яаж мэдсэнийг асуухад дэлхийн хүмүүс бүгд энэ тухай ярьдаг гэсэн. Энэ нь амьтан-хүмүүс, шувуу-хүмүүс, хорхой-хүмүүс зэрэг бүх төрөлтөн энэ талаар мэддэг гэсэн үг. Хэрэм-хүн ч бас мэдэж байсан.

Нэг хэрэм-хүн майхны минь дээвэр рүү авирсан. Майхан модны дэргэд байсан тул тэр модонд авирч байгаад хуванцар дээвэр дээр буусан юм. Хуванцар маш гулгамтгай байсан ч тэр аль болох орой дээр нь тогтож, бусдын адил дэлхийн энх тайвны тухай надтай ярих гэж зүтгэсээр байлаа. Тэгэхэд нь би “Эхлээд өөрийнхөө аюулгүй байдлыг бод. Эхлээд модондоо авир, дараа нь ярилцъя.” гэсэн. Дээвэр налуу байсан тул тэр дээш доош зүтгэн, өгсөөд л, буцаж гулсаад л байв. Их хөгжилтэй байсан ч тэр үлдэхээр шийдсэн. Тэр хаашаа ч зугтаахгүй, газарт өнхөрч унахгүй, мод руу ч буцаж авирахгүй байсан. Эцэст нь би “Модондоо авираач.” гэхэд тэр авирсан. Тиймээс хүүхдүүд ээ, биеэ зөв авч яваарай, за юу? Би одоо л саналаа, мартчихсан байжээ. Мэдээж тэд бүгд ярьж чадна. Тайвань (Формоса)-д нэг удаа амийг минь аварсан аалзыг санаж байна. Могой буйдан доор байж байгаад буйдан руу авирч намайг хазах гэж байсныг би та нарт ярьсан даа. Санаж байна уу?

Үнэндээ тэр яг ингэж хэлсэн юм: “Гэрэл унтраахгүй.” Та нар “Гэрэл унтраахгүй” гэдэг нь дүрмийн хувьд алдаатай. Их хурдан хэлсэн. “Гэрэл унтраахгүй.” “Буйдангаас холд.” Тэр тэгж л хэлсэн учраас би бясалгаж байсан болохоор жаахан гайхсан. Би могойг хараагүй ч, гэнэт сэрсэн ба, өдрийн тэмдэглэлдээ ямар нэг зүйл бичье гэж бодсон. (За, Багш аа.) Харин дараа нь тэр аалз над руу ширтээд байсан. Би “Яасан бэ?” гэтэл, тэр надад давтаж хэлсэн. Тэр магадгүй бясалгалын маань үеэр надад хэдийнээ хэлсэн байх л даа. Би сонссонгүй. Тэр “Энэ могой Танд хор учруулна. Гэрлээ унтраахгүй.” “Буйдангаас холд. Энэ могой Танд хор учруулна.” гэж хэлсэн. Тэр тэгж хэлсэн юм. (Хөөх.) Үүний өмнө би “Болгоомжтой байгаарай. Танд могой хор учруулна.” гэсэн зурвас авсан юм. Гэхдээ би, хэрвээ цэцэрлэг рүү гарахгүй бол зүгээр гэж бодсон. Тэгээд тэр шөнө могой дотор орж ирсэн байхад тэр аалз надад дахин сэрэмжлүүлсэн. Дараа нь би тэр могойг харсан. Тэгж л би “ Аан ийм учиртай байж” гэж мэдсэн дээ. (Хөөх.)

Үнэндээ би аалзнаас, “Чи яагаад надад ийм сайн байдаг юм бэ? Энэ бол чи надад тусалсан хоёр дахь удаа.” гэж асуухад аалз надад, “Өө яагаад гэвэл Та үнэхээр сайхан сэтгэлтэй. Та хэзээ ч биднийг алж байгаагүй.” гэж хэлсэн. Би, “Та нарыг алах аа? Би яаж ийм зүйлийг бодох вэ.” гэж хэлсэн. Тэр, “Зөвхөн аалзны төрлийг ч биш, Та гэрээсээ бүх шавжийг авардаг. Та хэзээ ч ямар ч шавж биднийг алж байгаагүй. Тиймээс бид бас Танд туслах ёстой.” гэсэн. Тэр тэгж хэлсэн.

Аалзнууд надтай олон удаа ярьсан, одоо ч ярьдаг. Дөнгөж сая ч ярьсан. Майхандаа буцаж ороход жижигхэн аалз ширээн дээр намайг хүлээж байв. Тэр ч мөн адил “Энх тайван ирсэн, бүү ай.” гэж хэлсэн. Би түүнийг барьж аваад гадагш гаргахыг оролдсон ч дараа нь зугтаад явчихсан. Зөвхөн хүний тагнуулууд биднийг тагнадаггүй, хаа сайгүй байгаа бүх амьтан-хүн, шавжууд бидний юу хийж, юу ярьдгийг мэддэг гэдгийг бүгд санах хэрэгтэй. Аалзнууд намайг ямар ч шавж, төрөлтнийг хөнөөдөггүйг мэднэ гэж хэлсэнтэй адил. Тайвань (Формоса)-д хийсэн нэг айлдварт минь байсныг санаарай. Иланийн хаа нэгтээ байсан байх. Тийм ээ, тийм, Иланийн агуулахад.

За тэгвэл. Энэ бүгдийг санаарай. БУРХАНЫГ үргэлж санаарай. Хэрэв Их Багштай аваас Их Багшаа санахад ч болно. Хэрэв Их Багш тань маш өндөр түвшнийх бол хангалттай сайн. Учир нь өндөр түвшний Их Багш дотооддоо БУРХАНТАЙ Нэг байдаг. За, номын ахыг тань амраая. Одоо өглөөний бараг гурван цаг болж байхад би түүнийг дахин дахин сэрээсээр л байна. Эдгээр зүйл чухал учраас гэж би түүнд хэлсэн. Маргааш бид дахин бичиж, илгээж чадах эсэхийг хэн мэдлээ. За, миний өмнөөс ахдаа талархаарай. Би түүнд аль хэдийн талархсан. БУРХАН ивээг. Хайртай шүү.

Photo Caption: “Гэр Бүлийн Жаргалыг Сана, Үүнийгээ Нандигнаж, БУРХАНД Таларх (Энд харуулж буй бүхэн өвдөлт мэдэрдэггүй)

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (8/8)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-07-23
4206 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-07-24
3430 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-07-25
2884 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-07-26
2888 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2026-07-27
2457 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2026-07-28
2331 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2026-07-29
2123 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2026-07-30
1940 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-08-03
434 Үзсэн
34:14
Онцлох мэдээ
2026-08-02
179 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-08-02
844 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-08-02
467 Үзсэн
Богино хэлбэр
2026-08-02
539 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах