Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын бага хурал, нэвтрүүлгийн 18-ын 13-р хэсэгт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн ургамлан хооллолтыг сонгохын байгаль орчин, эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх ашиг тусын талаар ярилцана.

Одоо бид дэлхийн хаа сайгүй усны хомсдолын талаар гомдоллож байна. Бид хүнсний хомсдолын талаар гомдоллож байна. Бид оронд нь үр тарианы 90%-ийг амьтан(-хүмүүс)-т тэжээл болгон ашиглачхаад, 862 сая хүнийг өлсгөлөн орхиж байна. Энэ нь зөвхөн 2008 оны үзүүлэлт. Бидний мал аж ахуйд хэрэглэж буй тэр үр тариагаар хоёр тэрбум хүнийг хооллож болно. Одоо байгаа дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хэд дахин хангалттай тэжээж болно. Тиймээс өөрт буй бүх оюун ухаанаараа ч би үнэхээр ойлгохгүй байна. Бид ямар төрлийн дэлхийд амьдарч байгааг, ямар бодлогыг дагаж буйг, амьтан-(хүмүүс)-ийн тухай бүр ярилгүйгээр, өөрсдөдөө болон бусад төрөл нэгтнүүдээ, ямар энэрэл үзүүлж байна вэ гэдгийг хэн нэгэн надад тайлбарлаад өгөөч? Учир нь бид өөрсдийн төрөл зүйлээ ч хайрлаж чадахгүй байна. Тиймээс амьтан(-хүмүүс)-ийг хэрхэн хайрлахыг ойлгох нь мэдээж олон хүнд бүр ч ойлгомжгүй байх болно. Одоо та нар яагаад гэдгийг мэдлээ.

Дан ганц Охай-д уур амьсгалын өөрчлөлтийн өртөг 1 тэрбум ам. долларт хүрэх төлөвтэй байна учир нь энэ мужтай хиллэдэг нуурын ус уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ноцтой багасах болно. Тэд боомтуудаа, дэд бүтцээ усны шинэ түвшин, шинэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэн байгуулах хэрэгтэй болно. Иймд, уур амьсгалын өөрчлөлт илүү их өртөгтэй болно. Яагаад? Учир нь (амьтан-хүмүүс)-ийн махаар хооллолдгын улмаас.

Бид бүхний хийх ёстой зүйл бол таваг дээрх (амьтан-хүмүүс)-ийн хэрчим махыг л орхиод ургамлын эзэнт улсын уургаар солих юм. Бидэнд идэх хоол бий, бидэнд сонголт бий, тэдгээр нь гайхалтай, тэжээллэг. Бидэнд сонголт байхгүй биш юм. Амьдрахын тулд би аллага үйлдэх ёстой биш. Бид өөрсдийгөө энэ гарагийн хөнөөгч нэгж болтол доройтуулах ёсгүй. Бид амьдарч бусдад ч амьдрах боломж өгч чадна.

Одоо үйлчилж байгаа зам бол мөнхөд ажиллаж, мөнхөд завгүй байж, зөвхөн татвар төлөхийн төлөө мэт л байна. Учир нь бид мөнгө олдог, дараа нь өвчнөө эмчлүүлэх, биеэ үзүүлж шинжлүүлэхийн тулд татвар төлөх ёстой болдог, тэглээ ч бидэнд амьдарна гэсэн баталгаа өгөхгүй – гол нь энэ юм. Маш их зовлон, маш их эм, маш их цусны шинжилгээ, рентген зураг, хагалгаа гэх мэт. Ингээд ч бидний амьдрал аврагдана гэсэн баталгаа болохгүй, учир нь бид хорыг хоол болгон идэж, өөрсдөдөө элэгсэг ханддаггүй. (Амьтан-хүмүүсийн) мах бол шинжлэх ухааны талаас ч, бие махбодын талаас ч хэлэхэд хор юм.

Би яг одоо шашны талыг орхих гэж байна, учир нь хүмүүс намайг өөрсдөд нь сахил хүртээх нь гэж бодно. Би хэнд ч сахил хүртээхийг хүсэхгүй, учир нь хэдий их сахил хүртээнэ төдий их би ажиллах хэрэгтэй болдог. Иймээс миний хувьд та өөрчлөгдөж чадах нь хангалттай сайн. Миний хувьд хүмүүс веган болох, сайн үйл хийх нь хангалттай сайн. Миний гуйж буй зүйл энэ л юм: Веган байж, сайн үйл хий. Сайн зүйл бол даруй хий; муу бол боль. Гарагаа аврахыг багтаагаад яг одоо сайныг хийх гэдэг нь мөн веган болох гэсэн утгатай. Иймд энэ бүгд веган болоход чиглэнэ.

Учир нь хэрэв бид (амьтан-хүмүүс)-ийн мах идэхгүй бол амьтан-хүмүүсийг үржүүлэх нь маш, маш ихээр багасна мөн энэ гараг дээрх аллага маш бага болно. Мөн энэ аллагын үйлийн үрийн шийтгэл яг одоо манай гарагийн аюулд нэрмээс болж байгаа юм. Зөвхөн шинжлэх ухааны үндэслэлээр хэлбэл, (амьтан-хүмүүс)-ийн махаар-хооллох нь дэлхийн дулаарал, бохирдлын 80%-г бий болгодог. Иймд бид (амьтан-хүмүүс)-ийн хэрчим махыг ухаан бодлоосоо авч хаяхад л, гараг маань аврагдаж та илүү урт наслах болно. Миний үгсийг тэмдэглээд аваарай, та илүү жаргалтай хүн болно, санаа зовних тань багасаж, шөнөөр илүү сайн унтана. Өвчин үгүй болно.

Хэрвээ энэ гарагийн бүх хүмүүс веган болбол өвчин үгүй болно, бараг л тэг болно. Учир нь батлагдсан мэдээллээр веган хүмүүсийн дархлааны тогтолцоо нь бүрэн сэргээгүйн улмаас заримдаа өвддөг, учир нь тэд хүүхэд байхаасаа веган байгаагүй, тэдний ихэнх нь. Бас тэгтэл веган биш бусад хүмүүс цаг үргэлж өвддөг, тэрийгээ хөөрхий веган хүмүүст дамжуулдаг. Харин бүх хүмүүс веган бол хэн ч өвдөхгүй.

Бүх амь ариун дагшин гэж яривал энэ биднээс эхэлнэ. Хүний амьдралаас эхлүүлье, өөрсдөдөө бүхий л энэрлээр хандъя, амьдралын өгч буй бүхий л таашаал цэнгэлийг эдлэхийн төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж буй биеэ хүндэлье. Ариун дагшин амьдралыг өөрсдөөсөө эхлүүлье, (амьтан-хүмүүсийн) мах, тамхи, архи, эм зэрэг хортой хүнсний оронд тэжээллэг хүнс рүү эргэж амьдралдаа элэгсэг хандъя.

Хэрэв бид бүгд веган болбол ямар ч тохиолдолд дайн зогсох болно. Веган болохоос ч өмнө дайн зогсвол хамгийн сайн. Гэхдээ үгүй бол, дайн зогсох болно. Учир нь бид нэгэнт веган болчихвол, бид яагаад веган гэдгээ мэднэ, бидний зүрх илүү нигүүлсэнгүй болж, мөн бид автоматаар дайныг хүсэхгүй болно. Ийнхүү бид өдөр тутмын амьдралдаа тэр бүх хорыг хэрэглэн өөр бусад зүйлс хийн хүүхэд төрүүлж чадсаар байгаа нь гайхалтай юм. Гэхдээ хэн нэгэн хэдэн хормын турш зогсоод ямар төрлийн ертөнцөд амьдарч байгаа талаараа боддог уу. Энэ бидний хүссэн ертөнц мөн үү?

Бид амьдрахын тулд аллага үйлдэх болдог, амь зуухын тулд амьдрал хөнөөдөг, тэр ч байтугай амьд үлдэхийн тулд бид бие биеэ хөнөөдөг. Үнэндээ энэ бол бидний амьдрахыг хүссэн төрлийн амьдрал, тийм ертөнц биш ээ. Бид илүү сайхан ертөнцийг хүсдэг; бид илүү нигүүлсэнгүй, хайр дүүрэн ертөнцийг хүсдэг. Иймд бид буцаж эргээд тэр ертөнцийг бүтээхийн төлөө ажиллах ёстой.

Бид хэт этгээд байх ёстой биш нь сайн хэрэг юм. Гэхдээ хэт их хатуужил нь ухаан бодлын хувьд их зүдэргээтэй, ухаан бодол эсэргүүцэх болно. Иймээс бид өөрсдөдөө сайн хандах хэрэгтэй. Хэтийдэлгүй, учир нь Бурхан бүх зүйлсийг бидний таашаалд зориулан бүтээсэн. Хатуужил эсвэл хэтийдэл аль нь ч манай дэлхийг аврахгүй. Иймд Бурхан бидэнд мөнхөд хүрэлцээтэй хангалттай ус, хангалттай хүнс бүтээсэн, гагцхүү хэрэв бид Дэлхийн нөөцийг, Түүний амьдрахад хэрэгтэй дэмжлэгийг хэтрүүлэн ашиглахаа хэрхэн болихоо мэддэг бол. Бид шуналаа гүйцэлдүүлэхийн тулд бусад төрөлтнүүдийг хөнөөх ёсгүй. Энэ бол гарагийн яг одоогийн асуудлуудын үндсэн хэрэг явдал юм - ёс суртахууны буян заяа, дэлхийн нөөцөө бид хэт их үрэлгэн зарцуулж байгаа явдал юм.

Эдгээр бүх солигдох чийдэнгүүд, шинэ машины технологи, усаа хэмнэх, шүршүүрт удаан орохгүй байх, шүдээ угаахдаа усаа гоожуулахгүй байх -энэ бүгд зүгээр, гэхдээ эдгээр нь ердөө оймсны гадна талаас загатнааг маажихтай адил. Бидний загатнааг намжаахгүй. Түр зуур мартагнуулна, жинхэнэ асуудлыг далдалж жинхэнэ шийдлийг далдална, ойлгож байна уу? Энэ нь биднийг жинхэнэ зорилгоос маань, жинхэнэ шийдлээс сатааруулна, оймсны гаднаас маажих мэт зүйлийг үргэлжлүүлсээр байвал гараг маань улам муудна. Загатнааг намдаахын тулд бид арьсаа маажих хэрэгтэй. Миний хэлж байгаа санаа бол бид гол шархаа эмчлэх ёстой, тэр бол (амьтан-хүмүүсийн) махны үйлдвэрлэл юм.

Мэдэх боломж олдсон, мэдэх хүчтэй хүн бүр (амьтан-хүмүүсийн) мах бол дэлхийн дулаарлын гол шалтгаан гэдгийг одоогоор мэдэх ёстой. (Амьтан-хүмүүсийн) махаар хооллохоо зогсоох нь гарагийг аврах үндсэн шийдэл юм. Бид яагаад тийш явахгүй байгааг би ойлгохгүй байна. Хэрэв хэн нэгэн оюунлаг хүн үүнийг надад тайлбарлавал, үүнд сайн хариулт авбал би маш их талархах болно. Энэ зуур бид хийж буй зүйлсээ үргэлжлүүлэх ёстой. Учир нь бид гарагаа аврах ёстой, үр ачдаа үлдээх ёстой. Хэрэв бид одоогийн байдлаар амьдарвал: (амьтан-хүмүүс)-ийн махаар хооллон, мансууруулах бодис, архи мөн тамхи, энэ бүгд, мөн бие биеэ хөнөөн, амьтан(-хүмүүс)-ийг хөнөөн амьдарвал бид өөрсдийн ухамсартаа хэрхэн хариулахыг би мэдэхгүй байна. Шашны үүрэг гэх мэт зүйлсийг огт ярихгүйгээр.

Хүүхдүүдээ өсөж том болоход нь тэдэнд ямар төрлийн үлгэр үзүүлэх талаар бодож байв уу? Тэднээс хүлээх бүхий л сайн сайхан, ёс суртахуунаас. Хэрэв бид тэдэнд арвич бай – хэт удаан шүршүүрт бүү ор, эсвэл шүдээ угаахдаа усаа бүү гоожуулан орхиж бай гэх мэтийг хэлбэл, мөн бид бүгд цаашид усанд орохоо ч больвол, эсвэл шүдээ дахиж ухаахаа болилоо гэхэд, эсвэл бүр ус уухаа ч больвол – хэр их ус бид хэмнэх вэ? 30% орчим. Бидэнд энэ нь хэр тустай байх бол? Бид ердөө л (амьтан-хүмүүсийн) махаар хооллохоо болих үед бидэнд 70% гаруй ус бидэнд байна. Та хүссэнээрээ усанд орж байшиндаа гурав, дөрвөн усан сантай байж болно, хэн ч юу ч хэлэхгүй. Ямар ч гэмшил мэдрэхгүй, гарагтаа ямар ч хөнөөлтэй зүйл хийхгүй юм. Хооллолтоосоо тэр хэрчим (амьтан-хүмүүсийн) махыг л хасчих. Энх тайван ширээнээс тань эхлэг ээ. Баярлалаа.

(Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Танд ийм бодууштай мэдээлэл өгсөнд баярлалаа. Бид одоо сүүлийн хэсэг рүү шилжих гэж байна. Гэхдээ үүний өмнө хормын зуур дэлхий даяарх манай дэлхий дахины үзэгчдэд түгээж буй өргөн нэвтрүүлэгт хүндэтгэл үзүүлье.) Баярлалаа.

Photo Caption: “Жинхэнээсээ анхааран харахгүй бол намайг харж чадахгүй: Эртний ой дахь алхмуудыг тань би даруухан угтан авч байна.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (13/18)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-04-29
358 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-04-29
461 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-04-28
923 Үзсэн
34:53
Онцлох мэдээ
2026-04-27
372 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах