ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11 дүгээр сарын 28
Оросын пуужин агаарын орон зайд нь нэвтэрсний дараа Польш улс АНУ-тай 11-р сарын 24-нд АНУ-ын цэргийг байнга байрлуулах асуудлыг дахин хөндлөө. 11-р сарын 20-нд Оросын 3 далавчит пуужин Польшийн агаарын орон зайд нэвтэрч, НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн командлал доорх Шведийн сөнөөгч онгоц Оросынх гэж сэжиглэсэн далавчит пуужинг тодорхой нөхцөлд сөнөөх зөвшөөрөл авсан ч цаг агаар муу байснаас нисгэгч байгаа баталгаажуулж чадаагүй тул гал нээгээгүй байна. 11-р сарын 24-нд Украин (Урейн)-д дахин цохилт өгөх үеэр Оросын дрон Польшийн агаарын орон зайд түр нэвтэрчээ. (Fox News)
НАТО-гийн гишүүн Эстони улс 12-р сарын 1-нээс эхлэн Оростой залгаа авто замын хилийн боомтуудаа хаахаа мэдэгдсэний дараа Орос улс албан ёсоор эсэргүүцэл илэрхийллээ. Орос улс Эстонийг Украин (Урейн)-ы дронуудад агаарын орон зайгаа ашиглуулахыг зөвшөөрсөн гэж буруутгаж, Эстонийн үйлдэл нээлттэй дайнд хүргэж болзошгүйг анхааруулжээ. Эстони улс цэргийн ажиллагаанд нутаг дэвсгэрээ ашиглах зөвшөөрлийг өөр ямар ч улсад өгөөгүйгээ мэдэгдэж, дайсагнасан ажиллагааг хязгаарлах, хориг арга хэмжээг тойрон гарахад хүндрэл учруулахын тулд хилээ хааж буйгаа тайлбарласан байна. (CNBC)
Оросын статистикийн байгууллагаас алдагдсан бүртгэлд хийсэн шинжилгээгээр, Орос улс Украин (Урейн)-д 2022 оны 2-р сард бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс эхлээд 2026 оны 9-р сарын эцэс хүртэл Оросын цэргийн дор хаяж 490,000 алба хаагч нас барсан нь бүртгэгдсэн байна. Нас баралтыг бүртгэхэд гардаг саатлыг тооцож, амь үрэгдсэн гэж үзэж буй сураггүй болсон алба хаагчдыг оруулбал энэ тоо 720,000 давж болзошгүй гэж Оросын Медиазона, Медуза мэдээллийн байгууллагууд тооцоолжээ. (CNN Mediazona, Meduza)
Унгарын ерөнхий сайд Петер Мадьяр, Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський нар 11-р сарын 24-нд Украин (Урейн)-ы баруун бүсэд уулзаж, Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбаны үед олон жил хурцадсан харилцааг шинээр эхлүүлэхийг сайшаажээ. Удирдагчид хоёр орны хооронд шинэ чиглэлээр шууд галт тэрэгний үйлчилгээг эхлүүлэхээр ажиллахаар тохиролцож, Унгараас Украин (Урейн)-д нийлүүлэх дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэх, Украин (Урейн)-ы хий хадгалах байгууламжийг Унгарын компаниудын ашиглах хүрээг тэлэх талаар хэлэлцсэн байна. (Reuters, Office of the President of Ukraine (Ureign))
Олон улсын шүүх [ОУШ]-ийн шийдвэрийн дараа Их Британи улс 11-р сарын 23-нд Мьянмарын рохинжа үндэстний цөөнхийн эсрэг үйлдсэн геноцидыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Их Британи улс энгийн иргэдэд өгсөн цэргийн агаарын цохилтын хариуд Мьянмарын цэргийн 5 өндөр албан тушаалтанд хориг тавьж, тус улсад нисэхийн түлш нийлүүлэхийг хязгаарлах төлөвлөгөөгөө зарласан байна. Их Британи улс мөн [Мьянмарын] Ракхайн мужийн рохинжа болон бусад нийгмийн бүлэгт хүмүүнлэгийн тусламж болгон 5 сая фунт.Стерлинг, Мьянмар даяар хүний эрхийн зөрчилд өртсөн хүмүүст шударга ёсыг тогтоолгоход нь туслахаар 3 сая хүртэлх фунт.Стерлинг олгохоо амлажээ. (Gov.uk)
Йемений хусит дайчид 11-р сарын 24-нд [Саудын Арабын] Эр-Рияд хотын хамгийн өндөр цамхагт дроноор цохилт өгч, дор хаяж 11 хүнийг шархдуулсан гэж Саудын Арабын эрх баригчид мэдээлжээ. Саудын Арабын Улсын хөрөнгө оруулалтын сангийн төв байр байдаг тус цамхаг долоо хүрэхгүй хоногт 2 дахь удаагаа халдлагад өртсөн нь энэ болжээ. (Reuters)
11-р сарын 24-нд Бангладешт оёдлын ажилчдын цалингийн төлөөх эсэргүүцлийн улмаас олон арван үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ. Ажилчид хүнс, орон сууц, тээврийн зардал өссөнийг дурдаж, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,500 така [ойролцоогоор 100 ам.доллар]-гаас 30,000 така [ойролцоогоор 241 ам.доллар] болгохыг шаардсан байна. [Бангладешийн] Газипурт жагсагчид гол авто замыг хаасны дараа цагдаа нар нулимс асгаруулагч хий, дууны гранат хэрэглэжээ. Ажилчдын төлөөлөл шаардлагаа 18,000 така [ойролцоогоор 145 ам.доллар] болгон бууруулсны маргааш буюу 11-р сарын 25-нд Бангладешийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөвлөл сарын доод цалинг 17,000 така [138 орчим ам.доллар] болгож, 12-р сарын 1-нээс мөрдөхөөр баталлаа. (US News & World Report, Reuters, The Daily Star)
Иранд үргэлжилж буй дайны улмаас хийн бөөний үнэ өссөн тул Их Британийн эрчим хүчний зохицуулагч Ofgem [Хий, цахилгаан эрчим хүчний зах зээлийн газар] 2027 оны 1-р сарын 1-нээс 3-р сарын 31 хүртэлх хугацаанд Англи, Шотланд, Уэльсийн үндсэн тарифын багцтай өрхүүдийн хий, цахилгааны үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлнэ. Үнийн дээд хязгаартай багцаар ердийн хэмжээний хий, цахилгаан хэрэглэж, төлбөрөө данснаасаа автоматаар төлдөг өрхийн хувьд энэ өсөлт сард ойролцоогоор 37 фунт. Стерлинг буюу 26%-тай тэнцэнэ. Бодит төлбөр нь эрчим хүчний хэрэглээнээс хамаарч өөр байна. Өвлийн эрчим хүчний төлбөрт дэмжлэг үзүүлэхээр Их Британийн засгийн газар Английн шаардлага хангасан олон сая өрхөд нэг удаа 100 фунт. Стерлинг олгох бөгөөд орон нутгийн з өвлөлүүд 1-р сарын 4-нөөс олгож эхэлнэ. Шотланд, Уэльс мөн шаардлага хангасан өрхүүдэд эрчим хүчний төлбөрийн 100 фунт.Стерлингийн дэмжлэг олгохоо зарлажээ. (BBC)
[АНУ-ын] Нью-Йорк хотын холбооны тангарагтны шүүх Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei компанийг банкны залилан, АНУ-ын компаниудын худалдааны нууцыг хулгайлах, АНУ-ыг залилан мэхлэхээр хуйвалдсан зэрэг эрүүгийн 12 зүйл ангийн 10-т нь гэм буруутайд тооцжээ. Банкны залилангийн хэрэг нь Huawei Иран дахь бизнесийнхээ талаар банкуудад төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөнтэй холбоотой. Huawei компани өөрийг нь гэм буруутайд тооцсон шийдвэрүүд хууль зүйн үндэслэлгүй хэмээн мэдэгдэж, өөрийгөө хамгаалахаар хууль зүйн арга хэмжээ авахаа илэрхийлжээ. (The Guardian)
Ираны эрх баригчид 2026 оны 11-р сарын 23-нд [Ираны] Кум хотод дуучин Парасту Ахмади, түүний хамтлагийн 3 хөгжимчин, нэг продюсерыг тус бүр 74 удаа ташуурдсан гэж [Норвегийн] Хенгав хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Тус хэрэг дуучин Парасту Ахмади хижаб [толгойн алчуур]-гүй дуулсан тоглолтоос үүдэлтэй. Тоглолтын бичлэгийг 2024 оны 12-р сард YouTube видео хуваалцах платформд байршуулсан байжээ. Шүүх тэднийг нийтийн ёс суртахуунд халдсан гэм буруутайд тооцож, дуу дүрсний бүтээл хийх, Иранаас гарах эрхийг нь 2 жилээр хассан байна. (BBC, Hengaw Organization for Human Rights)
“Чихэр устгагч” хочтой, аюурведын эмчилгээнд хэрэглэдэг Гимнема сильвестре ургамал чихэр идэх хүслийг бууруулж болзошгүй. 2020 оны судалгаагаар Гимнема агуулсан гаатай хүлхдэг шахмал 15 минутын дотор шоколадны хэрэглээг 21%-аар бууруулсан бол 2025 оны судалгаанд ийм шахмалыг хүссэн үедээ өдөрт 6 хүртэлх ширхгийг 14 хоног хэрэглэсний дараа оролцогчдын өөрсдийн мэдээлсэн чихэр идэх хүсэл 28%-аар буурсан байна. (New York Post)
Хэд хэдэн улс, ялангуяа Канад, АНУ-д гений дарааллыг нь тогтоосон сорьцод эзлэх хувь нь өссөн тул ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага] SARS-CoV-2 вирусийн PJ.2.1 хувилбарыг хяналтад буй хувилбарт тооцжээ. Ау Лак (Вьетнам) улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх газар өвөл, хаврын цаг агаарын өөрчлөлт, баярын үеийн аялал, цугларалт нэмэгдэх нь COVID-19 зэрэг амьсгалын замын халдварын эрсдэлийг өсгөж болзошгүйг анхааруулж байна. Тус газар эрүүл мэндийн байгууллага, нийтийн тээвэр, хүн ихтэй, эсвэл агааржуулалт муутай орчинд амны хаалт зүүх, гараа ойр ойрхон угаах, ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах, угаагаагүй гараар нүд, хамар, амандаа хүрэхгүй байх, агааржуулалтыг сайжруулахыг зөвлөж байна. Түүнчлэн тэнцвэртэй хооллож, дасгал хөдөлгөөн хийж, хангалттай унтаж, суурь өвчнөө хянахыг зөвлөжээ. Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүс бусадтай хавьтахаа хязгаарлаж, өөрийгөө дур мэдэн эмчлэхийн оронд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Амьсгалахад хүндрэлтэй болох, цээж байнга өвдөх, ухаан санааны байдал өөрчлөгдөх зэрэг хүнд, эсвэл даамжирсан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. (Thanh Niên)
11-р сарын 23-нд [Бельгийн] Брюссель хотод ойролцоогоор 50,000 хүн жагссан гэж цагдаа нар мэдээлжээ. Энэ жагсаал нь засгийн газрын санал болгосон төсвийн таналт, шинэчлэлийг эсэргүүцсэн улс даяарх ажил хаялтын нэг хэсэг байжээ. Ажил хаялтаас болж Бельги даяар хуваарьт нислэгүүд зогсож, нийтийн тээвэр, сургууль, төрийн бусад үйлчилгээ доголдсон байна. (euronews)
Баярын үеэр удаан хугацаагаар зорчих нь DVT [гүний вений судсанд бүлэн үүсэх] эрсдэлийг, ялангуяа ахмад настан, таргалалттай, цус бүлэгнэлтийн эмгэгтэй, өмнө нь судасны бүлэнтэй байсан, эсвэл жирэмслэлттэй холбоотой эрсдэлтэй хүмүүст нэмэгдүүлж болно. Америкийн судсан дотуурх эмчилгээний дүрс оношилгооны эмч Жорж Болотин цаг тутамд 5-10 минут алхах, алхах боломжгүй бол сууж байхдаа өсгийгөө өргөж шилбэний булчингаа ажиллуулах, шингэнээ нөхөх, удаан хөдөлгөөнгүй болгодог нойрны эмээс зайлсхийх, хөлөө ачиж суухгүй байх, хөл доороо цүнх тавихгүй байх, хялбар хөдөлж болохоор гарцын дэргэдэх суудал сонгохыг зөвлөж байна. Өндөр эрсдэлтэй аялагчид биедээ зөв таарсан даралтат оймс хэрэглэх талаар бодолцох хэрэгтэй. (New York Post)
Их Британид 2026 оны зун халуунтай холбоотой 5,258 нас баралт бүртгэгдсэн нь 2016 онд хянаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж UKHSA [Их Британийн эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг] мэдээлжээ. Халууны 7 давлагаа нийт 41 хоног үргэлжилсэн бөгөөд 6-р сарын 21-нээс 28-нд ойролцоогоор 2,401 хүн нас баржээ. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт хэт халалтыг эрчимжүүлж байгааг анхааруулсан байна. (Reuters)
[Зимбабвеийн] Мидлендс мужид 2026/2027 оны борооны улирал эхэлснээс хойш 15, 4 настай хоёр хүүхэд 11-р сарын 21, 23-нд тус тус аянгад цохиулж амиа алджээ. Цагдаа нар мөн иргэдэд живэх эрсдэлд санаа зовниж, аянга цахилгаантай үед дотор хоргодож, аадар бороо орох үеэр үерлэсэн гол, нам гүүрээр зорчихгүй байхыг уриалсан байна. (National Interest)
[АНУ-ын] Хавай муж дахь Килауэа галт уул 11-р сарын 23-нд 57 дахь удаагаа дэлбэрч, 198 метр өндөрт лав оргилон цацагджээ. 5.8 цаг үргэлжилсэн дэлбэрэлтээр 5.9 сая шоо метр лав гарч, галт уулын хий, шилэн хэлтэрхийнүүд баруун өмнө зүгт тархсан байна. (Fox News, USGS)
Данийн веган хүнсний Матр Фүүдс компани жилд 4,000 тонн хүртэл мөөгөнцрөөр исгэсэн хүнс үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр нээлээ. Тус компани бүтээгдэхүүндээ Умардын орнуудын төмс, хүрэн манжин, овьёос, талласан вандуй, шошлой гэсэн 5 органик таримлыг мөөгөнцрийн өсгөвөртэй хольдог. (Food Ingredients First)
Зои Мэйсийн үүсгэн байгуулсан [АНУ-ын] Канзас-Сити хотын веган зайрмагийн Scream Queens компани тус хотын үйлдвэрлэгч, уран бүтээлчдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг орон нутгийн Made in KC Marketplace сүлжээний 2 дэлгүүрээр бүтээгдэхүүнээ түгээж эхэлжээ. Хатагтай Мэйс мөн жижиг бизнесийн өсөлтийг дэмжихээр бизнес эрхлэгчдэд мөнгөн шагнал олгодог, Канзас-Ситид жил бүр зохиогддог AltCap Your Biz бизнесийн санаагаа танилцуулах тэмцээнд 2-р байр эзэлж, 20,000 ам.доллар хүртсэн байна. (Startland News)
[АНУ-ын] Баруун Виржиниа дахь Маршаллын Их Сургууль амьтан-хүний эрхийг хамгаалах PETA [Амьтанд ёс зүйтэй ханддаг хүмүүс] нийгэмлэгийн аяны дараа эх барих, эмэгтэйчүүдийн резидент эмч нарт зориулсан амьд гахай-хүмүүс дээр хийдэг мэс заслын сургалтаа зогсоожээ. PETA өвчтөний симулятор, 3 хэмжээст хэвлэмэл загвар, виртуал бодит байдлын хөтөлбөр зэрэг хүнд тохирсон хувилбаруудыг дэмжсэн байна. Тус их сургууль 11-р сарын 23-нд уг шийдвэрийг баталгаажуулжээ. (PETA)
[Өмнөд Африкийн] Худспрёйтийн оршин суугч Дирк Ситсес 70 насны төрсөн өдрөөрөө үйлчилгээ дутмаг 12 суурины нохой-хүмүүст зориулсан мал эмнэлэг, шинэ айлд үрчлүүлэх, үржил хязгаарлах мэс засал, аврах ажиллагаа, боловсролын хөтөлбөрүүдийг дэмжихээр HALO [Худспрёйтийн амьтдад туслах байгууллага]-д 15,000 ранд [850 ам.доллар] хандивлажээ. (GoodThingGuy)
Тереза нэртэй голден ретривер үүлдрийн амьтан анд 11-р сарын 20-нд [Бразилын] Шапада-дус-Гимарайнс хотод 2 наста йМайтег гэр бүлийнхээ усан санд живэхээс аврахад тусалжээ. Охины ээж, эгч хоёр усан сан руу яаран ирж, аврах хүртэл тэр сандран тийчилж байсан бяцхан охиныг хөвүүлэн тогтоож байв. Майте гэмтэж бэртээгүй байна. (Daily Mail)
11-р сарын 22-нд [Өмнөд Солонгосын] Жэжү арлын Дунмун захын ойролцоо хаягдсан, дөнгөж төрсөн 6 муурын зулзага аврагджээ. Хажуугаар өнгөрч байсан хүн тэдний дууг сонсож, сулласан аж. Зургаан зулзага Жэжүгийн амьтан-хүний эрх, хамгааллын Хонди-доран бүлгийн асаргаанд тэнхэрч байна. (The Herald Business, SBS News)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Ёс суртахууны сахилгын мөчир хугарваас өглөгийн үйлээр амжилт олсон ч доод төрөлд унаж болзошгүй.” – Энэтхэгийн Буддын шашны Мадхьямака урсгалын эрдэмтэн Чандракирти (Төв үзэлд орохуй)
Пэт Жонсоны клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын өмнөх буюу 1-р хэсэгт Америкийн бизнес эрхлэгч тэрээр насан туршийн найз Боббитойгоо каякаар явж байхдаа үерт автсан замын гармын дээр завиа хөмрүүлсэн тухай гарсан. Урсгал Пэтийг зам доогуурх ус зайлуулах хоолой руу хаман оруулав. Тэр хоолойн ам руу буцаж дөхөхөд Бобби ус руу гараа сунган түүний гарыг барьжээ. 2-р хэсэгт Пэт усан дор байсаар байхдаа гэнэт амар амгаланг мэдэрсэн тухайгаа, мөн хурц цагаан Гэрэл рүү татагдахдаа юу харснаа өгүүлнэ.
Пэт өөрийгөө гаргахад тус болно хэмээн найдаж, Боббигийн гараас татлаа. Гэвч гар нь салж, урсгал Пэтийг буцаад хоолой руу хаман оруулав. Амьсгалах гэж цөхөрсөн тэр хоолойн ам руу дахин бага багаар дөхөж эхэлжээ. Дөнгөж 2 тохой [60 орчим см] урагшлахад нь ямар нэг зүйл өөрчлөгджээ. Тэгээд надад нэг зүйлд бүрхэгдсэн юм шиг, бөмбөлөг дотор эсвэл өндгөн дотор, өндөгний хальсан дотор байгаа мэт санагдсан. [Би] зүгээр л бүх талаараа хүрээлэгдсэн мэт болж, дуу чимээ намдсан. Биедээ усыг мэдрэхээ больж, ер бусын их амар амгаланд автсан. Тэгээд хоромхон зуур дэлхий дээрх бүх зүйл хэвийн сайхан байгаа мэт мэдрэмж төрсөн. Юунд ч санаа зовох шаардлагагүй байлаа. Бүх зүйл байх ёстой газраа байгаа мэт байв.
Ухаан алдахдаа ч би толгой эргэж, хий юм харж байгаа мэт огт мэдрээгүй. Бүх хугацаанд миний ухаан санаа саруул байсан. Тэгээд ухаан алдангуут л өөр газар очсон. Магадгүй 75 ярд урт хонгил, эсвэл агуйн дагуу харж байгаа мэт байв. Тэнд энэ цэнхэр өнгөт шил байсан бөгөөд […] баруун доод булан хавьд нь хурц цагаан Гэрэл нэвтэрсэн нүх байж, түүнээс янз бүрийн өнцгөөр цацраг цацарч байлаа. Цацрагууд хар гантиг шиг харагдах шалан дээр ойж байв. Пэтийн баруун талд харанхуй эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэт байлаа. Танихгүй энэ газарт ч түүнд байх ёстой газраа байгаа мэт санагдаж байв.
Надад үй олон, хэдэн тэрбум сүнстэй холбогдсон мэт санагдсан. Хэд байсныг нь ч тоогоор хэлж чадахгүй. Зүгээр л холбогдсон мэт санагдсан. Би тэднийг хараагүй. Үүнийг тайлбарлаж ч чадахгүй. Би зүгээр л мэдэж байсан. Яг дараа нь надад мөрөн дээгүүрээ эргээд харвал эхнэр, хүүхдүүд минь араас орж ирэх юм шиг бодол төрсөн. [Тэд] яг ард минь байгаа мэт санагдсан.
Пэт ямар ч өвдөлт мэдрээгүй, биеэ ч мэдрэхгүй байв. Тэр хөдөлгөөнөө удирдаж чадахгүй, Гэрэл рүү аажмаар татагдаж байлаа. Ойртох тусам нь Гэрлийн тод байдал өөрчлөгдөх шиг болов. Тэр нөлөөг бий болгож байсан зүйл нь Гэрлийн өмнүүр янз бүрийн өнцгөөр нааш цааш алхах хүмүүс байлаа. Би бараа дүрсийг нь харж байсан, тэд хүн байсан. Танил хүн, хамаатан эсвэл, эцэг эх минь ч байж магадгүй тул хэн болохыг нь харахыг хүссэн. Хэн болохыг нь таньж болохоор ойртох тэр мөчид би ухаан орсон.
Тэр өдөр тэнгэр үнэхээр сайхан байсан. Цайвар цэнхэр тэнгэрт хөвөн шиг эдгээр жижигхэн цагаан үүлс хөвж байлаа. Өөдөө харахад үүл бүр гэрэлтэж байгаа мэт харагдсан. Би тэнгэрийг анх удаа харж байгаа юм шиг байв. Маргааш 3 хэсэгт цувралын төгсгөлийн 3-р хэсэгт хамт байгаарай. Үүнд Пэт Жонсон урсгалын доод хэсэгт Бобби түүнийг хэрхэн гүйцэж очсон, клиник үхэл нь ертөнцийг харах үзлийг нь хэрхэн өөрчилснийг өгүүлнэ. (Пэги Робинсон - NDE TV YouTube суваг - Баярлалаа)