ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 21
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9-р сарын 17-нд Аксиос агентлагт өгсөн ярилцлагадаа Ираны эсрэг өргөн хүрээтэй довтолгоог сэргээх эсэх талаар томоохон шийдвэр гаргах ёстой гэж мэдэгджээ. АНУ-ын албаны хүмүүс бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг дахин эхлүүлэх боломжит нөхцөлд бэлтгэхийн тулд Америкийн цэргүүд оны эцэс хүртэл Ойрх Дорнодод үлдэнэ гэж мэдээлжээ. (Axios)
АНУ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи болон төлөөлөгчдийн зайлшгүй шаардлагатай гишүүдэд ирэх долоо хоногт Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцуулах виз олгохыг зөвшөөрчээ. АНУ Палестины засаг захиргааны ерөнхийлөгч Махмуд Аббас болон түүний төлөөлөгчдөд виз олгохоос татгалзсанаас нэг хоногийн дараа энэ алхмыг хийжээ. (Fox News)
Йемен дэх хүчирхийлэл даамжирч, Баб-эль-Мандебын хоолойн орчимд цэргийн ажиллагаа идэвхэжсэнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл 9-р сарын 16-нд яаралтай хуралджээ. НҮБ-ын албаны хүмүүс Йемений 41 сая хүн амын бараг тал хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд тээвэр цаашид доголдвол хүнс, түлшний хомсдол улам дордож болзошгүйг анхааруулсан байна. (Báo Tin tức)
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 9-р сарын 16-нд Украинд (Урейн) дахь галыг даруй зогсоохыг уриалж, үүнийг НҮБ-ын Гэрээ болон олон улсын хуульд нийцсэн нийцсэн шударга, тогтвортой энх тайвны эхний алхам хэмээн тодорхойлжээ. Оросын довтолгоо энгийн иргэдэд асар их зовлон учруулж, дэлхийн хүнс, бордоо, эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулсаар байгааг тэрээр анхааруулжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш мөн энхийн хэлэлцээрт оролцоход бэлэн гэдгээ илэрхийлж, Украин (Урейн) болон Оросын бүтээгдэхүүнийг аюулгүй экспортлох нөхцөлийг хангах шаардлагатайг онцолжээ. (RBC-Ukraine)
Финландын албаныхны үзэж буйгаар Орос цагаачдыг Финланд руу чиглүүлэхийг оролдож байгаа тул аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор тус улс Оростой залгаа хилийнхээ зарим хэсэгт 200 орчим километр хашаа барьж дуусгалаа. Харин Орос улс буруутгалыг няцааж байна. Тус хаалт нь 2023 онд хэрэгжүүлсэн хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын хаалтыг нэмэлтээр бэхжүүлжээ. (Fox News)
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун, Йорданы Цог Жавхлант Эзэн Хаан II Абдулла нар 9-р сарын 17-нд [Францын] Парис хотод уулзаж, санхүүжилт дутмаг Ливаны армийг дэмжих болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бүрэн эрх оны эцэст дуусгавар болсны дараах олон улсын оролцооны төлөвлөгөөг хэлэлцжээ. (AP)
Орос улсад 9-р сарын 18-нд парламентын болон бүс нутгийн гурван өдрийн сонгууль эхэлжээ. Дайныг эсэргүүцэгч Яблоко намыг оролцуулаагүй тул саналын хуудсанд зөвхөн Ерөнхийлөгч Владимир Путин болон Украин (Урейн) дахь дайныг дэмждэг намууд багтжээ. Сонгуулиар Оросын парламентын доод танхим болох Төрийн думын 450 суудал болон бүс нутгийн албан тушаалтнуудыг сонгоно. (euronews)
Оросын төмсний ургац өнгөрсөн жил 8.5 сая тонн байснаас энэ онд 7.5 сая тонн болж буурах төлөвтэй байгаа тул дотоодод 500,000-аас 1 сая тонн төмсний хомсдол үүсэж болзошгүй байна. Тариалалтын талбай хумигдаж, ургац буурснаар нийлүүлэлт багасаж байгаагийн зэрэгцээ тариаланчдын үйлдвэрлэл, тээврийн зардал өсөж байна. 8-р сарын сүүл гэхэд төмсний жижиглэнгийн үнэ өмнөх жилийнхээс 35%-иар өссөн бөгөөд хомсдолыг нөхөхийн тулд ердийнхөөс эрт импортлох шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. (UNITED24 Media)
АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээр тус улсын ядуурлын түвшин 2025 онд түүхэн доод хэмжээ буюу 10.2%-д хүрч буурчээ. (Fox News)
Өмнөд Солонгос улс ахмадуудад такси захиалах, эмнэлгийн төлбөр төлөх зэрэг өдөр тутмын хэрэгцээнд ухаалаг утас, аппликэйшн, өөртөө үйлчлэх төхөөрөмж ашиглаж сурахад нь зориулсан дижитал сургалтыг орон даяар явуулж байна. Засгийн газрын судалгаагаар 60-аас дээш насныхны 60% нь дижитал ур чадвар дутмаг учир төрийн болон арилжааны үйлчилгээ авахад хүндрэлтэй байсан бол 40-өөс доош насныхны дунд энэ үзүүлэлт 6% байжээ. 2025 онд 65,000 гаруй сургалтад 60-аас дээш насны 650,000 орчим хүн хамрагдсан бөгөөд явуулын ангиуд нь олон нийтийн төвүүд, бүс нутгийн наадмуудад ч хүрч ажиллажээ. (Taipei Times)
Японы Эрүүл мэндийн яамнаас 9-р сарын 15-нд гаргасан тоо баримтаар тус улсын 100 ба түүнээс дээш настай хүн ам анх удаа 100,000-ыг давж, түүхэн дээд хэмжээ болох 107,677-д хүрчээ. Тэдний 88 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 1963 онд бүртгэл хөтөлж эхлэх үед ердөө 153 хүн байжээ. (Dân trí)
8-р сарын 26-нд мөсөн голын нуралтаас үүдсэн үерийн дараа Балбын 17 мянга орчим хүүхдэд сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн яаралтай тусламж шаардлагатай байна гэж ЮНИСЕФ [НҮБ-ын Хүүхдийн сан] 9-р сарын 15-нд мэдээлжээ. Гамшигт 84,000 гаруй хүн, түүний дотор 32,000 орчим хүүхэд нэрвэгдэж, 541 хүүхэд гэр бүлээсээ тусгаарлагдсан хэвээр байна. ЮНИСЕФ гэр бүлүүдийг эргэн нэгтгэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ ыүзүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа бол НҮБ-ын “Боловсрол хүлээгдэх ёсгүй” сан хүүхдийн боловсрол, хамгаалал, эрсдэлийг бууруулах ажилд 1 сая ам.доллар хуваарилжээ. (UN News)
Төгөлийн хурган чих нь зүлэг, цэцэрлэгт түгээмэл ургадаг хогийн ургамал бөгөөд навч бүр нь зүрхэн хэлбэртэй гурван жижиг навчинцартай тул гэрийн хошоонгортой андуурах нь элбэг. Үүнийг зүгээр л зулгааж хаяхын оронд исгэлэн, цитрус жимс мэт амттай хүнсний зэрлэг навчит ургамал болгон түүж болно. Энэ ургамал С аминдэм агуулдаг бөгөөд навчийг нь түүхийгээр идэх, салатанд нэмэх, эсвэл бусад хоолонд нимбэгийн сэргэг амт оруулахад хэрэглэж болно. Цэцэг болон залуу үрийн хонхорцгийг нь идэж болдог. Хогийн ургамлын түгээмэл зүйлүүд нарлаг эсвэл хагас сүүдэртэй газарт ургадаг бөгөөд төрөл зүйл, орон нутгийн нөхцөлөөс хамааран хавраас намар хүртэл түүж болно. Ойн хурган чих нь оксалийн хүчил агуулдаг тул бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. (EverFood YouTube суваг)
[АНУ-ын] Флорида мужид Vibrio vulnificus нянгийн халдвар авсан оршин суугчтай холбоотой дөрөв дэх нас баралт бүртгэгджээ. Брауард тойргийн 75-79 настай оршин суугч халдвар авсныхаа дараа нас барсан ч халдварын эх үүсвэр тодорхойгүй хэвээр байна гэж албаны хүмүүс мэдэгджээ. Тус мужид энэ онд 21 тохиолдол бүртгэгджээ. Энэ нян нь вирусээр бохирдсон хясаа идэх, эсвэл ил шарханд далайн ус орох замаар халдварлах боломжтой юм. (New York Post)
Халуун агаараар хөөлгөсөн попкорн эслэг, үс исэлдүүлэгч нэгдлүүд агуулдаг. Plant Based Science London YouTube суваг тосгүй, амтлагчгүй попкорныг эслэг, полифенол агуулсан бүхэл үрийн хүнс хэмээн онцолжээ. Гурван аяга [24 грамм] попкорн 3.5 орчим грамм эслэг, ойролцоогоор 100 илчлэг агуулна. Америкийн эмч, доктор Майкл Грегер (веган) амтыг нэмэхдээ цөцгийн тосны оронд тэжээллэг хөрөнгө, утсан паприка, нунтаг саримс, бальзамын цуу хэрэглэхийг зөвлөжээ. (Plant Based News)
Тайландын Өвчний хяналтын газар 2026 оны 8-р сард КОВИД-19-ийн 64,937, томууны 87,770 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлжээ. 9-р сарын 15-ны байдлаар КОВИД-19-ийн нийт тохиолдол 135,667-д хүрч, 26 хүн нас барсан бол томуугаар 57 хүн нас баржээ. 1-р сарын 1-нээс 9-р сарын 8 хүртэл амьсгалын замын синцитиаль вирусийн 8,578 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна. (The Nation)
9-р сарын 16-нд Навахо Уугуул Үндэстний нутагт муссоны шуурга дэгдэж, [АНУ-ын Нью-Мексико мужийн] Ньюкомбын ойролцоо гэнэтийн үерийн улмаас гурван хүн амиа алджээ. Хэд хэдэн сууринд иргэдийг нүүлгэн шилжүүлж, замуудыг хаажээ. [АНУ-ын Аризона мужийн] Тусон хотод онцгой байдлын албаныхан үерийн усанд гацсан хэд хэдэн жолоочийг аврах шаардлагатай болжээ. (The Watchers, Daily Mail)
Халуун орны нам даралтын нөлөөгөөр орсон аадар борооны улмаас 9-р сарын 17-ны байдлаар [Ау Лак (Вьетнам)-ын] Тханьхоа мужийн 8,419 өрх өрх үерт автаж, 1,016 өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Хөдөө аж ахуйн 6,700 орчим га газар үерт өртжээ. Хэд хэдэн голын ус түгшүүрийн түвшнээс давж, улсын болон мужийн авто замын 50 хэсэг усанд автан, 11 газарт хөрсний гулгалт болсон байна. Эрх баригчид онцгой байдлын ажиллагааг 24 цагаар явуулж, усны насосууд байршуулжээ. (VietnamPlus)
Испанид түүхэн дэх хамгийн халуун зун өнгөрсний дараа Барселона, Валенсиа хотууд болон тус улсын Газар дундын тэнгисийн зүүн эргийг аадар бороо дайрч, гудамжнууд усанд автжээ. 9-р сарын 16-нд Барселонагийн ойролцоох Оливельяд үерийн усанд автомашин урссаны улмаас нэг эрэгтэй нас баржээ. Валенсиад 30 минутын дотор 70 гаруй миллиметр бороо орж, Каталонид яаралтай тусламжийн 850 гаруй дуудлага ирсэн бөгөөд Альмериа, Мурсиагийн 20 гаруй хотын захиргаа сургуулийн хичээлийг түр зогсоожээ. (The Local, Euro Weekly News, Daily Mail)
Энэтхэгийн өргөн хэрэглээний барааны Hindustan Unilever компани Энэтхэг улсад Horlicks Protein цувралыг танилцуулж, гурван бүтээгдэхүүнийхээ хоёрыг амьтан-хүний гаралтай орцгүйгээр худалдаанд гаргажээ. Шоколад, кофены амттай бүтээгдэхүүнүүд нь зайлшгүй шаардлагатай амин хүчлүүдээр хангаж, гэдэсний эрүүл мэндийг дэмжих веган хөрөнгөний уураг агуулдаг. 36 граммын нэг порц нь 24 грамм уураг, 4 грамм эслэгээр хангана. (Green Queen)
Сингапурын дизайнер Эппл Лау харгислал агуулаагүй, тогтвортой загварыг Зүүн Өмнөд Азид дэлгэрүүлэхээр дахин боловсруулсан кофены шаараар кофе шингээсэн веган савхин хүрэм, гоёлын хэрэглэл урладаг байгальд ээлтэй Aomorie брэндийг гаргажээ. (The Straits Times)
PETA [Амьтантай ёс зүйтэй харьцдаг хүмүүс] нийгэмлэг Герман-Америк гаралтай домогт поп дүрслэх урлагийн уран бүтээлч Питер Макс (веган)-ыг таалал төгссөний дараа олон арван жилийн өнгөлөг бүтээл, амьтан-хүмүүсийн төлөөх тууштай идэвх, веганизм болон амьтдын сайн сайхныг насан туршдаа дэмжиж байсных нь төлөө хүндэтгэн дурсжээ. (PETA)
2026 оны 8-р сарын сүүлээс [Ау Лак (Вьетнам)-ын] Хатинь аймгийн эрх баригчид хууль бус шувуу барих газруудад шалгалт хийж, буулгах ажиллагаа явуулан, 20,100 гаруй урхины хэрэгслийг устгаж, амьд 110 шувуу-хүнийг байгальд нь буцаан тавьжээ. Зөвхөн Кодам сууринд гэхэд албаны хүмүүс цавуу түрхсэн 5,000 гаруй саваа, шувууны 550 хөөсөнцөр урхи, ангийн 10 нуувчийг устгасан байна. (VietnamPlus)
АНУ-ын гал сөнөөгчид 9-р сарын 15-нд [АНУ-ын Миссури мужийн] Фелпс тойргийн хадан цохионд гацаж, бэртсэн нохой-хүнийг аварчээ. Пи хурдны зам дээр хөдөлж чадахгүй болсон нохой-хүн байгаа тухай дуудлагаар Дулиттлийн Хөдөөгийн гал түймрээс хамгаалах алба очсон байна. Аврагчид амьтан найзад аюулгүй хүрч, найдвартай газарт авчирчээ. (KRCG)
Их Британийн авто уралдааны жолооч Олли Миллрой China GT [Гранд Туринг]-ийн тэмцээний үеэр гал авалцсан ослоос амьд гарсан бөгөөд Нидерландын жолооч Лук Хартог зогсон түүнд тусалжээ. Ноён Хартог гал унтраагуур ашиглан ноён Миллройг шатаж буй Ferrari автомашинаас татаж гаргасан аж. Ноён Миллройн олон яс хугарч, уушги нь няцарсан бөгөөд хожим ноён Хартогийг өөрийн “супер баатар” хэмээн нэрлэж, амийг нь аварсан гавьяатан гэжээ. (Daily Mail)
Өдрийн урам хайрлах эшлэл: “Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол БУРХАНЫ бэлэг. Тиймээс л бид үүнийг бэлэг /одоо/ хэмээн нэрлэдэг.” – Америкийн нэрт шог зураач Бил Кин (GoodReads)
Родни Жонсын клиник үхлийн тухай хоёр хэсэгт цувралд Америкийн хөгжимчин Родни болзолгүй хайрыг өгөх, хүлээн авах амьдралын зорилгынх нь талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн Тэнгэрлэг Хайрын Гэрэлтэй учирсан тухайгаа өгүүлнэ. Родни мэргэжлийн хөгжимчин бөгөөд [АНУ-ын] Нью-Йорк хотын Жульярдын сургууль, Манхэттэний хөгжмийн сургуульд багшилж, хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай уран бүтээлчидтэй хамт дэлхий даяар аялан тоглож байжээ. Гэвч олны нүднээс далд тэрээр бага балчраасаа өөрийг нь дуудан буйг мэдэрсэн хэмээдэг Тэнгэрлэг Хайрын ойлголтыг эрэлхийлсээр иржээ.
Родни АНУ-ын Колорадо мужийн Теллурайд хотын өндөрлөг газарт тоглолт хийсний дараа анх клиник үхэлд оржээ. Родни гэртээ ирэх үед бие нь муудаж эхэлсэн бөгөөд эмч түүний хоёр уушги үрэвссэн гэж оношлон, антибиотик бичиж өгөөд, гэрт нь буцаасан байна. Гурван өдрийн дараа тэр бараг амьсгалж чадахаа больжээ. Нэгэн шөнө орой босохдоо тэр унаж, ширээнд толгойгоо цохиод буйдан руугаа мөлхөн хүрч сууснаа толгойгоо бөхийлгөжээ. Тэгтэл нэг гар мөрөөр минь тэвэрч буйг мэдэрч, бүр цочирдсон. Би өндийн суухад тэнд юу ч байгаагүй. Би дахин толгойгоо бөхийлгөхөд урьд хэзээ ч мэдэрч байгаагүй болзолгүй Хайрын мэдрэмж намайг бүрхэн, тэврэх шиг болсон. Энэ Хайр асуух шаардлагагүй болсон бүх асуултад минь хариулсан. Энэ Хайр миний амьдралын учир шалтгааныг ойлгож, ухаарахад тусалсан. Зөвхөн юу хийснийг минь бус, яагаад хийснийг ч. Яагаад энэ хүүхдүүдтэй болсон, яагаад тэр газарт өссөн, яагаад хөгжмийг сонгосон гээд. Намайг асууж амжихаас өмнө бүх асуултын хариу ирж байлаа.
Би өмнө минь үзэсгэлэнт алтан цэнхэр туяатай байсан тэр Гэрэлд хандан: “Таныг танихын тулд би үхэх ёстой бол намайг одоо үхүүлээч” гэж хэлсэн. Би үүнийг бүхий л сэтгэлээрээ үнэхээр хүссэн. Би явахад бэлэн байсан. Энэ Гэрэл бол Гэр минь байлаа. Энэ Гэрэл бүх зүйл байлаа. Энэ Гэрэл бол Үнэн байсан. Тэр бол болзолгүй Хайр байв. Тэгээд Гэрэл надтай дуу хоолойгоор ярьсан. Тэрээр: “Намайг танихын тулд чи үхэх шаардлагагүй.” гэж хэлсэн. Тэр шөнө халуун нь буусан ч уушгины үрэвсэл нь эдгэрэхэд хоёр сар орчим зарцуулсан гэж Родни ярьсан юм. Гэрлийн захиас түүний сүнслэг эрэлд шинэ чиглэл өгсөн нь амьд ахуйдаа тэр хайрыг хэрхэн дахин мэдрэх вэ гэсэн асуулт байлаа. Хайрыг өгөх нь өөрөө түүнийг хүлээн авах нэг арга бөгөөд Тэнгэрлэг Хайрыг өгч, хүлээн авч сурах нь түүний зорилго гэдгийг тэр ойлгожээ. Тэрхүү учрал хайр, үйлчлэлээр дүүрэн амьдрах шийдэмгий байдлыг нь улам бататгажээ.
Хоёрдугаар хэсэгт Родни дахин хүндээр өвдөж, амьсгалахын төлөө тэмцэх зуураа бүхнийг тавьж явуулах мөчтэй тулгарсан тухай өгүүлнэ. Тэгээд би: “Магадгүй энд л би бүхнийг тавьж явуулах байх. Магадгүй би ингэж явах байх. Магадгүй энэ л төгсгөл байх.” гэж ##бодсоноо санаж байна. Родни Жонсын клиник үхлийн тухай хоёр хэсэгт цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Хайраар бүрхэгдсэн амьдрал подкаст YouTube суваг)