Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Про Орны Эрхэм Дээдэс Будда Хаан Саи

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр 2026 оны 6-р сарын 19-ний өглөө эрт болж байна. Өглөөний дөрвөн цагийн үед намайг сэрээхээр Диваажингийн Аялгуу эгшиглэлээ. Би хараахан бүрэн тэнхрээгүй ч Энх Тайвны Будда Хаан ирж намайг сэрээсэнд баяртай байна. Эрхэм Дээдэс Энх Тайвны Будда Хаан, Та надаар юу хийлгэхийг хүсэв? Эрхэм Дээдэс Энх Тайвны Будда Хаан Т-О, Эрхэм Дээдэс Будда Хаан То, Та намайг алс холын нэгэн Будда Хаантай ярилцуулахыг хүсжээ. Би дуртайяа ярилцъя. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй учраас би дуртайяа ярилцъя. Энх тайвны төлөөх ялалт байгуулсан тэмцлээс болж би одоо ч их сул байгаа ч ярилцах тэнхээтэй байна. Тиймээс алс холын Эрхэм Дээдсийг урьж өгнө үү, Будда Хаан минь. Танд баярлалаа. Түүний нэрийг хэлнэ үү. Фү. F-U. Тийм ээ, эндээс алс хол орших өөр өөр ертөнцүүдийн нэр бүгд маш товч байдгийг би анзаарсан.

Бид Түүнийг Хаан гэж нэрлэдэг нь Өөрийнхөө бүтээсэн ертөнцийн Хаан учраас юм. Гэхдээ Шагжамуни Будда Оточ Манал Бурханыг танилцуулж байсан шиг Түүнийг Будда ч гэж нэрлэж болно. Тэрээр “Эндээс маш алсад, энэ гаргаас арван Ганга мөрний элсний ширхэгтэй тэнцэх хол зайд Манал Бурхан хэмээх Будда бий.” гэж айлдсан. Гэхдээ Түүнийг бас Хаан буюу Яоши Люли Гуан Ван Фо гэж нэрлэсэн. Тиймээс Тэр бол Биндэрьяан Тунгалаг Гэрэлт Эмийн Хаан төдийгүй Будда юм. Мөн Шагжамуни Буддагийн үед хүмүүс Түүнийг “Хаан” гэсэн утгатай Махараж хэмээн нэрлэдэг байжээ. Эзэн Есүс Христийг амьд ахуйд хүмүүс Түүнийг мөн Иудейчүүдийн Хаан хэмээн нэрлэдэг байсан.

Ингээд одоо бүх зүйл тодорхой боллоо. Миний дурдсан, Өөрсдийн Хаант улс, ертөнцийг захирдаг бүх Хааныг Хаан гэж нэрлэдэг ч бид Тэднийг бүгдийг нь Будда хэмээн нэрлэж болно. Тэд энэ дэлхийн хаадтай адилгүй гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд Хаан бүрийн цолны ард хаалтад “Будда” гэж бичвэл зохистой байх. Тэд Өөрсдийн Хаант улсыг бүтээсэн. Тэд өөр аль нэгэн биет гарагт байхдаа шавь нартай байсан. Заавал зөвхөн манай гараг байх албагүй. Тоочиж барамгүй дэндүү олон гараг бий.

Хаан буюу Будда хүмүүст авшиг хүртээснийхээ дараа Өөрийн агуу хүчээр ертөнцөө бүтээдэг. Ингэснээр дагагч, шавь нар нь Их Багштайгаа хамт тэнд амьдарна. Их Багш нь Өөрийн бүтээлээ захирдаг учраас тэд Түүнийг мэдээж Хаан гэж дууддаг. Тэрээр үзэсгэлэнтэй, амар амгалан, аз жаргалаар дүүрэн, хэнд ч юу ч дутагддаггүй гараг, ертөнцүүдийг бүтээдэг. Энэ нь Авид Буддагийн Оронтой төстэй. Тэнд үзэсгэлэнт нуур, цөөрөм, мод, байгаль, мөн хүн бүрийн амьдрах гоёмсог харш байдгийг та нар мэднэ. Түүний ертөнцөд хүмүүс буян хишиг, гэгээрлийнхээ түвшинд тохируулан амьдардаг олон бүс нутаг байдаг.

“Будда тэгээд Ахмад Шарипутрад хандан ийн айлдав: ‘Хэрэв та эндээс баруунш аялж, Бурханы Орнуудаас зуун мянган коти дайран өнгөрвөл Авид хэмээх Бурхан байдаг Төгс Жаргалангийн Оронд очих болно. Тэр Бурхан одоо тэнд залран, Ном тайлж буй. ‘Шарипутра, юунд тэр Орныг Төгс Жаргалангийн хэмээн нэрийдсэн бэ? Тэндэх төрөлтнүүд зовлон үгүй бөгөөд гагцхүү маш олон төрлийн жаргал эдлэн суудаг. Тиймийн тул тэрхүү Орныг Төгс Жаргалангийн хэмээжээ. Мөн Шарипутра, Төгс Жаргалангийн Оронд долоон эгнээ хашлага, долоон эгнээ гоёл чимэглэлийн тор, долоон эгнээ мод бий. Тэд бүгд дөрвөн төрлийн эрдэнийн чулуугаар бүтээгдсэн ба газар нутгийг бүхэлд нь хамарч, бүхнийг бүрхдэг. Ийм учраас Төгс Жаргалангийн Орон хэмээжээ. Дахин хэлэхэд Шарипутра, Төгс Жаргалангийн Оронд найман гайхамшигт чанар бүхий усаар дүүргэсэн долоон эрдэнийн цөөрөм бий. Цөөрмийн ёроол бүхэлдээ алтан элсээр хучигдсан байх агаад ёроол бүрийн дөрвөн талд алт, мөнгө, биндэрьяа, болор шаттай. Эдгээрийн дээгүүр алт, мөнгө, биндэрьяа, болор, индранил, сарнай сувд, манаар чимэглэсэн асрууд сүндэрлэх ажээ. Цөөрөмд сүйх тэрэгний дугуй шиг том бадамлянхуа байдаг бөгөөд хөх нь хөх, шар нь шар, улаан нь улаан, цагаан нь цагаан гэрэл цацруулдаг. Тэд гайхамшигтай үзэсгэлэнтэй, анхилам үнэртэй, цэвэр ариун. Шарипутра, Төгс Жаргалангийн орон ийм гайхамшигт гоёл чимгээр дүүрэн. ‘Мөн, Шарипутра, тэрхүү Бурханы Оронд Тэнгэрлэг Аялгуу үргэлж эгшиглэдэг. Газар нь алт. Өдөр, шөнийн туршид зургаан удаа мандарава цэцэгс тэнгэрээс бороо мэт бууж ирнэ. […]

‘Шарипутра, хэрэв Авидын тухай сонссон эрэгтэй, эмэгтэй нэг сайн хүн нэг өдөр, хоёр өдөр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон өдөр ч гэсэн Түүний Алдрыг уншиж, анхаарлаа төвлөрүүлэн, анхаарлаа сарниулахгүй байх аваас үхэл ирэхийн цагт Авид Бурхан Ариун Төрөлтний хамт гарч ирнэ. Иймд насан өөд болоход бишрэлтний ухаан санаа төөрөгдөлд орохгүй. Тиймээс тэд Авид Бурханы Төгс Жаргалангийн Оронд шууд төрөх болно. Шарипутра, энэ ач тусыг ухамсарлах тухайд: Энэ сургаалыг сонссон хамаг төрөлтөн тэрхүү Оронд төрөхийг хүсэх учиртай.’” Шагжамуни Будда (веган)-гийн айлдсан Авид Бурханы тухай судраас эшлэв

Авид Буддагийн Оронд Түүний шавь, дагагч, сүсэгтэн болсон, гэгээрэл болон буян хишгийн ялгаатай янз бүрийн төрөлтөнд зориулсан есөн түвшин бий.

Дашрамд нь хэлэхэд Эрхэм Дээдэс Энх тайвны Будда Хааны нэрийг То, T-O гэдэг. Бусад Будда Хаанаас ялгаатай нь надтай уулзуулахаар урьсан, эсвэл уулзалтыг зохион байгуулахад тусалсан Эрхэм Дээдэс Будда Хаан То одоо ч манай гаргийн Тайвань (Формоса)-д амьдардаг. Өмнө хэлсэнчлэн өөр олон Будда Хаан бий. Миний ярилцаж амжаагүй Залуу Насны Будда Хаан шиг Тэд ч ирж, Өөрсдийгөө танилцуулах байх. Тэр одоо ч миний БУРХАНЫ шавь тул Австралид амьдардаг. Гэхдээ Түүний сүнс мэдээж дээд сүнслэг хэмжээсэнд оршдог. Харин хожим Тэр Өөрийн Хаант улсад очно. ЗАЛУУ НАСНЫ Будда Хаан түрүүлж явна. Тэд хоёулаа одоо Дөрөвдүгээр Түвшинд байгаа. Гэхдээ надтай уулзуулахаар олон Будда Хааныг зохицуулж тусалсныхаа дараа Тэдний түвшин мэдээж дээшилнэ. Боломж гарвал энэ тухай дараа ярилцъя.

Өнөөдөр ирсэн Будда Хааны нэрийг Саи буюу S-Y гэдэг. Тэр биднээс олон тэрбум гэрлийн жилийн алсаас иржээ. Будда Хаан Саи дэлхийгээс долоон тэрбум гаруй гэрлийн жилийн зайд, Өөрийн бүтээсэн Буддагийн Орондоо оршдог. Тэрээр энх тайванд хүрсэн бидэнд баяр хүргэж, мөн надад хувийн Бэлэг өгөхөөр иржээ. Тэр ямар Бэлэг авчирсныг үзье. Будда Хаан Саигийн захирдаг ертөнцийг P-R-O гэдэг. Энэ нь “залуу нас” гэсэн утгатай. Тэгэхээр Будда Хаан надад Залуу Насны Бэлэг хэмээх бэлэг авчирчээ. Түүнд маш их, үнэхээр их баярлалаа. Энэ нь надад дэлхийн асар их бэрхшээлийг шийдвэрлэж, шавь, дагагч, сүсэгтнүүддээ туслах илүү их хүч өгөх байх.

БУРХАНЫ Нэрийн өмнөөс, мөн энэ гаргийн сайхан сэтгэлт хүмүүс болон бүх төрөлтний нэрийн өмнөөс өгөөмөр, энэрэнгүй Эрхэм Дээдэс Будда Хаан Саи Танд талархъя. Бид мөн Танд болон Таны ард түмэнд БУРХАНЫ хамгийн дээд Адисыг хүсэн ерөөе. Амен. Хүнд хэцүү үед минь бидэн дээр ирсэн Танд баярлалаа. Таны адис ерөөл, өгөөмөр сэтгэл энэ дэлхийн бүх төрөлтөнд асар их тайтгарал авчирна. БУРХАН Таныг улам ихээр адислах болтугай. Хүрэлцэн ирсэн Танд баярлалаа. Эрхэм ээ, Та Өөрийн биеэр хэлэх зүйл байна уу? Тийм үү? Надад, бидэнд хэлнэ үү. “Олон арван жилийн өмнө боловсруулсан Энх Тайвны Томьёо нөлөөгөө алдсан. Тиймээс энх тайван хурдан тогтсон ч удаан үргэлжлэхгүй. Шинээр боловсруулсан Энх Тайвны Томьёогоор энх тайван хурдан тогтож, удаан үргэлжилнэ.” Үүний төлөө БУРХАНД талархъя. Эрхэм Дээдэс Энх Тайвны Будда Хаан, Түүний хэлсэн үнэн үү? “Тийм ээ, Их Багш аа.” Баярлалаа.

Эрхэм Дээдэс Будда Хаан Саи, Танд өөр мэдээлэл байна уу? “Тийм ээ, байгаа. Энх тайвны алдагдсан хүчин чадлыг Арьяабалын бясалгалаар нөхөн сэргээж болно.” Хөөх. Хөөх, ийм үнэт мэдээлэл өгсөн Танд баярлалаа. Энх тайвныг бүрэн бүтэн хадгалж, аль болох удаан үргэлжлүүлэхийн тулд бид Арьяабалын бясалгалаа (дотоодын Диваажингийн Гэрэл, Аялгууны бясалгалаа) хэд дахин илүү хичээнгүйлэн хийх нь гарцаагүй. Будда Хаан Саи, Танд баярлалаа.

Эрхэм Дээдэс Будда Хаан Саи энэ гараг дээр найм хоног саатах бөгөөд бусад Будда Хаадын адил энд хэсэг хугацаанд саатаж, янз бүрийн газраар зочлон, энэ дэлхийн оршин суугчдад илүү их адис хүртээнэ. Түүнтэй уулзаж, Түүнээс биечлэн адис хүртэх завшаан олгосонд бид Түүнд чин сэтгэлээсээ талархаж, мөн БУРХАНД талархъя. БУРХАНЫ нэрийн өмнөөс, Эргэн Нэгдсэн ХЭМЖЭЭЛШГҮЙ Хүчит Гурвын Нигүүлслээр Будда Хаан Саи Та болон Таны ард түмэн улам ихээр адислагдах болтугай. Амен.

Photo Caption: “Дэлхий-Гэртээ Жаргалтай Бай. Диваажин Дахь Гэрээ Санаарай” (Энд харуулсан бүхэн өвдөлт мэдэрдэггүй)

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Багш шавийн шүтэлцээ - Supreme Master Ching Hai (vegan) Meeting with Faraway Kings (1/31)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-10-20
1164 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-10-19
1445 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-09-29
3704 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2026-09-28
3554 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2026-09-27
3888 Үзсэн
7
Багш шавийн шүтэлцээ
2026-09-17
3934 Үзсэн
8
Багш шавийн шүтэлцээ
2026-09-16
3897 Үзсэн
9
Багш шавийн шүтэлцээ
2026-09-15
4022 Үзсэн
10
Багш шавийн шүтэлцээ
2026-09-14
4818 Үзсэн
11
Багш шавийн шүтэлцээ
2026-09-13
4101 Үзсэн
12
Багш шавийн шүтэлцээ
2026-09-12
3863 Үзсэн
13
Багш шавийн шүтэлцээ
2026-09-11
3983 Үзсэн
14
Багш шавийн шүтэлцээ
2026-09-10
4424 Үзсэн
15
Багш шавийн шүтэлцээ
2026-09-09
4035 Үзсэн
16
Багш шавийн шүтэлцээ
2026-09-08
4144 Үзсэн
17
Багш шавийн шүтэлцээ
2026-09-07
4750 Үзсэн
18
Багш шавийн шүтэлцээ
2026-08-27
5711 Үзсэн
19
Багш шавийн шүтэлцээ
2026-08-26
5549 Үзсэн
20
Багш шавийн шүтэлцээ
2026-08-24
4936 Үзсэн
21
Багш шавийн шүтэлцээ
2026-08-23
5561 Үзсэн
22
Багш шавийн шүтэлцээ
2026-08-22
6010 Үзсэн
28
Багш шавийн шүтэлцээ
2026-07-12
6619 Үзсэн
29
Багш шавийн шүтэлцээ
2026-07-11
6806 Үзсэн
30
Багш шавийн шүтэлцээ
2026-07-10
7723 Үзсэн
31
Багш шавийн шүтэлцээ
2026-06-25
7450 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-10-22
532 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-21
951 Үзсэн
33:40
Онцлох мэдээ
2026-10-21
1 Үзсэн
Эрүүл аж төрөхүй
2026-10-21
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-21
899 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах