Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Нөхөрлөлийн Ертөнцийн Эрхэмсэг Дээд Пю Хаан, лекцийн 3-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
“Танай гарагт зочилж, Тантай биечлэн уулзах боломж олдсонд бид баяртай байна. Бид Танай ард түмэнд нэгэн өчүүхэн бэлэг авчирсан юм.” Өө, Эрхэм ээ! Өө, баярлалаа, баярлалаа. Бид талархан хүлээн авъя. “Мэдээж, бидний энд авчирсан бэлэг бол нөхөрлөл. Тиймээс аль хэдийн веган болсон Танай сайн иргэдийн хэн нэгэнд найз нөхөд хэрэгтэй бол, эсвэл хайртай хүнтэйгээ зөрчилдвөл манай ертөнцийн нэрийг дуудаж болно. Тэгвэл тэрхүү бэлэг тэдэнд хүрч, зөрчил нь арилан, цаашид гайхамшигтай нөхөрлөлтэй болно.” Өө, ямар сайхан бэ, үнэхээр сайхан. Эрхэм ээ, энэ бидэнд үнэхээр хэрэгтэй. Бидэнд үнэхээр хэрэгтэй. Манай энэ хүнд хэцүү дэлхийд, гэр бүлийн гишүүд, тэр бүү хэл эцэг эх, үр хүүхэд, бүр дурлалт хосууд, эхнэр нөхөр хүртэл хоорондоо зөрчилдөж, заримдаа энэ нь нэлээд хүндэрдэг билээ. Иймээс Танаас энэ бэлгийг авсандаа бид үнэхээр их баярлаж байна. Энд байгаа иргэдийнхээ, хамт оршин суугчдынхаа нэрийн өмнөөс Танд маш их баярлалаа. Бид Таны бэлгийн төлөө БУРХАНД талархаж байна.

“Аан тийм ээ, бид мэднэ ээ, иймэрхүү асуудал танай гаргийн өөр өөр бүтцээс үүдэлтэй. Хүмүүс дандаа үйлийн үрийн ижил бүтэц, барилдлагатай байдаггүй учраас эргэн ирж, эргээд сайхан найз нөхөд болохын тулд хоорондоо учраа олох шаардлагатай болдог. Харин манай ертөнц өнгөрсөн-одоо-ирээдүй, найз-дайсан гэх мэт ойлголтоос аль хэдийн холдсон. Ийм зөрчилт асуудлууд бүгд манай сүнслэг оронд түгэн дэлгэрсэн сүнслэг хүчээр аль хэдийн устсан. Гэхдээ Хаадын Хаадын Хаадын Хаан Эрхэм ээ, хүндэтгэн хэлэхэд Танай ертөнцөд оршин суудаг хэн боловч Танаас авшиг хүртсэн бол үүний адил адис, хүчийг хүртэж чадна. Манай ертөнц болон бусад олон ертөнцөд ч ийм зүйл болсон. Учир нь Их Багшийн Хүч та нарын муу үйлийн үр гэж нэрлэдэг бүхнийг арилгаж, шавь нараа эрх чөлөөт төрөлтөнд зохистой өөр давтамж, өөр ертөнцөд өргөн дэвшүүлдэг. Ингэснээр тэд дахин хэзээ ч бэрхшээл, зовлон амсахгүй. Доод түвшний шавь нар хүртэл үйлийн үрийн бүх ачаанаас чөлөөлөгдөнө.”

Өө, тийм ээ, Эрхэм ээ, тийм. Энэ гаргийн хамаг төрөлтөн ч мөн адил эрх чөлөөтэй болоосой гэж бид хүсэж байна. БУРХАНЫ Нигүүлсэл дэх Таны адис ерөөл, дэмжих хүчээр бид энэ гаргийг илүү сайхан газар болгохын төлөө ажиллаж байна. Тэгвэл энэ ертөнц Танай ертөнцийн түвшинд хүрч чадна. Бидэнд амжилт ерөөнө үү. “Тийм, тийм, бид ерөөж байна. Ерөөж байна. Энд бүх зүйлд хугацаа шаардагддаг. Учир нь та бүхэнд цаг хугацаа, орон зай гэдэг зүйлс, мөн төрөлтөн бүрийн хооронд маш олон ялгаа бий. Та бүхэн тэр ялгааг мэдэрдэг. Та нар бие биеэ, нэг төрөл зүйлийг нөгөөгөөс нь ялгаварлах үзлийг мэдэрдэг. Тиймээс зөрчил шийдэгдэж чадаагүй, тэгээд эндхийн төрөлтнүүд маш их зовдог. Энэ ертөнц Орчлонгийн ихэнх ертөнцөөс тэс өөр учраас Танд маш их ажил байгаад би харамсаж байна.”

Тийм ээ, Эрхэм ээ, үнэн. Гэхдээ энэ тэдний буруу биш. Энэ ертөнцийн оршин суугчид бүхий л байдлаар хяналтад байсаар бараг хоригдол мэт болжээ. Тэд өөрсдөд нь угаасаа ямар их хүч, дотоод мөн чанарт нь хэчнээн их хайр байдгийг мартсан. Энэ үнэхээр өрөвдөлтэй нөхцөл байдал. Бид өөрсдийн алдар суу, сүнслэг анхны гэгээн байдлаа эргүүлэн олж авахыг хичээж буй хүн бүрийг аль болох хурдан ариусгахаар ажиллаж байна. Бид маш их хичээж байна. Гэвч энэ ертөнцийг захирдаг сөрөг хүч эндхийн хамаг төрөлтнийг атган хянах эрх мэдлээ баттай тогтоожээ. Ямар ч Их Багш энд ирэхэд... Бид одоо бүх сүнсийг чөлөөлж, алдар суут төрөлх Гэрт нь, сүнслэг өвийнх нь хүчирхэг төлөвт эргэн аваачихын төлөө нэн хүнд тэмцэл өрнүүлж байна.

(Эрхэм Дээдэс Пию Хаан) Таны нөхөрлөлийн бэлгийг хүлээн авч, өөрсдөдөө ашиглахыг хүссэн хүмүүс, төрөлтнүүд веган байх ёстой гэж Эрхэм Дээдэс Пию Хаан Та түрүүн дурдсан. Тэд эхлээд веган болсон байх ёстой юу, Эрхэм ээ? “Өө тэр тийм шүү, тийм. Учир нь тэдний уг чанар ариун. Тэд ‘өөрөө амьдарч, бусдад ч амьдрах боломж олго’ гэсэн зарчмаар эргэн тойрныхонтойгоо эвтэй, амар тайван байж, угийн ариун чанартаа эргэн очвол л энэ бэлэг тэдэнд нэн тустай, үр дүнтэй байна. Гэвч гэмгүй бусдыг хөнөөсөн хилэнцэт үйлийн үрээс үүдэн бүр ч илүү хүлэгдэж орооцолдсон бол тэдний сүнсний мөн чанар болон эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх энэхүү муу үр дагавраас болж уг адислал бараг л талаар болж, хүчингүй болдог. Ингэснээр тэд өөрсдийн болон холбогдох бусдын хоорондох амьдралынхаа аливаа асуудлыг зохицуулж шийдвэрлэх боломжгүй болдог юм. Тэдэнд тулгарсан аливаа асуудлыг даван туулах нь тун хэцүү байдаг. Иймээс л тэдэнд улам бүр олон зөрчил сөргөлдөөн тохиолдох болно.”

Тийм ээ, Эрхэм ээ. Тийм. Үнэхээр өрөвдөлтэй нөхцөл байдал. Тийм ээ, бид тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийдэг, Эрхэм ээ. Тэгэхээр энэ дэлхийн хүмүүс веган байж, мөн чин сэтгэлээсээ хүсвэл Таны бэлгийг хүлээн авч, ашиглаж болох нь. Аллагын үйлийн үртэй холбоотой аливаа сөрөг холбоонд орооцолдохгүй байж, угийн ариун чанартаа эргэн очвол үүнийг даруй ашиглаж болох уу, Эрхэм ээ? “Үгүй, гэхдээ... тийм ээ, өршөөгөөрэй. Манай хүч хийгээд сүнслэг бэлгийн сангаас өгсөн энэхүү хүчирхэг нөхөрлөлийн хэрэгслийг ашиглахын тулд тэд дор хаяж таван сар веган байх ёстой.” Өө, гайхалтай! Манай бүлэгт авшиг хүртэхээсээ өмнө тэд байдлаасаа шалтгаалан хоёр юм уу гурван сар веган байх ёстой. Адилхан шалтгаан байх нь. Манай дэлхийн олон иргэн үүнийг ухаарч ойлгоогүй байгаа нь харамсалтай. Учир нь бид өөрсдийн энергийг тийм хэрцгий аргаар бусад энергитэй холих юм бол ямар ч адислал байсан сайн үйлчилж чадахгүй.

Өө тийм, дашрамд хэлэхэд, Эрхэм Дээдэс ээ, БУРХАНЫ шавь хэмээх миний шавь нарын зарим нь мөн эртний Бурхад, эсвэл энэ насандаа Бурхан болох хүмүүс бөгөөд энэ дэлхий дээр амьдарч байгаа. Тэгтэл Та яагаад мөн энэ Дэлхийд махбодон биеэр оршин байхгүй байгаа юм бэ? “Өө, Будда нар өөр өөр бөгөөд Тэд тангаргаасаа шалтгаалан, хүсвэл энэ ертөнцөд, эсвэл өөр ертөнцөд оршин сууж, төрөлтнүүдэд туслах бие даасан үйлээ бүтээдэг. Харин бид сүнслэг нөхөрлөлийн хувьд эрх чөлөөг илүүд үздэг юм. Бид гэгээрэлд хүрснийхээ дараа дагалдагч, сүсэгтэн олныг хүрээндээ хүлээн авч эхэлнэ гэсэн өөр тангарагтай. Үүнээс болж бид өөр ертөнцөд байх боломжгүй. Учир нь бидний сүнслэг ололтын хүч өөрсдийнхөө хүмүүст зориулж өөрсдийн ертөнцийг бүтээсэн тул тэднийгээ төгс төгөлдөр болох хүртэл нь асран халамжилж, сүнсний хувьд үргэлжлүүлэн тэтгэх үүрэг бидэнд бас байдаг. Тиймээс бидэнд итгэж, биднийг дагадаг хэнийг ч асран халамжлах нь бидний тангарагт ажил юм.

Харин Та бол өөр. Та үнэхээр төсөөлшгүй хүчтэй учраас маш олон зүйлийг хариуцдаг. Та зөвхөн Өөрийн хүмүүсийг төдийгүй Тантай аливаа холбоо, хамааралтай хэнийг ч асран халамжилдаг. Тэд үүнийг мэдэхгүй байлаа ч Та тэднийг гэтэлгэж, дээш дэвшүүлэн, бүр тамаас авардаг. Тэр ч байтугай Танд ямар нэгэн байдлаар сөргөөр халдсан хүмүүсийг ч аврагдах боломжтой л бол Та өршөөн, дээш дэвшүүлнэ. Зарим тохиолдолд тэдний үйлийн үр дэндүү хүнд бол Диваажин мэдээж тэднийг тамаас гарахыг нь зөвшөөрөхгүй. Тэгээд тэд тэнд үүрд үлдэх хэрэгтэй болно. Энэ үнэхээр төсөөлөхийн аргагүй, энэрэн өрөвдөхийн ч аргагүй, тэсвэрлэхийн аргагүй асар их зовлон.”

Өө тийм, Эрхэм ээ, тийм. Би энэ бүхнийг мэднэ – БУРХАН надад асар их Хүч, асар их үүрэг хариуцуулсан тул би бүгдийг нь биелүүлэх ёстой. Зөвхөн БУРХАНЫ Хүч, Хэмжээлшгүй Дээд Хүч л над шиг өчүүхэн төрөлтнөөр ийм их ажил хийлгэж, ийм олон үр дагаврыг үүрүүлж чадна. Гэхдээ би одоо ч дуртайяа хийнэ, Эрхэм ээ. Би бэлэн. Би туслахад бэлэн. Учир нь миний амсах ямар ч зовлон Таны сая дурдсан, хэн ч хэзээ ч мултарч чадахгүй мөнхийн тамтай харьцуулахад юу ч биш. Тамд тийм шаналгаатай, тарчлаант амьдралыг тэсвэрлэх ёстой болсон хүмүүсийг бодох бүрд зүрх минь өвдөх юм. Тэдний зовлонг тэвчиж чаддаггүй учраас би цаг үргэлж, чадаж л байвал улам шаргуу ажилладаг. Ямартай ч, энэ бүх мэдээллээр биднийг гийгүүлсэн Танд баярлалаа, Эрхэм ээ. Дэлхийн хүмүүс Таныг сонсож, ойлгоод, үүний дагуу үйлдээсэй гэж найдаж байна.

Photo Caption: “БУРХАНЫГ гэх Хайр Баяр Баяслаар Дэлбээлэхэд Бэлэн Эрх Чөлөөтэй Санагдана

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/3)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-08-22
2200 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-08-23
1825 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-08-24
1408 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-08-26
551 Үзсэн
33:26
Онцлох мэдээ
2026-08-25
184 Үзсэн
Веганизм: Эрхэм амьдралын хэв маяг
2026-08-25
176 Үзсэн
Богино хэлбэр
2026-08-25
550 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах