Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын бага хурал, нэвтрүүлгийн 18-ын 14-р хэсэгт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт сүүлийн хэлэлцүүлэг эхлэх бөгөөд эхлээд “Амьдралын мод” сэргээн засах төвийг үүсгэн байгуулагч, доктор Габриэль Кузенс (веган) хэвлэл мэдээллийн үүрэг нь “амьдралын соёл”-ын үзэл санаа руу шилжиж, энэрэнгүй шийдлүүдийг дэмжих үзэл бодлоо хуваалцсан юм.

MC: Jane Velez-Mitchell: Энэ манай гурав дахь бөгөөд сүүлийн хэсэг, бид энэ хөдөлгөөний магадгүй хамгийн чухал талуудын талаар ярилцах болно, энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл – өөрчлөн шинэчлэгч мэдээллийн хэрэгсэл. Бид илгээлт сонссон; Бидний дотор нь байгаа дэлхийн гамшгаас сэргийлэхийн тулд хэрхэн бид үүнийг үр дүнтэйгээр дэлхийн бусад хэсэгт хүргэх вэ?

Гурван гайхалтай эрхэм бидэнтэй хамт байгаад бид баяртай байна. Амьдралын Мод сэргээн засах төвийн үүсгэн байгуулагч Док. Габриэль Кузенс. Хүмүүс түүхий веган хооллолтын тусламжтайгаар амьдралаа өөрчлөх, эрүүл мэндээ өөрчлөхийн тулд тийшээ очдог. Гарамгай кино продюсер, Вижинеринг групп ба өөрчлөн шинэчлэгч энтертайнментын дэлхийн холбооны үүсгэн байгуулагч Жон Раатц. Энд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Мөн байгаль орчин, нийгмийн сүлжээний тэргүүлэгч веб сайт – Creative Citizen-ий гүйцэтгэх захирал Скотт Баденох. Эдгээр гурван эрхэм бол дэлхийг үнэхээр өөрчилж буй эрхмүүд билээ.

Би үндсэндээ хүмүүс 20 секунд яриад дараа нь таслагддаг зүйлийг телевизээр хийдэг байсан. Үүний миний бодлоор үнэхээр сонирхолтой нь заримдаа хүмүүс таныг ойлгохын тулд тэдэнтэй 5 цаг ярих шаардлагатай байдаг! Учир нь бид тэдэнд олон жилийн турш 20-секундийн дууны хэсгүүдээр хэлж байгаа ч тэд үүнийг сонсоогүй байдаг. Иймд, миний бодлоор энэ системд хүмүүсийн хэрэгжүүлдэг жинхэнэ арга байдаг. Олон ялгаатай аргаар бид нэгэн ижил илгээлтийг ахин дахин хэлсэн. Махны үйлдвэрлэл дэлхийг устгаж байгааг, бидний эрүүл мэндийг устгаж байгааг ойлгохын тулд бид суут ухаантан байх шаардлагатай биш, энэ үнэхээр аймшигтай хэрцгий. Яагаад энэ оюунлаг хүмүүс энэ илгээлтийг хүлээн авахгүй байна вэ? Үүнийг бид эдгээр эрхмүүдтэй ярилцахыг хүсэж байна. Док. Кузенс, энд бид юу хийхээр оролдож байгаа талаар, бүтээлч телевиз үүнд хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа талаар ярилцъя.

Dr. Cousens: Эхлээд би магадгүй хэрэв боломжтой бол ухаан бодлоо намжаахын тулд хормын хугацаанд Ом-ыг хийе. (За, үүнийг хийцгээе.) (Ом~)

Тэнгэр, Газрыг нэгтгэхийн төлөө Адисын Гэгээнтэн, Ариун дагшин Эмэгтэй чанар, бидний хэсэг хэсэг болсон, тасарсан амьдралууд, сүнснүүд, ертөнц нэгдэхийн төлөө хүн төрөлхтөн болох бид ухамсартайгаар Тэнгэр, Газрын нэгдэл, ертөнцийн бүрдэл рүү орж байна.

Ийнхүү, энэ залбирал нь Тэнгэр ба Газар нэгдэх талаар байсан. Энэ бол одоо болж буй зүйлийг ойлгохын түлхүүр юм. Эхлээд зөвхөн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай төдийгүй бид бүгдээрээ Бурханлагаас урам зориг авсан гэж бодъё. Энд ирсэн, Бурханлагаас урам зориг авсан хүн бүрд би үнэхээр талархаж байна. (Баярлалаа.) Тийм ээ.

Энэ нь биднийг хэвлэл мэдээлэл рүү хүргэнэ. Хэвлэл мэдээлэл Бурханлагаас урам зориг авах шаардлагатай. Ингэж хэлье. Бид үнэхээр үүнийг хэлэх боломжтой. Суприм Мастер ТВ Бурханлагаас урам зориг авсан. (Тийм ээ.) Одоо явагдаж байгаа бүх мэдээллийн хэрэгсэл, бидний үзлээр, Бурханлагаас урам зориг авах боломжтой, ёстой, мөн авдаг. Иймээс энэ замаар бодвол бид илүү том дүр зураг авна – бид үүнийг зөвхөн хийгээгүй, бид энд тохиолдлоор байгаа биш юм.

1975 онд гүн бясалгалын үеэр би нэгэн ахуй ойлголт харсан. “Сүнслэг энергид дэмжлэг үзүүлдэг замаар хооллож, амьдарч суралцах ёстой” гэж хэлсэн. Тэр үг бол чухамдаа “кундалини” байсан. Тэр цагаас хойш 10 ном бичигдсэн. Онцлох номууд бол “Ухамсартай хооллолт”, “Солонгын ногоон Боловсруулаагүй-Хүнстэй хооллолт” болон “Сүнслэг тэжээл”. Одоогоор бид хүмүүст тулгардаг бэрхшээлүүд, хэрхэн бүрэн төгс, амжилттай веган мөн боловсруулаагүй хоолтон байх зэргийг багтаасан ерөнхий дүр зургийг гаргасан. Тийм ээ. Бид санаа зовох хэрэггүй, асуултууд тэнд байна. Эдгээр номууд дэлхий даяарх уламжлалт эмчилгээний сургуулиудад байдаг. Тэдгээр нь олон нийтэд хүртээмжтэй байдаг; хэн ч “Яаж гэдгийг мэдэхгүй” гэж хэлэхгүй. Энэ нь “Энэ бол таны хийх хэрэгтэй зүйл. Та бол цогцоор нь эмчлэгч; Та үүнийг хийх ёстой” гэдэгтэй төстэй.

Үүнийг та хийж буйн шалтгаан нь үнэн хэрэгтээ: Хэрхэн бид Бурханлагийн супер дамжуулагчид болох вэ? Гарч ирсэн хооллолт нь веган, боловсруулаагүй-хүнсний хооллолт байсан. Энэ бол Бурханлагийн супер дамжуулагч болох эргэлзээгүй шилдэг зам. Ухамсрын тэр газраас бүх төрөлтнүүд болон оршин буй гарагийн төлөөх гүнзгий нигүүлсэл, хайр ирдэг. Бид өөрсдийгөө оршин буй гарагийн хөтлөгчид нь гэж харахаа больсон, энэ нь мөн маш сайн, гэхдээ бид оршин буй гарагтай нэг юм. Бид үүнтэй байхад бүхэлдээ өөр төрлийн ярилцлага, бүхэлдээ өөр төрлийн ойлголт өрнөдөг. Одоо цогцоор эмчлэгч, Колумбид суралцсан анагаахын докторын байр сууринаас, бид бага зэрэг ярилцаж үүнийг гүнзгий замаар ойлгохыг оролдох болно.

Мөн бидний ойлгох ёстой зүйл бол дэлхийн дулаарал, чихрийн шижин бол дэлхий дээрх бодлын хэв маяг юм, бид “араатны зам” гэж нэрлэдэг, үүгээр бол хүмүүс, амьтад, ургамал болон оршин буй гараг нь ашиглагдах ёстой эдийн засгийн нэгжид тооцогддог. Би үүнийг “үхлийн соёл” гэж нэрлэдэг. Одоо бид үүнд зориулсан шийдэлтэй болох ёстой, тэр бол “амьдралын соёлын” ухамсар луу шилжих юм, Суприм Мастер ТВ чухамдаа үүний талаар ярьдаг, бидний бүх амьдрал гүнзгий замаар энэ тухай ярьдаг. Үүнийг харах хоёр зам бий: нэг түвшинд, бид өөрсдийн эсэн мэнд үлдэх хэрэгцээнээс болон аюул, дэлхийн дулаарлаас айх айдсаас урган гарсан “Хэрхэн нүүрстөрөгчийн ул мөрөө бууруулах вэ?” гэдгийг бид шийдвэрлэх байдаг.

За, энэ маш сайн, гэхдээ бид бүр илүү гүнзгий түвшин рүү яваагүй, тэр бол цогц хандлага бөгөөд үүнийг хэлдэг: “Хором хүлээ! Бид амьдралыг цогцоор нь харж түүнийг эргүүлэх ёстой”. “Амьдралын соёл” бол нигүүлслийг авчрах, хайрыг авчрах, цогц байдлыг мэдрэх, амьтдын ертөнц бол мөн чанар нь гэдгийг мэдэх тухай юм. “Митакуйе оясин” гэдэг нь “бүх харилцаа хамаарал” – бид холбоотой гэсэн утгатай.

Бид судар бичгийг гүнзгий харвал амьтдад сүнсийг эхлээд үлээн оруулсан, Хуучин Гэрээ гэдгээр бидний мэддэг Торад ийнхүү хэлдэг. Амьтдын сүнс эхлээд ирсэн. Буддизмыг харвал Баатраа явагч их хөлгөн сударт Будда маш энгийнээр хэлсэн “Ирээдүй цагт мах идээд чөлөөлөгдөж ЧАДНА гэж хэлэх чөтгөрийн сүнснүүд байх болно”. Тэр, “Үүнийг боломжгүй” гэж хэлсэн. Амьд, мэдрэхүйт төрөлтнүүдийн махаар хооллоод чөлөөлөгдөж чадахгүй”. Үүнийг санаж яваарай.

Бидний хэлээд байгаа зүйл бол энэ юм. Ийнхүү, Торагаас эхтэй Еврейн уламжлалаас гадна Христийн уламжлалд, Есүс болон бүх шавь нар нь цагаан хоолтон байсныг миний “Ухамсартай хооллолт” номд баримтжуулсан байгаа. Христийн шашны, Иудын шашны суурь нь цагаан хоол байсныг зүгээр л бид мэддэг байхын тулд. Үүсэл гарлын 1:29-д үүнийг их тодорхой болгодог. “Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно”. Энэ ямар утгатай вэ? Энэ бол веган хооллолт. Энэ бол боловсруулаагүй-хүнсний хооллолт бөгөөд 6000 жилийн тэртээ бидэнд өгсөн. Ойлгох тал дээр бид бага зэрэг удаан байна. Гэхдээ энэ яг бидний өмнө байна. Иймээс энэ бол гарагийг эмчлэх, өөрсдийгөө эмчлэх хооллолтын зураг төсөл юм.

Одоо, бид чихрийн шижингийн талаар ярьсан, би нэг л зүйлийг хэлье, махаар-хооллогсдын чихрийн шижингийн хувь дөрөв дахин их байдаг. Амьдралын Мод (Санд) бид чихрийн шижинг ухраадаг. Үүний “эмчлэгдэшгүй” гэж нэрлэдэг. Мах, элсэн чихрийг хэрэглэсээр байвал гарцаагүй тийм. Харин бид үүнийг дунджаар 21 өдөрт ухрааж байгаа – 2-р төрлийн чихрийн шижинг. Бид их олон баримттай болсон, илүү олонтой болсоор байна. Бидний хэлж буй зүйл бол “Ухамсраа өөрчил. Амьдралын хэв маягаа өөрчил” юм.

Энэ бол энэ хүртэл бидний тулгарсаар ирсэн асуулт юм. Үүний үндсэн нөхцөл бол мэдээж хамгийн багадаа – веган хооллолт юм. Энгийнээр, маханд төвлөрсөн хооллолт бол энэ гараг дээрх эдийн засгийн, экологийн гамшгийг учруулаад зогсохгүй шууд хэлэхэд жилд 40-өөс 60 сая хүртэлх хүн, 15 сая хүүхэд өлбөрч үхэхийн шалтгаан болсон нөөцийн хомхой хураалт юм. Тэр ч байтугай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөр бүр 29 500 хүүхэд өлсгөлөнгөөр үрэгдэж байна гэж хэлсэн.

Хамгийн гүнзгий хэсэг бол бид бүгд дотроо “үхлийн соёл”-ын сүүдэртэй байдаг. Бид бүгдэд энэ сүүдэр байдаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрч үүнтэй эвлэрэх ёстой болдог. Хийх зүйл бол “Амьдралын соёлын” ухамсар руу хэрхэн шилжих вэ юм. Учир нь бид ямар нэг зүйлийн эсрэг тэмцэж байгаа биш, бид “амьдралын соёлын”, нигүүлслийн, хайрын, гарагтай нэгдэх нэгдлийн ухамсар руу шилжиж буй юм. Харин одоо бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл юу хийж чадах тухай. Чухамдаа үүнийг бид хийсэн. Бид Суприм Мастер ТВ-ээс урам зориг авсан, өөр олон мэдээллийн сүлжээнүүд мөн адил гэж бодож байна. Бид виртуал “Амьдралын Соёлын” нийгмийн бүлэглэлийг байгуулсан.

Бид амьд хүмүүс, амьд харилцаа, амьд эцэг эх байх, амьд гараг, боловсруулаагүй амьд хоол, шууд хэлбэл амьд барилгын материал, экологийн тухай ярьж байна. Бид чухамдаа веган органик тариалалтыг анх эхлүүлсэн. Веган органик – энэ ямар утгатай вэ гэвэл бид цустай гурил, ястай гурил хийдэггүй, энэ ажилд бидэнд туршлага бий. Бид экологийн, амьд барилгын мастерын хөтөлбөр эхлүүлэхэд бэлэн болох гэж байна.

Бидний харсан хамгийн хүчирхэг зүйл бол “Веган бол сайхан санаа, гэхдээ би үүнийг хийхээс айж байна” гэсэн бодолтой болох үед бид долоон өдрийн шүүсний мацаг барьдаг. Бид асар их өөрчлөлт гарахыг харсан. Энэтхэгээс гадна дэлхийд 2 дахь (-хамгийн олон тооны) цагаан хоолтонтой Израйлд бид 80 хүнтэй мацаг барьдаг. Хүмүүс махгүй амьдарч чадахаа ойлгох үед тэд илүү тухтайгаар веган руу шилждэг.

Оршихуйн “Амьдралын соёл”-ын зам руу бүхэлдээ шилжих шилжилтэд бид та бүхнийг нэгдэхийг урьж байна, ингэснээр бид бүх амьтдын амьдралтай, бүх ургамлын амьдралтай, бүх амьд гарагтай хайр, ухамсар, нигүүлсэлтэй амьдарч чадах бөгөөд гүнзгий түвшинд бид хөтлөгчид нь биш – бид оршин буй гарагтай нэг гэдгээ ойлгоно.

Энд байгаа бүх хүн адислагдсанаар бидний бүх үйлдэл энэ ухамсрын шилжилт дээр тулгуурлах болтугай. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн чухал зүйл бол хүмүүсийн ухамсарт веган, амьдралын-соёлтой ухамсар руу шилжих шилжилтийг дэмжих шинэ хэлбэрийн бүтэц хэрхэн бүрэлдэн тогтдогийг тайлбарласан талбарыг үүсгэхэд туслах ёстой. Их баярлалаа.

Photo Caption: “Нарыг хайрлаж, түүний аз жаргалтай байдлыг даруухнаар дуурайхыг хичээн, Дэлхийн өчүүхэн буланг ч гэсэн гэрэлтүүлэхийг зорьж байна!”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (14/18)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-04-29
608 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-04-29
812 Үзсэн
35:28
Онцлох мэдээ
2026-04-28
287 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-04-28
1049 Үзсэн
34:53
Онцлох мэдээ
2026-04-27
410 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах