ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11 дүгээр сарын 25
ЮНИСЕФ [Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан]-ийн мэдээлснээр, 2026 оны 1-10-р сар хүртэл Украин (Урейн) улсад дор хаяж 114 хүүхэд амиа алдаж, 1,030 хүүхэд шархадсан нь өмнөх гурван бүтэн жилийн аль ч жилийн нийлбэр үзүүлэлтээс өндөр байна. ЮНИСЕФ хүүхдүүд болон бусад энгийн иргэдийг, мөн тэдний амьдралд зайлшгүй шаардлагатай эрчим хүч, халаалт, усны системийг хамгаалахыг уриалсан байна. (UNICEF)
2026 оны 2-р сарын сүүлээр АНУ, Израил, Ираны хооронд дайн эхэлснээс хойш Ормузын хоолой ба түүний ойр орчимд бүртгэгдсэн сарын халдлагын тоо 10, 11-р сард хамгийн өндөр түвшинд хүрчээ. UKMTO [Их Британийн Далайн худалдааны ажиллагааны байгууллага] 10-р сард 31, 11-р сарын 18 хүртэлх хугацаанд 19 орчим халдлага бүртгэгдсэн гэж мэдээлсэн байна. (ABC News)
Бахрейн улс 11-р сарын 21-нд Ираны халдлагад иргэний зориулалттай үйлдвэрийн байгууламж өртөж, гал гарсан гэж мэдэгдлээ. Бахрейны армийн мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах хүчин Ираны хэд хэдэн халдлагыг таслан зогсоосон бөгөөд унасан хэлтэрхийнүүд эвдрэл учруулжээ. Тухайн өдөр Ираны халдлагын улмаас 2 хүн шархадсан гэж Бахрейны Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. (Reuters)
[Их Британийн] Кибер болон тусгай ажиллагааны командлалын тэргүүн, генерал сэр Роб Магован Скай Ньюст өгсөн ярилцлагадаа [Их Британийн] Үндэсний кибер хүчин довтолгооны кибер ажиллагаа явуулж байгааг баталж, Орос, Хятад, Иран, Хойд Солонгос улсуудыг өөрийн орны кибер дайснууд хэмээн нэрлэсэн байна. Тэрээр эдгээр ажиллагаа нь Их Британид учрах аюулыг тогтоон барьж, тасалдуулах зорилготой бөгөөд тус хүчин зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд болон цахим орчинд хүмүүст, тэр дундаа хүүхдүүдэд хор хөнөөл учруулдаг бусад этгээдийг ч онилдог гэжээ. (Sky News)
Ау Лак (Вьетнам)-ийн Үндэсний Ассамблей их сургууль, коллеж, академийн дотор тамхи татахыг хориглох хоригийг 2027 оны 7-р сарын 1-нээс эхлэн эдгээр байгууллагын хотхон даяар үйлчлэхээр өргөтгөсөн хууль баталлаа. Мөн тус хуулиар сургуулийн эдэлбэр газраас 100 метрийн дотор тамхи худалдах хоригийг их сургууль, коллеж зэрэг бүх боловсролын байгууллагад үйлчлэхээр өргөтгөжээ. 2028 оны 1-р сарын 1-нээс засгийн газар тусгайлан зөвшөөрөөгүй тохиолдолд дэлгүүр болон цахим орчинд тамхины төрлийн бүтээгдэхүүн дэлгэж тавихыг хориглохоор болжээ. (VnExpress)
11-р сарын 20-нд Европ даяар оюутан, сурагчид олон улсын залуучуудын ажил хаялтын хүрээнд гол төлөв тайван жагсаал хийлээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр, үүнд Их Британи, Герман, Испани, Итали, Хорват зэрэг дор хаяж 25 улс хамрагджээ. Тавьсан шаардлага нь газар бүрд ялгаатай байсан бөгөөд сургууль, их сургуулийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх, цэргийн зардлыг бууруулах, цэрэгт албадан татахыг зогсоох зэрэг шаардлага багтсан байна. (Reuters)
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын ХМТ [Холбооны мөрдөх товчоо]-ны Гэмт хэргийн мэдээллийн үндэсний төвийн мэдээллийн сан хакерын халдлагад өртсөн гэж мэдэгдсэн бөгөөд хууль сахиулах байгууллагын эх сурвалж ABC News-т уг зөрчлийг баталжээ. Холбооны, мужийн болон орон нутгийн хууль сахиулах байгууллагууд уг санг ашиглан гэмт хэргийн бүртгэл шалгаж, оргодол, сураггүй болсон хүн, хулгайлагдсан эд хөрөнгийн мэдээлэл хайдаг байна. (ABC News)
ЮНЕСКО [Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага]-гийн зохицуулсан НҮБ-ын тайланд соёл, шашны бүлгүүдийн тасралтгүй яриа хэлэлцээр нь хүмүүст зөрүүтэй асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломж олгож, итгэлцлийг бэхжүүлэн, мөргөлдөөнөөс сэргийлэхэд туслах боломжтой гэжээ. Тус тайланд гишүүн орнуудыг улсын төсөвтөө мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох, үндэсний сургалтын хөтөлбөрт энх тайвны боловсрол оруулах, энх тайвны соёлыг төлөвшүүлэх ахицыг хянах нийтлэг үзүүлэлт боловсруулахыг уриалсан байна. (UNESCO)
[АНУ-ын] Техасын Эй энд Эм Их Сургуулийн 10,000 гаруй ажилтныг хамруулсан саяхны судалгаагаар өндрийг нь тохируулдаг ажлын ширээ ашиглах нь уламжлалт ширээтэй харьцуулахад өдөрт компьютер дээр ажиллах хугацаа 43 минутаар урт байхтай холбоотой байжээ. Энэ өсөлт нь нэг ажилтан тутамд жилд бараг 9,000 ам.долларын бүтээмжийн үнэ цэн бий болгож болохыг судлаачид тооцоолсон нь сууж, зогсож ажиллах ширээгээр ажлын өдөр тутмын хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн боломжит ач тусыг онцолсон байна. (SciTech Daily)
11-р сард Фронтиерс ин Сайкиатри сэтгүүлд нийтлэгдсэн, Чилийн 12-18 насны 859 өсвөр үеийнхнийг хамруулсан судалгаагаар, сэтгэл санааны дотно байдал, харилцан дэмжлэг, хамт өнгөрүүлэх цаг зэрэг гэр бүлийн нягт холбоо нь сэтгэл гутралын шинж тэмдэг бага байхтай холбоотойг тогтоожээ. Судалгааны үр дүн охид, хөвгүүдийн аль алинд хамаарч байсан бөгөөд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд гэр бүлийн дэмжлэгтэй харилцаа чухал байж болохыг онцолсон байна. (Bioengineer, Frontiers in Psychiatry)
[Данийн] Копенхагены Их Сургуулийн судлаачдын мэдээлснээр, кофе тогтмол уудаг хүмүүст ховор уудаг хүмүүстэй харьцуулахад гэдэсний бичил биетний төрөл зүйл олон, нарийн гэдэсний хүчиллэгийн үзүүлэлт бага, бүдүүн гэдэсний агшилт их байжээ. Хоол боловсруулалтыг цахим капсулаар 8 хоног хянасан үр дүнгээс кофе гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж, өтгөн хаталтыг багасгахад тусалж болзошгүй нь харагдсан ч шалтгаан болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай байна. (SciTech Daily)
ASPCA [Америкийн амьтанд харгис хандахаас сэргийлэх нийгэмлэг] цаг уурын түүхэн хэмжээний байж болзошгүй Эль Ниньо үзэгдэл АНУ-ын зарим хэсэгт цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрсдэлийг нэмэгдүүлж, амьтан-хүмүүст аюул учруулж болзошгүйг анхаарууллаа. Тус байгууллага асран хамгаалагчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, яаралтай хэрэгцээний нөөц бэлтгэх, тохирох хоргодох байр олох, чухал баримтуудаа гарын дор байлгах, бичил чипийн бүртгэлээ шинэчлэх, удаан үргэлжлэх доголдолд бэлдэх, тээврийн хэрэгцээгээ төлөвлөх, тээврийн торонд дасгахыг уриалсан байна. (Newsweek, ASPCA)
11-р сарын 19-ний мэдээллээр, Чилийн Кокимбо бүсийн 7 хот, сууринд цас хайлснаас үүдсэн голын үерийн улаан түвшний түгшүүр хэвээр байсан бөгөөд дэд бүтцийн эвдрэл, иргэдийн тусгаарлагдсан байдал, хүнд машин механизмын хомсдол аврах болон засварын ажлыг хүндрүүлжээ . (Pravda.Ru, SENAPRED)
Дэлхийн өөр өөр хэсэгт богино хугацаанд 3 удаа газар хөдөлжээ. 11-р сарын 20-нд [Перугийн] Хунинд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. EFE мэдээний агентлагийн 11-р сарын 21-ний мэдээллээр, уг газар хөдлөлт Перугийн 5 бүс нутагт нөлөөлж, 1 хүн амиа алдан, 16 хүн шархдаж, 152 сууц амьдрах боломжгүй болж, 156 сууц өртөн, боловсрол, эрүүл мэнд, шашин, олон нийтийн зориулалттай 35 байгууламж эвдэрчээ. [Индонезын] Банда тэнгист 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч хохирол, хүний амь эрсэдсэн тухай мэдээлээгүй бол 11-р сарын 21-нд [Хятадын] Хөхнуурын Дэлхий хотод 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ. Хятадад болсон газар хөдлөлт төмөр замын хөдөлгөөнийг түр тасалдуулсан бөгөөд дараа нь хурдыг бууруулан сэргээсэн байна. Хүний амь эрсэдсэн, байшин нурсан тухай мэдээлэл гараагүй байна. (Tuổi Trẻ, EFE, The Paper)
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийг төлөөлөн далайг хамгаалахыг уриалдаг, Британийн холын зайн усанд сэлэлтийн тамирчин Льюис Пью Ирантай хийж буй дайны далайн амьтан-хүмүүст үзүүлэх нөлөөнд анхаарал хандуулахын тулд Ормузын хоолойн зарим хэсгээр 3 өдрийн турш 15 орчим километр сэлсэн байна. Тэрээр гэмтсэн хөлөг онгоцноос асгарсан газрын тос, химийн бохирдол зэрлэг амьтан-хүмүүс, эрэг орчим, шүрэн хад, мангро модны ойд олон арван жилийн турш хор хөнөөл учруулж болзошгүйг анхааруулжээ. (CBS News, Associated Press)
11-р сарын 17-нд [Энэтхэгийн] Мумбай хотод болсон 2026 оны Эртшот шагнал гардуулах ёслол дээр 5 ялагч байгаль орчны ажлаа өргөжүүлэхэд зориулан тус бүр 1 сая фунт.Стерлинг хүртжээ. Бутан улс Өмнөд Азийн гол мөрний доод урсгал дагуу амьдардаг 1.6 тэрбум хүнийг усаар хангадаг Гималайн усны нөөцийг хамгаалахад тусалдаг ойгоо хамгаалсныхаа төлөө шагнал хүртжээ. Энэтхэгийн Махиндра Ласт Майл Мобилити компани цахилгаан рикшаг жолооч нарт худалдан авах боломжтой болгож, эцсийн хүргэлт, богино зайн тээвэрт зориулсан 400,000 гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл борлуулсныхаа төлөө шагнуулжээ. Niue Ocean Wide Trust Их Британиас том далайн бүсийг урт хугацаанд хамгаалах ажлыг санхүүжүүлснийхээ төлөө шагнал хүртсэн бөгөөд тус газрын хамгааллын хөтөлбөр загас-хүмүүсийн тоог 60%-иар өсгөхөд тусалсан байна. PFAS [пер- болон полифторалкил бодис]-гүй Франц байгууллага Францын өдөр тутмын бүтээгдэхүүн дэх хортой “мөнхийн химийн бодис”-ын олон төрлийн хэрэглээг үе шаттай зогсоох 2025 оны хуулийг батлуулахад хувь нэмэр оруулжээ. Данийн эрчим хүчний Өрстед компани Европын нүүрсэнд хамгийн их түшиглэдэг эрчим хүчний компаниудын нэг байснаас далайн салхин эрчим хүчний дэлхийн тэргүүлэгч болж өөрчлөгдсөнөөрөө үнэлэгдсэн байна. Тус компани 2006 оноос хойш худалдан авсан эрчим хүчээ оролцуулан үйл ажиллагааныхаа хүлэмжийн хийн ялгарлын эрчмийг 98%-иас илүү бууруулжээ. (The Earthshot Prize)
Олон улсын хямд үнэтэй сүлжээ супермаркет Алди 11-р сарын 20-нд хүнс үйлдвэрлэгч Веж Лайфын уламжлалт шотланд өндөгний веган хувилбар Скотчийг Их Британийн 1,080 гаруй дэлгүүртээ богино хугацаанд худалдаалж эхэлжээ. Шотланд өндөг нь чанасан өндгийг хиамны махаар бүрж, талхны үйрмэгт өнхрүүлээд тосонд гүн шарж, эсвэл жигнэж болгодог Британийн уламжлалт хөнгөн зууш юм. Веж Лайфын үүсгэн байгуулагч Риан Каффул [Их Британийн] Channel 4-ийн “Алди: Борлуулалтын дараагийн өндөр амжилт” уралдаант цувралын “Эрүүл, шим тэжээлтэй” дугаарт түрүүлсний дараа бүтээгдэхүүнээ Алдигийн дэлгүүрүүдийн төв эгнээнд хязгаарлагдмал цувралаар худалдах гэрээ байгуулжээ. (Grocery Trade News)
[АНУ-ын] Нью-Жерси мужид Юнити чартер сургууль Помптониан Фүүд Сервис болон дэлхийн ашгийн бус Амьтдын төлөөх Хүмүүнлэг ертөнц байгууллагатай хамтран 11-р сарын 17-нд веган хоол амтлах арга хэмжээ зохион байгуулж, цэцэрлэгээс 8-р анги хүртэлх сурагчдад тогтвортой хөгжил, амьтан-хүмүүсийн сайн сайхан байдал, ургамлын уургийг сурталчилсан байна. (TAPinto Morristown)
[АНУ-ын] Калифорни мужид төвтэй Клэрмонт коллежуудын “Оюутны амьдрал” хэвлэлийн зөвлөгөөний булангийн зохиогч Итан Рави коллежийн нэгэн оюутанд үе тэнгийнхний дарамтыг үл харгалзан веганизмыг сонгохы сонгохыг зөвлөж, ёс суртахууны зарчимдаа үнэнч байхыг уриалаад, амьдралын хэв маягийн тууштай сонголт яваандаа хэвийн зүйл болж, найзуудынх нь хүлээн зөвшөөрөх хандлагыг нэмэгдүүлж болохыг тайлбарлажээ. (The Student Life)
Испанийн цагдаа нар сураггүй болсон 73 настай залуу эмэгтэйг 5 өдөр эрэн хайсны эцэст 11-р сарын 19-нд [Испанийн] Кордовагийн ойролцоох Энсинарес-де-Альколеагийн горхины голдирлоос эсэн мэнд олжээ. Гал сөнөөгчид түүнийг аврахад тусалсан бөгөөд цагдаа нар эрлийн ажилд дэмжлэг үзүүлсэн олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлжээ. Түүнийг биеийн дулаанаа алдсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэсэн байна. (EuroWeekly News, Córdoba Hoy)
[АНУ-ын] Калифорнийн Калвер-Сити хотод Хайди Видмер дээд давхрынхаа 87 настай залуухан хөрш Каролыг Паркинсоны өвчтэйг мэдээд, гэрт нь хоол хийж, цэвэрлэж, тусалж эхэлжээ. Хатагтай Видмерийн олон нийтийн сүлжээн дэх Каролын тухай нийтлэлүүдийг бараг 30 сая удаа үзэж, танихгүй хүмүүс түүний асаргаа, өдөр тутмын хэрэгцээ, түүний дотор төлөвлөж буй шатны өргөгчид зориулан 109,000 гаруй ам.доллар хандивлахад хүргэсэн байна. (Good News Network)
Бразилын Төлөөлөгчдийн танхим 11-р сарын 11-нд амьтан-ардтай харгис харьцсаны улмаас нохой-, муур-хүн үхсэн үйлдлийг онц жигшүүрт гэмт хэрэгт тооцож, барьцаагаар суллах, өршөөл үзүүлэхийг хориглох хуулийн төслийг баталжээ. Хуулийн төсөлд одоо мөрдөж буй 2-5 жилийн хорих ял, торгууль, амьтан-хүмүүс тэжээхийг хориглох шийтгэлийг хэвээр үлдээсэн бөгөөд одоо Сенат хэлэлцэнэ. (Agência Câmara de Notícias)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бясалгал, билгүүн ухаан нь хоёр бус, нэг мөн чанартай. Бясалгал бол билгүүн ухааны бие, билгүүн ухаан бол бясалгалын үйлдэл мөн.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Дээрхийн Гэгээнтэн Зургаадугаар Өвөг Багш Хүй Нэн (веган) (Зургаадугаар Өвөг Багшийн Индрийн Судар)
Энэхүү 3 хэсэгт цувралын өмнөх 1-р хэсэгт Британийн далдыг мэдрэгч, сүнстэй харилцагч Энн Бэйфорд Их Британийн Лондонд машинд мөргүүлж, жолооч нь зугтсаны дараа анх удаа клиник үхэлд орсон тухайгаа ярьсан. Тэр ослын газрыг дээрээс нь харж байгаад зам дээр хэвтэж буй эмэгтэй өөрөө болохыг эцэст нь ухаарснаа дурссан юм. Үүний зэрэгцээ тэрээр Сүнснүүдийн Танхимд байсан бөгөөд тэнд түүнд амьдралуудынх нь үйл явдлыг үзүүлж, буцаж очих ёстойг нь хэлсэн гэв. Багадаа Энн өөрийгөө бусдад тээр болж байна гэж олонтоо боддог байжээ. Сүнснүүдийн Танхимд түүнийг хүрээлсэн оршихуйнуудын дэргэд тэр аюулгүй байгаагаа мэдэрсэн байна. Тэдний болзолгүй Хайрыг, үнэхээр зүрх сэтгэлийн тэр Хайрыг мэдрэхэд намайг байгаагаар минь хүлээн авч буйг би мэдэрсэн. Намайг байгаагаар минь хайрлаж байсан. Орчлон ертөнцөөс би ийм мэдрэмж авч байсан.
Энн зөвлөх мэргэжлээр суралцсан бөгөөд өөрийгөө шинжлэх ухаанч сэтгэлгээтэй гэж тодорхойлдог. Тэр нүдээр үзэж байж итгэдэг байв. Тэд надад хэлэхдээ “Энэ бол ‘үзэж байж итгэнэ’ гэсэн хэрэг биш. Харин ‘итгэ, тэгвэл үзнэ’ гэсэн үг.” гэсэн. Тэд: “Итгэ, тэгвэл үзнэ.” гэж давтан хэлсээр байсан. Энн хүүхдүүддээ эргэж очихыг хүсээгүйдээ өөрийгөө буруутгаж байсан бөгөөд энэ дурсамж одоо ч сэтгэлийг нь зовоодог гэв. Тэр галт тэрэгний буудлыг санагдуулам цагаан орон зайд хүлээж байснаа дурссан юм. Цонх мэт зүйлсээр тэр бусад орчлонгууд, цаг үеүдийг харж байлаа. Алтан Гэрлэн бөмбөлөг ойртон ирж, түүнийг хүрээлэв. Энн өөрийнх нь Эх үүсвэрийн энерги хэмээн тодорхойлдог оршихуйг мэдэрчээ. Тэд над руу ойртон, “Чиний буцах цаг боллоо. Гэхдээ чи эргэж ирнэ.” гэж хэлэхэд төрсөн тэр мэдрэмжийг би санадаг. […] Ажлаа дуусгаад би эргэж очно. Тэгэхэд надад маш дулаахан санагдаж, тэр алтан энерги намайг хүрээлж байв. Би: “За, би итгэх хэрэгтэй” гэж л бодсон. Тэгээд би итгэсэн, дараа нь тэр хонгилоор асар хурдтайгаар буцаж ирсэн.
Энн эмнэлэг рүү явах замдаа түргэний машинд дахин 3 удаа нас барсан гэсэн юм. Тэр дээрээс доош хараад машины дээвэр дээрх дугааруудыг харснаа дурссан байна. Дараа нь Энн өөрт нь эмчилгээ хийж буй эмнэлгийн багийг харснаа эрчим тэмчилгээний сувилагчид хэлжээ. Сувилагч түүнд нас барсан байсныг нь хэлсэн. Энн өөрийн санваартнаас Сүнснүүдийн Танхимын тухай асуухад тэр үүнд итгэдэггүй гэжээ. Бие нь тэнхэрч байх үед үсчин нь ослын дараа алчуур барин яаран очсоноо Эннд хэлсэн нь түүний санаж байсантай таарчээ. Анхны клиник үхлийнхээ дараа Энн харсан зүйлээ ойлгохын тулд Далд мэдрэхүйн судлалын коллежид очжээ. Тэндхийн нэг хүн түүнд сахиусан тэнгэрүүдийн талаар судлахыг зөвлөсөн ч Энн эргэлзэж байв.
Тэр мөн багаасаа уушгины өвчтэй байсан бөгөөд багтраа өвчний эмчилгээ хийлгэж байжээ. 2009 оны орчим, 10-р сарын нэг өдөр тэр охиныхоо унтлагын өрөөнд байхад цээж нь бачуурчээ. Охин нь доод давхар руу буусан, харин амьсгалын цацлагууд нь өөр өрөөнд байв. Энн амьсгаа авч чадаж байсан ч гаргаж чадахгүй байсан гэв. Уушгийг нь бүсээр улам чангалан боож байгаа мэт санагджээ. Тэнд сууж байгаад би: “Надад тусламж л хэрэгтэй. Тэнд хэн нэгэн байна уу? Надад туслаач.” гэж бодсоноо санадаг. Би үүнийг дотроо маш чангаар хэлж байсан, дотроо шүү. Ярьж чадахгүй байсан болохоор дотроо орилж, хашхирч байсан. Тэгтэл дээвэр нураад уначих шиг маш хүчтэй нүргээн сонсогдсон.
Хажуу тийшээ харахад, санаж байгаагаар, 9 орчим метр өндөртэй ч юм уу, нэг хүнд чулуун хөшөө дэргэд минь унасан мэт санагдсан бөгөөд миний хажууд шалан дээр нэгэн эрэгтэй өвдөглөж байлаа. Тэр нэг өвдгөө босгон, толгойгоо түшээд, “Чи дуудсан. Би чамд хэрхэн туслах вэ?” гэлээ. Энн харж буй зүйлээ ойлгохыг хичээв. Тархинд нь хүчилтөрөгч хэт бага очиж байгаа юм болов уу гэж тэр боджээ. Түүний далавчнууд ард нь хумиастай байв. Далных нь орчимд энэ том далавчнууд хумиастай байсан. […] Гагцхүү тэр л түүнийг хэн болохыг илчилсэн бөгөөд би: “Бурхан минь, энэ сахиусан тэнгэр байна.” гэж бодсон.
Гурав дахь удаа клиник үхэлд орох үеэр нэгэн сүнслэг хөтөч урагш гарч ирснийг Энн дурсаж байна. Тэр: “Чи энд юу хийж байгаа юм бэ? Чи энд байх ёсгүй. Чи бэлэн биш байна. Чиний цаг болоогүй. Чи яг одоо энд байх учиргүй.” гэсэн. Энн Бэйфорд тэр сахиусан тэнгэр хэн байсан, түүнд юу үзүүлснийг өгүүлэх энэхүү 3 хэсэгт цувралын төгсгөлийн 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. Тэр мөн мэс заслын үеэр дахин нөгөө ертөнцөд очиход юу болсныг ярина. (Лайф Лабын Клиник үхлийн тохиолдлууд YouTube суваг - Баярлалаа)