Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 8
Саудын Арабын дэмжлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газар 10-р сарын 4-нд Ираны дэмжлэгтэй Хуситуудын мэдэлд буй бүх нутгийг эргүүлэн авах томоохон давшилт хийхээ мэдэгджээ. Үүнээс өмнө хуситууд стратегийн ач холбогдолтой Баб-эль-Мандебын хоолой болон Улаан тэнгисийн эргийн 150 орчим километр зурвасыг эзэлжээ. Хуситууд Саудын Арабын газрын тосны байгууламжуудад пуужин, дроноор довтолсон гэж мэдэгдсэн ч Саудын Араб үүнийг батлаагүй байна. Тулаан ширүүссэнээр хэдэн арван мянган хүн дүрвэж, олон сая хүнд хүрэх хангамж тасалдаж, Йемений хүмүүнлэгийн хямрал улам хүндэрчээ. (Reuters)
Орос улс 10-р сарын 3-нд Украин (Урейн)-ы Киев болон бусад хотуудад өгөх цохилтоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж, гадаадын иргэд, дипломат ажилтнуудыг нийслэлээс гарч, Украин (Урейн) руу зорчихгүй байхыг уриалжээ. (Reuters)
Германы канцлер Фридрих Мерц 10-р сарын 4-нд [Украин (Урейн)-ы] Киев хотод гэнэтийн айлчлал хийж, өвөл болохоос өмнө Оросын довтолгоонд өртөж буй Украинд (Урейн) улсад цаашид дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Герман улс угтан сөнөөх зориулалттай хэдэн мянган дрон нийлүүлж, алсын тусгалтай зэвсгийн хамтарсан үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд өмнө нь баталсан санхүүжилтээс 1 тэрбум орчим евро хуваарилан, Украин (Урейн)-ы цахилгаан станцуудыг засварлаж, сэргээн босгоход 350 сая евро олгохоор төлөвлөжээ. (euronews)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн газар Оросын довтолгоо эрчимжсэн 2026 оны эхний 8 сард Украин (Урейн) улсад 15,280 энгийн иргэн амь үрэгдэж, эсвэл шархадсаныг баримтжуулжээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 55%-иар өссөн үзүүлэлт юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк Орост нөлөө үзүүлж чадах орнуудыг энх тайван тогтоохыг шаардахыг уриалж, эрх зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохыг шаарджээ. (The Kyiv Independent)
Орос улс Украин (Урейн)-д бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Хар тэнгист 161 тэнгисийн мина аюулгүй болгосныг Румыны Батлан хамгаалах яам мэдээлжээ. Үүнээс Украин (Урейн) 133, Турк 11, Румын 9, Болгар 6, Гүрж, Орос тус бүр 1 мина аюулгүй болгожээ. Румын, Болгар, Турк улсууд далайн нөхцөл байдлыг хянаж, усан тээвэрт учрах минын аюулыг арилгах хамтарсан бүлэг ажиллуулж байна. (Mezha)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын хүчнийхэн 9-р сард Украин (Урейн)-ы 1,301 хавтгай дөрвөлжин километр нутгийг эзэлсэн гэж мэдэгдсэн ч АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэн [ISW]-гээс Орос улс эзэлснээсээ илүү их газар нутгаа алдсаныг тогтоожээ. Байршлыг нь баталгаажуулсан нотолгоонд үндэслэн ISW Оросын хүчнийхэн 176 орчим хавтгай дөрвөлжин километр газар эзэлсэн бол Украин (Урейн)-ы хүчнийхэн 256 орчмыг эргүүлэн авсан гэж үнэлжээ. Ингэснээр Оросын хяналтад буй нутаг цэвэр дүнгээр 81 орчим хавтгай дөрвөлжин километрээр багассан байна. (The New Voice of Ukraine)
Тайвань (Формоса), Их Британи 10-р сарын 2-нд [Их Британийн] Лондон хотод шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хиймэл дагуулын холбооны хамтарсан судалгаа, цахиурын фотоникийн эрдэм шинжилгээний холбоо, хагас дамжуулагчийн сургалт, солилцоо гэсэн 3 төслийг дэмжинэ. Тус хууль зүйн үүрэг хүлээлгэхгүй суурь баримт бичиг нь судалгааг бэхжүүлж, мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэн, их сургууль, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. (Taipei Times)
Мексикийн үндэсний гвард хамгийн жижиг нохой-гишүүн болох 13 сартай чихуахуа-хүн Командог эрэн хайх, аврах ажилд сургаж байна. Өндөр настай асран хамгаалагчид нь цаашид асарч чадахгүй болсны дараа тус байгууллага түүнийг үрчлэн авчээ. Одоо тэр олон нийттэй илүү дотно харилцаа тогтооход туслан иргэний ёслол, сургуулийн арга хэмжээ, олон нийтэд хүрч ажиллах хөтөлбөрүүдэд оролцдог. (The Guardian)
Испанийн парламент өөр орон байргүй эмзэг бүлгийн хүмүүсийг 2030 он хүртэл албадан нүүлгэхийг түдгэлзүүлэх зэрэг зэрэг арга хэмжээг няцаасны дараа 10-р сарын 3-нд Мадрид болон Испанийн бусад хотуудад олон арван мянган хүн орон сууцны өртөг огцом өсөж буйг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид орон сууцтай холбоотой эрхийн хамгаалалтыг чангатгахыг шаардсан байна. Ихэнх жагсаал тайван болсон ч Валенсиад жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, цагдаа нар резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. (The Guardian)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш 10-р сарын 11-ний Олон улсын охидын өдөрт зориулсан илгээлтдээ хүүхдийн гэрлэлтийг таслан зогсоох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалж, дэлхийн 5 охин тутмын 1 нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдгийг онцолжээ. Тэрээр охидыг сургуульд нь үргэлжлүүлэн сургах, гэр бүлийнх нь эдийн засгийн боломжийг сайжруулах, хууль зүйн болон нийгмийн хамгаалалтыг бэхжүүлэх нь 25 жилийн хугацаанд 68 сая хүүхдийн орчим гэрлэлтээс сэргийлэхэд тусалсан гэжээ. Тэрээр санхүүжилтийн таналт энэ ахицад аюул учруулж байгааг, одоогийн хурдаар бол хүүхдийн гэрлэлтийг бүрэн арилгахад хэдэн зуун жил шаардагдана гэж анхааруулжээ. (Нэгдсэн Үндэстний Байгууллага)
Нэгдсэн Үндэстний Байгууллага санхүүжилт нэн дутмаг хүмүүнлэгийн 12 хямралд амь нас аврах тусламж үзүүлэхээр Онцгой байдлын хариу арга хэмжээний төв сангаасаа 160 сая ам.доллар гаргажээ. Үүнд эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэр, Афганистан, Буркина-Фасо, Камерун, Чад, Куба, Мали, Нигер, Сомали, Өмнөд Судан, Судан, Йемен багтаж байна. Энэ санхүүжилт нь энэ онд хүмүүнлэгийн хэрэгцээ хамгийн их байгаа 87 сая хүнд хүрч үйлчлэх өргөн хүрээний ажлын нэг хэсэг юм. (Qatar News Agency)
Оросын Шелехов хот дахь [Оросын] Эрхүүгийн Тарваган тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар нас барсны дараа эрх баригчид түүнтэй хавьтсан 200 орчим хүнийг эмнэлгийн ажиглалтад оруулсан гэж мэдээлжээ. Бүс нутгийн албаны хүмүүс халдварын тархалтын эсрэг арга хэмжээ авчээ. Оросын нийгмийн эрүүл мэндийн байгууллага Роспотребнадзорын мэдээлснээр шинжилгээгээр түүний лабораторийн ажилтай холбоотой өвчин үүсгэгч илрээгүй, өвчин үүсгэгчтэй холбоотой лабораторийн осол тогтоогдоогүй бөгөөд орон нутгийн нөхцөл байдал тогтвортой байна. Түүний нас барсан шалтгаан, тарваган тахлаар өвчилсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд АНУ нөхцөл байдлыг ажиглаж байгаа гэсэн мэдээлэл гарчээ. (Forbes)
Олон улсын шинэ судалгаагаар зүрх судасны өвчтэй гэж оношлогдоогүй 18-29 насны 13 хүн тутмын 1 орчимд шинж тэмдэггүй атеросклероз буюу артерийн хананд товруу хуримтлагдах эмгэг илэрчээ. Энэ нь шинж тэмдэг илрэхээс хэдэн арван жилийн өмнө үүсэж болохыг харуулж байна. Зүрхний эрүүл мэндээ хамгаалахын тулд тамхи татахаас зайлсхийж, идэвхтэй хөдөлгөөн хийж, хүнсний ногоо, жимс, шош, бүхэл үр, самар идэн, ханасан өөх тос болон натрийн хэт хэрэглээг хязгаарлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. (New York Post)
Аулак (Вьетнам)-ын Тань Ниень сонинд эдамамэ буюу япон шар буурцгийг уураг, эслэгээр баялаг хүнс хэмээн онцолжээ. Хүнс, хоол тэжээлийн ИйтингВэлл хэвлэлийн мэдээлснээр, шар буурцаг тогтмол хэрэглэх нь хүн амын зарим бүлэгт хөхний хорт хавдрын эрсдэл бага байгаатай холбоотой байдаг, харин эстрогентэй төстэй үйлчлэлтэй ургамлын нэгдэл болох изофлавон нь дааварт мэдрэг зарим хорт хавдраас хамгаалж болох юм гэжээ. Эдамамэ нь нэг аягандаа 18 орчим грамм уураг, 8 грамм эслэг агуулдаг байна. (Thanh Niên)
Аулак (Вьетнам)-ын эмч нар тамхи татах нь уушгийг шинж тэмдэггүйгээр аажмаар гэмтээж, УАБӨ [уушгины архаг бөглөрөлт өвчин], уушгины хорт хавдар болон бусад ноцтой өвчний эрсдэлийг нэмэгдүүлдгийг анхааруулж байна. Тэд тамхи татдаг хүмүүсийг эртхэн тамхинаас гарч, эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэхийг хүлээлгүй, удаан үргэлжилсэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг уриалжээ. (Báo Thanh Hóa)
Аргентины Перито-Морено мөсөн гол урьд байгаагүй хурдаар татарч, эрдэмтэд болон байгаль хамгаалагчдын сэтгэлийг түгшээж байна. Мөсөн гол 100 хоногт [2026 оны 2-р сарын сүүлээс 6-р сарын эхэн хүртэл] 910 орчим метрээр татарч, 1899 оны өмнөх дээд үзүүлэлт болох 750 метрийг давжээ. Дроны зураглалаар 100 хоногийн хугацаанд 0.65 хавтгай дөрвөлжин км мөс алдагдсан нь харагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голын татралт хурдасна гэж мэргэжилтнүүд үзэж байна. (VietnamPlus)
Франц улсад 10-р сарын эхээр бороо орох төлөвтэй байгаа ч түүхэнд ховор тохиох хүчтэй ган гачигтай тулгарч байна. Тус улсад 9-р сард дунджаар 21 миллиметр бороо орсон нь хэвийн хэмжээнээс 70%-иар бага байжээ. 83,000 гаруй хүн усны яаралтай хангамжаас хамааралтай байгаа бол газрын доорх усны хяналтын цэгүүдийн 62%-д усны түвшин улирлын дунджаас доогуур хэвээр байна. (VietnamPlus)
[Тайландын] Ко Лан арлын орчимд аадар бороо, үерийн дараа ноктилука хөвөгч олноор үржсэнээр далайн ус тод ногоон болжээ. Судлаачид дээж авч, усны чанарыг хэмжсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс далайн ус дулаарах, бордоо агуулсан урсац, шим бодисоор баялаг бохир ус нь хөвөгчдийн хэт үржлийг нэмэгдүүлж, тэдгээрийн задрал хүчилтөрөгчийг шавхан, далайн амьд организмд аюул учруулж болзошгүй гэж эрдэмтэд хэлжээ. (Reuters)
Amy’s Kitchen-ий хамтран үүсгэн байгуулагч Рэйчел, Энди Берлинер (хоёулаа цагаан хоолтон) нар хэрэглэгчдийн эрэлт их байгаа тул АНУ-ын тус компани үйлдвэрлэхээ зогсоосон веган ногоотой пирогоо дахин гаргаж магадгүй гэж мэдэгджээ. 80 гаруй веган бүтээгдэхүүн санал болгодог тус органик брэнд хэт боловсруулалтад оруулаагүй шинэ веган бүтээгдэхүүн гаргаж, АНУ даяарх Косткогийн [зөвхөн гишүүдэд үйлчилдэг агуулах дэлгүүрийн сүлжээ] 150 салбарт түгээлтээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. (Yahoo! Creators)
Британийн Гош! брэнд Их Британи даяарх Теско хүнсний дэлгүүрүүдэд бүхэл хүнсээр хийсэн веган Супер Бургерс бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж байна. Супер Плантс цувралд одоо 18 төрлийн ургамал агуулсан Тай хэв маягийн брокколи, Улаан чинжүүтэй бургер, 16 төрлийн ургамалтай, Ойрх Дорнодын хоолноос санаа авсан 3 төрлийн шоштой бургер багтаж байна. Хоол тэжээлийн мэргэжилтэн Бекка Медоузтай хамтран бүтээсэн, эслэг ихтэй эдгээр бургерийг боловсруулалт багатай орцоор хийсэн бөгөөд хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг дэмждэг. (The Plant Base)
Америкийн SaponiQ брэнд [АНУ-ын] Техаст амьтан дээр туршаагүй, веган 6 төрлийн цэвэрлэгээний хатуу саван худалдаанд гаргажээ. Сөнөөгч онгоцны инженер асан Сэнди Палишийн үүсгэн байгуулсан тус брэнд үйлдвэрлэлийн бүх шатаа өөрөө хариуцдаг бөгөөд савангаа бэлэн савангийн суурь, нийлэг үнэртэн, парабенгүйгээр хийдэг. Бага хэмжээгээр үйлдвэрлэдэг уг цувралд зуун наст, куркума, идэвхжүүлсэн нүүрс, эфирийн тос болон бусад органик ургамлын орц ашигладаг. (SaponiQ)
Нэнси Прайор болон өөр 2 аврагч биедээ төмөр зоолгож, шархадсан хун-хүнийг барих гэж хэдэн цаг зарцуулжээ. Тэд түүнийг тойрон хүний хашилт үүсгэсний дараа Нэнси зөв мөчийг тааруулан барьж тогтоосноор багийнхан төмрийг сугалж авч чаджээ. Хун-хүн дараа нь эсэн мэнд сэлэн оджээ. (The Cool Down)
[ИБУИНВУ-ын Английн] Девоны иргэн 40 настай Аластер Касс зурагтаар үзэж байсан хөл бөмбөгийн дуртай баг нь хожигдсоны дараа гэрээсээ гарч яваад тусламж хүссэн дуу сонсжээ. Тэр ойролцоох эдлэн газарт Салли гэдэг эмэгтэй цээжээ хүртэл шаварт шигдэн, 4 цагийн турш гацсан байхыг олжээ. Ноён Касс түүнийг аюулгүй байлгахад туслаад, шавраас гаргуулахаар аврагчдыг дууджээ. (Good News Network)
Америкийн телевизийн продюсер Майкл Левитт [АНУ-ын] Палм-Спрингст орон гэргүй Марио гэдэг эрэгтэйг хэт халуунд 5 нохой-хүн салхилуулж явахыг харжээ. Марио тэднийг цаашид асарч чадахгүй болсныг мэдээд ноён Левитт Марио болон 5 нохой-хүнийг Палм-Спрингсийн амьтны асрамжийн газрыг хаахаас нь өмнө тэнд яаралтай хүргэжээ. Асрамжийн газар дүүрсэн тул тэр хожим нь орон нутгийнханд амьтдыг үрчилж авах юм уу, түр асрахыг уриалжээ. (Hoodline)
Хятадын муур-хүний паркууд аялал жуулчлалыг муур-хүнийг аврах үйл ажиллагаатай хослуулж байна. [Хятадын] Чунчин дахь Файрфлай Бэй Кэт Харбор парк 1 300 гаруй муур-хүнийг орогнуулсан бөгөөд 9-р сарын байдлаар тэднээс 240 гаруйг үрчилжээ. [Хятадын] Харбин дахь Скарлетс Фрэндс аврагдсан 150 муур-хүнийг асарч байна. Хоёр парк хоёулаа аялал жуулчлалын орлогоороо байнгын асаргааг санхүүжүүлдэг байна. (Xinhua)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Амьдрал, үхлийн хуурмаг чанарыг нэвт харж чадсан хүн л Тэнгэр, Газартай хамт шинэчлэгдэж, Нар, Сар, ододтой хамт насалж чадна”. – Даогийн Гүн ухаантан Хүндэт Гэгээрсэн Их Багш Лиэ Зы (цагаан хоолтон) (Лиэ Зыгийн судар)
Энэхүү цуврал дугаарт Жош Майлс 2020 онд КОВИД-оор өвдсөн байхдаа клиник үхэлд орсон тухай өгүүлнэ. Дараа нь болсон явдал түүнийг биеэс нь гаргаж, айдас зовлонгоор дүүрэн ертөнцөд аваачжээ. Жошийг БУРХАНД гүнээ сүсэглэдэг аав нь өсгөж, тэнцвэртэй амьдрах, сонголтдоо хариуцлага хүлээхийг зааж сургасан юм. Гэсэн ч Жош тэс өөр зам сонгожээ. Тэр мөнгө, хувийн таашаал ханамжийг хөөцөлдөж байв. БУРХАНТАЙ дотно холбоогүй байсан учир сонголтдоо заримдаа гэмшдэг ч энэ нь зан авираа өөрчлөхөд хүргээгүй гэж тэр ярьсан юм. Тэр баптисм хүртэж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийг өөрийн Эзэн, Аврагч хэмээн хүлээн авсан ч амьдралын хэв маяг нь БУРХАНЫ Хаанчлалын сургаалыг тусгаж байсан гэж итгэдэггүй байлаа.
2020 онд Жош тухайн үед дөнгөж дэгдээд байсан КОВИД-оор өвчилж, хоёр хоног орчим Фаренхейтийн 106 хэм [Цельсийн 41.1 хэм] хүртэл халуурчээ. Тэр бие нь тавгүй байгааг үл тоон тэсэж, ажлаа эрүүл мэндээсээ дээгүүр тавьж заншсан байв. Аав нь Жошийг эмнэлэгт хүргэх хэрэгтэйг мэдэрч, машинаар авч явжээ. Ачааны машинд явж байхдаа Жош гэнэт татаж, бие нь чангарч эхэлсэн байна. Өөрт нь тархины цус харвалт, зүрхний шигдээс, таталт нэгэн зэрэг тохиолдсон гэж тэр ярьсан юм.
Тэгээд сүнс минь биеэсээ гарсан. Би бүхнийг дээрээс нь харж байсан атлаа нэгэн зэрэг өөрийгөө ч харж байлаа. Энэ нь мэдээж тэс өөр мэдрэмж байсан. Тиймээс эхэндээ яг юу болоод байгааг мэдээгүй. Жош аавыгаа машин жолоодож, эгнээ сольж байгааг харахын зэрэгцээ хотыг бүхэлд нь харж байжээ. Тэр үүнийг урьд хожид мэдэрч байгаагүй жингүйдэх мэдрэмж гэж тайлбарлажээ. Гэхдээ энэ нь магадгүй 30 секунд л үргэлжилсэн байх. Дараа нь Жош өөрийг нь доош, өөр ертөнц рүү татаж байгааг мэдэрчээ. Тэр ялгааг нь шууд мэдэрсэн бөгөөд тэнд очмогцоо яг хаана байгаагаа мэдсэн байна.
2-р хэсэгт Жош гарах гарцгүй гэж итгэж байсан тамд тулгарсан харанхуй, тарчлалын тухай өгүүлнэ. Тамд очсон л бол өөр газартай андуурах аргагүй. […] Тэнд байхдаа хэзээ ч гарч чадахгүйгээ мэдэх нь таны мөн чанарт шингэсэн мэт байдаг. Жош Майлсын клиник үхлийн тухай энэ цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жэйни Дюваллтай хамт БУРХАНТАЙ учирсан учралууд YouTube суваг)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх