Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 22
БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-Ираны санамж бичгийг Ойрх Дорнод дахь “энх тайвны үүр” гэж мэдэгдэж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ираны талын сайдад яриа хэлэлцээр л цаашдын цорын ганц бодит зам гэдгийг хэлж, бүх тал амлалтаа хэрэгжүүлэх, Ормузын хоолойн усан замын хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх, гал зогсоолтыг тогтвортой байлгах саадыг арилгахыг уриалжээ. (Фокс Ньюс)
Иран Ормузын хоолойгоор нэвтрэх хөдөлгөөн шинэ аюулгүй байдлын журмын дагуу аажмаар сэргэнэ гэж мэдэгджээ. Уг журмаар онгоцнууд тогтоосон цагт, заасан маршрутаар дамжин өнгөрөх бөгөөд мина цэвэрлэх ажиллагааг Исламабадын ХОСБ [Харилцан ойлголцлын санамж бичиг]-ийн хүрээнд явуулахаар болжээ. (Фокс Ньюс)
Өгөгдлийн Kpler компани Исламабадын ХОСБ-ийн дараа 6-р сарын 18-ны пүрэв гарагт Ормузын хоолойн хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдэж, баталгаажсан 25 гарц бүртгэгдсэн бөгөөд хөлгүүд ихэвчлэн Ираны маршрутын чиглэлийг дагасан гэж мэдээлжээ. (Фокс Ньюс)
Украин (Урейн)-ы дронууд [Оросын] Москва хотын олон байршилд цохилт өгсөн бөгөөд энэ нь Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Украин (Урейн)-ы зүгээс тус улсын нийслэлд өгсөн агаарын хамгийн том довтолгоо болжээ. Үүний улмаас Капотня дүүргийн газрын тос боловсруулах томоохон үйлдвэр шатаж, Москва орчмын гурван том нисэх буудлын ажиллагаа саатсан ба тэдгээрийн нэг болох улсын хамгийн том нисэх буудал зорчигчдыг нүүлгэн шилжүүлжээ. Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Зеленський энэ довтолгоог Орос улсаас саяхан Киевийн түүхэн сүмийн цогцолборт хийсэн цохилтын шууд хариу гэж тодорхойлсон байна. Оросын тал агаарын довтолгооноос хамгаалах системүүд нь шөнийн турш Украин (Урейн)-ы 555 дрон устгасан гэж мэдэгдэж, хариуд нь Украин (Урейн)-д давтан томоохон “бүлэг цохилт” өгнө гэж амлажээ. (Гардиан)
[Францын] Эвиан-ле-Бэн хотод уулзсан Их 7-ийн удирдагчид Украин (Урейн)-ы агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтыг бэхжүүлж, Оросын газрын тос, байгалийн хийн салбарт тавих хоригийг чангатгана гэж амлан, хамтарсан мэдэгдэлдээ “Украинд үзүүлэх гуйвшгүй дэмжлэг”-тээ нэгдмэл хэвээр байна гэжээ. (Аль Жазира)
Их Британи улс ойрын хоёр жилд Украин (Урейн)-ы цөмийн цахилгаан станцуудын баяжуулсан ураны хангамжийг баталгаажуулахад 210 сая фунт.Стерлингийн санхүүжилт олгож байна. Ураны агууламжийн гуравны нэгээс илүүг Их Британид төвтэй Urenco компанийн Английн баруун хойд дахь уран баяжуулах байгууламжаас нийлүүлэх бөгөөд энэ нь Оросын үргэлжилсэн довтолгооны үед Украин (Урейн)-ы эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Их Британийн өргөн хүрээний дэмжлэгийн нэг хэсэг юм (Gov.uk)
Евробарометрийн шинэ судалгаагаар Европын өсвөр насны хүүхдүүд ажлын өдрүүдэд дунджаар 4.5 цаг, амралтын өдрүүдэд 6.1 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг нь тогтоогджээ. 10 наснаасаа өмнө нийгмийн сүлжээ ашиглаж эхэлсэн хүмүүс хожуу эхэлсэн өсвөр үеийнхнээс илт их ашигладаг гэж мэдээлсэн бөгөөд Европын өсвөр насны хүүхдүүдийн бараг гуравны нэг нь нийгмийн сүлжээ тэдэнд стресс, гуниг, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрүүлдэг гэжээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен эдгээр дүгнэлтүүдийг нэгтгэн үзээд, илүү хүчтэй хамгаалах арга хэмжээ авахыг уриалсан байна. ЕХ-ны иргэдийн 92% нь залуусыг цахим орчинд хамгаалах нь бодлогын тэргүүлэх зорилт гэж үзэж байна. (Түөй Трэ)
ИБУИНВУ-аас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон илүү өргөн бүс нутагт Эбола вирусийн эсрэг авах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн шуурхай дэмжлэгийн багийн мэргэжилтнүүдийг илгээж, халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдал, хэрэглээний судалгаа, орон нутгаар удирдуулсан халдварт өвчний хариу арга хэмжээг сайжруулах зорилгоор Лондоны Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулиар судалгааны түншлэлээ шинэчилж, өргөжүүлжээ. (Gov.uk)
Их хөлрөх нь биеийн чийрэгжилт, эрүүл мэндийн байдлыг шууд илтгэдэггүй. Үүний үндсэн үүрэг нь биеийн температурыг зохицуулах юм. Хөлс ялгаралт нь удамшил, хүйс, биеийн хэмжээ, орчноос шалтгаалан өөр өөр байдаг. Хэт их хөлрөх нь гипергидрозыг илтгэж болох ч их хөлрөлт гэнэт эхлэх, шөнө илрэх, толгой эргэх, цээжээр өвдөх, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг дагалдвал эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. (Тань Ньень)
[АНУ-ын] Флорида мужийн өсвөр насны нэгэн хүү усанд сэлэх үедээ жижиг шалбархайгаар үхлийн аюултай мах идэгч нян [Vibrio vulnificus]-гийн халдвар авч, амьдрахын төлөө тэмцэж байна. Залуу өвчтөн халдварласан эдийг авхуулахын тулд яаралтай хэд хэдэн мэс засалд оржээ. Энэ өвчин үүсгэгч дулаан эргийн усанд үрждэг тул түүний гэр бүл эрх баригчдад нянгийн хяналтын систем нэвтрүүлэхийг уриалсан байна. (Нью-Йорк Пост)
50,000 гаруй хүнийг хамарсан судалгаагаар өглөөний цайг илүү их идэх нь бодисын солилцооны эрүүл мэнд, инсулинд мэдрэг байдал, цусан дахь сахрын хянах, жинг бага түвшинд хадгалахад тустай гэжээ. Байгалийн хоногийн хэмнэлээс шалтгаалан бие өглөө хоол хүнсийг илүү үр дүнтэй боловсруулдаг. Мэргэжилтнүүд өглөөний цайг өдрийн хамгийн том хоол болгох, ойр ойрхон зууш идэхгүй байх, шөнийн мацаг барих хугацааг уртасгах нь өглөөний хоол алгасахаас илүү урт хугацааны чухал ашигтай гэж зөвлөж байна. (Плант Бэйсэд Ньюс)
Өндөр хоруу чанартай H5 шувуу-хүний томуу нь Австралийн алслагдсан Херд, Макдональд арлуудад өмнөдийн далайн зааны 13,300 орчим зулзагыг үхэлд хүргэжээ. Зарим сүрэгт нас баралт 97%-д хүрсэн бөгөөд эрдэмтэд нүүдлийн зэрлэг амьтан-хүмүүс үүнийг тараасан байж болзошгүй гэж үзэж байна. (ВьетнамПлас)
[Энэтхэгийн] Мумбай хот 12 жилийн хамгийн хуурай 6-р сарыг бүртгэсний дараа усны хязгаарлалт тогтоожээ. Усан сангууд багтаамжийнхаа ердөө 10.35%-ийг агуулж байгаа нь ойролцоогоор 40 хоногийн нөөц юм. Энэтхэг улс 11 жилийн хамгийн сул муссонтой нүүр тулж буй энэ үед эрх баригчид барилгын талбайн усан хангамжийг зогсоож, бизнесийн байгууллагуудад хүргэх нийлүүлэлтийг 20%-иар бууруулжээ. (Ройтерс)
Ау Лак (Вьетнам)-ын Винь Лонг муж дахь Манг голын далан дагуу шинэ элэгдэл үүсэж, 70 орчим метр зам эвдэрч, замын хөдөлгөөн саатан, айл өрх, жимсний цэцэрлэгүүд усанд автжээ. Албаны хүмүүс 5-р сарын эхнээс хойш нийт 140 орчим метрийн 5 удаагийн элэгдсэн газар бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Оршин суугчид байнгын хамгаалалтын систем байгуулахыг шаардсан байна. (Бао Тинь Түк)
Их Британи улс Blue Planet Fund-аар дамжуулан, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнуудын эргийн тэсвэрлэх чадвар, далайн хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор 13.9 сая фунт.Стерлинг олгохоо амлаж, PROBLUE хөтөлбөр, Далайн эрсдэл, тэсвэрлэх чадварын нийгэмлэг, Дэлхийн хуванцар бууруулах ажиллагааны түншлэлийг дэмжихийн зэрэгцээ Кенид болсон “Бидний далай” бага хурал дээр уур амьсгалд тэсвэртэй шүрэн хаднуудыг хамгаалах өндөр түвшний амлалтад гарын үсэг зуржээ. (Gov.uk)
73 настай залуухан, түүхий веган хоолтой, фитнесийн дасгалжуулагч доктор Даг Грэм пауэрлифтингийн Британийн Мастеруудын сонгодог аварга шалгаруулах тэмцээнд өөрийн ангилалдаа түрүүлжээ. Бараг 50 жил түүхий веган хоолтой амьдарч буй тэрээр одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ИБУИНВУ-ыг төлөөлөхөөр бэлтгэл хийж байна. (Плант Бэйсэд Ньюс)
Амьтдад Ёс Зүйтэй Ханддаг Хүмүүсийн нийгэмлэг [PETA] [АНУ-ын Массачусетс мужийн] Мартас-Виньярд арал дээр кампанит ажил эхлүүлж, хачгаар дамждаг альфа-гал синдромтой оршин суугчдыг веган хоолонд шилжихэд туслах веган хоолны ном санал болгон, амьтан-хүний сайн сайхан байдлын талаар сурталчилж байна. Ийм өвчин туссан хүмүүст амьтан-хүний мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа тууралт гарах, дотор муухайрах, суулгах зэрэг хариу урвал үзүүлж болзошгүй юм. (PETA)
Impossible Foods компани веган махыг амьтан-хүний уламжлалт махтай шууд өрсөлдүүлэх замаар хүнсний нийтлэг хэрэглээний ангилалд оруулан хувиргаж байна. Дэлхийн хэмжээний энэ компани өндөр зэрэглэлийн ресторануудаас томоохон хүнсний дэлгүүр, түргэн хоолны сүлжээнүүд рүү хурдтай тэлж байна. (ВежНьюс)
Японы хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчид болон тоглогчид [АНУ-ын] Техас мужийн Даллас хотод болсон Дэлхийн цомын тоглолтод Нидерландтай 2-2-оор тэнцсэний дараа дэлхий дахины бахдалыг өргөнөөр хүлээлээ. Дэмжигчид цэнгэлдэхийн суудлын хэсгээ сайн дураараа цэвэрлэж, тоглогчид хувцас солих өрөөгөө цэмцгэр үлдээжээ. Эдгээр энгийн үйлдэл нь бага насны боловсролоор суулгадаг цэвэрч нямбай байдлын соёлын дадлыг илэрхийлж байна. (Гүүд Ньюс Нетворк)
[ИБУИНВУ-ын] Уэльсийн 12 настай охин Тамика Пенсарн эрэг дээр найз Софиа-Анн нь гүн усанд эпилепсийн таталт өгсний дараа усанд живэхээс аварчээ. Шуурхай сэтгэж чадсан баатар охин түүнийг эрэг рүү татаж гаргаснаар олон нийтийн магтаалыг хүртжээ. Софиа-Анныг эмнэлэгт яаралтай хүргэж, эмч нар уушгинаас нь далайн усыг гаргаснаар тэрээр энэ хүнд байдлыг даван амьд үлджээ. (Гүүд Ньюс Нетворк)
“RESCUE” баримтат кино 6-р сарын 25, 26-нд [Их Британийн] Лондон хотод Raindance кино наадамд нээлтээ хийх бөгөөд Шилдэг бүрэн хэмжээний баримтат кинонд нэр дэвшжээ. Уг кино Украин (Урейн)-ы дайнд гацсан амьтан-хүмүүс болон тэднийг аврахын тулд амь насаа эрсдэлд оруулж буй сайн дурын ажилтнуудыг даган харуулдаг. Энэ нь аврах багууд мөргөлдөөний бүсэд нэвтэрч, тусламж хэрэгцээтэй амьтан-хүмүүст хүрэхийн тулд буудлага, минажуулсан зам, эзгүйрсэн хотуудыг туулж буйг баримтжуулжээ. Мөн дайнаас хойш хэдэн арван мянган амьтан-хүмүүсийг аварсан, Амьтдад Ёс Зүйтэй Ханддаг Хүмүүсийн Нийгэмлэг [PETA]-ийн дэмжлэгтэй Харьковын Амьтан аврах газрын хүчин чармайлтыг тус бүтээлд харуулжээ. (PETA UK)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хэрэгцээгүй бол бүү хуримтлуул. Таны гарт буй илүүдэл хөрөнгө нь нийгмийн төлөө буй бөгөөд та түүний итгэмжлэгдсэн хамгаалагч юм.” – Хүндэт Гэгээрсэн Жайны Их Багш Эзэн Махавира (веган) (BrainyQuote)
Доктор Паула Лангхоффын клиник үхэлд орсон тохиолдлын тухай цувралын 1-р хэсэгт өмнө нь Паула зургаан настай байхдаа нэгэн харанхуй оршихуй өөрийг нь дор хаяж хагас шил аспирин уулгахаар ятгаж, бүх зүйл тас харанхуй болсон тухай дурссан. Тэрээр оддын хонгилоор татагдан, хожим нь Диваажин гэж тодорхойлсон газар буюу цэцэгс нь инээж, дуулдаг, амьд, тод талд очжээ. Дараа нь тэр улаан тоосгон барилгын ойролцоох толгод дээр асар том ширээний эргэн тойронд цугласан тэнгэр элч нарыг харжээ. Би нэг тэнгэр элчийн нөмрөгөөс татаж, дээш харж байлаа. Учир нь тэр маш өндөр байв. Хүүхдийн нүдээр харахад тэр 8 фут [2.44 метр] орчим өндөр мэт байв. Тэр доош хараад, “Юу болов?” гэх шиг болов. Би: “Та нар юу хийж байна вэ?” гэж асуусан. Тэгэхэд тэр тэнгэр элч намайг өргөж, юу болж байгааг харуулахын тулд хүүхдийг ширээн дээр суулгадаг шиг ширээн дээр тавив.
Тэнгэр элч надад тайлбарлаж байсан ба тэр зүгээр л цагаан нөмрөгтэй байв. Тэр үед би эдгээр тэнгэр элч нарт ямар ч далавч байхыг хараагүй, харин тэд энэ ширээ тойрон зогсож байсан, тэнд наанадаж тав, зургаан тэнгэр элч байж, ширээ нь ч том байлаа. Би “Та нар юу хийж байна вэ?” гэж асуусан. Тэд “Хараач, бидний хийж байгаа зүйл энэ. Энэ бол чиний амьдралын төлөвлөгөө.” гэсэн. Тэр нь “Амьдралын тоглоом” шиг гурван хэмжээст жижиг хөлөгт тоглоом мэт харагдсан ч бодит байсан. Энэ нь жинхэнэ хот, хөдөө нутаг, толгод, зам, хүмүүс, машинтай байсан бөгөөд үнэхээр сонирхолтой байлаа. Тэд: “За, энэ бол чиний амьдралын зам. Чи гаргах шийдвэр бүрдээ энэ замаар явбал энд эдгээр хүмүүстэй уулзана, эсвэл тийшээ явбал тэнд эдгээр хүмүүстэй уулзана гэж сонгох боломжтой.” гэсэн. Би ямар ч замаар явсан хөлөгт тоглоом шиг төгсгөлд нь хүрч, ялж байсан. Учир нь би итгэгч шүү дээ, тийм биз? Би тэр хөлгөөс хэзээ ч доош унаагүй. Тэнгэр элч нар: “За, бид зарим зүйлийг дахин зохион байгуулж байна” гэж хэлж байлаа. Бараг л нэг тэнгэр элч нь ажлаа зөв хийгээгүй юм шиг байлаа.
Паула хашаанд буцаан тавигдсаны дараа улаан тоосгон барилга руу оржээ. Дотор нь тэрээр театрын тайзны ар хэсэг шиг зүйл харж, ширээний ард суусан цагаан хувцастай оршихуйнуудыг үзсэн бөгөөд тэднийг ахмадууд гэж ойлгожээ. Ахмадуудын нэгээс бусад нь бүгд гарч, үлдсэн нь ямар нэг зүйл бичиж байв. Би: “Та юу хийж байгаа юм бэ?” гэж асуусан. Тэр надад хариулаагүй. Тэгээд би зүгээр л эргэн тойрноо ажиглан харж байлаа. Би үнэндээ нэг хаалгаар орж, БУРХАН-ы сэнтийн танхимын арын хэсэгт орсон. Түүний сэнтийн танхимд хаалга байдаггүй ч надад яг тэгж л харуулсан. Тэр сэнтийн танхим үнэхээр сүрдмээр байсан. Учир нь тэнд тааз ч, хана ч, юу ч байгаагүй. Шал байсан бөгөөд тэр нь биндэрьяа шиг цэнхэр өнгөтэй, бас шилэн байлаа. Тиймээс түүгээр нэвт харж болно. Би доор нь үүлс байгааг харж байв. Шалаар доош хартал доор нь Дэлхий байгааг харсан. Энэ нь надад үнэхээр гайхамшигтай санагдсан. Гэхдээ миний анхаарлыг татсан зүйлсийг дүрслэхэд хэцүү, зөвхөн сэнтийн дээр Гэрэл-солонгон нуман хаалга мэт зүйл байсан гэж хэлж чадна. Би сэнтийн зөвхөн ар талыг харж чадсан ч Эцэг сэнтий дээр заларч байв. Тэр надад үүнийг харахыг зөвшөөрсөн юм. Тэнд Илчлэлт номд сайн дүрсэлсэн гэж бодогддог, дөрвөн нүүртэй амьтад байсан бөгөөд олон далавчтай, зургаан далавчтай амьтад байлаа. Би тэднийг дүрсэлж чадахгүй, гэхдээ олон нүүртэй эдгээр амьтдыг харснаа санаж байна. Тэд ер бусын байсан, өөрөөр хэлбэл, тэднийг харахад уулга алдам байсан. Учир нь урьд өмнө хэзээ ч харж байгаагүй зүйлсийн сүр жавхланг хэрхэн дүрслэх билээ дээ? Тиймээс би энэ сэнтийн танхимд, ойлгохгүй байсан ч Сүр жавхлан нь зүгээр л үнэхээр гайхамшигтай байлаа. Би дуулахыг сонсож, тэнгэр элч нар эргэн тойронд нисэж, ариун, ариун, ариун тэнгэр элч нар тэнд үүнийг үйлдэж байлаа. Энэ бүгд сударт бий. БУРХАНЫГ магтагтун.
3-р хэсэгт Паулаг сэнтийн танхимаас гарган авч явж, дараа нь тэр өөрийгөө өөр өрөөнд байгааг олж мэдсэн тухай гарна. Одоо би нэг том өрөөнд зогсож байлаа. Хана дүүрэн номтой, ар араасаа тавиуртай, бүхэлдээ номоор дүүрэн байв. Надтай хамт нэг тэнгэр элч байсан. Тэр бас далавчгүй байсан ч би түүнийг тэнгэр элч гэдгийг мэдэж байв. Би “Энэ бүхэн юунд зориулагдсан юм бэ?” гэж асуусан. Доктор Паула Лангхоффын клиник үхлийн тохиолдлын тухай цувралын 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жени ДуВаллтай хамт Бурхантай учирсан учралууд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх