ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11 дүгээр сарын 27
11-р сарын 22-нл Оросын хийсэн цохилтод [Украин (Урейн)-ы] Киев мужид наад зах нь 15 хүн амиа алдсан гэж мужийн албаныхан мэдээллээ. [Украин (Урейн)-ы] Димер хотод 5 давхар орон сууцны барилга хэсэгчлэн нурж, 12 хүн амиа алдсаны дотор нурангиас гаргасан ч хожим эмнэлэгт нас барсан 79 настай залуу эмэгтэй байжээ. [Украин (Урейн)-ы] Вишневе хотын супермаркетад өгсөн цохилтод 3 хүн амиа алдаж, 15 хүн, түүний дотор 3 хүүхэд шархадсан гэж мужийн захиргаа мэдээлсэн байна. (AFP, Kyiv Regional Military Administration, Ukrainska Pravda)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд шүүхийн байгууллага болох ICJ [Олон улсын шүүх ] 11-р сарын 19-нд Мьянмар улсыг 2017 онд [Мьянмарын] Ракхайн мужийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулахдаа рохинжа үндэстний цөөнхийнхөө эсрэг геноцид үйлдсэн гэж шийдвэрлэлээ. Тус шүүх анх удаа нэг улсыг геноцид үйлдсэний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж тогтоосон нь энэ юм. Мьянмарын цэргийн хэлмэгдүүлэлтийн улмаас 2016 онд ойролцоогоор 87,000 рохинжа хүн хөрш Бангладеш улс руу дүрвэж, 2017 онд дахин 700,000 гаруй хүн дүрвэжээ. Шүүх Мьянмарт дүрвэсэн рохинжачуудад гэртээ аюулгүй буцаж ирэх боломж олгох, орон байр, газар болон бусад өмчийг нь буцаан өгөх буюу орлуулах, үлдсэн хохирлыг нөхөн төлөхийг үүрэг болгожээ. (The Guardian, International Court of Justice)
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Анна-Кайса Итконен Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, 2015-2021 онд хэрэгжүүлсэн эрчим хүч хэмнэх арга хэмжээнүүдийн ачаар Европын Холбоо 2022 оны 2-р сараас 2026 оны дунд үе хүртэл импортын байгалийн хий, газрын тосны зардлаас ойролцоогоор 120 тэрбум евро хэмнэсэн гэжээ. Тус Комисс цэвэр цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, чулуужсан түлшээр ажилладаг төхөөрөмжийг дулааны насос зэрэг сэргээгдэх эрчим хүчний хувилбараар солихын зэрэгцээ Европын Холбоо эрчим хүчний үйлчилгээг хэвээр хадгалах буюу сайжруулан, нийт хэрэглээгээ үргэлжлүүлэн бууруулах ёстой гэж мэдэгдсэн байна. (Reuters)
Украин (Урейн)-ы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Улсын тусгай тээврийн албаны мина цэвэрлэх багууд Оросын хүчнээс эргүүлэн авсан 230,000 гаруй га газрыг шалгаж, цэвэрлэжээ. Энэ нь [Украин (Урейн)-ы] Киевийн газар нутгаас бараг 3 дахин том талбай юм. Багууд 260,000 гаруй тэсрэх хэрэгслийг аюулгүй болгож, зам болон тариалангийн газрыг цэвэрлэсэн байна. (Ukrinform)
[АНУ-ын] Пентагон ҮТХБҮ [үл танигдсан хэвийн бус үзэгдэл], түүний дотор АНУ-ын цэргийнхний авсан дүрс бичлэгийн талаарх нууцын зэрэглэлээс гаргасан баримтуудын 8 дахь багцыг дэлгэлээ. Эдгээр материалыг Пентагоны цахим хуудас дахь PURSUE [ҮТХБҮ-тэй таарсан тохиолдлыг нууцлалаас гаргаж, мэдээлэх Ерөнхийлөгчийн систем]-ээр дамжуулан үзэх боломжтой. (Yahoo News, euronews)
Хятад улс хүн ам нь хөгширч, төрөлт буурч буйтай холбоотойгоор 2030 он гэхэд ахмад настан болон бага насны хүүхдийн асаргааг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газар улсын ахмадын асрамжийн хуучирсан 2,000 орчим байгууллагыг шинэчилж, ахмадын байгууллагуудын нийт орны дотор сувилахуйн тусламжид зориулан тоноглосон орны эзлэх хувийг 73%-д хүргэхээр зорьж байна. Мөн мужийн түвшний хот бүрд хүүхэд асрах үйлчилгээний төвүүдийг өргөжүүлж, 3 хүртэлх насны хүүхдийн асаргаанд хамрагдалтыг 2025 оны түвшнээс 6 нэгж хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна. (Channel News Asia)
Болгарын үслэг эдлэлийн зориулалтаар амьтан үржүүлэх аж ахуйг хориглосон шинэ хуулийг 11-р сарын 24-нд Болгарын төрийн албан ёсны эмхэтгэлд нийтэлсэн бөгөөд 2026 оны 11-р сарын 28-наас хүчин төгөлдөр болно. Парламент хуулийн төслийг санал нэгтэй баталснаас 5 хоногийн дараа буюу 11-р сарын 18-нд Болгарын Ерөнхийлөгч Илиана Йотова хуулийг нийтлэх захирамж гаргасан байна. Тус хуулиар усны булга-, үнэг-, шиншилла-, загал элбэнх-ард зэрэг амьтан-хүмүүсийг үслэг эдлэлийн зориулалтаар өсгөх, үржүүлэх, хөнөөхийг хоригложээ. (Bulgarian State Gazette, Eurogroup for Animals)
[Энэтхэгийн] Керала мужийн Идукки дүүрэгт 63 жуулчин ням гаргийн орой Каттаппана захиргааны нэгэн ресторанд амьтан-хүний мах, будаатай, амталсан манди хоол идсэний дараа хоолны хордлогод оржээ. Тэд бүгд эмнэлэгт эмчлүүлээд даваа гарагт гэртээ харьсан байна. Эрүүл мэндийн албаныхан тус ресторанд шалгалт хийж, шинжилгээнд зориулан хоолны дээж авчээ. (Times of India)
Од жимс [карамбола] нь дархлааны үйл ажиллагаа, коллагены нийлэгжилт, арьсны эрүүл мэнд, хоол боловсруулалтыг дэмждэг С аминдэм, хүнсний эслэг, антиоксидант агуулдаг. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, гэдэсний ашигтай бактерийг тэжээдэг. Антиоксидант нэгдлүүд нь мөн үрэвслийг бууруулж, холестерины түвшнийг сайжруулахад тустай байж болох ч эдгээр боломжит үр нөлөөг батлахад нэмэлт судалгаа шаардлагатай. Бөөрний өвчтэй хүмүүс од жимс идэхээс зайлсхийх хэрэгтэй. (Thanh Niên, US National Kidney Foundation)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын нэгэн эмнэлэгт хүнд, удаан үргэлжилсэн цус багадалттай ахмад настай эмэгтэйд дурангийн шинжилгээ хийх үед дэгээ хорхой байж болзошгүй шимэгч илрүүлжээ. Цусаар хооллодог эдгээр шимэгч нь архаг цус алдалт, төмрийн дутагдал үүсгэх боломжтой. Халдварын үед хоол боловсруулах замын шинж тэмдэг цөөн илэрч болох ч ядрах, толгой эргэх, арьс цайх, амьсгаадах шинж тэмдэг илэрдэг. Хөрсөн дэх дэгээ хорхойн авгалдайтай хүрэлцэх нь халдвар дамжих гол зам юм. Тиймээс эмч нар гадаа гутал өмсөх, ариун цэвэр сахих, шалтгаан нь тодорхойгүй цус багадалт удаан үргэлжилбэл эмчид үзүүлэхийг зөвлөж байна. (VTV)
[Испанийн] Мальорка арлын Форментор хойгт 11-р сарын 22-нд түймэр гарч, хүчтэй салхи гал унтраах ажиллагаанд хүндрэл учруулжээ. Даваа гаргийн үдээс хойш гэхэд 263 орчим га талбай шатсан байна. Түймрийн тархалтыг хязгаарлахаар ажиллаж буй багуудад 2 нисдэг тэрэг, газар уснаа буудаг 2 нисэх онгоц нэгджээ. (EuroWeekly News, Mallorca Daily Bulletin, Europa Press)
Хуурай улиралд [2026 оны 11-р сараас 2027 оны 5-р сарын хооронд] өргөн хүрээнд халж, улирлын бус хур тунадас бага орох төлөвтэй байгаа тул [Ау Лак (Вьетнам)-ын] Меконгийн бэлчирт ган гачиг болж, давстай ус түрэн орох эрсдэл нэмэгдэж байна. Үүний улмаас хэдэн зуун мянган га тариалангийн талбай болон айл өрхийн усан хангамжид нөлөөлж болзошгүй байна. (Vietnam.vn)
11-р сарын 22-ноос 23-ны үүр хүртэл орсон аадар борооны улмаас [Индонезын] Бали арлын 6 бүсэд үер, хөрсний гулгалт, мод унах, барилга сүйдэх зэрэг гамшгийн 20 тохиолдол бүртгэгджээ. Хожим 10 настай охин, 65 настай эмэгтэй нас барсан байдалтай олдсон байна. (Nature World News, ANTARA News Bali)
[Австралийн] Сиднейн Их Сургуулийн хөрс судлаачид хүнсний үйлдвэрлэлийг тэтгэж, ус шүүж, нүүрстөрөгч хадгалдаг хөрсийг хамгаалах эрх зүйн хувьд заавал биелүүлэх дэлхийн гэрээ байгуулахыг уриалж байна. Тэдний өгүүлэлд дэлхийн газрын 40 хүртэлх хувь нь хэдийн доройтсон, дэлхийн хөрсний үнэ цэн 325 их наяд ам.долларт хүрдэг гэсэн тооцоог эшилжээ. Судлаачид хөрсний элэгдэл, пестицидийн бохирдол зэрэг асуудлууд нь улсын хил дамнах боломжтой тул улс орнууд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. (SciTech Daily, European Journal of Soil Science)
[АНУ-ын] Өмнөд Калифорнийн хэд хэдэн бүлэг энэ жил 11-р сарын 26-нд тохиох АНУ-ын Талархлын баяраар түгээмэл иддэг цацагт хяруул-хүний амийг хамгаалахад туслах өөр сонголтуудыг санал болгожээ. Актон дахь ашгийн бус Фарм Сэнкчуэри байгууллага аврагдсан цацагт хяруул-хүмүүсийг бэлгэдлээр үрчлэн авах боломж санал болгосон бол Жентл Барн буяны байгууллага зочдыг аврагдсан цацагт хяруул-хүмүүстэй уулзахаар урьжээ. 32 гаруй жил уламжлал болон зохиогдож буй “2026 оны Талархлын баярын өдрийн веган хоолоо авчирч хуваалцах зугаалга” Лос-Анжелес хотын өргөн бүсэд болж, нутгийн иргэдийг оролцохыг урьсан байна. (NBC Los Angeles)
Зах зээлийн судалгааны Индексбокс компанийн мэдээлснээр, Веган хүнс болон сүү орлох бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалан хоол хийхэд хэрэглэдэг наргилын сүүний дэлхийн зах зээл 2026-2035 онд жилд 4.2%-иар өсөх төлөвтэй байна. Дээд зэрэглэлийн органик, шударга худалдааны бүтээгдэхүүний эрэлт үйлдвэрлэгчдэд боломж нээж байна. (Indexbox)
[АНУ-ын] Калифорнид төвтэй биотехнологийн Нью Калчер компани амьтны гаралгүй моцарелла бяслаг үйлдвэрлэх үйл явц, үйлдвэр болон шошгололтдоо мужийн зохицуулах байгууллагын зөвшөөрөл авчээ. Зохицуулагчид ариун цэвэр, хөргөлт, савлагааны шаардлагыг хянаж үзээд, үйлдвэрлэл эхлэхээс өмнө үйлдвэрт өөрчлөлт оруулсан байна. Бүтээгдэхүүний нэр нь ‘Амьтны гаралгүй, моцарелла маягийн сүүн бяслаг’ юм. (New Food Magazine)
Альцхаймерын өвчтэй 74 настай залуу эрэгтэй Бразилын Амапа мужийн Макапа хотын ойролцоох Амазоны ширэнгэн ойд 11 хоног төөрсний эцэст 11-р сарын 20-нд эсэн мэнд олджээ. Тэрээр аврагчдыг хүлээх зуураа зэрлэг жимс идэж, байгалийн булаг шандаас ус уун амьд үлджээ. Түүнийг эмчлүүлэхээр эмнэлэгт хүргэсэн байна. (Dân trí, Folha de S.Paulo)
[АНУ-ын] Охайо мужийн Карроллтон хотын сурагчид 11-р сарын 20-нд болсон сургалтын арга хэмжээний үеэр аврагдсан адуу-хүмүүстэй уулзжээ. Тус арга хэмжээнд нядлуулах эрсдэлтэй адуу-иргэдийг аварч, шинэ гэр олж өгдөг ашгийн бус Коппер Хорс Крусейд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амьтан-хүмүүс, байгальтай харилцах боломж олгодог Аксессибл Эйкерс буяны байгууллагууд оролцсон байна. Арга хэмжээ амьтан-ардын сайн сайхан байдал болон амьтан-иргэдтэй харилцахын эмчилгээний боломжит ач тусыг онцолсон байна. (YourOhioNews)
Эцэг эхийн асаргаа байхгүй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг, хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг олон улсын байгууллагын нэг хэсэг болох Камбожийн СОС Хүүхдийн тосгонууд 11-р сарын 19-нд хүүхэд хамгааллыг бэхжүүлж, залуусыг насанд хүрээд бие даан амьдрахад бэлтгэхэд туслах Данийн санхүүжилттэй 3 жилийн төслийг эхлүүлжээ. (ScandAsia)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Аз жаргалтай үедээ та БУРХАНЫГ санасангүй, харин зовлон тохиоход ТҮҮНИЙГ дуудан хашхирна. Ийм зарцын гуйлтыг хэн сонсох билээ хэмээн Кабир айлджээ.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Сатгүрү Кабир Сахиб Жи (цагаан хоолтон) (KabirWisdom)
Пэт Жонсоны клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын 1-р хэсэгт Америкийн бизнесмен насан туршдаа нөхөрлөж буй найзтайгаа каякаар аялж яваад, урсгалд туугдан, голын усыг зам доогуур нэвтрүүлдэг хоолой руу орсноор хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцсэнээ өгүүлнэ. 2010 оны 9-р сард Пэт 52 орчим настай байв. Тэрээр хувийн бизнестэй, гэр бүлийн хамт [АНУ-ын] Техасын төв хэсгийн Хилл Кантри нутагт, Бланко голын эрэгт амьдардаг байжээ. Тус гол жилд хэд хэдэн удаа үерлэдэг байв. Пэт ус татарч, тунгалагшихыг хэд хоног хүлээгээд, голын урсгал хурдан хэвээр байхад каякаар аялах дуртай байжээ.
2010 оны 9-р сарын 12-ны ням гарагт Пэт ирэх долоо хоногт нь Өмнөд туйл руу ажиллахаар явах гэж байсан, насан туршдаа найзалсан найз Боббитойгоо аялалд гарчээ. Гарахдаа Пэт эхнэртээ ямар нэг зүйл тохиолдвол амь насны даатгалын гэрээнүүд орны дэргэдэх шүүгээнд байгаа шүү гэж тоглоомоор хэлсэн байна. Яагаад тэгж хэлснээ өөрөө мэдэхгүй гэдэг. Аяллынхаа дунд Пэт, Бобби хоёр голын ердийн түвшнээс ялимгүй өндөрт тавьсан замтай нам гарамд хүрчээ. Тэр өдөр голын ус зам дээгүүр урсаж байсан бөгөөд тэд сэлүүрдэн гатлахыг оролджээ. Урсгал Боббигийн каякийг хөндлөн эргүүлэхэд Пэт түүнийг тойрон гарахыг оролдсон байна. Пэтийн каяк замын захын хаалтуудын нэгийг мөргөж, түүнийг гол руу хөмрүүлжээ.
Хэн нэгэн шагайг минь ган татлагаар ороогоод усан доогуур огцом татчих шиг санагдсан. Үнэхээр хүчтэй байсан. Усан доор Пэт гарынхаа ар талд иржгэр зүйл мэдрээд, хоолой руу туугдан орсноо ойлгожээ. Урсгалд цааш туугдахгүйн тулд тэрээр хоолойн дотор ханыг тулсан байна. Тэр нөгөө үзүүрт нь гацахаас айсан тул орж ирсэн амсар руугаа буцаж зүтгэж эхэлжээ.
Тэгээд би урагшилж эхэлсэн. Нэг удаадаа ердөө 3, 4 инч [7.6-10.2 сантиметр]-ээр, маш бага багаар урагшилсан гэсэн үг. Зүгээр л урагш зүтгэж эхэлсэн. Энэ бүх хугацаанд би эхнэрээ, хүүхдүүдээ л бодож, залбирч, амьд үлдэхийг л хичээж байсан, тэгээд л боллоо. Пэт амсарт хүрч, ирмэгээс нь зуурсан ч урсгал хэт хүчтэй байсан тул өөрийгөө татаж гаргаж чадсангүй. Дээрх замаас Бобби Пэтийн гарыг олж харжээ. Тэрээр захад нь өвдөглөн суугаад, ус руу гараа сунгаж, Пэтийн гараас атгав.
Би өөрийгөө ганцаараа гэж мэдрээгүй. Надад найдвар төрсөн. Үүнийг орлох зүйл үнэхээр байхгүй. Энэ дэлхийд бүх зүйл хэвийн байгаа мэт мэдрэмж төрсөн. Юунд ч санаа зовох хэрэггүй байсан. Бүх зүйл байх ёстой газраа байсан. Маргааш энэхүү 3 хэсэгт цувралын 2-р хэсэгт хамт байгаарай. Үүнд Пэт Жонсон Бобби тэр хоёрын гар салсны дараа урсгал түүнийг хоолой руу хэрхэн буцаан туусан, ухаан алдсаныхаа дараа юу харснаа өгүүлнэ. (Пэги Робинсон - NDE TV YouTube суваг - Баярлалаа.)