ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11 дүгээр сарын 24
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 19-нд [Хятадын] Шэньжэнь хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, Украин (Урейн)-ы дайныг дуусгах талаар “маш сайн ярилцсан” гэж мэдэгджээ. Ноён Трамп айлчлалаасаа буцаж ирээд [АНУ-ын] Цагаан ордонд хэлсэн үгэндээ Путин дайныг дипломат арга замаар дуусгах хүсэлтэйгээ тодорхой илэрхийлсэн гэжээ. (Reuters)
Герман, Франц, Их Британи, Украин (Урейн)-ы удирдагчид 11-р сарын 19-нд [Германы] Берлин хотод хэлэлцээр хийсний дараа Орос улсад өвлийн турш Украин (Урейн)-ы эрчим хүчний дэд бүтцэд халдахаа зогсоож, худалдааны хөлөг онгоцнуудыг хамгаалах зорилгоор Хар тэнгист тусдаа гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриаллаа. Тэд АНУ, Европын оролцоотойгоор Украин (Урейн), Оросын хооронд шууд энхийн хэлэлцээр явуулах, мөн Украин (Урейн) улсад эрх зүйн хувьд заавал биелүүлэх аюулгүй байдлын баталгаа өгөхийг уриалсан байна. Тэд мөн зөвхөн байлдааны ажиллагаа дууссаны дараа Украин (Урейн)-ы хүсэлтээр байрлах, АНУ-ын дэмжлэгтэй, Европын удирдлага дор ажиллах олон үндэстний хүч байгуулах төлөвлөгөөгөө дахин баталжээ. (Kyiv Post)
Унгар улс Украин (Урейн), Молдова улсуудтай Европын Холбоонд элсэх хэлэлцээрийн хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогыг хамарсан сүүлийн 2 багц асуудлаар хэлэлцээр эхлүүлэхийг эсэргүүцэхээ больсон гэж 11-р сарын 18-нд хэвлэл мэдээллийн Киев Индепендент сонинд дипломатчид мэдээлжээ. (The Kyiv Independent)
Орос улсаас 11-р сарын 19-нд үзүүлсэн цохилтоор [Украин (Урейн)-ы] Киев хот дахь Австри, Нидерланд зэрэг хэд хэдэн улсын Элчин сайдын яамд хохирол учруулсны дараа Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Оросын элчин сайдыг дуудаж уулзана гэж мэдэгдлээ. Швед улс мөн тус улсын Элчин сайдын яамны ойролцоо дэлбэрэлт болсонтой холбогдуулан Оросын Элчин сайдыг дуудаж уулзана гэжээ. (U24 Media, Reuters)
11-р сарын 20-нд Орос улс Украин (Урейн)-д өргөн хүрээнд агаарын довтолгоо хийх үеэр Оросын 2 пуужин, дрон байж болзошгүй нэг төхөөрөмж Польшид унажээ. Тухайн үед Европын цэргүүд ойролцоох газарт дайны дараах болзошгүй ажиллагаанд бэлтгэн сургуулилж байжээ. Польшийн ерөнхий сайд Дональд Туск уг явдал санаатай өдөөн хатгалга байх магадлалтай гэсэн бол НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте үүнийг Польшийн агаарын орон зайг ноцтой зөрчсөн үйлдэл гэж нэрлэсэн байна. Польшид хүн шархадсан, хохирол учирсан тухай шуурхай мэдээлэл ирээгүй бол нийт довтолгооны улмаас наад зах нь 8 энгийн иргэн амиа алдаж, Украин (Урейн)-ы 11 бүс нутагт цахилгааныг яаралтай тасалжээ. (Associated Press)
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар 11-р сарын 19-нд [Германы] Берлин хотод Катарын ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани болон түүний тусгай элчтэй уулзаж, АНУ, Ираны хооронд гал зогсоох дэглэмийг сэргээх, цөмийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх Катарын хүчин чармайлтыг хэлэлцсэн гэж уулзалтын талаар мэдээлэлтэй 2 эх сурвалж мэдэгджээ. Зуучлалын хүчин чармайлтад одоогоор мэдэгдэхүйц ахиц гараагүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. (Axios)
11-р сарын 20-нд [Оманы] Хасаб хотын ойролцоо Ормузын хоолойгоос гарч явсан танкерт үл мэдэгдэх сум тусаж, гал гарсан гэж UKMTO [Их Британийн далайн худалдааны ажиллагааны байгууллага] мэдээллээ. Үүний улмаас хүний амь нас хохирсон, хүн гэмтсэн, байгаль орчинд нөлөөлсөн гэсэн мэдээлэл гараагүй байна. (Reuters)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Филиппинд болсон АСЕАН [Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо]-ы дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Зүүн Өмнөд Азид АНУ-ын компаниудын оролцоотой 17 тэрбум гаруй ам.долларын худалдааны гэрээ, төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан гэж 11-р сарын 20-нд [АНУ] Цагаан ордноос мэдэгджээ. Хамгийн том гэрээ нь Филиппин Эйрлайнс компанид 12 тэрбум ам.доллароор 20 ширхэг Боинг 787 онгоц худалдах тохиролцоо болжээ. АНУ, Филиппин мөн Филиппиний батлан хамгаалах салбарын худалдан авалтад зориулж 2 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөж байгаа бол бусад мэдэгдэлд бүс нутгийн нүүрсний төслүүд, цахим дэд бүтцийг дурдсан байна. (Reuters)
Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Иветт Купер 11-р сарын 18-нд Англид шинээр байгуулах орон нутгийн багууд бие султай ахмадууд, ой санамж, танин мэдэхүйн доройтолтой хүмүүс зэрэг эмзэг бүлгийн 1.8 сая хүртэлх өвчтөний тусламж үйлчилгээг уялдуулан зохицуулна гэж мэдэгджээ. Тус багууд өвчтөнүүдийн анхан шатны тусламжийн эмч нартай хамтран хувь хүнд тохирсон тусламжийн төлөвлөгөө гаргаж, тогтмол хянан, эмнэлэгт хэвтэх шаардлага үүсэхээс өмнө асуудлыг шийдвэрлэнэ. Засгийн газар 2027 оны 4-р сар гэхэд хагас сая гаруй хүн дэмжлэг авна гэж үзэж байгаа бөгөөд уг хөтөлбөр жилд NHS [Үндэсний эрүүл мэндийн алба]-ны 1 тэрбум гаруй фунт.стерлингийг хэмнэнэ гэж тооцоолжээ. (Gov.uk)
[АНУ-ын] Род-Айлендад 2026 онд галзуу өвчтэй 48 амьтан-хүн илэрсэн нь сүүлийн 5 жилийн дунджаас бараг 2 дахин их үзүүлэлт юм. Род-Айлендын Эрүүл мэндийн газраас 11-р сарын 19-нд хийсэн мэдэгдэлд Ист-Провиденс хотод нэг хүн төрөл нь тодорхойгүй амьтан-хүнд хазуулсан, эсвэл маажуулсны дараа эмчилгээ хийлгэж эхэлсэн гэж мэдээлжээ. (Daily Mail, Rhode Island Department of Health)
Аулак (Вьетнам)-ын эрүүл мэндийн Сык хоэ ба Дой сон [Эрүүл мэнд ба амьдрал] хэвлэл хүнсний нэмэлт хэрэглэхдээ гаргадаг дараах 5 алдаанаас сэрэмжлүүллээ: Үүнд хэрэгцээгээ үнэлэлгүй өөрөө дур мэдэн хэрэглэх, тун хэтрүүлэх, орц найрлагыг шалгалгүйгээр бүтээгдэхүүнүүдийг хослуулах, эмтэй харилцан үйлчлэлийг үл тоох, зар сурталчилгаанд итгэх зэрэг оржээ. А аминдэмийг хэтрүүлбэл элэг, ясыг гэмтээж болзошгүй бол төмрийг хэт их хэрэглэх нь эрхтнүүдийг гэмтээж болно. Бүтээгдэхүүний шошгоос найрлага, шимт бодисын агууламж, хэрэглэх заавар, анхааруулга, дуусах хугацаа, үйлдвэрлэгч, гарал үүслийг шалгаарай. Эм хэрэглэж байгаа, эсвэл мэс засалд бэлтгэж байгаа бол эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, хэрэглэж буй хүнсний нэмэлтийнхээ талаар эмчдээ мэдэгдээрэй. (Sức khỏe & Đời sống)
NTU [Тайванийн Үндэсний Их Сургууль]-ийн судалгаагаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэмж хүссэн Тайвань (Формоса)-ийн ажилчдын хувьд 10 жилийн хугацаанд амиа хорлож нас барах, эсвэл амь нас хохироолгүйгээр өөрийгөө гэмтээх үйлдлийн нийт эрсдэл 4.5 дахин өндөр байжээ. Бодлогын арга хэмжээний талаар асуухад NTU-ийн хүрээлэнгийн захирал, доктор Чэн Я-вэнь осол гэмтлийн хяналт, тохиолдол бүрийн зохицуулалт, сэтгэл зүй, хууль зүй, санхүүгийн дэмжлэгийг бэхжүүлэхийг уриалсан байна. (Taiwan News, Science Media Center Taiwan)
Бразилд нүүрлэсэн хүчтэй гангийн улмаас Манаусын ойролцоох усны түвшин огцом буурч, Пуракеквара, Алейшу нууруудын шаварлаг ёроолд хөвөгч байшин, завинууд суужээ. Ус татарснаар нутгийн иргэдийн тээвэр, зайлшгүй шаардлагатай үйлчилгээний хүртээмж, өдөр тутмын амьдралд саад учирч байна. (Reuters)
Уур амьсгалын өөрчлөлт нь Индонезийн эртний агуйн, ялангуяа Сулавеси арлын зургуудад аюул учруулж байна. Агаарын хэм, чийгшлийн хэлбэлзлээс давсны талстууд тэлж, агшин, агуйн шохойн чулуун гадаргыг хагалж, ховхолж байна. Энэ нь 67,800 жилийн настай гарын хэв зэрэг балар эртний орлуулагдашгүй урлагийг гэмтээж болзошгүй тул хамгаалалт, хяналтыг чангатгахыг уриалсан байна. (Tuổi Trẻ)
Акван хар салхи 11-р сарын 20-нд Энэтхэгийн зүүн эргийг дайрч, аадар бороо орж, салхины хурд цагт 90 километрт хүрчээ. Энэ нь тус улсыг сар хүрэхгүй хугацаанд дайрсан 3 дахь шуурга болжээ. Эрх баригчид Одиша, Андхра-Прадеш муж даяар хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Их хэмжээний хохирол учирсан, хүн нас барсан тухай мэдээлээгүй байна. (Reuters)
[Туркийн] Анталья хотод болсон COP31 [НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурал]-ийн хэлэлцээрт оролцогчид эцсийн тохиролцоонд хүрэхээр ажиллаж, хэлэлцээр 11-р сарын 20-нд дуусах товлосон хугацаанаасаа хэтрэн үргэлжиллээ. Саудын Араб болон газрын тос, хийн бусад томоохон үйлдвэрлэгчдийн эсэргүүцлийн дараа шинэчилсэн төслөөс чулуужсан түлштэй холбоотой бүх заалтыг хасжээ. Франц, Панама тэргүүтэй хэсэг улс эцсийн баримт бичигт нүүрс, газрын тос, хийн хэрэглээнээс татгалзах чиглэлд шилжих амлалтыг буцаан оруулахыг уриалжээ. Хэлэлцээрт оролцож буй Африкийн төлөөлөгчид хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах санхүүжилтийг ##нэмэгдүүлэхийг уриалжээ. Мөн шинэчилсэн төсөлд дэлхийн дулаарал Парисын хэлэлцээрийн Цельсийн 1.5 хэмийн хязгаарыг давах төлөвтэй байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс өмнө 11-р сарын 17-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Бельги, Дани, Герман, Өмнөд Солонгос улсууд нийт 200 сая ам.долларын шинэ санхүүжилт олгохоо амлажээ. Санхүүжилтийг хөгжиж буй орнуудын байгаль орчны төслүүдийг санхүүжүүлэхэд тусалдаг Дэлхийн байгаль орчны сангийн удирддаг сангуудад олгоно. (Global Environment Facility, BBC)
Кенийн 8 настай, уур амьсгалын идэвхтэн Маррен Акейо COP31-д оролцсон дэлхийн удирдагчдад хандан уур амьсгалын төлөө хийж буй арга хэмжээгээ эрчимжүүлж, хүүхдүүдэд гараг дэлхийгээ хамгаалахад оролцох боломж олгохыг уриалжээ. Кенийн 2026 оны Байгаль орчны бяцхан мисс цолтой Акейо хүүхдүүдэд авьяасаа хөгжүүлж, байгаль хамгаалахад нь туслах зорилгоор Акейо санг байгуулжээ. Тэр мөн үзүүлэнгийн аж ахуйд бусад хүүхдүүдэд хүнсний ногоо тарихыг заадаг. Тэрээр: “Бидэнд зөвхөн ‘Та нар бол маргаашийн удирдагчид’ гэж бүү хэл. Өнөөдөр ч гэсэн ямар нэг ажлыг манлайлах боломжийг бидэнд олго.” гэжээ. (Democracy Now!)
Германы загварын Армдэнжелс брэнд чулуужсан түүхий эдэд суурилсан материалыг орлуулж, Тенсел лиоцелл [модны целлюлозоос гарган авсан ширхэглэг] гадартай, 80% Тенсел лиоцелл, 20% PLA [ургамлын сахраас гарган авсан ширхэглэг] дулаалгатай веган хүрэм, пальто худалдаанд гаргалаа. (Sourcing Journal)
Мелиора Фүүдс [Австралийн веган хүнсний брэнд] компани Коулз [Австралийн томоохон супермаркетын сүлжээ]-д амьтан-хүний өндгийг орлох шингэн бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Ногоон шошийн изолят уургаар дотооддоо үйлдвэрлэсэн уг бүтээгдэхүүнээр хэдхэн минутад хутгасан өндөг хийж болох бөгөөд 50 грамм тутамдаа 5 грамм уураг агуулдаг. (Retail World Magazine)
Lebanese Vegans ашгийн бус байгууллага 11-р сарын 12-ны өдрийг багтаасан долоо хоногт [Ливаны] Бейрут хотод 126 порц веган хоол тараажээ. Тус байгууллага Бейрутын боомтын дэлбэрэлтэд өртсөн гэр бүлүүдэд туслах зорилгоор Ливаны амьтан-хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч Себ Алекс (веган)-тай хамтран 2020 онд тусламжийн аян эхлүүлснээсээ хойш 35,301 порц веган хоол тараасан байна. (Lebanese Vegans)
PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүс] нийгэмлэгийн Энэтхэг дэх салбарын 2026 оны Веган загварын шагналаар Францад болсон 2026 оны Каннын кино наадамд жүжигчин Айшварья Рай Баччаны өмссөн, загвар зохион бүтээгч Амит Аггарвалын дахин боловсруулсан материалаар урласан веган гоёлын даашинз шагнал хүртжээ.
Тус шагналуудаар Энэтхэг даяар веган, харгислал агуулаагүй хувцас загвар, гоо сайхны салбар дахь шинэчлэл, өсөн нэмэгдэж буй эрч хүчийг үнэлсэн байна. (Gulf News, PETA)
Бекки нэртэй нохой-хүн 11-р сарын 12-нд [АНУ-ын] Лейк-Плэсидийн ойролцоо хүйтэн жавартай үед явган аялж байхдаа сураггүй болсон, ой санамж, танин мэдэхүйн доройтолтой, 69 настай залуу хүн хамтрагчаа аврахад тусалжээ. Бекки цанын баазын ажилтнуудад дохио өгснөөр эрэл эхэлж, эрлийн баг маргааш өглөө нь уг эрэгтэйг амьд боловч хүнд хөлдөлттэй байхад нь олсон байна. (Daily Mail)
[Кубын] Санкти-Спиритусын гал сөнөөгчид замын хажуугийн ус зайлуулах хоолойд гацсан муур-хүнийг аварсны дараа амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөө ажилладаг АРКА Санкти-Спиритус сан 11-р сарын 19-нд тэдний хичээл зүтгэлийг олон нийтийн сүлжээнд магтан сайшааж, дээвэр, цахилгааны шонгоос муур-хүмүүсийг аварч байсан нутгийн гал сөнөөгчидтэй тасралтгүй хамтран ажилладгаа онцолжээ. (CiberCuba)
2020 онд [АНУ-ын] Нью-Хэмпширт байгуулагдсан, мөлхөгч-хүмүүсийг авардаг Морфс ба Майлстоунс ашгийн бус байгууллага аврагдсан могой-, хуурай газрын яст мэлхий-, бусад мөлхөгч-хүмүүсийг оролцуулсан хөтөлбөрөөр тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд дэмжлэг санал болгодог. Үүсгэн байгуулагч Нейт Романски-Монти ярьж чаддаггүй охиноосоо санаан авч, олон мянган амьтан-хүнийг аврахад туслахын зэрэгцээ суралцах, харилцах чадвар, зэрлэг амьтан-хүмүүсийн талаарх ойлголтыг дэмжсээр иржээ. (Parade)
Өдрийн эргэцүүлэх эшлэл: “Дэлхий ертөнц одоогоос байгальд хүндэтгэлтэй хандаж сурахгүй бол шинэ үеийнхэнд ямар ирээдүй үлдэх вэ?” – Гватемалын киче үндэстэн, хүний эрхийн төлөө тэмцэгч, 1992 оны Нобелийн энх тайвны шагналтан Ригоберта Менчу Тум (1992 оны Нобелийн лекц)
Энн Бэйфордын клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын 1-р хэсэгт Британийн сүнстэй харилцагч тэрээр Их Британийн Лондон хотод машинд мөргүүлж, жолооч нь зугтсаны дараа ослын газрыг хэд хэдэн өнцгөөс харж, Сүнснүүдийн танхим гэж нэрлэсэн газрыг түүнд үзүүлсэн тухай ярьсан юм. Энн Лондоны асуудал ихтэй гэр бүлд ядуу тарчиг өсжээ. Тэр хүүхэд байхдаа сүнс харж, бусдын өвчнийг мэдэрч, амьтан-хүмүүс өөртэй нь харилцахыг сонсдог байсан гэжээ. Ээж нь харж буй зүйлсийнхээ талаар дуугүй байхыг түүнд анхааруулдаг байв. Энн насанд хүрээд сэтгэл зүйн зөвлөхөөр суралцжээ. Тэр өөрийгөө шинжлэх ухаанч сэтгэлгээтэй гэж тодорхойлоод, өөрт тохиолдсон зүйлд итгэхээсээ өмнө нотолгоо хайдаг гэв.
2002 оны 3-р сарын 11-ний өглөө Энн хүүхдүүд болох Нейтан, Ребекка хоёроо сургуульд нь яаран хүргэжээ. Тэр өдөр ажлаа тараад явган зорчигчийн ногоон гэрэл асахад зам хөндлөн гарч эхэлжээ. Замын голын аюулгүйн арал дээр захиагаа шууданд хийх үү, сонин худалдаж авах уу гэж шийдэж ядахдаа нас барсан эмээгийнхээ дууг сонсжээ. Толгой дотор минь “Бүх зүйл зүгээр болно.” гэж сонсогдсон. Дараа нь “Явж сонин ав” гэж сонсогдов. Энн баруун тийш эргэж, сонины мухлаг руу чиглэв. Түүнийг чиглэлээ өөрчлөхөд нэгэн фургон зүүн талаас нь мөргөжээ. Хэрэв чигээрээ явсан бол хүзүү нь хугарах байсан гэж цагдаа нар хожим хэлсэн хэмээн тэр ярьсан юм. Түүний яснууд хугарч, дотуур цус алдан, зүрх нь зогссон байна. Энн фургонд мөргүүлснээ мэдрээгүй гэв. Тэр тод цагаан Гэрэл дотор дулаахан байж, эмээгийнхээ дууг сонссоор байснаа дурсжээ. Үүний зэрэгцээ зам руу доош харахад тэнд нэгэн эмэгтэй хэвтэж байв. Тэр нэгэн үсчин алчуур барин гүйж ирэхийг хараад, эмэгтэйн эргэн тойрны хүмүүс хэчнээн их санаа зовж байгааг мэдэрчээ.
Доош харахад асар олон хүн цугласан байлаа. Тэгтэл миний нэг хэсэг: “Би хаана байна вэ?” гэж бодсон. Гэрлэн дохионы дэргэд зогсож байсан тэр ачааны машин руу татагдан очиж байгаагаа би мэдэрсэн. Одоо би урьд нь огт уулзаж байгаагүй тэр жолоочтой хамт бүхээгт нь сууж байлаа. Тэгээд: “Юу сонсогдоод байна вэ?” гэж бодсон. Тэр: “Энэ тэнэг эмэгтэй машинд мөргүүлчхээд, би хаашаа ч явж чадахгүй болчихлоо.” гэж харааж байв. Ачааны машины бүхээгт ийнхүү байсныхаа дараа Энн олны дунд байсан хуучин хамтрагчийнхаа авга ах руу татагдан очиж, санаа зовж байгааг нь мэдэрчээ. Тэр шуудангаас дөнгөж гарч ирээд, замын цаадах дэлгүүрт байсан Энний хуучин хамтрагч руу залгасан байв. Энн хуучин хамтрагчаа гарц руу ирж, эмэгтэйн толгой дээр гараа тавихыг харжээ.
Тэгтэл тэр: “Би Ребекка, Нейтан хоёрыг яаж асрах вэ?” гэж бодож эхэлсэн. Тэгээд би ойлгосон. Гэнэт ухаарсан юм. Тэр намайг үхсэнд огт гуниглаагүй. Зөвхөн хүүхдүүдээ хэрхэн асрах талаар л санаа зовж байлаа. Тэгэхэд би: “Бурхан минь, энэ чинь би байна шүү дээ” гэж бодсон. Энн өөрийнх нь нэг хэсэг гарц дээрх үйл явдлыг ажигласаар байсныг дурсжээ. Үүний зэрэгцээ тэр өөр газар Гэрлээр хүрээлүүлэн байгаагаа, ард нь оршихуйнууд цугларсныг мэдэрчээ. Түүнийг Сүнснүүдийн танхимд байгаа гэж хэлжээ. Тэр хожим үүнийг Акашийн бүртгэл гэж нэрлэдгийг мэдсэн байна.
Асар том ном шиг зүйлст мэдээлэл агуулагдаж байсан учраас тэр газар номын сан шиг харагдаж байсныг би санадаг. Хуйлмал бичгүүд байсан. Гаргаж ирж байсан гуурсан савнуудад мэдээлэл байлаа. Нэгэн газрын зургийг дэлгэж байв. Тэд үүнийг зураг төсөл гэж нэрлэсэн. Тиймээс энэ миний сүнсний зураг ##төсөл байсныг би мэднэ. Зураг төслийн давхаргууд нээгдэхэд Энн өөрийн олон насны амьдралын дүр зургуудыг харжээ. Тэр зураг төсөлд өөрийнх нь туулсан зүйлс, ямар мэдрэмж төрж байсан нь агуулагдаж байсан гэж ярьсан юм. Тагт мэт газраас тэр доош харахад эртнийх мэт санагдсан бэлгэдлээр тэмдэглэсэн цагаан баганууд байв. Сүнснүүдийн тухай мэдээлэл хадгалсан тавиурууд олон милийн зайд үргэлжлэх мэт байсан бөгөөд нөмрөгтэй, хөлгүй нэгэн оршихуй түүнд илүү их мэдээлэл авчрахаар хөвөн иржээ. Би: “Би санах ёстой. Би санах ёстой. Би энд яагаад байгаагаа санах ёстой.” гэж бодсоор байв.
Тэгтэл намайг буцах ёстой гэж хэлсэн. Ослын газар түргэн тусламжийн ажилтан цээжин дээр нь электродын наалт тавьсны дараа биедээ түр эргэн орсноо Энн дурсав. Буцаж ирэхэд, биедээ эргэн ороход минь цэцэрлэгт хүрээлэнд байдаг мушгиран доошилдог усан гулсуур шиг санагдсан. Надад доошоо маш хурдтай гулсаж, бие рүүгээ татагдан орж байгаа мэт санагдсан. Дараа нь биедээ өвдөлт мэдэрсэн. Биеийнхээ хугарсан яс бүрийг мэдэрч байлаа. Тэгэхэд түүний далны орчимд хумигдсан том далавчнууд байжээ. Энэ 3 хэсэгт цувралын 2-р хэсэгт маргааш хамт байгаарай. Энн Бэйфорд Сүнснүүдийн танхимд яагаад үлдэхийг хүссэн, амьсгалахад нь хүндрэлтэй болоход далавчтай нэгэн дүр хэрхэн тусалсан тухай ярина. (Лайф Лабын Клиник үхлийн тохиолдлууд Youtube суваг - Баярлалаа)