ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 21
10-р сарын 17-нд нийтэлсэн мэдээнд АНУ-ын Төв командлалын хэвлэлийн төлөөлөг, тэнгисийн цэргийн ахмад Тим Хокинс Ормузын хоолойгоор нэвтрэхийг зорьсон хөлөг онгоцны ойролцоогоор 97% нь Ираны харвасан зэвсэгт өртөлгүй гарсан гэж мэдэгдээд, халдлагуудыг үл харгалзан усан зам нээлттэй хэвээр байгааг онцолжээ. Тус командлалын мэдээлснээр, өмнөх 7 хоногт худалдааны 400 орчим хөлөг онгоц нэвтэрсэн бөгөөд АНУ-ын цэргүүд Персийн булангийн түнш орнууддаа 100 сая гаруй баррель түүхий нефть тээвэрлэхэд тусалжээ. Ахмад Хокинс АНУ-ын цэргүүд зөвшөөрөлтэй хүмүүнлэгийн ачааг эс тооцвол Ираны худалдаанд тавьсан бүслэлтийг мөн үргэлжлүүлж байна гэж мэдэгджээ. (Fox News)
Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси 10-р сарын 17-нд Саудын Араб улс тусламж хүсвэл Ираны дэмжлэгтэй Йемений хуситуудын халдлагаас тус улсыг хамгаалахын тулд Египет улс “ямар ч арга хэмжээ” авахад бэлэн гэж мэдэгджээ. (Fox News)
Пакистан, Оман улсууд Сайд нарын хамтарсан комиссын 8 дугаар хуралдаанаар дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх, архив, өргөн нэвтрүүлэг, мэдээллийн технологи, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг хамарсан 6 баримт бичиг солилцжээ. Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф нь Оманы Гадаад хэргийн сайд Сайид Бадр аль-Бусаидитай Пакистанд уулзаж, хоёр тал хоёр улсын харилцаа бэхжиж буйг сайшаан, бүс нутгийн хурцадмал байдлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээр, дипломат ажиллагааг чухалчлан онцолжээ. (Geo News)
10-р сарын 17-нд Франц улс даяар 550,000 орчим хүн амьжиргааны өртөг өссөнд болон боловсролын санхүүжилт, тэтгэвэр, төрийн үйлчилгээг танах саналд дургүйцэн жагссан гэж мэдээлжээ. Ихэнх жагсаал тайван болсон ч зарим бүлэг гал тавьж, дэлгүүрүүдийг дээрэмдэн, төрийн барилга руу халдсан бөгөөд улс даяар 2,400 гаруй хүнийг баривчилжээ. Францын төв хэсгийн Лимож хотын түүхэн захиргааны барилгад зориуд гал тавьсны улмаас ихээхэн хохирол учирч, дээврийнх нь ихэнх хэсэг нурсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. (New York Post, Fox News, DW)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотод хоёр далавчных нь өдийг тайрсны улмаас нисэж чадахаа больсон саравчны шар шувуун-хүнийг 10-р сарын 13-нд аварчээ. Аврагчид биеийн хөрөлт, далавчны ясны ойролцоох гэмтлийг нь эмчлүүлэхээр малын эмчид ханджээ. Хотын ой хамгааллын албаныхан цаашдын асаргааг зохицуулж, улмаар байгальд нь тавих зорилгоор аврах төвтэй холбоо барьжээ. (Dân trí)
Камбож улс цахим залиланд оролцсон гэх үндэслэлээр цагдаагийн 77 алба хаагчийг баривчилж, ажлаас нь халсан гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рен Ратана мэдэгджээ. (Soha)
Шри Ланкийн үндэсний цахилгаан сүлжээ ажиллагаагүй болсноор 10-р сарын 17-нд тус улс даяар цахилгаан тасарчээ. Энэ нь нарны эрчим хүчний үйлдвэрлэл цахилгааны эрэлтээс давсантай холбоотой байж болзошгүй гэж албаныхан мэдээлсэн байна. Үндэсний системийн операторын мэдээлснээр, тухайн өдрийн сүүлээр цахилгаан дамжуулах системийг бүрэн сэргээжээ. (Channel News Asia, Daily Mirror)
Цаг агаарын тогтворгүй байдал хамар, хоолойг цочроож болно. VnExpress өөрийгөө хамгаалах дараах аргуудыг зөвлөж байна: температурын огцом өөрчлөлтөөс зайлсхийх; шингэнээ хангалттай нөхөж, давсны уусмалтай хамрын дусаалга, цацлагыг зааврын дагуу хэрэглэх; тоос шороо, амьсгалын замын вируст өртөхөө багасгах; хангалттай сайн унтаж, тэнцвэртэй хооллох. (VnExpress)
[АНУ-ын] Белмонт тойрогт Лаймын өвчний тохиолдол нэмэгдсээр байгаа тул эрүүл мэндийн албаныхан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж байна. 10-р сарын 1-ний байдлаар тус тойрогт 189 тохиолдол бүртгэгдсэн нь Охайогийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Халдвартай хар хөлт хачгаар дамждаг энэ өвчин халуурах, ядрах, толгой, үе мөч өвдөх, заримдаа хүрээгээ тэлсэн тууралт гарах шалтгаан болдог. Албаны хүмүүс үргээгч бодис хэрэглэх, хамгаалах хувцас өмсөх, биедээ хачиг байгаа эсэхийг шалгах, шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна. (The Times Leader)
10-р сарын 10-11-нд [Кенийн] Найробид болсон уушгины эрүүл мэндийн чуулганы үеэр өгсөн ярилцлагадаа ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага]-ын Ерөнхий захирлын амьсгалын замын архаг өвчин хариуцсан тусгай элч Хосе Луис Кастро Африкийн засгийн газруудад хандан амьсгалын замын архаг өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлж, эрт оношилгоог сайжруулан, цэвэр агаар, тамхины утаагүй орчин, эмнэлгийн зохих тусламжийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхийг уриалсан байна. (New Vision)
10-р сарын 17-нд [Пакистаны] Белужистан мужийн Хуздар хотын ойролцоо 10 километрийн гүнд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын Геологийн судалгааны албанаас уг газар хөдлөлтийг бататгажээ. Чулуу нурсны улмаас 1 эрэгтэй амиа алдаж, хэд хэдэн байшин эвдэрч сүйдсэн байна. (UOL News, Dawn)
[АНУ-ын] Калифорнийн өмнөд хэсэг хээрийн түймэр шатаж, олон,000н хүнийг шилжин нүүхэд хүргэжээ. Норте түймэр бараг 2 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарч, 6 байшинг сүйтгэж, бүрэн шатаажээ. Бусад түймэр суурин газруудад аюул учруулж, хүчтэй салхи, хэт халуун, урьдчилан сэргийлэх зорилготой цахилгаан таслалт үйлчилгээг доголдуулж байна. (ABC News Australia)
Эль Ниньо цаг уурын үзэгдлээс үүдэлтэй аадар борооны дараа Аргентин, Бразилын хил дээрх Игуасу хүрхрээний урсац секундэд 15 сая литрт хүрч, хэвийн хэмжээнээс 10 дахин их болж, дээд хэмжээг давжээ. Аргентины эрх баригчид аюулгүй байдлыг хангахын тулд жуулчдын бүсийг түр хаалаа. (The Guardian)
[АНУ-ын] Монтана мужийн уугуул хээрийн бэлчээрийг сэргээн хамгаалдаг ашгийн бус Американ Прейри байгууллагын хамгаалсан сүрэг 1,016 бизон-хүнтэй болж, 20 гаруй жилийн түүхэндээ анх удаа 1,000-г давлаа. Тус байгууллага тал хээрийн 3.2 сая акр [1.295 сая гектар] амьдрах орчныг хамгаалах зорилгынхоо хүрээнд 603,000 акр [244,031 гектар] газрыг хариуцан ажиллаж байна. (Good News Network)
Бразилын Амазоны ширэнгэн ойн устсан талбай 2025 оны 8-р сараас 2026 оны 7-р сарын хооронд ойролцоогоор 42%-иар буурч, 3,335 хавтгай дөрвөлжин километр болсон нь 1988 онд бүртгэж эхэлснээс хойших 12 сарын хамгийн бага үзүүлэлт болжээ. Бразилын Серрадо саваннад устсан ойн талбай мөн ойролцоогоор 24%-иар буурч, 5,517 хавтгай дөрвөлжин километр болсон нь 2001 онд хяналт эхэлснээс хойших хамгийн бага хэмжээ юм. Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва 2030 он гэхэд ой устгалыг зогсоохоо амлажээ. (Reuters)
Аргентины Вака Муэрта бүсийн гидравлик хагалбарын үйл ажиллагааны ойролцоо амьдардаг иргэд хорт хавдар, зулбалт, төрөлхийн гажиг болон бусад өвчний талаар мэдээлж, тэдгээрийг үүнээс үүдсэн бохирдолтой холбоотой гэж сэжиглэж байна. Гэвч шалтгааныг тогтоох орон нутгийн судалгаа хангалтгүй байна.Нефть, хийн олборлолт өргөжихийн хэрээр эмч нар, уугуул иргэдийн бүлгүүд эрүүл мэндийн хяналт болон илүү ил тод байдлыг шаардаж байна. (The Guardian)
Их Британийн засгийн газар ажиллагаагүй болсон 2 хиймэл дагуулыг 2032 он гэхэд тойрог замаас гаргах төсөлд 60 сая гаруй фунт. Стерлинг зарцуулахаар амлажээ. Энэ нь чиглүүлэг, цаг агаарын урьдчилсан мэдээ, харилцаа холбоог хөшүүрэгддэг идэвхтэй хиймэл дагуулуудыг хамгаалахад тусална. 2029 онд Шотландаас хөөргөхөөр төлөвлөсөн хог зайлуулах шинэ сансрын хөлөг нь робот хавчаараар хоёр хиймэл дагуулыг барьж, дэлхийн агаар мандалд буулгаж, шатааж дуусгана. Энэ төсөл нэг сансрын хөлгөөр олон хиймэл дагуул зайлуулсан анхны ажиллагаа болохыг зорьж байна. (Gov.uk)
Пеннсилвани Мужийн Их Сургууль 10-р сарын 22-ны 17:00-19:00 цагт [АНУ-ын] Пеннсилвани мужийн Стэйт Коллеж хотын Гэгээн Паулын “Ургамлаар тэжээгддэг ПМИС” нэртэй ургамлын гаралтай хоолны үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулна. Зочид тогтвортой хооллолтыг онцолсон амталгаа, оюутны үзэсгэлэн, оролцоот үйл ажиллагаа, шагналт сугалаанд хамрагдаж, хоолны жор авна. (PSU.edu)
Британийн Вивьен Вествуд брэнд Францын Парисын загварын долоо хоногт 2027 оны хавар/зуны цуглуулгынхаа 3 загварт шувууны өд ашигладаггүй орлуулах материал болох Февверсийг танилцууллаа. Тус компанийн уран бүтээлийн захирал Андреас Кронталер загварын салбар дахь харгислал агуулаагүй шинэ шийдлийг онцолж байна. (PETA UK)
Шар буурцгийн мушгиа хэрчмүүд нь амьтан-хүний махыг орлох, олон төрлийн хоолонд ашиглаж болох уургаар баялаг бүтээгдэхүүн юм. Бүхэл шар буурцгаар хийсэн, тасалгааны хэмд хадгалж болдог эдгээр хэрчим дэвтээсний дараа тахианы махтай төстэй, зажлууртай бүтэцтэй болдог. Тэдгээр нь хадгалалтын нэмэлт бодисгүй бөгөөд уураг, эслэг, эрүүл тос, изофлавоноор хангадаг. (VegNews)
10-р сарын 14-нд [Испанийн] Калпе хотын Ареналь-Боль эрэгт амарч байсан хүмүүс 80 настай залуухан эмэгтэйг живэхээс аварлаа. 73 настай Габриэль туслахаар эргээс 20 метр сэлж очсон бол Британийн жуулчин Брайан дэмжлэг үзүүлж, испани хос яаралтай тусламж дууджээ. (EuroWeekly News)
Колумбын Үндсэн хуулийн шүүх 1989 оны хуулийн заалтыг хүчингүй болгож, хүнсэнд хэрэглэх зориулалтгүй амьтан-хүмүүсийг зөвхөн хэт өндөр настай болсны улмаас нядлахыг санал нэгтэй хориглолоо. 10-р сарын 16-нд мэдээлсэн уг шийдвэр амьтан-хүмүүс мэдрэмжтэй болохыг онцолж, тэднийг асран хамгаалах үүргийг чангатгажээ. (Noticias Ambientales)
[Их Британийн] Англид RSPCA [Амьтанд харгис хандахаас урьдчилан сэргийлэх хааны нийгэмлэг]-ийн аварсан 9 настай лерчер үүлдрийн нохой-хүн Жүд 10-р сарын 18-ны байдлаар 428 хоног үрчлүүлэхээр хүлээж байна. 2026 оны “Үрчлэлтийн аравдугаар сар” аянаар түүнд байнгын гэр бүл хайж байна. (BBC/ The Cool Down)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Өөртөө болон үр ач нартаа сайхан дэлхийг үлдээе гэвэл бүтээл бүхэн бидний өмч биш, харин бид бүтээлийн нэг хэсэг гэдгийг нухацтай хүлээн зөвшөөрөх ёстой. Бид Дэлхий, ус болон бусад хүмүүстэй хүссэнээрээ харьцаж болохгүй. БУРХАН биднээс Дэлхийг сайн сайхан байлгахыг хүсдэг.” – Ганын Методист шашны теологич Мерси Амба Одуйойе (Earth Hope)
Ким Килийн клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын 1-р хэсэгт Ким эм хэтрүүлэн хэрэглэхэд хүргэсэн хүнд хэцүү амьдрал, дараа нь очсон танил бус цөлийнхөө тухай өгүүлнэ. Ким өөрийгөө амьдралынхаа ихэнх хугацаанд догшин авиртай, хүчирхийлэгч байсан гэж тодорхойлжээ. Тэрээр өсвөр насаа хоригдож өнгөрөөн, паган шүтлэгтэй мотоциклчдын бүлэгтэй нийлж, мансууруулах бодис, архи, хар шидийн зан үйлд гүн автжээ. Сүнс дуудах Уижа самбар түүнийг амиа егүүтгэнэ гэж зөгнөж байсныг тэр дурссан юм. Мөн чөтгөрийн тарчлалаас болж, унтлагын өрөөндөө орж чадахаа больсон тухайгаа ярьжээ. Хүүхэд байхдаа тэр унтлагын өрөөнийхөө үүдэнд өндөр, туранхай 3 дүрс харсан байна. 9 настайд нь ямар нэг зүйл түүнийг орноос нь чирэх гэж байтал хаалга гэнэт нээгдэж, БУРХАНЫ сүр жавхлан гэж таньсан гялтганасан манан өрөөг дүүргэжээ.
Ким 30 гаруй настайдаа өглөөнөөс үдэш хүртэл согтуу байж, эм ууж, хүүхдүүдээ хүч хэрэглэдэг байв. Хүүдээ хэлсэн харгис үгс болон өмнөх үйлдлүүддээ гүнээ харамсаж, тэр амиа егүүтгэхээр шийджээ. Ямар ч байсан тамд очно гэж итгэсэн тэрээр их хэмжээний эм уугаад, ойролцоогоор 10 минутын дараа тамд очно хэмээн бодож орондоо хэвтжээ. Би тамд очно гэдгээ мэдэж байсан. Миний санаж буй хамгийн сүүлчийн зүйл энэ. Дараа нь нэг мэдэхэд би ямар нэг зүйлийг замаасаа түлхэж, өөр нэг зүйлийг алхан гарч, цөлд ирсэн байлаа. Тэгээд би: “Энэ чинь ер нь ямар газар вэ? Би ариуслын орон гэж байдагт огт итгэдэггүй байсан. Энэ Диваажин биш, би бас тамд ч байхгүй байна.” гэж бодлоо. Яг миний өмнө цагаан банзан хашаатай хоосон саравч байв. Би эргэн тойрноо харж байлаа. Гэрэл нь өөр. Нар байхгүй ч гэрэлтэй. Кимийн хөл доорх газар модны үртэс шиг харагдаж байлаа. Түүний баруун талд Дэлхий дээр амьд сэрүүн байгаа ээж нь зогсож байв. Ээжийгээ тэнд хараад гайхсан Ким нэг ч үг дуугаралгүй дөхөж очлоо.
Ээж: “Сонс, Есүс рүү оч, Ким. Есүс рүү оч.” гэж хэлсэн. Тэгээд ээж Есүс рүү заахад, би: “Өө, би Түүнтэй уулзмааргүй байна. Би энд ирэхийн тулд юу хийснээ мэдэж байна” гэж бодсон. Тэгээд бид саравч руу очиход, баруун талд нь нэг хүүхэд сууж байлаа. Бараан хүрэн, буржгар үстэй, 12 орчим настай харагдах тэр бяцхан хүүхэд нэг юм дээр сууж байсан бөгөөд хад, модны хожуул эсвэл юу байсныг нь мэдэхгүй, гэхдээ Тэр саравчийг налан суугаад, гартаа Библи барьж, ахимаг насны эрчүүдэд сургаал зааж байлаа. […] Би зүгээр л тэнд зогсоод: “Энэ чинь юу болж байна аа? Энэ Есүс байна. Тэр яагаад хүүхэд шиг харагдаж байгаа юм бол?” гэж бодсон.
Ким тэднээс холдон, өөрийг нь саравчнаас тусгаарласан цагаан банзан хашааг даган алхав. Хашааны төгсгөлд ирээд тэр дахиад нэг алхах гэж байлаа. Тэгтэл ардаас минь “Дахиад ганц алхвал чи гаднах харанхуйд орно, тэгээд буцаж ирэхгүй.” гэж хэлэхийг би сонссон. Би хөлөө буулгалаа. Гаднах харанхуй гэнэ ээ? Там шиг л сонсогдож байна. Тэгээд би зогсож, эргэж харлаа.
2-р хэсэгт Ким Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй харц тулгаран уулзсанаа олж мэднэ. Түүний өмнө зогсохдоо Ким тамд илгээгдэнэ гэхээс айж байлаа. Гэтэл гэнэт Тэр толгойгоо доош дохин инээмсэглэсэн. Яг тэр үед би гайхширсан. Тэр над руу инээмсэглэсэн. Ким Килийн клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Хойд насанд хүрэх нь YouTube суваг - Баярлалаа)