Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 11
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-р сарын 8-нд гаргасан мэдэгдэлдээ, 11-р сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулиас өмнө АНУ Иран руу довтлохгүй гэсэн бөгөөд дайныг дуусгах хэлэлцээр үр дүнтэй байгааг онцолжээ. (Reuters)
Пентагон Иранд томоохон байлдааны ажиллагааг сэргээж болзошгүй тул бэлтгэлээ бүрэн хангахыг АНУ-ын Төв командлалд тушаасан ч Ерөнхийлөгч Дональд Трамп эцсийн шийдвэр гаргаагүй, эхлэх өдрийг ч товлоогүй байна. (Axios)
Катарын хойд эргийн ойролцоох шингэн ачаа тээвэрлэгч хөлөг онгоц 10-р сарын 7-нд олон сум, пуужинд өртөж, хүний амь нас хохирсон ч нас барсан хүний тоо тодорхойгүй байна гэж UKMTO [Их Британийн Далайн худалдааны ажиллагааны алба] мэдээлжээ. Иран улс Ормузын хоолойд тогтоосон хоригоо тойроход ашиглаж буй Оманы эргийн ойролцоох замуудыг хаана гэж мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио газрын тосны тээвэр дайны өмнөх түвшинд ойртож байна гээд, Иран улс хяналт тогтоосон гэх мэдэгдлийг няцаажээ. 10-р сарын 5-наар дууссан долоо хоногт тус хоолойн орчимд газрын тос, хий тээвэрлэгч хөлгүүд рүү дор хаяж 12 удаа халдсан нь дайн эхэлснээс хойших долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. (The Guardian)
[Иракийн] Нажаф хотоос хөөрсөн Ираки Эйрвэйзийн онгоц Иранд газардсан бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойш тус улсад ирсэн гадаадын агаарын тээвэрлэгчийн анхны арилжааны нислэг болсон гэж Ираны төрийн хэвлэл мэдээллээ. АНУ хориг арга хэмжээний хүрээнд онцгой зөвшөөрөл олгож, Иракийн үндэсний агаарын тээвэрлэгчид Иран болон Шийт шашинтнуудын ариун хот Нажафын хооронд мөргөлчид тээвэрлэхийг зөвшөөрсний дараа тус нислэг үйлдэгджээ. Мөн Махан Эйрээс бусад Ираны агаарын тээвэрлэгчид Нажаф хот руу болон тус хотоос өдөр бүр нислэг үйлдэх АНУ-ын зөвшөөрлийг авсан гэж Ирак улс мэдэгдсэн байна. (The Times of Israel)
ОУШХБ [Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага]-аас Ираны дэмжлэгтэй Хуситууд болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хүчний хооронд мөргөлдөөн ширүүссэнээр Йеменд 201, 217 хүн орон гэрээсээ дайжсан гэж мэдээлжээ. Тэдний бараг 198,000 нь 9-р сарын 1-нээс хойш гэр орноо орхин дүрвэжээ. ОУШХБ-ын ерөнхий захирал Эми Поуп хүмүүс амиа аврахаар дүрвэж байгаа ч тэдэнд очих аюулгүй газар олдохгүй байгааг анхааруулжээ. (Fox News)
10-р сарын 6-наас 7-нд шилжих шөнө Оросын пуужин, дроны довтолгоонд Украин (Урейн)-ы 11 бүс өртөж, дор хаяж 24 хүн амиа алдсан гэж тус улсын албаны хүмүүс мэдэгджээ. [Украин (Урейн)-ы] Прилуки хотод баллистик пуужин 5 давхар орон сууцны барилгыг сүйтгэж, 4 хүүхдийг оруулаад 18 хүн амиа алдаж, өөр 50 орчим хүн шархаджээ. Аврагчид сураггүй болсон оршин суугчдыг нуранги дундаас үргэлжлүүлэн хайжээ. (The Guardian)
Украин (Урейн) улс руу зэвсэг нийлүүлдэг НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн нисэх буудлын логистикийн төвийг хамгаалахаар Швед улс 12-р сард Польшийн зүүн хэсэгт Пэтриот агаарын довтолгооноос хамгаалах систем, 100 орчим цэргийн алба хаагч байршуулна. Энэ нь Нидерландын дэмжлэгийг орлож, НАТО-гийн агаарын орон зайг хянах зорилгоор Польшид Грипен сөнөөгч онгоц байрлуулах тухай Шведийн саяхан зарласан төлөвлөгөөг нөхөх юм. (Reuters)
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Орос дахь хүний эрхийн зөрчилд хараат бус хяналт тавих хугацааг дахин 1 жил сунгах санал хураалтыг 21 саналаар дэмжиж, 5 улс эсэргүүцэн, 21 улс түдгэлзжээ. Тогтоолд хэлмэгдүүлэлт даамжирч, Орос улсад Украин (Урейн)-д хийж буй дайныг тайван замаар эсэргүүцсэн хүмүүсийг олноор нь дур мэдэн баривчилж, хорьж, дарамталж байгааг дурджээ. Мөн Орос улсад үндсэн эрх чөлөөг хамгаалж, НҮБ-ын хүний эрхийн шинжээч Мариана Кацаровад тус улсад хязгаарлалтгүй нэвтрэх боломж нэвтрэх боломж олгохыг уриалжээ. (Kyiv Post)
Украин (Урейн)-аас Итали руу эрдэнэ шиш тээвэрлэж явсан Туркийн эзэмшлийн үр тарианы Рояад Маммадов хөлгийг Оросын 2 дрон мөргөсөн гэж Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. Румыны эрх баригчид хөлөг онгоц Хар тэнгис дэх Румыны эдийн засгийн онцгой бүсэд галд автан живж, багийн 2 гишүүн амиа алдсаныг баталжээ. 11 хүн аврагдсаны 3 нь шархадсан байжээ. Турк улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллага иргэний хөлөг онгоц, боомтууд руу халдахыг зогсоож, Хар тэнгисийн худалдааны тээврийг хамгаалах тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна. (Kyiv Post)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл Суданы арми болон хагас цэрэгжсэн Шуурхай дэмжлэг үзүүлэх хүчний энгийн иргэд рүү хийсэн халдлагыг буруушааж, нэн даруй, болзолгүйгээр гал зогсоохыг шаарджээ. Энгийн иргэдийг хөнөөж, сургууль, эмнэлэг болон бусад чухал дэд бүтцийг сүйтгэсэн, бай ялгалгүй хийсэн агаарын болон дроны цохилтуудыг дурдан, хоёр талын хүний эрхийн зөрчлийг шалгах хараат бус ажиллагааны хугацааг сунгахыг 28 улс дэмжиж, 10 улс эсэргүүцэн, 9 улс түдгэлзсэн байна. Өөр нэг тохиолдолд Суданы Өмнөд Кордофанд тод таних тэмдэгтэй хүнсний тусламжийн цуваа агаарын цохилтод өртөж, 1 жолооч амиа алдан, хүнсний нөөцөд хохирол учирсан гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдээлж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохын тулд мөрдөн шалгахыг уриалжээ. (Al Jazeera)
ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага]-аас Оросын Эрхүү хотын Тарваган тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтны нас барсан шалтгааныг тогтоох, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлийг бүрэн үнэлэх хангалттай мэдээлэл байхгүй гэж мэдэгджээ. АНУ илүү ил тод мэдээлэхийг албан ёсоор хүссэн байна. (Newsweek)
Финляндад хийсэн 12 жилийн судалгаагаар орой унтаж, орой сэрдэг хүмүүс эрт босдог хүмүүстэй харьцуулахад эрүүл мэндийн ноцтой асуудлаас болж хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авах эрсдэл 70%-иар өндөр байжээ. Судлаачид оройн цагаар ажиллах хэвшилтэй байх, хоногийн хэмнэл алдагдах, нойрны хүндрэл зэргийг бие махбодын үйл ажиллагааны урт хугацааны алдагдалтай холбон, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлж болзошгүй гэж онцолжээ. (SciTech Daily)
ДЭМБ таргалалтын талаарх дэлхий нийтийн анхны удирдамждаа бага насны хүүхдэд жин хасах эмээс илүүтэй хооллолт, дасгал хөдөлгөөн, зөвлөгөөг санал болгож байна. 10–19 насны өсвөр үеийнхэнд мэргэжлийн хяналтын дор авсан арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд эм хэрэглэх талаар авч үзэж болно гэж ДЭМБ мэдэгджээ. 2024 онд 5–19 насны 400 сая орчим хүүхэд илүүдэл жинтэй байжээ. (Reuters)
Тайланд улсад 1-р сараас хойш RSV [амьсгалын замын синцитиал вирус]-ийн халдварын 8,500 гаруй тохиолдол бүртгэгдсэний дөрөвний гурав нь 5 хүртэлх насны хүүхдүүд байсан бөгөөд 2 сартай 1 нярай нас баржээ. 8-р сараас халдварын тохиолдол эрс нэмэгдсэн тул эрүүл мэндийн байгууллагууд дэгдэлт гарч болзошгүйг анхааруулж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж авахыг уриаллаа. (Vietnam.vn)
[Австралийн] Викториа мужид 6 хоногийн дотор 7 дахь газар хөдлөлт бүртгэгдэж, 10-р сарын 7-ны 22:20 цагийн өмнөхөн [Австралийн] Леонгатагийн ойролцоо 3.2 магнитудын хүчтэй чичирхийлэл болжээ. 1 820 гаруй хүн чичиргээ мэдэрсэн гэдгээ мэдээлж, оршин суугчид байшин нь доргиж, галт тэрэг юм уу, аянга мэт чимээ гарсан гэж ярьсан байна. (News.com.au)
[Израил/Йорданы] Сөнөсөн тэнгисийн усны түвшин буурч, давсжилт нэмэгдэхийн хэрээр байгалийн хөрөлт багасаж, тэнгис агшиж, дулаарч байна. 1979–2019 онд усны түвшин нь 34 орчим метрээр буурч, гүний усны температур 2.8°C-ээр нэмэгджээ. Загварчлалаар 2100 он гэхэд тэнгисийн усны түвшин дахин 85 метрээр буурч, 5–8°C-ээр дулаарах төлөвтэй байна. (Tuổi Trẻ)
[Малайзын] Жохор хотод утаан манан өтгөрч, агаарын чанар эрүүл мэндэд хортой түвшинд хүрсэн тул тус хотын бүх сургуулийг 10-р сарын 8-наас эхлэн 2 хоног хаажээ. Агаарын бохирдлын индекс 203 буюу ‘эрүүл мэндэд маш хортой’ түвшинд хүрсний дараа [Малайзын] Бату Пахатын 300 орчим боловсролын байгууллага аль хэдийн хаагдсан байна. Сурагчид гэрээсээ суралцах хэлбэрт шилжиж, үнэлгээний шалгалтуудыг хойшлуулжээ. (Channel News Asia)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын цагдаа нар 10-р сарын 4-5-нд амьтан-хүний мах болгон худалдаалах зорилгоор 2,700 орчим муур-хүнийг хулгайлан худалдсан сүлжээ ажиллуулсан хэрэгт сэжиглэн 12 эрэгтэйг баривчилсан гэж төрийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Мөрдөгчид тус сүлжээ нь орон сууцны хорооллуудад 23:00–04:00 цагийн хооронд муур-хүмүүсийг урхиддаг байсан гэж мэдэгджээ. 7-р сарын 8-нд тус сүлжээний эсрэг хийсэн нэгжлэгээр цагдаа нар баригдсан 50 орчим муур-ард болон олон арван урхи олжээ. Аврагдсан 13 муур-хувь хүнийг гэр бүлд нь буцаан өгч, амьтан-хүний эрхийг хамгаалах ашгийн бус байгууллага бусдыг нь асран халамжилж буй бол эрх баригчид тэдний асран хамгаалагчдыг тогтоохоор ажиллаж байна. (AP)
Фижи, Ирланд, Нидерланд, Дани улсууд суурин газруудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тусалдаг, Номхон далайн арлын засгийн газруудын эзэмшлийн Номхон далайн тэсвэрлэх чадавхын санд 15 сая орчим ам.доллар өгөхөө амлажээ. Далайн түвшин нэмэгдэж, цаг агаар тогтворгүй болохын зэрэгцээ дэлхийн уур амьсгалын санхүүжилт авахад хүндрэлтэй байгаа тул Номхон далайн арлын удирдагчид олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалж байна. (Reuters)
АНУ-ын Trubar брэнд уураг ихтэй веган шахмал амттаны цувралыг худалдаанд гаргаж, толгой компани Eti Gida нь Трубар Про бүр бор будаа, вандуйгаас гарган авсан 18 грамм веган уураг, 12 грамм эслэг агуулдаг гэж мэдэгджээ. Цавуулаг, сүү, шар буурцаг агуулаагүй эдгээр шахмал амттаныг улс даяар худалдаанд гаргаж байна. (Food Business News)
Францын хүнсний технологийн Эдониа гарааны компани бичил замгийн уургийг амьтан-хүний махны тогтвортой хувилбар болгон үйлдвэрлэх зорилгоор 15 сая еврогийн хөрөнгө босгожээ. Парист төвтэй тус компани спирулинагаас гарган авсан Эдо орцдоо мөн 30 сая еврогийн урьдчилсан захиалга авсан бөгөөд энэ орцын нүүрстөрөгчийн ул мөр нь амьтан-хүний махны ул мөрөөс 27 хүртэл дахин бага байна. Санхүүжилтийг Франц дахь үйлдвэрлэлийн байгууламж болон олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг болгоно. (Tech.eu)
[АНУ-ын] Лос-Анжелес хотын хос Амелиа Уоллес, Нобу Карденас (хоёулаа веган) нар хотын төвийн Грасс Рум танхимд веган хурим хийхдээ Америкийн кино найруулагч Уэс Андерсоноос санаа авсан, өвөрмөц хөгжилтэй баяр болгон хувиргажээ. Ноён Андерсоны “Будапештийн гранд зочид буудал” киноноос санаа авсан ягаан өнгө давамгайлсан баярт тогтвортой икебана, муурын сэдэвт чимэглэл, 1980-аад оны Японы хотын поп хөгжим, бүжиг, Итали хэв маягийн веган зоог, Викториагийн үеийн загвартай ягаан өнгийн 2 давхар веган бялуу байжээ. (VegNews)
[Испанийн] Коста Бланка дахь Сан-Мигель-де-Салинас хотод аадар борооны үеэр ганцаараа явж байсан аутизмтай 4 настай охиныг Испанийн цагдаа нар аварчээ. Алба хаагчид охиныг эрүүл мэндийн төвд үзүүлсний дараа түүнийг хайж байсан эцэг эхтэй нь уулзуулжээ. (EuroWeekly News)
[АНУ-ын] Иллинойс мужийн 3 оршин суугч [АНУ-ын] Шампейн хотод үерийн ус тогтоох цөөрөмд машинтайгаа унасан 90 настай залуу эмэгтэйг аварчээ. Тэд ширүүн бороон дундуур машин руу сэлж очиход цагдаагийн 4 алба хаагч тусалж, эмэгтэйг аюулгүй газарт гаргажээ. Эмэгтэй хожим шагнал гардуулах ёслол дээр аврагчдадаа талархал илэрхийлсэн байна. (Good News Network)
Танзанид STARCARES санаачилга Кижана Кванза [Танзанийн хүүхдийн хөгжлийн байгууллага]-тай хамтран, 250 хүртэлх хүнд үйлчилдэг гэр бүлийн хэв маягтай асрамжийн 7 байрыг ор, ор дэрний хэрэглэл, хувцасны шүүгээ, хоол хийх зуух, хоолны ширээ, сандлаар хангажээ. Тус санаачилга 5–22 насны хүүхэд, залууст боловсрол, мэргэжлийн сургалт, амьдрах ухааны чадвар, орон байр болон олон нийтийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлж байна. (FINSMES)
Өдрийн ухаарал өгөх эшлэл: “Бид сүсэг бишрэлтэй байж, өдөр бүр залбирах хэрэгтэй. Өдөр бүр. ТЭР биднийг ажиллаж байхдаа, хоол хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа, юу ч хийсэн үргэлж залбирч, залбиралдаа үнэнч байх хэрэгтэй гэдэг. Тэгээд үүнийг зүгээр л бодит байдлаар хийж болно. Бид зүгээр л БУРХАНД хандаж, ‘БУРХАН минь, надад Та хэрэгтэй байна.’ гэж хэлдэг. Эсвэл ‘БУРХАН минь, туслаач’ гэсэн энгийн үгсийг л хэлнэ. ” – Блэкфут Уугуул Үндэстний Христийн сайн мэдээ түгээгч, Нутгийн Санваартан Мэрилин Кроучайлд (Cardus.ca)
Жош Майлсын клиник үхлийн тухай энэхүү цувралын өмнөх дугааруудад Жош 2020 онд өвчин нь хүндэрсэн үед биеэсээ гарч, там гэж таньсан орон руу татагдсан тухайгаа ярьсан. Аав нь ачааны машинд хажууд нь залбирч байх зуур Гэрлээр дамжин Диваажинд хүрсэн гэнэтийн аяллаа Жош дурсан ярьжээ. Тэнд тэр өөрийгөө бүрэн бүтэн болсон мэт мэдэрч, хамаг анхаарал нь БУРХАН руу чиглэсэн байна. 4-р хэсэгт тэрээр БУРХАНЫ оршихуй, ТҮҮНИЙ сэнтий болон тэнд харсан ер бусын төрөлтнүүдийг дүрслэн өгүүлнэ. Жош БУРХАНЫ өмнө ямар ч үг солилцолгүй, чимээгүй зогсож байснаа дурссан юм. Хожим БУРХАН болон ТҮҮНИЙ сэнтийг дүрслэн ярих амаргүй байжээ.
ТЭР асар том. ТҮҮНИЙ залардаг сэнтий нь ТҮҮНИЙГ харах боломжтой атлаа нэгэн зэрэг харах боломжгүй мэт. БУРХАНЫ тэр нам гүм байдал асар хүчтэй тул ТҮҮНИЙ оршихуй аянгын нүргээн мэт санагддаг. Диваажинд үргэлж намуухан аянга нүргэлж байдаг мэт. ТҮҮНИЙ эрчим асар хүчтэй учир тэнд байхдаа ТҮҮН рүү харахыг ч хүсдэггүй. Хэт хурц гэрэлтэйдээ ч биш, харин өөрийгөө туйлын өчүүхэн гэж ##мэдэрдэг болохоор тэр. ТҮҮНИЙ оршихуйд бүрэн автаж, сүр хүчинд нь дарагдсан мэт санагдана. Энэ нь бороотой хамт дуугардаг ердийн аянга биш, харин БУРХАНЫ оршихуйтай холбон мэдэрсэн тасралтгүй нүргээн байсан гэж Жош тайлбарласан. Өөрийнх нь хүсэл тэмүүлэл, зорилгууд арилан одсон байлаа. Түүний цорын ганц хүсэл нь харцаа доошлуулж, сонсоод, БУРХАНЫ зааврыг хүлээх байв. Доор нь байсан гадаргыг ч дэлхийн ямар нэг зүйлтэй зүйрлэхэд хэцүү байжээ.
Тэр газарт байж, эргэн тойрноо харахад шилэн дээр зогсож байгаа мэт боловч тийм биш, харин хамгийн тогтуун усан дээр зогсож байгаа мэт байсан. Эргэн тойрноо харахад сүүдэр огт үзэгдээгүй. Сүүдэр байхгүй ч Жош сэнтийг болон өөрийн зогсож буй газрыг тод ялгаж чадаж байв. Тэнд үүл байгаагүй бөгөөд БУРХАНЫ Гэрэл орон зай бүрийг дүүргэж байсан гэж тэр дүрсэлсэн. Түүний явж өнгөрсөн хонгилын нэгэн адил олон өнгө нийлж цагаан Гэрэл болсон мэт байв. Сэнтий тунгалаг харагдсан ч Жош түүнийг ялгаж харж байсан бөгөөд алмазыг санагдуулам байдлаар Гэрэл ойлгож байжээ. Энэ ялгаа зөвхөн харагдах зүйлсээр хязгаарлагдахгүй, түүний хэрхэн хөдөлж, БУРХАНТАЙ хэрхэн харилцаж байсанд ч хамаатай гэж Жош ярив.
Диваажинд бодсон газартаа шууд оччихдог. Энд бидэнд байдаггүй тийм төгс, бүрэн дүүрэн холбоо байдаг тул үг хэрэггүй. Жош энэ үггүй ойлголцлыг Едений цэцэрлэгт БУРХАНЫ үгийг зөрчөөд ТҮҮНЭЭС нуугдсан Адамын тухай Библийн түүхтэй холбосон юм. БУРХАН Адамаас хаана байгааг нь асуухад тэр асуулт сүнслэг холбоо тасарсныг илэрхийлсэн гэж Жош итгэдэг. Жошийн хувьд Диваажинд мэдэрсэн дотно холбоо нь хүн төрөлхтөн юу алдсаныг ойлгоход нь тусалсан ажээ.
Жош өөр хүмүүсийг хараагүй. Тэр Диваажингийн гудамжаар алхсан бус, харин үүдэнд нь байсан гэж үзэж байна. Тэр амьтан-хүмүүстэй төстэй төрөлтнүүдийг харсан бөгөөд дэлхий дээрх хамгийн ойролцоо зүйлстэй зүйрлэн дүрсэлсэн юм. Гэхдээ тэдний нэг нь яах аргагүй арслангийн дүртэй байсан ч нүүр нь ердийнх биш байв. Тэр хаа сайгүй нүдтэй байсан. Эдгээр амьтад бүгд цагаан байсан. Тэгээд тэр үнэхээр бүх биеэрээ нүдтэй байсан. Тэд бүгд БУРХАНД бүрэн анхаарлаа хандуулсан байв. Намайг тэнд байгаад тэд огт санаа зовоогүй. Би тэнд байгаагүй мэт л байсан. Хожим тэдний дүр төрхийг ойлгоход хэцүү байсан ч тэнд байх үед нь бүх зүйл хэвийн санагдсан гэж Жош ярьсан юм. Өөр нэг төрөлтөн нь морь-хүнтэй төстэй, тал бүрдээ 3 далавчтай, бүх биеэрээ нүдтэй байжээ. Тэдгээр төрөлтөн БУРХАНЫ өмнө өөртөө итгэлтэй атлаа даруухан зогсож байв: Далавчтай төрөлтөн далавчаа дэлгэсэн бол арслан төст төрөлтөн цээжээ цэхэлж, хөлөө тэгшлэн зогсжээ. Тэд анхаарлаа БУРХАНД төвлөрүүлж, ТҮҮНИЙ зааврыг авахыг хүсэн хүлээж байжээ. Жош эдгээр төрөлтөн БУРХАНЫ хажууд, тэнгэр элч нар илүү өндөрт
байхыг харжээ. Тэнд нар байгаагүй, БУРХАН ӨӨРӨӨ Диваажингийн Гэрлийн эх үүсвэр гэдгийг тэр ойлгожээ. БУРХАНЫ хязгааргүй агуу байдал зөвхөн биет хэмжээгээр хязгаарлагдахгүй гэж тэр тайлбарласан юм. ТҮҮНИЙ мөн чанар асар уудам тул ТЭР бүхний төв атлаа нэгэн зэрэг бүх зүйл өөрөө мэт байсан. Бүх зүйл ТҮҮН дотор оршдог ч ТЭР бас тэнд ӨӨРӨӨ оршдог мэт.
5-р хэсэгт Жош дэлхий дээрх биедээ эргэн ирэхэд ямар хэцүү байсан, өвдөлтийн дараах эдгэрэлт болон энэ болсон явдал нь амьдрах хэв маягийг нь хэрхэн өөрчилснийг өгүүлнэ. Талархах сэтгэлгүй мэт сонсогдож болох ч би хэсэг хугацаанд сэтгэл дундуур байсан. Энд буцаж ирснээ ухаармагц, зарим хүн “Чи энд буцаад ирлээ. Баяртай байгааг чинь мэдэж байна. Чамд амьдрах хоёр дахь боломж олдлоо.” гэж бодох байх. Жош Майлсын клиник үхлийн тухай энэхүү цувралын 5-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жейни Дюваллтай хамт БУРХАНТАЙ учирсан учралууд YouTube суваг)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх