Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны зургаадугаар сарын 26
АНУ үргэлжилж буй хэлэлцээрийн хүрээнд Ираны газрын тосны хоригийг 60 хоног түр цуцалж, Иран улсад дэлхийн зах зээл дээр газрын тосоо ам.доллароор, стандарт үнээр борлуулах боломж олгожээ. (NPR)
[Германы] Европын Гадаад Харилцааны Зөвлөлийн судалгаагаар Европын 15 орны оролцогчдын 66% нь ИБУИНВУ-ыг ЕХ [Европын Холбоо]-нд дахин нэгдэхийг дэмжсэн бол, ИБУИНВУ-ын оролцогчдын 75% нь тус холбоотой илүү ойр харилцаатай болохыг хүсжээ. Үүнд тэдний 63% нь худалдааны харилцааг ойртуулахын оронд ИБУИНВУ, ЕХ-ны хооронд чөлөөтэй зорчих эрхийг сэргээхийг зөвшөөрнө гэж, Брекситийн бүх нийтийн санал асуулгаас 10 жилийн дараа мэдэгджээ. (Гардиан)
Ау Лак (Вьетнам)-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч То Лам 6-р сарын 22-нд [Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотод зохиогдсон “Номхон далайн түншлэл– Номхон далайн нөхөрлөл 2026” ажиллагааны үеэр АНУ-ын Тэнгисийн цэргийн нарийн бичгийн дарга Хүнг Каотой уулзаж, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, далайн аюулгүй байдал, гамшгийн хариу арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ау Лак (Вьетнам)-ын дайнаас үлдсэн хор уршгийг шийдвэрлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээ амлалаа. (ВнЭкспресс)
Тайвань (Формоса) Украин (Урейн)-ы Львов хот дахь Unbroken Үндэсний нөхөн сэргээх төвд Тайвань (Формоса)-ийн Найрамдлын барилгыг барихад зориулан 5.7 сая гаруй ам.доллар хандивлажээ. 51 ортой уг байгууламж нь ирэх сард нээгдэх бөгөөд дайнд шархадсан хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээ, хиймэл эрхтний үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Тайвань (Формоса), Украин (Урейн)-ы хоорондын эрүүл мэндийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. (Тайпей Таймс)
Ау Лак (Вьетнам)-ын Барилгын яам 31/2026 тоот захирамжийг гаргаж, 2026 оны 12-р сарын 15-наас эхлэн орон сууцны барилгууд цахилгаан тээврийн хэрэгслийн тусгай зогсоол, цэнэглэх бүсийг галын аюулгүй байдлын хамгаалалттайгаар, түүний дотор бусад зогсоолоос тусгаарлах, доод хонгилын давхарт цэнэглэхийг хязгаарлах, 24/7 хяналт, гал илрүүлэх системтэй байх шаардлага тавина. Ингэснээр тус улс цахилгаан тээврийг дэмжихийн зэрэгцээ орон сууцны барилгын аюулгүй байдлын асуудлыг бууруулахыг зорьж байна. (Тань Ньень)
[АНУ-ын] Лос-Анжелес хотод гарсан үзүүлэнд Орос улсын хүчээр авч явсан нь батлагдсан украин (урейн) хүүхдүүдийг бэлгэдэн 20,000 бамбаруушийг дэлгэн тавьжээ. Украин (Урейн)-ыг дэмжигч бүлгүүд, идэвхтнүүд, орон нутгийн албаны хүмүүс 6-р сарын 20-нд болсон уг арга хэмжээгээр тэднийг нутагт нь буцаахыг уриалсан байна. Үүнтэй төстэй үзүүлэн 4-р сард [АНУ-ын] Вашингтон хотод анх гарч байжээ. (Киев Индепендент)
UNHCR [НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар] 2024 оны 12-р сараас хойш Сирийн 200,000 гаруй дүрвэгч Иорданаас Сири улс руу сайн дураараа буцсан бөгөөд тэдний дотор 2026 он эхэлснээс хойш 23,150 хүн байгаа, мөн нутагтаа буцах хөдөлгөөн тогтвортой үргэлжилж, буцсан хүмүүсийн 41 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна гэж мэдэгджээ. (Сирийн Араб Мэдээний Агентлаг)
Тажикстан улс шинэ Эрүүл мэндийн хууль баталж, төрийн болон хувийн байгууллагын ажилтнуудыг ажлын өдөр бүр дор хаяж 20 минутын биеийн хөдөлгөөн хийхийг үүрэг болгожээ. Ажил олгогчид таргалалт, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх хүчин чармайлтын хүрээнд өдөр тутмын дасгалд зориулан цаг хугацаа, орон зай, зохион байгуулалтыг бүрдүүлэх шаардлагатай болжээ. (Open.kg)
[АНУ-ын] Калифорни мужийн шүдний эмч доктор Марк Бурхенне шүдээ угаах дадалд энгийн өөрчлөлт хийх нь шүдийг хамгаалж, мэдрэгшлийг бууруулж, буйл гэмтэхээс сэргийлэх боломжтой гэж мэдэгджээ. Тэрээр шүдний пааланг элэгдүүлж, буйлыг гэмтээж болзошгүй тул шүдээ хөндлөн чиглэлд хүчтэй үрж угаахгүй байхыг зөвлөсөн байна. Үүний оронд тойрог хөдөлгөөнөөр зөөлөн угаах, эсвэл цахилгаан сойзыг өөрөөр нь ажиллуулах хэрэгтэй. Мөн зөөлөн үстэй шүдний сойз хэрэглэх, элэгдсэн үсний цэвэрлэх чадвар багасдаг тул 1-3 сар тутамд сойзоо солихыг зөвлөжээ. Мэргэжлийн шүд цэвэрлэгээг тогтмол хийлгэх нь нэн чухал бөгөөд буйлны өвчин, шүд цооролт, өндөр өртөгтэй шүдний асуудлаас сэргийлэхэд тусалж, амны хөндийн ерөнхий эрүүл мэндийг дэмждэг гэжээ. (Тань Ньень, Askthedentist.com)
Авокадо нь эслэг болон зүрхэнд тустай моно ханаагүй тос агуулдаг тул цатгалан мэдрэмж төрүүлж, холестерины түвшнийг сайжруулахад тустай байж болох юм. 26 долоо хоног үргэлжилсэн санамсаргүй туршилтаар өдөр бүр нэг авокадо идэхэд хооллолтын чанар, нойрны эрүүл мэнд, цусан дахь өөх тосны үзүүлэлтийг сайжруулж, LDL [бага нягтралтай липопротеин] буюу “муу” холестериныг бага хэмжээгээр бууруулсан байна. Мөн цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлснээр жин хасахад дэмжлэг үзүүлж болох юм гэсэн хязгаарлагдмал нотолгоо бий. (Бао Сүк хое ва Дой сон)
Эрдэмтэд В12 аминдэмийн далд дутагдал өндөр настнуудад эрүүл мэндийн ноцтой эрсдэл учруулдгийг анхааруулжээ. 2026 оны шинэ судалгаагаар В12 бага байх нь митохондрийн ДНХ-г алдагдуулж, цус багадалт үүсэхээс өмнө булчингийн энерги үйлдвэрлэлийг эрс бууруулдгийг тогтоожээ. Үүний улмаас архаг ядаргаа, танин мэдэхүйн сулрал үүсдэг ба ихэвчлэн хэвийн хөгшрөлттэй андуурагддаг. Мэргэжилтнүүд B12-ийн дутагдлыг илрүүлэх клиникийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. (СкайТех Дэйли)
Энэтхэг даяар эрчимжиж буй халууны давлагааны улмаас сургуулиуд хэдэн долоо хоногоор хаагдаж, олон зуун мянган хүүхэд цахим сургалтад шилжихэд хүрчээ. Олон эх гэртээ хүүхдээ асрахын тулд ажлаа орхиж, эсвэл ажлын цагаа багасгаж байна. Мэргэжилтнүүд уг саатал нь орлогыг бууруулж, хүйсийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна гэж анхааруулжээ. (Гардиан)
Халуунаас болж балчир ураацай, хараацай, хар тодол шувууд үүрнээсээ гарахад хүрч буй учир Бельгийн зэрлэг амьтан-хүн аврах төвүүд хүндрэлтэй ажиллаж байна. Намур хот орчмын нэг байгууламжийн дээврийн температур 50-60°C хүрч, олон дэгдээхэй үүрнээсээ үсрэхээс өөр аргагүй болж буйг мэдээлжээ. Европын халууны давлагаа зэрлэг амьтан-хүмүүст дарамт учруулснаар асрах газарт ирэх амьтан-хүмүүсийн тоо огцом өссөнийг тэмдэглэжээ. (Ройтерс)
Нэгэн цагт “Аз жаргалын хот” гэгдэж байсан Нигерийн эргийн Айеторо хотын нутаг дэвсгэрийн талаас илүү хувь нь хорин жилийн хугацаанд Атлантын далайн давалгаанд живэн алга болжээ. Оршин суугчид орон гэр, сургууль, амьжиргаагаа алдсаар байгаа ба мэргэжилтнүүд үүнийг уур амьсгалын өөрчлөлт, далайн түвшин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. (Гардиан)
Их Британийн тэжээвэр амьтан-хүний хүнсний Omni гарааны компани 11 сая фунт.Стерлинг босгон, нохой-ардын веган хүнсний брэндээ дэлхий даяар өргөжүүлэхээр болжээ. A цуврал санхүүжилт нь Их Британид үйл ажиллагаагаа тэлэх, АНУ-ын зах зээлд нэвтрэх, шинэ нэмэлт бүтээгдэхүүн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. (Грийн Куийн)
Малайзын хоолны урлагийн Sunway Le Cordon Bleu байгууллага салбарын боловсон хүчний хомсдолыг шийдвэрлэх, тогооч нарыг тогтвортой, орчин үеийн веган тогоочийн арга техникт сургах зорилгоор “Ургамлын гаралтай хоол”, “Ургамлын гаралтай нарийн боов” хэмээх шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлжээ. (Стар)
Их Британийн гэдэсний эрүүл мэндийн Zoe компани The Gut Health Bar бүтээгдэхүүнийг гаргаж, веган зуушны зах зээлд нэвтэрлээ. Ургамлын гаралтай 10 гаруй орцоор найруулж, хоёр төрлийн амтаар санал болгож буй эслэг ихтэй уг зууш нь гэдэсний бичил биетний орчныг шууд дэмжихэд чиглэжээ. (ФүүдБев Медиа)
[Энэтхэгийн] Ражула хотын ойн албаныхан ил гүний худгаас эм арслан- болон нохой-хүнийг 5 цагийн дараа аварчээ. Эм арслан-хүн нохой-оршин суугчийг хөөж явахдаа хоёулаа худагт унасан байна. Тэд хоёулаа амьд үлдсэн бөгөөд эм арслан-хүнийг эмчлүүлэхээр Бабаркот Амьтан Асрах Төв рүү шилжүүлжээ. (Күүл Даун)
[Канадын] Онтарио хотын Blue Shores Counselling байгууллага Лэйс, Серено нэртэй хоёр морь-хүнтэй адууны эмчилгээгээр гэмтэлтэй өвчтөнүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийж байна. Тус хөтөлбөр нь сэтгэл заслыг гадаа амьтан-хүмүүстэй харилцах үйл ажиллагаатай хослуулан, оролцогчдын стресс, түгшүүрийг бууруулахын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө зохицуулах чадварыг сайжруулдаг байна. (Orilliamatters.com)
Ау Лак (Вьетнам)-ын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан Бүй Ти Хуень 466 сая гаруй аулак (вьетнам) донг [17,700 гаруй ам.доллар]-ийн бэлэн мөнгөтэй, эзэнгүй гар цүнх олжээ. Тэрээр эд зүйлийг хамгаалалтын албанд мэдэгдэж, нисэх буудлын цагдаатай хамтран, сандарсан эзэнд нь буцаан өгсөн байна. (Дань Три)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Та нарын хэн нь ч өөртөө хүсдэг сайн сайхныг ах дүүдээ, эсвэл хөршдөө хүсэхээс нааш жинхэнэ итгэлд хүрдэггүй.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, Хайрт Зөнч Мухаммед, Тэрээр Амгалан Түүнд Оршиг (цагаан хоолтон) (Sahih al-Bukhari)
Доктор Паула Лангхоффын клиник үхэлд орсон тохиолдлын энэ цувралын өмнөх 1-5-р хэсэгт Паула зургаан настайдаа аспирины тун хэтрүүлэн хэрэглэснээ дурсан ярьсан. Бүх зүйл тас харанхуй болсны дараа тэрээр оддын хонгилоор татагдан, хожим нь Диваажин гэж тодорхойлсон газарт очсон аж. Олон жилийн дараа Лаймын өвчин тусан, ноцтой хүндэрсний дараа Паула ор нь гурван шөнө дараалан чичирсэн гэж ярьсан юм. Гурав дахь шөнө Паулагийн сүнс биеэсээ чөлөөлөгдөж, хоёр дахь диваажингаар дамжин Диваажингийн орон руу, эцэст нь Суу алдрын орон руу хүргэгдсэн бөгөөд тэнд Эцгийн Хайр үнэхээр агуу байсан тул тэр буцаж явахгүй байхыг гуйжээ.
Одоо 6-р хэсэгт Паула насанд хүрсэн үедээ тэрхүү клиник үхэлд орохдоо Суу алдрын орноос өмнө өөрт нь үзүүлсэн хамгийн чухал зүйлсийн нэг болох түр зуурын цаг хугацааны шугам руу эргэн очсон тухай ярьсан юм. Энэ ердөө цаг хугацааны шугам байсан. Надад үүнийг бидний түр зуурын цаг хугацаа гэж нэрлэдэг зүйлийн бүх орон гэж хэлсэн. Энэ цаг хугацааны шугам дээр оршдог. Үүний жижигхэн хэсгээс бусад нь бүгд дууссан байлаа. Энэ бол одоо бидний амьдарч буй хэсэг байсан бөгөөд 2003 он байсан. Надад энэ нь нэг талаар уян хатан байдаг гэж хэлсэн. Тиймээс би дараа нь Судрыг гүнзгийрүүлэн судалж, Исаиа Хезекиагийн төлөө зуучлан залбирсан тухай уншсан ба үүнд цаг хугацааг урагш биш, 10 градусаар ухрааж, сүүдэр ухарч, түүнд дахин 15 жил нэмэгдсэн тухай олж мэдсэнээр энэ нь тодорхой хэмжээнд уян хатан байдгийг би ойлгосон. Үнэндээ хэрэв Христийн бие залбирал, зуучлалд төвлөрвөл, учир нь Эзэний Үгэнд: “Миний Нэрээр дуудагдсан Миний ард түмэн өөрсдийгөө даруу болгож, залбирвал...” гэсэн байдаг. Есүсийн нэрээр дуудагдсан БУРХАН-д итгэгчид залбирвал Тэр Диваажингаас сонсох болно гэсэн үг юм. Хэрэв бид гэмшиж наманчилбал Тэр Диваажингаас сонсож, хүрэлцэн ирж, манай нутгийг эдгээнэ. Тэгэхээр уян хатан байдал орж ирдэг газар нь энэ л юм, ойлгож байна уу? Харин одоо итгэгчид анхны хайраа гээж, Хаанчлал өргөжиж, олширч, үр өгөөжтэй болж, БУРХАН-ыг алдаршуулахын төлөө залбирахаа мартвал юу болох вэ? Харанхуй орж ирээд тэр цаг хугацааны шугамыг хаах болно. Учир нь Есүс: “Би дэлхийд оршин буй цагтаа би дэлхийн Гэрэл.” гэсэн байдаг. [Тэгэхээр] та нарт Гэрэл байна, тийм үү? Бид Есүсийг дахин хүсэхээ боливол юу болох бол? Тэр бол төгсгөл.
Паулад илүү том цаг хугацааны шугамын талаар бүхнийг үзүүлсний дараа ч түүний өөрийнх нь өөрчлөлт цаг хугацааны явцад амьдралд хэрэгжих ёстой байв. Тиймээс би: “Тийм ээ! Би дахин төрлөө. Би аврагдлаа, одоо дэлхийг аврахаар явна.” гээгүй. Зарим хүмүүст тийм байдаг ч надад тэр үед бүтэн амьдралын, 40 жилийн шарх, уучлах ёстой хүмүүс байсан. Би үүнийг алхам алхмаар туулж, амьдралаа өөрчлөх ёстой байсан, БУРХАН намайг энэ бүхнийг хийхэд цаг хугацааны явцад цэвэрлэж тусалсан. Гэвч Паулагийн хэлснээр өөрийнх нь эдгэрэл цаг хугацааны явцад өрнөх ёстой байсан ч туулсан туршлагад нь БУРХАНЫ хэлсэн нэгэн захиас бүх сүнсэнд зориулагдсан байсан гэжээ.
Би БУРХАН-ы дуу хоолойг сонсдог. Тэр: “Би чамайг харж байна. Би чамд хайртай, мөн чамд зориулсан ажил үүрэг Надад бий.” гэж хэлдэг. Тэр надад амийг үгээрээ өгсөн юм шиг санагдсан. Товчхондоо, энэ бол хүн бүрд, сүнс бүрд зориулсан Үг юм. Учир нь энэ явдлыг туулах үед оршин байсан цорын ганц хүн нь би байсан мэт санагдсан. БУРХАН энэ бүхнийг миний төлөө бүтээсэн. Тэгж харагдаж, тэгж мэдрэгдэж байв. БУРХАН-ы оршихуйд байхдаа та Түүнийг хэн болохыг мэддэг. Мөн та өөрийгөө нүгэлтэн гэдгээ, Түүнээс өөр БУРХАН байхгүй гэдгийг мэддэг. Огт байхгүй. Таныг хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн нь хамаагүй. Таны шашин юу гэж номлодог нь хамаагүй. Энэ бол зөвхөн БУРХАН. Энэ бол зөвхөн Есүс, зөвхөн Ариун Сүнс, Эцэг. Тэд Нэг юм. (Жени ДуВаллтай хамт БУРХАН-тай учирсан учралууд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх