ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 13
АНУ 5-р сарын 14–15-нд Израил-Ливаны энхийн хэлэлцээрийн 3 дахь шатны уулзалтыг зохион байгуулж, Хезболлаг зэвсэг хураахад чиглэсэн бодит алхмуудыг хэлэлцэхээр дипломатчид, цэргийн төлөөлөгчдийг оролцуулна. Израилын өмнөд Ливанд цохилт үргэлжилж, Хезболла довтолгоогоо үргэлжлүүлж буй тул гал зогсоох байдал хэврэг хэвээр байна. (Таймс оф Израил)
Human Relations эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар туслах нохой-хүмүүс зөвхөн даалгавар биелүүлэхээс хавьгүй илүү үүрэгтэй бөгөөд хүний үл мэдэг дохио зангаа, сэтгэл хөдлөл, биеийн өөрчлөлтийг тасралтгүй тайлж уншсанаар хэрэгцээг урьдчилан мэдэрч, цаг тухайд нь асаргаа үзүүлдэг тогтоожээ. Туслах нохой-хүмүүсийн 13 багийг ажигласан судлаачид нохой-хүмүүс эрүүл мэндийн байдлыг хянаж, сэтгэл санаагаар дэмжин, заримдаа асран хамгаалагч нь анзаарахаас өмнө цусан дахь сахрын өөрчлөлт зэрэг асуудлыг илрүүлдэг болохыг олж мэджээ. Уг дүгнэлтүүд нь нохой-хүмүүсийг идэвхгүй туслагч бус, харин асаргаанд туслах оролцогч түнш гэж үзэх ёстойг харуулж, уламжлалт ойлголтыг өөрчилж байна. (GB Ньюс)
Шерил Александер хоёр туслах нохой-хүн нь түүний бие даасан байдал, өөртөө итгэх итгэлийг хэрхэн өөрчилсөн талаар өгүүлжээ. Түүний анхны нохой хамтрагч Орка 2003 онд моторт тэргэнцэр нь чулуу мөргөж, усаар дүүрсэн шуудуунд бүсэлхий хүртлээ живж, гацсан хэвээр, гарч чадахгүй болох үед амийг нь аварчээ. Орка тусламж дуудахаар гүйж, ойролцоогоор нэг хагас километрийн зайд явж байсан хүнийг олж, буцаан дагуулж иржээ. Энэ үйлдлийнх нь төлөө дараа нь Их Британийн үндэсний мал эмнэлгийн буяны байгууллагаас амьтан-хүмүүсийн эр зоригт олгодог хамгийн дээд иргэний шагнал болох PDSA [Өвчтэй амьтдад зориулсан ардын эмнэлэг]-ийн Алтан медалиар шагнажээ. Түүний одоогийн нохой хамтрагч Тириан өдөр тутмын ажилд нь тусалж, сургууль дээр нь дэмжин, сэтгэл санааны тайвшрал өгдөг. Шерил нохой-хүмүүс “хэзээ ч боломжтой гэж бодож байгаагүй амьдралыг таашаах хүч, эр зоригийг надад өгсөн.” гэжээ. (Телеграф)
[Ау Лак (Вьетнам)-ын] Кан Тхо хотын цагдаа нар 30 настай Нгуен Чунг Тинийг [Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотын нэгэн эмэгтэйг залилсан хэрэгт баривчилж, яллагдагчаар татжээ. Тэрээр өөрийгөө хийдийн хамба мэтээр танилцуулан, 2024 оны сүүлээс 2025 оны эхэн үе хүртэл хийдийн барилга барина гэж итгүүлж, 750 сая донг (ойролцоогоор 28,500 ам.доллар) дансаар авч, улмаар мөнгийг зарцуулж, холбоо тасалсан гэх хэрэгт сэжиглэгдэж байна. (Бао Кань То)
4-р сарын 22-28-нд АНУ-ын USS Боксер газар уснаа явагч хөлгийн бэлэн байдлын бүлэг болон Тэнгисийн явган цэргийн 11-р экспедицийн нэгжийн далайчид, тэнгисийн явган цэргүүд “Синлаку” супер хар салхины дараа [АНУ-ын] Гуам, Умард Марианы арлуудад ус, хүнсний багц, генератор хүргэж, хог нуранги цэвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, усан онгоцноос эрэг рүү нисэх болон гадаргын хэрэгслүүд ашиглаж, зайлшгүй үйлчилгээг сэргээжээ. (War.gov)
[АНУ-ын] Охайо мужийн Их Сургуулийн судалгаагаар мэс заслын дараа өдөр бүр нэмэлт 1,000 алхам алхах нь эдгэрэлтийг мэдэгдэхүйц сайжруулдаг байна. Алхам бүрийг 1,000-аар нэмэгдүүлэхэд хүндрэл гарах эрсдэл 18%, дахин хэвтэх эрсдэл 16%, эмнэлэгт хэвтэх хугацааг 6%-иар бууруулдаг нь эрт үеийн биеийн идэхтэй хөдөлгөөн нь мэс заслын өвчтөнүүдийн эдгэрэлт болон урт хугацааны эрүүл мэндийн үр дүнг сайжруулахад чухал хүчин зүйл болохыг харуулж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Судлаачид Тайландын Чачоенгсао мужийн тахир хамарт сарьсан багваахай-хүмүүсээс SARS-тэй төстэй шинэ коронавирус илрүүлжээ. Эрүүл мэндийн албаныхан уг омог хүнд халдах эрсдэл багатай, дамжиж буй нотолгоо байхгүй гэж мэдээлж, зэрлэг амьтдын тандалт чухал болохыг онцоллоо. (VOV)
Ам зайлагч тус болохоосоо илүү хор учруулж болзошгүйг үргэлжилж буй судалгаанууд анхааруулж байна. Их Британийн мэргэжилтнүүд олон хүн бодит шаардлагагүй атал ам зайлагчийг өдөр бүр хэрэглэдэг бөгөөд зарим судалгаа энэ дадлыг хавдар, зүрхний өвчний эрсдэл үүсгэдэг байж болохыг харуулж байна. Тэд ам зайлагч амны хөндийн ашигтай бактерийг алдагдуулж, Их Британид жил бүр хэдэн зуун сая фунт дэмий зарцуулахад хүргэж болзошгүйг анхааруулж байна. Уг тайланд тус бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхээс өмнө сайтар бодохыг хэрэглэгчдэд уриалжээ. (Дэйли Мэйл)
[Их Британийн] Саутхэмптоны Их Сургуулийн удирдан явуулж, Science Advances сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар хүчтэй салхи, дулаарч буй далайн гүний ус, өөрөө хүчээ нэмдэг дулааны мөчлөгийн улмаас 2015 оноос хойш Антарктидын далайн мөс Гренландтай тэнцэх хэмжээгээр хайлжээ. Эрдэмтэд Өмнөд далай дэлхийн уур амьсгалыг тогтворжуулах чадвараа алдаж, дулаарал болон далайн түвшний өсөлтийг хурдасгаж буйг анхааруулсан байна. (Дэйли Мэйл)
Африк-Евроазийн нүүдлийн замаар нүүдэллэдэг шувуу-хүмүүсийн төрөл зүйлийн тоо тал хүртэл хэмжээгээр буурсан бөгөөд холын зайд нүүдэллэгчид хамгийн өндөр эрсдэлтэй байна. Мэргэжилтнүүд энэ бууралтыг амьдрах орчны сүйдэл, уур амьсгалын өөрчлөлт, намгархаг газрын доройтол, цахилгаан шугам болон салхин сэнстэй мөргөлдөхтэй холбон тайлбарлаж байна. Чад нуур агшиж буй нь мөн чухал түр буудаллах газруудыг үгүй хийж байна. (Монгабай)
Хэт халалт, ган гачиг АНУ-ын зарим мужийн улаан буудайн ургацад ноцтой хохирол учруулж, Баруун Дундад бүсийн зарим тариаланчдыг ургацаа орхиход хүргэж байна. Улам бүр таамаглахад бэрх болж буй цаг агаар үйлдвэрлэлд заналхийлж буй бөгөөд Канзасын улаан буудайн 44%, Оклахомагийн 49% нь маш муу буюу муу байдалтай байна. Нэг эх сурвалжийн тооцоогоор улсын хэмжээнд улаан буудайн ургац 2025 оныхоос ойролцоогоор 15%-иар бага байх төлөвтэй байна. (Гардиан)
Британийн веган идэвхтэн, кино найруулагч Жак Хэнкок-Фэйрсийн “Үхэж буй худалдаа” хэмээх шинэ баримтат кино нь амьтан-хүний махны аж үйлдвэрийн “хүний далд өртөг”-ийг судалж, аавыг нь оролцуулаад, мал нядалгааны газрын ажилтнуудын туулдаг сэтгэл зүйн гэмтэл, ёс суртахууны шаналал, ажлын аюултай нөхцөлийг мэргэжилтнүүд болон тэргүүлэх ажилтнуудтай хийсэн ярилцлагаар харуулжээ. (Плант Бэйсд Ньюс)
Хиймэл дагуулын зургаас харахад Ираны стратегийн ач холбогдолтой Харг арлын ойролцоо 50 гаруй ам дөрвөлжин километр талбайд их хэмжээний газрын тос асгарсан байж болзошгүй байна. Ормузын хоолойд АНУ-ын тэнгисийн бүслэлт үргэлжилж буй энэ үед Ираны газрын тосны дэд бүтцэд дарамт нэмэгдэж буй нөхцөлд 3,000 гаруй баррель нефть алдагдсан байж магадгүй гэж шинжээчид тооцоолж байна. Мэргэжилтнүүд асгарсан тос Саудын Арабын ус руу хөвж, Персийн булангийн эмзэг экосистемд ноцтой хохирол учруулж болзошгүйг анхааруулж байна. (Түөй Трэ)
ЕХ [Европын Холбоо] нь ЕЭБ [Европын эдийн засгийн бүс]-ийн долоон орны есөн төслийг сонгон, Инновацын сангаас ойролцоогоор 1.09 тэрбум евро олгож, 10 жилийн хугацаанд 1.3 сая гаруй тонн цэвэр устөрөгч үйлдвэрлүүлэхээр болжээ. Энэ нь ялгарлыг бууруулах, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, холбооны цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой юм. (Европын Комисс)
Дани улс Bitten нэртэй үндэсний шинэ ХО [хиймэл оюун ухаан]-ы суперкомпьютерийг ашиглалтад орууллаа. Үүнийг Өмнөд Данийн Их Сургууль HPE [Hewlett Packard Enterprise], Danfoss-той хамтран бүтээж, дэвшилтэт үүсгэгч ХО-ын судалгаа, их сургуулийн сургалт, стартапын инновацыг дэмжих бөгөөд шингэн хөргөлттэй, дулаан сэргээх дундын дэд бүтцийг суперкомпьютер байрлаж буй [Сённерборгийн] хотын нүүрстөрөгчийн саармаг эрчим хүчний төлөвлөгөөнд нэгтгэжээ. (W.Media)
Идэвхтэн Жон Льюис (веган) АНУ-д суурилсан, улс даяар хүргэлттэй веган савтай хоолны үйлчилгээг эхлүүлжээ. Сонгож бүрдүүлсэн хайрцгуудад веган мах, сэтгэл дулаацуулах хоолны хачрууд багтаж, энэрэнгүй, эрүүл, амтлаг тав тухтай хоолыг сурталчилж байна. (ПЕТА)
[Их Британийн Дорсетийн Дорчестер хотын] Дорчестер Веган МегаМаркет 5-р сарын 16–17-нд Маумбери Рингсийн Ромын амфитеатрт дахин зохиогдоно. Үнэ төлбөргүй уг арга хэмжээнд Ромын түүхэн амфитеатрт орон нутгийн 50 гаруй бүхээг, амьд хөгжим, эрүүл амьдралын хичээлүүд багтана. (Дорсет Эхо)
Herban Vegans брэнд ирэх баасан гараг буюу 5-р сарын 15-нд [АНУ-ын Охайо мужийн] Норвуд дахь Фактори 52 талбайн Гатерол хоолны танхимд Хербистро рестораныг нээнэ. Шинэ газар нь өдрийн турш жижиг хамбургер, салат, смүүти санал болгоно. (СитиБийт)
Нэгэн сувилагч ажлын бус цагаар хажуугаар өнгөрөхдөө зүрх нь зогссон эрийн амийг аварчээ. Хохирогч Испанийн Калета де Велесийн далайн эргийн явган хүний замаар алхаж байжээ. Сувилагч түргэн тусламжийн эмч нар ирж тогтворжуулах хүртэл зүрх-уушгины сэхээн амьдруулалт [CPR] хийжээ. (ЕвроУикли Ньюс)
Аврагчид дрон ашиглан, гаслах чимээг дагаснаар Их Британийн Шиптонторп дахь туулайн нүхэнд хоёр өдрийн турш гацаж, хоншоор нь газрын гадаргаас арай дээхэн байсан терьер үүлдрийн нохой-хүн Краккаг олжээ. Тэрээр зугаалгын үеэр алга болсон аж. Багийнхан түүнийг шавраас ухаж гаргахад бараг 30 минут зарцуулсан бөгөөд асран хамгаалагчтай нь дахин догдлон уулзуулжээ. (Дэйли Мэйл)
[АНУ-ын Пенсильвани мужийн] Лансдейлийн цагдаагийн офицерууд яндан дотор гацсан элбэнхийн гурван зулзагыг аварчээ. Гэрийн эзэн тусламж дуудсаны дараа гэмтээгүй зулзагуудыг аюулгүй гарган авч, мэргэжлийн асаргаа хийлгэхээр зэрлэг амьтан сэргээн засах төвд шилжүүлжээ. (6ABC)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бурхан бол бүхий л Орчлон ертөнцөд түгэн тархах Сүнс бөгөөд хүн бол Тэнгэр, Газрын үйлийн төв юм. Бурхан ба хүн нэг болох үед хязгааргүй хүч илэрнэ.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Сэйши Онисабуро Дэгүчи (цагаан хоолтон) (Oomoto.or.jp)
Кристал Фэйтийн клиник үхлийн тохиолдлын цуврал дугаарын өмнөх 1, 2-р хэсэгт сүнслэг амьдралын дасгалжуулагч Кристал дөнгөж 17 настайдаа төрөхөөр өвдөж, амнионы шингэний эмболи хэмээх ховор бөгөөд ихэвчлэн амь насанд аюултай байдалд оруулсныг хуваалцсан. Хямрал нь хурцдан, яаралтай кесар хагалгаанд ороход хүргэж, хагалгааны үеэр тэрээр саажиж, эхний зүсэлтээс цааших явцыг мэдэрч, хүчтэй өвдөлтийг тэсвэрлэжээ. Тэрээр Бурханаас биеэсээ гарахыг зөвшөөрөөч гэж залбирсан бөгөөд биеэсээ гарч, өрөөний дээгүүр хөвжээ.
Тэнд түүнтэй нэгэн хайр дүүрэн эмэгтэй уулзаж, “Чамд нэр өгсөн хүн нь би” гэж хэлсэн байна. Эмэгтэй Кристалыг Гэрэл рүү орохыг урьсан бөгөөд Кристал дотогшоо харахад гялалзсан, хурц цагаан Гэрэл болон тэнгэр элч нарын үзэсгэлэнт Аялгуугаар хүрээлэгдсэн байна. Үзэсгэлэнт хашаанд татагдан орж, тэрээр Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй хамт суун, хайр, амин хувиа үл бодсон хариу үйлдэл, амьдралын жинхэнэ зорилгын тухай гүн гүнзгий мэдлэг хүлээн авч эхэлжээ.
Одоо 3-р хэсэгт тэдний хувийн яриа гүнзгий үргэлжилнэ. Тэгээд би Түүнтэй ярьж байхад, Тэр: “Би чамд маш их хайртай, чи гайхалтай сайн байсан. Би чамаар маш их бахархаж байна. Чи үнэхээр сайн байсан.” гэх мэт зүйлийг хэлж байлаа. Тэгэхэд би: “Та юу яриад байна вэ? Би сахилгагүй байсан. Би дүрсгүй байсан. Би гэрлээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн. Би бүр 18 ч хүрээгүй байна. Та юу яриад байна вэ?” гэж бодсон. Тэгэхэд Тэр: “Зүгээр ээ. Чи аль хэдийн өршөөгдсөн. Энэ бол Нигүүлсэл юм. Цэвэр Хайр, мэдэхүй ба үл мэдэхүйн хоорондох ялгаа. Тэр бол Нигүүлсэл. Энд, яг одоо чи аль хэдийн 100% бүрэн Нигүүлслээр ивээгдсэн.” гэсэн. Тэгэхэд би “Өө, энэ ямар сайхан мэдрэмж вэ.” гэж бодсон. 25 жилийн дараа ч одоо хүртэл сайхан санагддаг. Тэгээд би: “За. Баярлалаа” гэсэн.
Дараа нь Кристал цааш эсэргүүцэж, хүүхэд байхад нь хэн ч өөрийг нь харж хандаагүй, ганцаараа байсан гэж зүтгэжээ. Эзэн Есүс Христ хариуд нь түүнд урьд хожид байгаагүй, баяр баяслаар дүүрэн амьдралын тоймыг үзүүлжээ. Би хэн ч надтай байгаагүй, би ганцаараа байсан гэж хэлсэн. Тэгэхэд Тэр: “Чи үнэхээр хөгжилтэй юм. Чи санахгүй байна уу, Коко?” гэсэн. Тэр даруйдаа Тэр намайг амьдралын минь бүх дурсамж, дүр зургууд руу аваачсан. Би нөхцөл байдлыг өрөөний дээрх гэрлийн чийдэн дотор, нүүр будалтын ширээний толь, хаалганы хүрээнээс харж буй мэтээр мэдэрч, үзэгдлийг ажиглаж байсан бөгөөд 17 настай би дөрөв, тав, зургаа, долоон настай бага насны өөрийгөө тайтгаруулж байгааг харж байлаа. Миний бага насны би надтай тоглохдоо маш их баярлаж, “Ирсэнд баярлалаа. Чамайг хараад үнэхээр баяртай байна, энэ маш хөгжилтэй байна.” гэж догдолж байв.
Мөн хэдэн жилийн дараа, клиник үхлийн энэ хэсэг дахин сэргэж эхлэхэд, би ээж дээрээ очоод, “Тантай нэг зүйл хуваалцмаар байна.” гэж хэлснээ санаж байна. Тэгэхэд бидний түүх яг таг таарсан. Энэ бүхэн гаднаас баталгаажсан. Ээж: “Чи хүүхэд байхдаа ярьж сурч байсан дүү чинь Кристал гэж хэлж чаддаггүй болохоор чамайг ‘Коко’ гэж дууддаг байсныг санахгүй байна уу?” гэсэн. Чи үргэлж доошоо бууж ирэхдээ маш их догдолсон байдаг байсан. Чи: “Коко надтай тоглохоор ирсэн! Би маш их хөгжилдлөө!” гэж хэлдэг байсан.
Надад үзүүлсэн зүйл яг тэр байсан. Тэгээд Есүс: “Харж байна уу? Тэр хайрыг харж байна уу? Тэр цэвэр баяр баяслыг? Тэр бол Би байсан. Орон зай-цаг хугацаанаас гадна орших чиний доторх хайр нь Би байсан, орж ирээд чамд тайтгарал, баяр баясал өгч байсан.” гэсэн. Тэгэхэд би “Өө, энэ ингэж ажилладаг юм байна.” гэж бодсон. Тэр үүнийг далд ухамсрын түлхэлттэй адил гэж хэлсэн. Мөн энэ бол чи одоо, үргэлж Тэнгэрлэгээр хийж чадах зүйл. Учир нь цаг хугацаа үнэндээ хуурмаг зүйл юм. Эдгээр нь бүгд хүлээн авсан мэдлэг тул би юмсыг нэгтгэн ярьж байна. Цаг хугацаа бол хуурмаг зүйл. Тэнд зохион байгуулагдсан бүх зүйл орон зай-цаг хугацаанаас гадуур Тэнгэрийн цагт үзэсгэлэнтэйгээр хийгддэг бөгөөд бидний төлөө хийгддэг. Бүх зүйл бидний төлөө хийгддэг. Бидэнд тулган хийгддэг зүйл үгүй.
Дараа нь Эзэн Есүс Христ Кристалаас амьдрал руу буцахыг хүсэж байгаа эсэхийг асууж, дотоод хашаанд гурван хүүхэд үзүүлжээ. Тэр мөчид Кристалд Түүнээс заавал асуух нэг асуулт байлаа. Би цэцэрлэгт, гурван хүүхдийн хамт байхдаа Есүсээс зориуд: “За, хэрэв би Дэлхий рүү буцвал энд зөв шашин нь аль нь вэ?” гэж асуусан. Тэр: “Бүх зам нэг л газарт хүрдгийг чи мэдэхгүй гэж үү? Гол нь чи юу хийхээр сонгож, ухамсраа хаашаа чиглүүлэхээр сонгох тухай юм. Бүх зүйл оршихуйн байнгын төлөвт байдаг ч бүх зүйл чиний төлөө болж, чиний эсрэг болдог зүйл гэж үгүй. Тиймээс чи одоо явах уу, дараа явах уу, эсвэл эдгээр хүүхэд одоо төрөх үү, дараа төрөх үү гэдэг нь хамаагүй. Бүх зүйл ямар ч байсан болно. Энэ нь Диваажингаар зохион байгуулагдсан. Чи тэр орон зайг хэрхэн хамтран бүтээхийг хүсэж байгаагаас л шалтгаална.” гэсэн. Тэр мөн “Чи Диваажинд энд хамтран бүтээдэг шигээ Дэлхий дээр ч хамтран бүтээдэг. Чи Дэлхий дээр өмнө нь хийж байсан шигээ Диваажинд энд хамтран бүтээдэг. Энэ бол нэг л зүйл бөгөөд хийгдэх ёстой.” гэсэн бөгөөд би үүнийг “хайр, Гэрэл, амин хувиа үл бодох сэтгэлээр” хийгдэх ёстойг ойлгосон.
Кристалын анхаарал өмнөх гурван хүүхэд рүү буцахад, тэдний нэг нь Кристалын амандаа гаргаагүй бодолд хариулжээ. Тэр миний бодлыг уншиж байв. “Би чамайг зүгээр л тэвэрмээр байна. Чи үнэхээр өхөөрдөм юм” гэж би бодсон. Тэгтэл тэр: “Та намайг зүгээр л тэвэрч болохгүй. Би өөрийн гэсэн мэргэн сүнслэг оршихуй. Та намайг зүгээр л тэвэрч болохгүй” гэсэн. Тэр бүр эрхэлж хэлсэн. Би: “Өө” гэж бодсон.
4-р хэсэгт тэр мөчийн цочирдол нь Кристалын ухамсрыг гадагш түлхэн гаргаж, тэрээр цоо шинэ хэмжээст өөрийгөө олсон тухай гарна. Тэгээд би гэнэт 360 градус, түүнээс ч илүү мэт, энэ хар хоосон орон зай руу гадагш харж байгаагаа мэдэрсэн. Тэгээд би яг тэнд, оршихуйн төлөвт, хэдэн тэрбум жил мэт санагдах хугацаанд байсан. Кристал Фэйтийн клиник үхлийн тохиолдлын олон хэсэгт цувралын 4-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. [IANDS (Олон улсын клиник үхлийн судалгааны холбоо) Подкаст]