ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 5
[АНУ-ын] Пентагон Украин (Урейн)-д олгох удаан хугацаанд хойшилсон 400 сая ам.долларын тусламжийн багцыг гаргаж, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет хууль тогтоогчдод хүнд суртлын саад эцэстээ арилж, санхүүжилт Украины аюулгүй байдлын тусламжийн санаачилгаар дамжин олгогдох боломжтой болсныг мэдэгджээ. (Киев Индепендент)
Хятад улс Камеруны мөргөлдөөнд өртсөн бүс нутгуудад 880 тонн улаан буудай, 1,630 тонн будаа бүхий ойролцоогоор 2.6 сая ам.долларын хүнсний тусламж олгохоо амлажээ. Эхний ачилтыг 5-р сарын эхээр хүргэх бөгөөд албаны хүмүүс тариалангийн талбай эрс багасаж, хүнсний үнэ өсөж буй энэ үед уг хандив нь урт хугацааны хүмүүнлэгийн дэмжлэгийн нэг хэсэг гэж тайлбарласан байна. (Бизнес ин Камерун)
Эмнэл зүйн санамсаргүй түүврийн шинэ туршилтаар тос багатай веган хооллолт нь оролцогчдын өмнөх хооллолттой харьцуулахад хүнс холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг 57%-иар бууруулж, жин, инсулинд мэдрэг байдал, холестерины үзүүлэлтийг Газар дундын тэнгисийн хооллолтоос илүү сайжруулсан нь хооллолтын нэг өөрчлөлт байгаль орчны нөлөөг багасгахын зэрэгцээ бодисын солилцооны эрүүл мэндийг дээшлүүлж болохыг харуулжээ. (Ньюс-Медикал)
Дэлхийн цэргийн зардал 2025 онд 2.9 их наяд ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож, 11 дэх жилдээ дараалан өсжээ. Үүнд аюулгүй байдлын түгшүүр нэмэгдсэн, Европ, Азид томоохон өсөлт гарсан, АНУ, Хятад, Оросын тогтвортой зэвсэглэл нэмэгдүүлэлт нөлөөлсөн бөгөөд эдгээр гурван улс нийт зардлын талаас илүү хувийг бүрдүүлж байна хэмээн [Шведийн] Стокхольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI)-гээс мэдээлжээ. (Франц 24)
Словенийн судалгаа– үйлдвэрлэлийн түншлэл ургамлын гаралтай биополимер, цардуул, мөн хаягдах байсан вандуйн хальсны үлдэгдлээр хийсэн, био задралд ордог, нохойн зажилдаг тоглоом BioSTARCHew-ийг танилцууллаа. Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, туршилтыг дуусгасны дараа одоо худалдаанд гаргах шатандаа оржээ. (Словениа Таймс)
Их Британийн шинэ Тэтгэврийн тогтолцооны тухай хууль хүчин төгөлдөр болж, тус улсын 2 их наяд фунт.Стерлингийн тэтгэврийн тогтолцоог шинэчиллээ. Ингэснээр тэтгэврийн сангуудаас мөнгөний үнэ цэнийг нотлохыг шаардах, сая сая жижиг хуримтлалыг автоматаар нэгтгэх, олон ажил олгогчийн том “мега сан” байгуулах, муу үзүүлэлттэй тогтолцоонуудын хяналтыг чангатгах, хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлжээ. Засгийн газрын үзэж буйгаар энэ нь дундаж ажилтны тэтгэврийн хуримтлалыг 29,000 фунт. Стерлинг хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. (Gov.uk)
Хонконг хот нийтийн бүх орчинд вэйп, электрон тамхи хэрэглэхийг хориглосон шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлж, тус хуулийг зөрчсөн тохиолдолд торгууль болон хорих ял оноох боломжтой болгожээ. (Чаннель Ньюс Азия)
АНУ Чернобылийн атомын цахилгаан станц дахь дроноор гэмтсэн Шинэ аюулгүй Тусгаарлалтын байгууламжийг засварлахад 100 сая хүртэлх ам.доллар буюу Их Долоо [Долоон улсын бүлэг]-гийн тооцоолсон 500 сая ам.долларын зорилтын 20 орчим хувийг оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж, тусгаарлалтын эрсдэлд яаралтай анхаарах шаардлагатайг дурдан, Украин (Урейн)-д цөмийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хангахын тулд Их Долоо болон Европын түншүүдийг ижил үүрэг амлалт өгөхийг уриалжээ. (АНУ-ын Төрийн департамент)
Мэргэжилтнүүд булчин сунгагдах “буулгах үе”-д төвлөрсөн эксцентрик дасгалыг бага хүчээр хүч чадал нэмэгдүүлэх арга хэмээн онцолж байна. Гол дасгалууд: - Сандал дээр сууж босох - Хана түшиж суниах - Урвуу гэдэсний таталт - Өсгийгөө өргөж буулгах - Уруу газар алхах Эдгээр дасгал нь бага энерги зарцуулж өндөр хүч гарган, булчингийн хөгжил болон зүрхний эрүүл мэндийг дэмждэг. Мэргэжилтнүүд аажмаар эхэлж, хэмжээг нь үе шаттай нэмэгдүүлэхийг зөвлөдөг бөгөөд энэ нь энэ аргыг ахмад настай, эсвэл хөдөлгөөн багатай хүмүүст тохиромжтой болгодог. (Хиэлтлайн)
Хүчиллэг, чихэрлэг, наалдамхай хүнсийг байнга хэрэглэх нь шүдний пааланг элэгдэхэд хүргэдэг. Жимсний шүүс, хийжүүлсэн ундаа нь амны хөндийн pH түвшнийг бууруулж, балгаж уух бүрд 20 минутын турш шүдний эрдсийг алдагдуулдаг. Даршилсан бүтээгдэхүүн болон чихэрлэг зууш хүчил үүсгэх юм уу цоорол үүсгэгч бактерийг тэжээдэг бол наалдамхай хатаасан жимс пааланд наалддаг. Эдгээр зуршлыг багасгах нь шүдний урт хугацааны гэмтэл, цоорлоос сэргийлэхэд нэн чухал юм. (ВнЭкспресс)
Ау Лак (Вьетнам)-д 4-р сард хэд хэдэн халдварт өвчин огцом нэмэгджээ. 3-р сарын 18-наас 4-р сарын 18-ны хооронд денге халуурлын тохиолдол 6,400-гаас давжээ. 2025 оны 12-р сарын дунд үеэс хойш гар, хөл, амны өвчний тохиолдол 34,000-гаас давж, огцом өсжээ. 12-р сарын дунд үеэс өнөөг хүртэлх КОВИД-19-ийн халдварын тоо өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4 дахинаас илүү хэмжээгээр өссөн байна. (Дан Три)
Австралийн Мельбурн хотын Уильямстаун далайн эрэгт био гэрэлтэй замгийн улбар шар, үүл мэт давлагаа үзэгдэж, шөнийн гэрэлтэх үзэгдлээрээ хүмүүсийн анхаарлыг татжээ. Эрдэмтэд уг организмыг Noctiluca scintillans гэж тодорхойлж, өмнөд бүсийн усанд улам олширч буйг нь уур амьсгалаас үүдэлтэй дулаарал болон далайн урсгалын өөрчлөлттэй холбон тайлбарласан байна. (Yahoo News Australia)
Далайн мөсөнд нуугдах замаар анчдаас зайлсхийдэг байсан Арктикийн нуман толгойт халим-хүмүүс дахин шинэ аюултай тулгарч байна. Мөс хайлж буй нь нүүдлийн замыг өөрчилж, усан тээврийн хөдөлгөөн нэмэгдсэнээр хөлөг онгоцтой мөргөлдөх эрсдэл өссөний зэрэгцээ энэ зүйлийн амьд үлдэхэд чухал харилцааг саатуулах дуу чимээ бий болж байна. (Нэйшнл Географик)
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ өсөж, хавар эрт болдог болсон нь тоос хүртээх улирлыг уртасгаж, тоосны нөлөөг хүчтэй болгож, сая сая хүний харшлын ханиадыг хүндрүүлж байна. Харшлын урвал илүү хүчтэй болох нь хүмүүсийг гэртээ байхад хүргэж, сэтгэлзүйн сайн сайхан байдал болон хүмүүсийн байгальтай холбогдох холбоонд урт хугацааны нөлөө үзүүлж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ. (Гардиан)
[Канадын] ашгийн бус Сэтгүүл зүйн мөрдөх товчооны мөрдөн шалгалтаар [Канадын] Онтарио хотын Йоркийн Их Сургуульд сармагчин-хүмүүс дээрх олон жил үргэлжилсэн туршилтад тэдгээрийн сайн сайхан байдлын ноцтой зөрчил гарсныг илрүүлжээ. Үүнд том мэс засал, удаан хугацааны хоригдсон байдал, халдвар, ус хязгаарлах протоколууд багтсан бөгөөд Канадын Амьтны Холбоо тус лабораторийг хаах, муж даяар сармагчин-хүмүүс дээр судалгаа хийхийг хориглох, амьд үлдсэн сармагчин-хүмүүсийг асрамжийн газарт шилжүүлэх, хүний биед хамааралтай орчин үеийн шинжлэх ухааны аргууд руу шилжихийг үүрэг болгохыг уриалжээ. (ГлобНьюсвайр)
Колумбид болсон уур амьсгалын түүхэн хэлэлцээнд оролцсон бараг 60 улс чулуужсан түлшнээс үе шаттай гарах сайн дурын үндэсний замын зураглал боловсруулахыг зөвшөөрч, НҮБ-ын удаан явцтай үйл явцаас гадуур нүүрс, газрын тос, хийнээс шилжих дэлхийн шилжилтийг хурдасгах зорилготой “хүсэлтэй орнуудын эвсэл” байгуулан, ирэх жил Тувалуд болох дараагийн уулзалтын өмнө худалдаа, санхүү, татаас, ядуу орнуудад үзүүлэх дэмжлэгийг уялдуулахаар болжээ. (Гардиан)
Japan Airlines болон GMO AI & Robotics Trading нь 2026 оны 5-р сард [Японы] Токиогийн Ханэда нисэх буудалд ачаа ачих болон газрын үйлчилгээний бусад ажилд хүн дүрст робот ашиглах олон жилийн туршилтыг эхлүүлж, одоогийн нисэх буудлын дэд бүтцэд ажиллах боломжтой, хүний хэлбэртэй машин ашиглан, ажиллах хүчний ноцтой хомсдолыг бууруулж, цаашлаад биеийн хүч их шаарддаг өргөн хүрээний үйл ажиллагааг дэмжихийг зорьж байна. (Чаннель Ньюс Азия)
Ихэнх европчууд мөөгөнд суурилсан хүнсийг тогтвортой өөр уургийн эх үүсвэр гэж үздэг. Шинэ судалгаагаар, мөөгний талаарх буруу ойлголт, тэр дундаа үүнийг ургамал гэж итгэх нь өргөн тархсан хэвээр ч олонх нь эдгээрийг нөөцийн хувьд үр ашигтай, шим тэжээлийн хувьд амьтан-хүний махтай харьцуулахуйц гэж үздэгийг тогтоожээ. (Сентиент Медиа)
Японы биотехнологийн Fermenstation компани амт нэмэгдүүлэх нэгдлүүд бий болгохоор кофены хаягдлыг исгэх процессын патентыг авчээ. Дахин боловсруулсан уг найрлага нь веган мах, сүүн бүтээгдэхүүний баялаг амтыг нэмэгдүүлж, амьтны орцгүй хүнс хэрэглэхэд тулгардаг амтны саадыг даван туулах зорилготой юм. (Плант Бэйсд Ньюс)
Веган хүнс үйлдвэрлэгч Oggs компани Их Британийн Sainsbury's хүнсний сүлжээнд хуучны дурсамжийг сэргээх Гишүүнэ, кремтэй баярын бялууг гаргаж, гишүүнийн исгэлэн чанамал, зөөлөн сүүн кремийн амттай чихэрлэг бүрхүүлтэй дээд зэрэглэлийн веган амттаныг нийтлэг худалдааны газарт авчирлаа. (Веган Фүүд & Ливин)
Миссисипигийн Safe Haven Rescue ашгийн бус байгууллага [АНУ-ын] Миссисипи мужийн Брукхейвен хотын түр асрамжийн газарт унтуулах гэж байсан хээлтэй тэнэмэл нохой- хүнийг аварчээ. Асран хамгаалалтад авснаас хойш 14 цагийн дотор тэрээр эрүүл есөн гөлөг төрүүлсэн байна. Тус гэр бүл аюулгүй байгаа бол аврагчид бяцхан гөлөгнүүдийг бэлэн болох үед гэр олж өгөхөөр хайна гэж мэдэгджээ. (Додо)
Бангладеш хотод нэгэн аав тавцан дээр гарах үед нь хүүхэд нь гараас нь халтирч унасны дараа ойртон ирж байсан галт тэрэгнээс хүүгээ хамгаалахаар төмөр зам руу үсрэн буужээ. Тэд хоёулаа найман вагон дээгүүр нь өнгөрөхөд нарийн завсар руу наалдан, гэмтэлгүй амьд үлджээ. Үүнийг харсан хүмүүс тэр хүний амь аварсан, төрөлх эр зоригийг нь алга ташин сайшаажээ. (Түөй Трэ)
Аврагдсан нохой-, муур-хүмүүсийг [АНУ-ын] Кентакки мужийн албан ёсны тэжээвэр амьтан-хүн болгох хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. 7-р сараас хэрэгжих, өсвөр настан Итан Бранскумын долоон жилийн энэ хүчин чармайлт нь үрчлэлтийг нэмэгдүүлж, асрамжийн газруудын хэт дүүрэлтийг бууруулахыг зорьж байна. (Хоптаун Хроникл)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бид түшиглэж буй зүйлээс гадагш харах үедээ нэгдмэл чанараа үл ойшоодог. Гадагш харахад олон царай үзэгддэг, харин дотогш харвал бүх зүйл нэг толгой болдог. Хүн ердөө харах чигээ өөрчилж чадвал Бурханыг, өөрийгөө, Бүхнийг нэгэн зэрэг харах болно.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, гүн ухаантан Плотин (цагаан хоолтон) (Эннеадууд)
Алисон Уардын клиник үхлийн тохиолдлын 1, 2-р хэсэгт өмнө нь Алисон хуучин нөхөр Грэмийнх нь хүчирхийлсэн дайралт хэрхэн түүнийг гэнэт биеэсээ гарахад хүргэж, асар их хайр, амар амгалан, хүлээн зөвшөөрлөөр дүүрэн тохиолдол болж хувирсныг хуваалцсан. Бяцхан хүү Сэм нь түүнийг хамгаалахыг хичээж байхад өрөө, өвдөлт, айдас бүгд алсарч, тэрээр хурц Гэрлээр дамжин явж, урд нь нь гэр бүлийн гишүүд хүлээж буйг харжээ. Гэтэл хуучны маягийн эмэгтэй хүний хоолой: “Явах цаг хараахан болоогүй ээ, хонгор минь” гэж хэлсэн байна.
Алисон биедээ эргэн ирээд, хүчтэй болж, байшингаас зугтаж, тусламж авч чаджээ. Сэм нүүрстөрөгчийн дутуу ислээр дүүрч байсан машинаас аврагдаж, Грэм баривчлагдсан ч халдлага Алисонгийн аюулгүй байдал, өөрийн мөн чанар, итгэлийн мэдрэмжийг нь нураасан байна. Үүний дараах харанхуй үед Алисон айдас, дахин сэргэх дурсамж, сандралтай тэмцэж байхад өөр нэг оршихуй түүн дээр түүнийг авч явахын тулд бус, харин аюулгүй хэмээн тайвшруулахын тулд иржээ.
Тэгээд энэ үзэсгэлэнтэй тэнгэр элч миний орны дэргэд гарч ирсэн. Түүний нэрийг Сара гэдэг. Тэр хамгийн үзэсгэлэнтэй, торгомсог шаргал үстэй, нүүрнээс нь Гэрэл цацарч байсан. Түүнд ямар ч стрессийн шинж, үрчлээ, юу ч байгаагүй. Тэр миний гарыг зүгээр л зөөлөн, зөөлөн илээд “Ийм зүйл чамд дахин хэзээ ч тохиолдохгүй. Чи аюулгүй. Чи агуу зүйл хийхээр энд байгаа. Чи аюулгүй.” гэж хэлсэн. Тасралтгүй л тайвшруулж байсан. Тэгэхэд би тэр бүхнийг шингээж авч байсан. Учир нь тэр явдлаас хойш би зөвхөн түгшүүртэй, хэт өндөр стресс, айдастай байдалд байсан. Би хэнд ч итгэдэггүй болсон. Бүгд далд санаатай, намайг энд байхыг хүсдэггүй, эсвэл ажлаа дуусгахаар ирж байна гэж боддог байв.
Түүний эдгэрэл удаан, шулуун бус замаар өрнөжээ. Алисон хэлэхдээ, тухайн үед түүнд хэрэгтэй мэргэжлийн тусламж үнэндээ байгаагүй бөгөөд чиглүүлэгчид нь өдөр бүр ороо хураа, хорооллоо тойроод алх, илүү их ус уу, талархаж буй зүйлсээ бич гэх мэт дотоодын жижиг зааварчилгаа өгч эхэлсэн байна. Тэрээр Рейки, болор эмчилгээ, тэнгэр элчийн эмчилгээ, зөвлөгөө өгөх чиглэлээр сурч, амьдралын хамгийн хүнд мөчүүдийг даван туулахад бусдад туслах аргыг бий болгожээ. Дараа нь 60 настайд нь зурхайн ухааны нэг уулзалт дээр түүний үүрч явсан бүхнийг өөр өнцгөөс харуулсан байна.
Би 60 настайдаа өөртөө бэлэг болгож, гайхалтай нэгэн залуутай Өрнө-Дорнын зурхайн уулзалт хийсэн юм. Тэр миний өнгөрснийг асуухад би товчхон ярьж өгсөн. Тэр: “Алисон, тэр зүйл танд ямар ч байсан тохиолдох байсан. Учир нь энэ таны төлөвлөгөөнд байсан. Энэ таны төлөвлөгөөнд байсан. Тэр хүнтэй байсан ч, өөр хүнтэй ч бай танд ийм зүйл тохиолдох л байсан.” гэж хэлсэн. Энэ надад маш их амар амгаланг өгсөн. Учир нь би: “За, боллоо, одоо дууссан. Би үүнд дахин санаа зовох хэрэггүй. Дууссан. Тоосноос саллаа. Би зорилгоо биелүүлсэн. Грэм бид хоёр намайг төрөхөөс өмнө энэ сүнсний гэрээг хийсэн. Би түүнтэй дахин хийхийг хүсэхгүй, гэхдээ бид энэ гэрээг хийсэн. Одоо дууссан. Үүнийг даван гар.” гэж бодсон. Энэ зурхайн уулзалтын үеэр би сүүлийн 30 жилийн турш хүмүүст зөвлөгчөөр ажиллаж ирснээ түүнд хэлсэн. Би: “Надад тэр зүйл тохиолдоход хэрэгтэй байсан хүн нь би өөрөө болохыг хүссэн.” гэж хэлсэн. Тэгэхэд тэр: “Та сүнсний гэрээгээ бүрэн биелүүлжээ.” гэж хэлсэн. Тэгээд тэр: “Одоогоос амьдралын тань төгсгөл хүртэл юу ч болсон та үүнийг биелүүлсэн. Та үүнийг хийж дуусгасан.” гэж хэлсэн. Өнгөрсөн 6-р сард Алисоны утсанд дуудлага ирж, Грэм хорт хавдраар ганцаараа нас барсан тухай мэдээ хүлээн авчээ. Тайвшрал, эсвэл уур хилэнгийн оронд тэр гуниг мэдэрсэн бөгөөд олон жилийн өмнө өөрийнхөө төлөө түүнийг уучилж сурсан тул түүнд хорсол үлдээгүйд нам гүм талархал төржээ.
Амьдралд тань сорилттой, муу, аз жаргалгүй зүйл тохиолдоход түүнийг харж, амьдралын хичээл, гэрээнийхээ нэг хэсэг гэж харахыг хичээгээд, тэр дундах гэрлийн гялбааг хай. Жишээлбэл, та гэр бүл салж, тусдаа амьдран, эсвэл ажлаас халагдаж болно. Гэрлийн гялбааг хар. Магадгүй хэн нэгэн танд эелдэг хандаж байж болох юм. Магадгүй тэр ажлаа алдсан нь эцэст нь таныг өөрийн бизнесээ эхлүүлэх, [шинэ] газар руу нүүх, эсвэл аялалд гарах зоригтой болгосон байж болох юм. Учир нь харанхуйд үргэлж гэрлийн гялбаа байдаг. Үргэлж шүү. (T&H - Хойд нас)