ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11-р сарын 22
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 11-р сарын 19-нд [Хятадын] Шэньжэнь хотод хийсэн анхны гурван талт дээд хэмжээний уулзалтынхаа дараа хамтарсан “энх тайвны тунхаглал” гаргалаа. 1. Гурван улс дэлхий нийтийн сорилтод илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авч, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад туслахын тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагыг шинэчлэхээ амлажээ. 2. Тэд бүх улс оронд үр өгөөжтэй байхаар нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж, эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байлгахын ач холбогдлыг онцолжээ. 3. Тэд улсын зөвшөөрлийн зарчим болон төрийн албан тушаалтны халдашгүй эрхийг хүндэтгэхийн ач холбогдлыг онцолсон байна. Мөн Олон улсын эрүүгийн шүүх [ОУЭШ] болон түүнтэй төстэй байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах ёсгүй гэж мэдэгджээ. 4. Цөмийн дайнд ялах боломжгүй, ийм дайныг хэзээ ч өдөөж болохгүйг тэд дахин бататгалаа. Тэд цөмийн эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсэг дэлгэрэхээс сэргийлэх талаар хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Гурван удирдагч Шэньжэньд хамтран уулзахаас өмнө ноён Трамп эхлээд ноён Путинтэй, дараа нь ноён Шитэй уулзжээ. [Оросын] Кремлийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, ноён Путинтэй хийсэн 40 орчим минутын уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Оросын Украин (Урейн) дахь дайн байжээ. Ноён Шитэй тусдаа уулзалт хийх үедээ ноён Трамп дайныг дуусгахад туслахын тулд АНУ, Хятад хамтран ажиллахыг уриалсан байна. (Reuters, The White House, CNBC, Anadolu Agency)
Их Британи улс 11-р сарын 17-нд Украин (Урейн)-д зориулан ойрын тусгалын агаарын довтолгооноос хамгаалах 1,000 гаруй пуужин, харвагч төхөөрөмж, 12-оос олон радар зэрэг өвлийн улирлын агаарын довтолгооноос хамгаалах 240 сая фунт.Стерлингийн багц тусламж олгохоо мэдэгдлээ. (Gov.uk)
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет 11-р сарын 18-нд [Венесуэлийн] Каракас хотод Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригестой хамт оролцсон арга хэмжээний үеэр тус улстай цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарлажээ. Гэрээнд хамтарсан сургалт, тагнуулын мэдээлэл солилцох асуудал багтсан бөгөөд хар тамхи наймаалдаг бүлэглэлүүдийн эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж ноён Хегсет мэдэгдсэн байна. (Reuters)
[Ираны] Абдананд автобус онхолдож, газрын тос, байгалийн хийн салбарын 13 ажилтан амиа алдан, 12-оос олон хүн гэмтсэний дараа 11-р сарын 17-нд олон зуун хүн жагсаж, хариуцлага тооцохыг шаарджээ. Уг эсэргүүцлийн жагсаал Засгийн газрын эсрэг жагсаал болон өргөжсөн байна. Аюулгүй байдлын хүчнийхэн нулимс асгаруулагч хий хэрэглэж, дор хаяж 7 хүнийг баривчилсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. (Fox News)
Их Британийн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 2026 оны 10-р сард 2025 оны мөн үеэс 3.6%-иар өсөж, жилийн инфляц сүүлийн 12 сарын дээд түвшинд хүрчээ. [Их Британийн] Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, инфляц өсөхөд автомашины шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж, шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 33.2%-иар нэмэгдэн, дизель түлшний дундаж үнэ литр тутамдаа 199.5 цент буюу дээд хэмжээнд хүрсэн байна. (CNBC)
UNEP [НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр], ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага]-ын үнэлгээнд өдөр тутмын бүтээгдэхүүнээр дамжин EDC [дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулагч химийн бодис]-т өргөн хүрээнд өртөх нь хүн, зэрлэг амьтдын эрүүл мэндэд заналхийлж байгааг анхааруулжээ. Эдгээр бодис нөхөн үржихүй, хөгжил, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг нь нотлогдсон бөгөөд 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй холбоотой нотолгоо нэмэгдэж, зүрх судасны өвчин, багтраатай холбоотой байж болох шинэ баримтууд гарч байна. Эрүүл мэндтэй холбоотой жилийн зардал 1.1 их наяд ам.доллароос давна гэж тооцоолсон байна. (Channel News Asia, WHO)
Кюреус сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаанд хайрст үлд [арьсанд хайрстай толбо үүсгэдэг], атопийн дерматит [арьс хуурайшуулж, загатнуулдаг экзем], идээт гидраденит [өвдөлттэй зангилаа, буглаа үүсгэдэг] зэрэг арьсны архаг үрэвсэлт өвчин нь сэтгэл гутрал, түгшүүр, стресс, танин мэдэхүйн хүндрэл, амиа хорлох бодол, зан үйл болон нойрны хямрал зэрэг мэдрэл-сэтгэцийн асуудалтай хэрхэн холбогддогийг авч үзжээ. Мөн стресс өвчний шинж тэмдгийг хэрхэн хүндрүүлж болохыг судалж, арьсны эмчилгээг сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэгтэй хослуулахын ач холбогдлыг онцолсон байна. (Cureus)
Ахмад настнууд халдвар авах эрсдэл өндөртэй бөгөөд антибиотикийг буруу хэрэглэх нь эмд тэсвэржилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. [Ау Лак (Вьетнам)-ын] Ханойн Ахмад настны эмнэлэг антибиотикийг зөвхөн эмчийн жороор, заасан тун, хугацаагаар хэрэглэж, дур мэдэн эм уухгүй, жороо бусдад өгөхгүй, дахин ашиглахгүй, үлдэгдэл эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ханиад, томуу болон вирусээс үүдэлтэй ихэнх ханиалга, хоолойн өвдөлтийн үед антибиотик хэрэглэхээс зайлсхий. Гараа угааж, хүнсний аюулгүй байдал, ариун цэврийг сахин халдвараас сэргийлээрэй. Архаг өвчнөө хянуулж, эмчид үзүүлэхдээ хэрэглэдэг эмийнхээ жагсаалтыг авч очин, шаардлагатай үед амны хаалт зүүх, халдварын шинж тэмдэгтэй хүмүүсийн эргэлтийг хязгаарлах зэрэг эмнэлгийн сэргийлэх арга хэмжээг дагаарай. (Lao Động)
Дэлхийн хүнсний үйлдвэрлэл хүн бүрийг хооллоход шаардагдах хэмжээнээс давдаг ч мөргөлдөөн, уур амьсгалын гамшигт үзэгдлүүд нийлүүлэлтийг тасалдуулснаар дор хаяж 13 улс, нутаг дэвсгэрт өлсгөлөн даамжрах төлөвтэй байна. [Их Британийн] Лондоны Эдийн засгийн сургуулийн Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны Грэнтэм судалгааны хүрээлэнгийн байгаль орчны эдийн засагч, доктор Элизабет Робинсон хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд мөргөлдөөнтэй бүс дэх хүнс тээвэрлэх замыг хамгаалах, хадгалалтын чадавхыг бэхжүүлэх, тэсвэртэй газар тариаланг дэмжих, хүнсний тусламжийг өргөжүүлэх, хүнсний хаягдлыг бууруулах, ургамалд суурилсан хооллолтыг дэмжихийг засгийн газруудад уриалжээ. (Earth.com, The BMJ)
Агаар мандлын чийгийн урсгалаас үүдсэн шуурга 11-р сарын 18-нд [АНУ-ын] Хойд Калифорнийг дайрч, өргөн хүрээний үер, эргийн эвдрэл, шавар гулгах эрсдэл үүсгэжээ. Калифорнийн Сан-Францискод 57.9 миллиметр бороо орж, 1918 оны дээд хэмжээг давжээ. Үерийн ус гудамжны хөдөлгөөнийг саатуулж, албаныхан тус мужийн эрсдэлтэй бүсүүдэд нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг гаргасан байна. (The Guardian, CBS News)
Швейцарын агаарын чанарын хяналтын IQair платформын мэдээлснээр, Өмнөд Ази даяар өвлийн утаа өтгөрч, Дели [Энэтхэг]-гийн агаарын чанарын индекс [АЧИ] 11-р сарын 2 дахь долоо хоногт 350-аас давж, аюултай түвшинд хүрчээ. 2025 онд дэлхийн хамгийн их бохирдолтой 50 хотын 42 нь Энэтхэг, Пакистанд байсан бөгөөд олон сая хүн аюултай PM2.5 нарийн ширхэгт тоосонцорт өртөж, эрүүл мэндийн эрсдэл нь нэмэгдсэн байна. (Al Jazeera)
[Туркийн] Анталья хотод болсон НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх Талуудын 31-р бага хурал [COP31]-ын үеэр 26 улс 11-р сарын 16-нд “Уур амьсгалын төлөөх зэрлэг амьтад” тунхаглалыг гаргаж, зэрлэг амьтан-хүмүүсийн популяци, амьдрах орчныг хамгаалж, сэргээхээ амлалаа. Тунхаглалд зэрлэг амьтан-хүмүүсийг хамгаалах асуудлыг уур амьсгалын үндэсний төлөвлөгөөндөө тусгахыг улс орнуудад уриалжээ. Африкийн ойн заан-хүмүүс, далайн халиу-хүмүүс зэрэг зүйлийг хамгаалах нь экосистемд илүү их нүүрстөрөгч хуримтлуулахад тусална гэж 353 эрдэмтний гарын үсэг зурсан мэдэгдэлд дурдсан байна. (Turkish Minute, Agence France-Presse)
Маршаллын арлуудын алслагдсан шүрэн цагариг арал болох Бикар, Бокак нь Номхон далайн хамгийн онгон хэвээр хадгалагдсан экосистемүүдийн тоонд ордог бөгөөд тэнгисийн шувуу-ардын үржлийн бүлүүд цэцэглэн хөгжиж, далайн яст мэлхий-хүмүүс идэвхтэй өндөглөн, шүрэн хадны загас-хүмүүс элбэг байгааг судлаачид тогтоожээ. Ойролцоох Утирик шүрэн цагариг арлын иргэд эдгээр арлыг олон арван жил хамгаалсаар ирсэн ба эргэн тойрных нь ойролцоогоор 18,585 хавтгай дөрвөлжин миль [48,136 хавтгай дөрвөлжин километр] талбай үндэсний далайн дархан цаазат бүсэд багтдаг. Судлаачид хүний нөлөө хамгийн бага үед эрүүл экосистем ямар байж болохыг эдгээр арал харуулж, бусад газрын хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлыг чиглүүлэхэд тусалж чадна гэж үзэж байна. (Good News Network, frontiers)
[Швейцарын] Бернийн Их Сургуулийн оюутнууд сургуулийн цайны газруудыг бүрэн веган болгох болон байгаль орчны бусад арга хэмжээ авахыг уриалсан тогтвортой хөгжлийн баримт бичгийг дэмжжээ. Саяхны санал хураалтад оролцсон 1,367 хүний 65.84% нь үүнийг дэмжсэн байна. Энэ үр дүн нь Оюутны холбоонд батлагдсан арга хэмжээг их сургуулийн удирдлагатай хэлэлцэхдээ дэмжин хэрэгжүүлэх албан ёсны эрх олгож байгаа ч их сургуульд тэдгээрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэхгүй. (SWI swissinfo.ch, University of Bern Student Union, 20 Minuten)
[Туркийн] Кыркларелийн Их сургуулийн судлаачид каппа-каррагенаныг суурь болгон, трагакант болон геллан өтгөрүүлэгчийг дангаар нь, эсвэл хослуулан өөр өөр найрлагаар нэмж, веган цэлцгэнүүр чихэр бүтээжээ. Антоцианин [антиоксидант шинжтэй ургамлын пигмент ACN]-аар баялаг нэрсний шахдасны хандыг нэмсэн байна. Хоол боловсруулалтыг дуурайлгасан туршилтаар цэлцгэнүүрийн бүтэц нь ACN-ыг задралаас хамгаалахад тустай байсныг тогтоожээ. (Polymer Bulletin)
Польшийн Хоол тэжээлийн боловсролын үндэсний төв 2026 оны 11-р сарын 9-нд, 9-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн сургуулийн хоолны журмыг ийн тодруулжээ: долоо хоног бүр буурцагт ургамлаар хийсэн 1 хоол [2 хоолтой өдрийн хоолны шөл эсвэл үндсэн хоолны аль нэг] бүрэн веган байх ёстой. Долоо хоногт дор хаяж 2 удаа ногооны шөлөөр хоол хийх шаардлагатай бөгөөд цагаан, эсвэл веган хооллолтын хэрэгцээтэй сурагчдад хүсэлтийнх нь дагуу тохирох сонголт олгоно. (NCEZ, Vegan Guide)
[АНУ-ын] Нью-Мексико мужийн Альбукерке хотын зөвлөл амьтан-хүмүүсийг зовохоос сэргийлэхийн тулд хот даяар тэднийг барих цавуут урхи худалдах, ашиглахыг хориглосон 11-р сарын 16-ны хуулийн төслийг санал нэгтэй баталжээ. Цавуут урхи амьтан-хүмүүсийг ялгалгүй наалдамхай хавтанд барьж, удаан хугацаанд тарчлаан, харгисаар үхүүлдэг. Хоригийг зөрчигчдөд 100 ам.долларын торгууль ногдуулах боломжтой. (KRQE News)
[Италийн] Милан хот дахь Мароккогийн Ерөнхий консулын газар 8-р сард [Италийн] Комо нуурт живж байсан 9 настай хүүг эр зориг гарган аварсан 45 настай Хакимыг саяхан хүндэтгэн шагнажээ. Тэр шагайгаа гэмтээсэн ч эмнэлгийн тусламж хүлээх зуураа CPR [зүрх-уушгины сэхээн амьдруулалт] хийсэн байна. (Morocco World News)
МХС [Мишээл хүүхдийн сан]-гийн хүүхдийн шүдний эмч, төслийн менежерийн мэдээлснээр, Монголын алслагдсан сууринуудын 10 хүүхэд тутмын 9 нь шүд цоорох өвчтэй байгаа бөгөөд тус сан тэдэнд явуулын шүдний эмчилгээний үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлдэг гэжээ. Швейцарын шүдний эрүүл ахуйч Габриелла Шмидт-Корситтогийн үүсгэн байгуулсан МХС нь 10 гаруй жилийн хугацаанд 22,000 гаруй хүүхдийг эмчилсэн байна. (The Star)
Өдрийн мэргэн эшлэл: “Догшин далайд яст мэлхий буулганы нүхэнд санамсаргүй таарах нь туйлын ховор. Гэвч амьтны төрөл олохтой харьцуулахад ч энэ нь өчүүхэн магадлалтай, харин хүний төрөл олох нь бүр ч ховор. Хүний амьдралын үнэ цэнийг ухамсарлаж, Дээдийн Номыг үр бүтээлтэй дадуулаарай.” – Буддын гүн ухааны Мадхьямака Сургуулийг үндэслэгч, Буддын Хүндэт Их Багш Нагаржунай (веган) (Pathgate Institute of Buddhist Studies)
Амбер Селестиал Анжелын клиник үхлийн тухай 3 хэсэгт цувралын 1-р хэсэгт өмнө нь Амбер багаасаа ахуй ойлголт хардаг байснаа ярьсан. Тэр энэ тухай хүмүүст хэлэхэд зарим нь тусламж хүсдэг байсан бол ээж нь болон бусад хүн түүний ярьсныг үгүйсгэдэг байжээ. Амбер хэсэг хугацаанд харсан зүйлсээ бусдад ярихаа больжээ. Олон жилийн дараа 2 дахь хүүгээ тээж байхдаа өөрт нь ирж байна гэж мэдэрсэн захиаснуудаа бичиж эхэлсэн байна. 3 дахь хүүгээ төрүүлснээс хэдхэн хоногийн дараа Амбер нярай хүүгийнхээ хажууд хэвтэж байхдаа гэнэт амар амгаланг мэдэрчээ. Боссоноос нь удалгүй толгой нь тэсэхийн аргагүй өвдөж, юм харахаа больсон байна. Эмнэлэгт түүнд төрсний дараах манас таталттай гэж оношилж, эмч амь нас нь аюулд орсныг анхааруулжээ. 2-р хэсэгт Амбер биеэсээ гарсныхаа дараа юу туулсан, энэ нь төрөлхийн авьяас чадвартаа хандах хандлагыг нь хэрхэн өөрчилснийг өгүүлнэ.
Түүний яриа шөнийн 1 цагийн орчмоос үргэлжилнэ. Эмнэлгийн өрөөндөө ганцаараа байсан Амбер тэр амар амгаланг дахин мэдэрчээ. Тэр үед юу бодсоноо тэр дурсав. [Би] “Би бэлэн болсон юм шиг байна. Цаг нь болсон байх.” гэж бодсон. Тэгээд би очдог тэр газар луугаа, орон зай ч үгүй, цаг хугацаа ч үгүй газар очсон. Анх харсан зүйл минь Гэрлэн оршнолууд байсныг санаж байна. Тэд бол сахиусан тэнгэрүүд. Миний харсан зүйл Гэрэл байсан. Энэ нь Гэрэл бас мэдрэмж, ердөө Хайр, амар амгалан, хүлээн зөвшөөрөгдөж буй мэдрэмж байлаа. Өмнөх хамтрагч нь гэртээ харьсан байсан ч эмнэлгийн өрөөндөө ганцаараа байхаа больсон гэж Амбер ярьсан юм.
Би бас түүний өөд болсон зарим дотнын хүнийг харсан. Тэд бүгд өрөөний буланд зогсож байлаа. Гэхдээ тэр үед би биеэсээ гарчихсан байсан. Амбер сахиусан тэнгэрүүдтэй хамт аялахдаа тэдэнд тэврүүлсэн мэт санагдсан бөгөөд Эх Мариа (цагаан хоолтон) ч түүнтэй хамт байжээ.
Би Түүний талаар төдийлөн мэддэггүй байсан. Гэтэл Тэр: “Би бол чи. Чи бол би.” гэж хэлж байлаа. Тэр газарт Тэр ямар нэгэн байдлаар биеллээ олсон мэт, миний дотор байж, намайг хөтөлж байгаа юм шиг, эргэн тойронд минь сахиусан тэнгэрүүд байлаа. Бид орон зай, цаг хугацаагүй тэр газраар явж байхад би бараан дүрсүүд харсан. Дүрс хэлбэрийг нь хүний үгээр тайлбарлах боломжгүй, сүүдэр мэт боловч энд бидний хардаг хэлбэрүүдтэй адилгүй байсан. […] Тэгээд би: “За, би тийшээ очихгүй.” гэж хэлсэн. Дараа нь Амбер тод өнгө, дүрсүүд харжээ. Түүний санаж буй нэг зүйл нь тод өнгийн том эрвээхэй байв.
Тэгээд нэг мэдэхэд би: “Би амьдармаар байгаа юм шиг байна. Амьдрахыг зөвшөөрвөл би амьдармаар байна. Би хүүхдүүдээ дахин харахыг үнэхээр хүсэж байна. Хүүхдүүдтэйгээ хамт байхын тулд үлдмээр байгаа юм шиг байна. Би хүүхдүүддээ хайртай.” гэж хэлсэн. Тэгэхэд тэд хүүхдүүдийг минь ирээдүйд, төрсөн өдрөө тэмдэглэж, бас том болчхоод тоглож байгаагаар харуулсан. Би инээгээд: “За тэгвэл, надад олдох зүйл энэ л бол та нар хүслийг минь биелүүллээ. Би хүүхдүүдээ харчихлаа. Үүнд талархах нь зөв байх. Хэрэв явах цаг минь болсон хэвээр бол би явах байх. Гэхдээ би үлдмээр байна.” гэж хэлсэн. Сонголт хийхийг өөрөөс нь хүсэж байна гэж мэдрээгүй ч дэлхий дээрх амьдралдаа эргэж очихыг хүссэн гэж Амбер ярив. Тэр үед надад бас хэлж, харуулсан нь: “Хэрэв үлдэх бол төрөлхөөс заяасан чадвараа ашиглаж эхлэх хэрэгтэй. […] Чи энд байх шалтгаан, эрхэм үүрэг, зорилготой. Эдгээр зөн совин, энд байгаа эдгээр зүйл бол бэлэг, чи тэдгээрийг бусадтай хуваалцах хэрэгтэй.” гэсэн байв.
Тэр газарт би юу ч биш байсан. Эргэн тойрон тэр чигтээ үзэсгэлэнт Гэрэл мэт, би түүний нэг хэсэг байсан бөгөөд надад ямар ч дүрс хэлбэр байгаагүй. Би ердөө л болзолгүй Хайр байсан. Энэ 3 хэсэг цувралын төгсгөлийн 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. Амбер Диваажин гэж нэрлэдэг газарт нь юу болсон, биедээ эргэн орсны дараа сахиусан тэнгэрүүд түүнийг хэрхэн хөтөлсөн, клиник үхэл туршлага нь амьдрах хэв маягийг нь хэрхэн өөрчилснийг өгүүлнэ. (Лореттатай хамт оюун санааны туршлагууд YouTube суваг - Баярлалаа.)